Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2014/00224/И |
Дугаар | 1040 |
Огноо | 2016-07-07 |
Маргааны төрөл | Патентийн хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 1040
2016 оны 07 сарын 07 өдөр | Дугаар 135/ШШ2016/01040 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2014/00224/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, * дүгээр хороо, ******* ******* ***-*** тоотод оршин суух Б*** овгийн Н*** З***/РД: ****, утас: ****/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум, *** дугаар баг, *** ТӨХК /утас:*******/-д холбогдох
“*** ТӨХК-тай 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 30*** дугаарын патент бүхий *** маркын зуухыг буцламтгай шаталтанд шилжүүлэх өөрчлөлт нэртэй бүтээлийн оюуны өртгийн үнэлгээ 151,884,453 төгрөг гаргуулах, 30*** дугаарын патент бүхий *** маркын зуухыг буцламтгай шаталтанд шилжүүлэх өөрчлөлт нэртэй бүтээлийг ашигласнаас бий болсон үр ашиг буюу хэмнэлтийн 10 хувь болох 243,423,000 төгрөг гаргуулах, цаашид дээрх бүтээлийг ашиглах тохиолдолд зохиогч нартай тохиролцон лицензийн гэрээ байгуулах, эсхүл нэг жилд 40,570,500 төгрөгөөс доошгүй хэмжээний төлбөрийг зохиогч нарт төлөхийг хариуцагчид даалгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.З***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,*** Г.О***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Мон******* улсын иргэн Н.З*** нарын зохион бүтээсэн *** маркын зуухыг буцламтгай шаталтанд шилжүүлэх өөрчлөлт нэртэй 30*** тоот шинэ бүтээл нь Мон******* улсын Шадар сайдын 2007 оны 114 дүгээр тушаалаар патент авсан болно. Патентийн хүчинтэй хугацаа нь Патентын хуулийн 15-р зүйлийн 15.1-д заасны дагуу 20 жил бөгөөд уг хугацаа нь 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2027 оны 12 дугаар сарын 14-ны өдөр гүртэл хүчинтэй юм. Уг шинэ бүтээлээ *** ТӨХК-ний 1, 2 дугаар зууханд 2006 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хийж суурилуулан одоо хүртэл үр бүтээлтэй жилд хоёр зуух ашигласны 7 жилийн хугацаанд 5 тэрбум 679 сая төгрөгний ашигтай ажилласан байна. Гэтэл *** ТӨХК нь хуулийн дагуу лицензийн гэрээ байгуулахгүйгээр хууль бусаар одоо хүртэл ашиглан үр шим, ашгийг нь авч байгаа бөгөөд зохион бүтээгч нарын зүгээс Патентын лицензийн гэрээ байгуулахыг гүйцэтгэх захирал асан Б.М***т удаа дараа хандаж очиж уулзаж биасан болно.
Мөн Патентын лицензийн гэрээ байгуулах талаар Мон******* Улсын Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газрын 2012 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн *** тоот бичигт лицензийн гэрээ байгуулах нь зүйтэй гэснийг Б.М*** үл ойшоон байгуулаагүй нь Мон******* Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч мөн гэснийг Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т “Аливаа этгээд хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр оюуны үнэт зүйл, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэснийг Зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга хэлбэрээр ашиглах онцгой эрх эдлэнэ гэснийг Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйл “Шинэ бүтээл зохиогчийн эрхийн 16.1.5-д “шинэ бүтээл ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах гэснийг мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Патент гэрчилгээ эзэмшигч шинэ бүтээл эзэмших онцгой эрх эдлэнэ” гэснийг мөн хуулийн 17.2-д Патент гэрчилгээ бүхий шинэ бүтээлийг патентын гэрчилгээ эзэмшигчийн зөвшөөрлөөр ашиглана.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болно.
