Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2016/00924/И |
Дугаар | 1041 |
Огноо | 2016-07-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 1041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2016/00924/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, ** дүгээр баг, *** дүгээр байр *** тоотод оршин суух Х***овгийн Г*** О*** /РД: ***, утас: ***/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дугаар байр *** тоотод оршин суух С*** овгийн Б*** *** /РД: ***, утас: 99***/-т холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 2,340,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.О***, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаа Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан харуи тайлбартаа
Миний бие Г.О*** нь Б.*** болон түүний эхнэр Д.Ганчимэг нарт бичгээр гэрээ хийж 1,800,000 төгрөг сарын 10%-ийн хүүтэй зэлдүүлсэн. Б.*** нь гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг шаардсан боловч элдэв шалтаг хэлж биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Б.***аас 1,800,000 төгрөг, түүний хүү 108,000 төгрөг, нийт 2,340,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Энэ хугацаанд төлөөгүй тул хүүхдээ асарч байгаа надад их хүндрэлтэй байна. Уг нь ажилтай хүн төлчих бүрэн боломжтой. Шүүхэд хандахаар хаяг нь олдохгүй болохоор Сэлэнгэ аймгийн Хөтөлийн шүүхээр эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулсан. Энэ үед уулзаад төлнө гэсэн боловч төлөөгүй. Иймд 1 000 000 төгрөгийг хүүгийн хамт гэрээний дагуу алдангийн хамт гаргуулж өгнө үү. Түүнээс биш сар тутам төлөх гэсэн саналыг хүлээн авахгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Б*** овогтой *** нь иргэн Гэлэг овогтой О***аас 2015 оны 1 дүгээр сард 1,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн болно. 2016 оны 7 дугаар сарын 30-наас 2017 оны 2 дугаар сарын 30-ны дотор сард 125000 төгрөгөөр төлжбарагдуулах хүсэлтэй байна. Учир нь миний бие нь 2015 оны 10 дугаар сард ажил дээрээ алдаа дутагдал гарган албан тушаал буурч дагалдан засварчнаар ажилласан. Ингээд 7 дугаар сараас эхлэн албан тушаал буцаан сэргээгдэж байгаа тул дээрхи графикаар төлөх сонирхолтой байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О*** нь хариуцагч Б.***т холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн сарын 10 хувийн хүүтэй зээлийн гэрээний дагуу 2 340 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчид 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1 800 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй үүргийн гүйцэтгэлээ хангаж чадаагүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан ба энэ талаар маргаангүй байна.
Талуудын байгуулсан гэрээгээр зээлдүүлэгч Г.О*** нь 1 000 000 төгрөгийг зээлдэгч иргэн Б.***т шилжүүлсэн ба энэ нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, хариуцагчийн хариу тайлбар зэргээр нотлогдож байна. /хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас, 14 дүгээр хуудас/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Г.О*** нь зээлдэгчийн өмчлөлд гэрээний зүйл болсон 1 800 000 төгрөг шилжүүлэх атал 1 000 000 төгрөгийг шижлүүлсэн нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаангүй тул 1 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.
Талуудын байгуулсан гэрээ нь хугацаагүй гэрээ тул иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасны дагуу иргэн Б.*** нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2-д зээл авагч нь авсан зээл болох 1 000 000 төгрөгт сар бүр 10%-ийн хүү төлнө хэмээн мөн гэрээний 6-д зээл авагч тал авсан зээлээ хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд гэрээний хугацаа дууссанаас хойш 0.5%-ийн алданги тооцохоор тохирсон бөгөөд зээлдэгч хариуцагч Б.***ын гүйцэтгэвэл зохих үүрэг 1 000 000 төгрөг, хүү 100 000 төгрөг, нийт 1 100 000 төгрөг бөгөөд гүйцэтгээгүй үүрэг төлбөл зохих алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй ... гэснээралданги 550,000 төгрөг болно.
Иймд хариуцагч Б.***аас үндсэн зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөг, хүү, 100,000 төгрөг, алданги 550 000 төгрөг, нийт 1 650 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.О***д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Б.*** шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, 09:00 цагт болох шүүх хуралдааныг ажлын байдлаас шалтгаалан 17:00 цаг болгон хойшлуулсан атлаа хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааныг хариуцагчийн оролцоогүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагчБ.***аас 1 650 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.О***д олгож, үлдэх хэсэг болох 790 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Г.О***аас 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хаан Банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 52 390 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.***аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүн болох 1 650 000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 41 350төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.О***д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