Миний бие Дарханы сум дундын 7 дугаар шүүхэд өргөдөл гарган О.Н***тай эвлэрлийн гэрээ байгуулсан учир шүүгч Э*** 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаар захирамж гаргасан нь лицензийн гэрээ байгуулахаар тохиролцсоныг баталсан боловч одоо хүртэл мартагнуулан хуулийг үл тоомсорлон, тус компани нь хоёр зуухаар 2007 оны 6 дугаар сарын 1-нээс одоог хүртэл 7 жил энэхүү шинэ бүтээлийн патентийг ашиглаж ***-ын гаргасан тооцоогоор 5 тэрбум 679 сая 870 мянга төгрөгний хөрөнгө оруулалтыг улсдаа оруулсан байтал зохигчдод ноогдох ашгийн шагналыг одоо болтол олгоогүй.
Иймийн тулд нэхэмжлэх нь:
“Оюуны өмч нэг хүний бүтээл байдаггүй. Маргаж байгаа бүтээл бол *** ТӨХК-ийн хамт олны бүтээл. Хоёр патент дээр миний нэр бичигдсэн. Анхны бүтээлд нэр бүхий зургаан хүн, хоёрдахь бүтээлийг гурван хүн бүтээсэн. Би зуухны инженер, дулааны инженер, цахилгааны инженер, турбины инженерүүдийн технолгогийг боловсруулан цаасан дээр буулгасан металл боловсруулалтын инженер. *** ТӨХК-д хийгдсэн бүтээл нь тухайн *** ТӨХК-ийн дарга, түлш дамжуулах цехийн дарга, ирженерийн албаны инженер Э***, тоехнологийн горим барьдаг инженер М***, Х***э, металл бололвсруулах механик цехийн инженерийн хамт олон, хангамжийн инженерүүд, санхүүгийн инженерүүд болон намайг *** бүтээлийг зохион бүтээхэд оролцсон Т***, С*** нарын бүтээлээр *** ТӨХК-ийн хоёрдахь патент хийгдсэн. Анхны патент нь гуравдугаар цахилгаан станцад хийгдсэн. Хоёр зуухны анхдагчийнх нь патент юм. Дээрх хүмүүс өнөөдрийн асуудалд оролцох эрхтэй. Энэ бүтээлийг би ганцаараа хийгээгүй. Өөрийн өртгийн үнэлгээг оюуны өмчийн газар хянан шалгах тусгай комиссоор орж баталгаажуулан батламж өгдөг. Хоёрдахь патентыг 20 жилийн хугацаатай өгдөг. Энэ бүтээлийг хорин жил ашиглахад орсон тодорхой хэмжээний орлогоос зохиогчдод жил болгон өгөх ёстой боловч ийм үйл ажиллагаа явагдаж байгаагүй. Үүнийг нэхэмжлээгүй миний хойч үеийнхэн оюуны өмч гэж ямар байдгийг мэдэж аваасай гэж би хүсдэг. Өнгөрсөн арван жилийн долоон жилд нь Патентийн тухай хуулиар өргөдөл гаргасан. Инновацийн тухай хууль нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулсан. Эхний гурван бүтээл нь 2001 онд батлагдсан. Үүнд би болон гуравдугаар цахилгаан станцын хамт олон оролцсон. Үүнээс үр ашигаа авсан. 2005 онд 75 зуухны хийцийн сайжруулалт өөрчлөлт гэсэн нэртэй өөр гурван зүйлийг хийсэн. Энийг оюуны өмчийн шинжээч нар эрэл хайгуул хийсэн учраас 2001 он, 2006 онуудад зургаан зүйлийн гурав гурван хэсэгт гэрчилгээ өгсөн. Оюуны өмчийг сайжруулахад анхдагч нар нь хувь эзэмших эрх байдаг. Би түүнийг хүлээн зөвшөөрнө. *** ТӨХК-д миний оруулсан биет бус хөрөнгийг Инновацийн тухай хуулийн төсөл боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах үед дээрх зүйлийг өгөх ёстой. Оюуны бүтээлийн өртгийн үнэлгээ гэх 153.000.000 төгрөг нь сүүлийн 3 бүтээлийн оюуны үнэлгээ. Патентын тухай хууль гараад арван жил болоод надад анх удаа өгч байгаа зүйл. Инновацийн хууль гараад гурван жил болоход анхных нь надад ногдсон. Өмнө нь оюуны үнэлгээ гэж батламж өгдөггүй, зохиогчийн эрхэнд өгдөг байсан. Анхных нь надад 1.000.000 төгрөг өгсөн. Бүтээлийг хийхэд оролцсон *** ТӨХК-ийн инженерүүдэд оюуны бүтээлийн хөрөнгө оруулалт гэж 243.423.000 төгрөгийн 107.000.000 төгрөгийг *** ТӨХК-ийн блансад үлдээх гэсэн юм. Бланст биет бус хөрөнгө гэж байдаг. Үүнд тусгуулан Инновацийн тухай хуулийн дагуу төсөл боловсруулах ёстой. Энэ нь анх удаа хийдэх гэж байгаа. 153.000.000 төгрөг нь оюуны өмчийнх бөгөөд С***, Т*** нарт холбоотой асуудал. Учир нь бүтээл хийхэд хамтран оролцсон. Х***э, Э***, М*** нар жилд 400.000.000 төгрөгийн хэмнэлт хийхээр байна гэж тооцоо гаргаж өгсөн. 40.000.000 төгрөгөөс 26.600.000 төгрөгийг С***, Т*** нарт үлдсэн арван жилд нь жил бүр өгөх ёстой. Надад оюуны өмчийн газрааас зохих зөвлөмж өгсөн. Төсөл боловсруулна гэвэл *** ТӨХК-ийн дэргэд бэлэн төсөл байгаа. *** ТӨХК-иас гарсан үнсээр нүүрс хийвэл өдөрт 1000 ширхэг тоосго үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлбэл сард 30.000.000 төгрөгийг ашиг олно.
Хоёр патентийн ар талын томъёлол өөр өөр байгаа учраас Оюуны өмчийн газраас хоёр өөр патент олгосон. Бүтээлийн анхны зохиогчдод 107.00.000 төгрөгөөс оногдох ёстой. Эдийн засгийн тооцоог зохион бүтээгч хүн тооцдоггүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөв ярьж байна. Энэ тооцооллыг *** тооцох ёстой. Би хэмнэлтийн талаар ярьж байна. Нэг тээрмийг засхад 436.000.000 төгрөгөөр зарцуулагдана. Үүнээс дотоод цахилгаан энергийн хэмнэлт гарна. Цахилгааны хэмнэлт гаргасан гэдэг талаас нь тооцоог нь гаргаж өгсөн. 20.000.000 төгрөгөөр зураг худалдаж авсан. Өөрөөр хэлбэл гуравдугаар цахилгаан станцад хэрэглэсэн зуухыг хувилаад угсралтын зураг авч *** ТӨХК-д өгсөн. Миний хийсэн зүйл бол зуухыг эд анги тус бүрээр салгаж Мон******* Улсад үйлдвэрлэсэн. Инженерүүдийг шагнахын тул 243.423.000 төгрөгөөс блансад нь 107.000.000 төгрөгийг тусгуулах юм. 40.570.500 төгрөгийг 26.600.000 төгрөг болгон багасгая. Энэхүү мөнгийг жилээс нь хамааран багасгаж байсан болохоос өсгөж өөр тооцоо гаргасан зүйл байхгүй” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
30*** патенттай оюуны бүтээлийг өмчлөгч нар нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын 7 дугаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Энэ хэрэгт хариуцагчаар оролцсон гүйцэтгэгч захирал О.Н*** нь нэхэмжлэгчтэй эвлэрэлийн гэрээ байгуулан асуудлыг шийдвэрлэсэн. Гэтэл эвлэрлийн гэрээгээ биелүлэхгүй долоон сар орчмын хугацаа өнгөрсөн. Гэрээ биелэгдэхгүй байгаа шалтгаанаа ТУЗ зөвшөөрөл өгөхгүй байна. Гүйцэтгэх захиралд тухайн гэрээг байгуулах эрх олгоогүй гэж тайлбарласан. 2014 оны 09 дүгээр сард гаргасан нэхэмжлэлд хариуцагч талаас тайлбар ирүүлэхдээ ТУЗ-өөр уг асуудлыг хэлэлцүүлэн гэрээ байгуулах шийдвэр гаргуулахаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгуулан Төрийн өмчийн хорооны хурлын удирдамж авахаар албан бичиг хүргүүлсэн боловч Төрийн өмчийн хороо уг асуудлыг хэлэлцэх удирдамж өгөөгүй учраас уг асуудлыг ТУЗ-ийн хурлаар хэлэлцээгүй гэсэн. Мөн компаний дүрмийн 5.1, 6.10.7, 7.1, 7.3.10, 7.3.16 дахь заалтаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээний асуудал биш байна гэх тайлбар өгч байгаа учраас гүйцэтгэх захирал Н*** компаний тухай хууль болон дүрмээ зөрчин ТУЗ-өөс зөвшөөрөл авалгүйгээр эвлэрэлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна. О.Н*** нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гэрээ байгуулах эрхтэй этгээд гэж өөрийгөө ойлгуулан эвлэрэлийн гэрээ байгуулж тухайн үед нэхэмжилж байсан 447.576.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзуулан эвлэрлийн гэрээ байгуулчихаад гэрээ байгуулах эрхгүй байсан гээд шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон гэж хариуцагч талаас тайлбар гаргаж байгаа. Мөн энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хэлцлээс гадна 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцлийн шинжийг агуулж байгаа тул энэхүү эвлэрэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.
*** ТӨХК-д зохиогч нарын оролцоотой өөрчилж, шийдэгдсэн хоёр зуухны асуудал яригддаг. Нэгдүгээр зуухтай ямар нэгэн маргаан байхгүй. 2009 онд ашиглалтанд орсон хоёрдугаар зуух нь Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.4, 16.1.5 дахь хэсэгт зааснаар зохиогч нартай зөвшилцөж 30*** патенттай бүтээлийг нь шууд хуулбарлан зуух хоёр ашиглалтанд орсон. Бүтээл хоёрдахь зуухан дээр ашиглагдсан тул мөн хуулийн 16.1.4 дэх хэсэгт заасан байдаг. Энэхүү бүтээлийн өртгийн үнэлгээг оюуны өмчийн байгууллагаас тодорхой жишиг журмын дагуу тогтоодог. Энэхүү аргачлалын дагуу бодоход өртгийн үнэлгээ нь 151.884.453 төгрөгөөр болох нь тогтоогдсон учраас үүнийг гаргуулах тухай шаардлага гаргасан.
Патентийн тухай хуулийн 16.1.5-д заасны дагуу тухайн зуухнаас нэг жилд гарах хэмнэлт 405.705.000 төгрөг гардаг. Үүний 10%-ийг бодоход 40.570.500 төгрөг болж байгаа. Үүнийг 2009-2015 он дуустал тооцоход 243.423.000 төгрөгийн тооцоо гарч байгаа. Өөрөөр хэлбэл 243.423.000 төгрөг нь өнгөрсөн хугацааны төлбөр юм. Үр ашгийн тооцоог *** ТӨХК-ийн инженерүүдтэй хамт гаргаж байсан. Шинжээчийн тогтоосноор үр ашиг буюу хэмнэлт нь хоёр тэрбум гурван зуун гучин зургаан сая дөрвөн зуун төгрөг гарсан. Бид 40.570.500 төгрөгийг барьж энэхүү нэхэмжлэлийн шаардлагын тооцооллоо хийсэн. Сангийн сайд бөгөөд үндэсний хөгжлийн газрын даргын 1996 оны 110 дугаар тушаалаар батлагдсан шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар оновчтой санал ашигласны төлбөр олгох үлгэрчилсэн зааварт хамгийн багадаа 10% байна гэж тогтоосныг үндэслэн 10%-иар тооцоолон 6 жилээр бодож 243.423.000 төгрөгийг нэхэмжилсэн. Эвлэрэлийн гэрээ байгуулахдаа лицензийн гэрээ байгуулъя гэсэн хэрнээ үнэлгээгээ тодорхойлоогүй байсан. Мөн зуух жилд 40.570.00 төгрөгийн хэмнэлт гаргаж байгаа учраас бидэнтэй зөвшилцөөд лицензийн гэрээ байгуулвал энэхүү мөнгөн дүнд тохиролцож болно. Ингэж тохирч чадахгүй бол 40.570.000 төгрөгийг жил бүр авч байна. Үүнийг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Оюуны өмч мөн эсэх талаар мараангүй.
107.000.000 төгрөгийг блансад бүртгэн зохиогч нарт жил бүр үр ашгийг нь хуульд заасны дагуу өгөх ёстой. 151.884.453 төгрөг нь бүтээлийн өөрийнх нь үнэлгээ. Түүнийг блансандаа тусгах эсэх нь хариуцагч талын өөрсдийнх нь мэдэх асуудал юм. Бүтээлээ ашиглуулж байгаа учраас энэ мөнгөө авна. 40.570.500 төгрөг жилд гарч буй хэмнэлт тул үүнийг нь зургаан жилдээ бодож 243.423.000 төгрөг гарч байгаа.
Эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 151.844.453 төгрөг, хэмнэлтийн 243.423.000 төгрөгийг нэхэмжлэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. 30*** патентанд маргаж байгааг сайн ойл*******оо. Оюуны өмчийн хорооноос бүтээл өмнөх зуухнаас өөр байгаа учраас 2007 онд патент олгосон. Компанид ажиллаж байх хугацаанд хийсэн ажил гэж Патентийн тухай хуулийн зохицуулалт яригдаж байна. Патенттай маргаж байгаа бол үүнийг ярьж болно. Гэвч өнөөдрийн шүүх хуралдаанаар төлбөрийн маргаан яригдаж байгаа учраас 30*** патентын талаар маргаан байхгүй. Энэ нь өмнөх патенттай холбогдолгүй. Оюуны өртгийн үнэлгээ 151.844.453 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад ямар нэгэн маргаан байхгүй гэж үзэж байна. Бид ямар аргачлалаар тооцоо хийснээ гаргахад мэргэжлийн байгууллага үнэлгээний комисс тогтоосон учраас маргаангүй. Эвлэрлийн гэрээ нь 2014 оны 02 дугаар сарын 13-ний өдөр хийгдсэн. Эвлэрлийн гэрээнд цаашид гэрээ хийх талаар тусгагдсан. Хэдэн төгрөгийн ямар үнэлгээгээр хийх шаардлагатай болсон. Маргааны явцад өгч байсан гэрээн дээр ойролцоогоор 26.600.000 төгрөг байхаар тодорхойлж байсан. Энэ судалгааг *** ТӨХК-аас гаргасан. 400 гаруй сая төгрөгийн хэмнэлт гарсан гэдгийг өөрсдөө тогтоосон. Н.З*** өөрийн дураар тооцоо гаргаагүй. Хариуцагч тал тооцоог үгүйсгэж байгаа бололвч зөв гэж гаргаж өгсөн тооцоо байхгүй. Хүний юмыг ашиглаж байгаа бол хөлсийг нь төлөх нь зүйтэй. Бүтээлийг лицензийн гэрээ байгуулан ашиглана гэвэл нээлттэй. Хариуцагч тал бүтээлийг ашиглаж байгаа бол хэдий хүртэл ашиглана тэр хугацааныхаа төлбөрийг төлөх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“2006 онд ******* *******ын нүүрсний уурхай до*******дон нүүрсний хангамж хүрэлцэхгүй болж Дархан-Уул аймгийн өвөлжилтийн бэлтгэл хүндрэх нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор *** ТӨХК-ийн *** маркын тоосон системтэй зуухыг шинэчлэх Засгийн газрын 2006 оын 7 дугаар сарын 19-ний өдрийн 175 дугаар тогтоол гарсан.
Мөн тухайн үеийн Түлш эрчим хүчний салбарын шинжлэх ухаан техникийн зөвлөлийн 2006 оны 07 дугаар сарын 5-ны өдрийн хурал, Түлш эрчим хүчний сайдын зөвлөлийн 2006 оны 16, 30-ны өдрийн хуралдаануудаас 2006-2007 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд манай станцын *** маркын тоосон системтэй завсарын бункертэй зуухыг нам темпаратурын буцламтгай үе шаталтын технологид шилжүүлэх шийдвэр гарч компанийн гүйцэтгэх захиралд үүрэг даалгавар өгөгдсөн. /Нотлох баримтад: Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлүүдийг хавсаргав.
Дээрх шийдвэрүүдийг үндэслэн ******* *******ын уул геологийн ажил хүндэрч нүүрсний олдворлол багасаж ноцтой хүндрэл гарч болзошгүйтэй холбогдуулан *** ТӨХК-ийн зууханд төслийн бус Багануурын нүүрс түлэх талаар техник зохион байгуулатын арга хэмжээ авч хэрэгжүүлэх төслийн группыг гүйцэтгэх захирлын 2006 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 205 дугаар тушаалаар томилсон.
*** ТӨХК-ийн зуухнуудыг нам темпаратурын буцаламтгай үет шаталтанд шилжүүлэх төслийн техник эдийн засгийн үзүүлэлт, зураг төсөл, бусад техникийн баримт бичгийг боловсруулах ажлыг гүйцэтгүүлэхээр тухай үеийн Эрчим хүчний судалгааны төвтэй хамтран ажиллах 69 дугаартай гэрээ байгуулж байсан. Нам темпаратурын буцламтгай үе шаталтанд шилжүүлэх төслийн техник эдийн засгийн үзүүлэлт, зураг төсөл, бусад техникийн баримт бичгийг боловсруулах ажлыг гэрээгээр 20,000,000.00 төгрөгөөр хийлгэсэн. Тиймээс энэхүү төслийн техник эдийн засгийн үзүүлэлтийн тооцоо, зураг төсөл, бусад техникийн баримт бичиг нь “Эрчим хүчний судалгаа хөгжлийн төв”-ийн өмч байсан. /Нотлох баримтад: 69 дугаартай гэрээ, гэрээ дүгнэсэн актыг хавсаргав/
2006 онд *** маркийн зуухыг нам даралтын темпратурын буцламтгай шаталтанд шилжих технологийн төслийн ажлыг гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчид бараа материал, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй тендерийг зарлаж дээрх маркийн загварыг буцламтгай үет шатлалд шилжүүлэх шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг материал нийлүүлэх болон засвар үйлчилгээний ажлыг хоёр багцтайгаар тендерийг зарласан. Зуухны технологи шинэчлэх засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх ажлын хэсгүүд зураг төслийг хийхээр 2006 оны 10 дугаар сард *** ХХК шалгарсан. 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зуух нэгийн өөрчлөлт завсар хийгдсэн. Энэхүү шалгарсан компанид Н.З*** инженерээр ажиллаж байсан. Тус байгууллагын ажилтан хөдөлмөрийн гэрээгээр ажил үүргээ гүйцэтгэж байсан. Мөн патент хамтран эзэмшигч нар гэх Г.Т***, Б.А*** нар нь тендерийн захиалагч талд ажиллаж албан үүргээ гүйцэтгэж байсан хүмүүс юм.
Зуух ашиглалтад ороход гүйцэтгэсэн ажлыг нь хүлээн авсан *** ТӨХК-ийн техникийн комисст ерөнхий инженер Г.Т***, Инженерийн албаны дарга Б.А*** нар байсан, тухайн үед нэхэмжлэлийн асуудалтай холбоотой ямар нэгэн асуудал яригдаагүй.
2008 онд Зуух 2-г нам температурын буцламтгай үе шаталтын технологид шилжүүлэх ажлын тендэр зарлагдан *** ХХК шалгаран ажилаа гүйцэтгэн 2009 онд хүлээлгэн өгч ашиглалтад орж байсан.
Нэхэмжлэгч Н.З***, Б.А*** нар нь 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргаж нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзаж, талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
*** ТӨХК-ийн захирал О.Н*** би 2014 оны 3 дугаар сарын компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцүүлэн гэрээ байгуулах шийдвэр гаргуулахаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусган Төрийн өмчийн хороонд хурлын удирдамж авахаар албан бичгээр хүргүүлсэн боловч Төрийн өмчийн хороо уг асуудлыг хэлэлцэх удирдамж өгөөгүй учир тус гэрээ байгуулах хүсэлтийг одоогоор хэлэлцээгүй байгаа болно.
Нэхэмжлэлийн шаардлага нь гүйцэтгэх захирлын эрх мэдлийн хүрээний асуудал биш тул дээрх гомдлын шаардлагыг одоогоор биелүүлэх боломжгүй байна.
Уг асуудлыг Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсан байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2006 онд ******* *******ын нүүрсний хангамж хүрэлцэхгүй байна гэж үзсэний улмаас Дарханы дулаан цахиллгааны станц *** зуухыг нам темпратурын буцламтгай шаталтын технилогид шилжүүлэх үүрэг даалгаварыг компанийн гүйцэтгэх захиралд өгсөн. Дээрх шийдвэрийг үндэслэн ******* *******ын нүүрсний уурхайн геологийн ажил хүндэрч нүүрсний орлого багасаж ноцтой хүндрэл гарч магадгүй хэмээн үзэж *** ТӨХК *** зуухыг нам темпратур буцламгай шаталтанд шилжүүлэх төслийн техник эдийн засгийн үзүүлэлтийн зураг төсөл, баримт бичиг, ажлын гэрээний үнэлгээг 20.000.000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Төслийн нийгэм эдийн засгийн үзүүлэлт, тооцоо, зураг техникийн баримт бичгийг эрчим хүч судалгаа төвийн өмч хэмээн үзэж байгаа. Төсөл нь байгууллагын төсөлт ажлуудын хүрээнд хийгдсэн ажил. 2006 онд *** маркийн зуухыг нам даралтын темпратурын буцламтгай шаталтанд шилжих технологийн төслийн ажлыг гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчид бараа материал, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй тендерийг зарлаж дээрх макрийн загварыг буцламтгай үет шатлалд шилжүүлэх шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг материал нийлүүлэх болон засвар үйлчилгээний ажлыг хоёр багцтайгаар тендерийг зарласан. Зуухны технологи шинэчлэх засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх ажлын хэсгүүд зураг төслийг хийхээр 2006 оны 10 дугаар сард *** ХХК шалгарсан. 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зуух нэгийн өөрчлөлт завсар хийгдсэн. Энэхүү шалгарсан компанид Н.З*** инженерээр ажиллаж байсан. Тус байгууллагын ажилтан хөдөлмөрийн гэрээгээр ажил үүргээ гүйцэтгэж байсан. Мөн патент эзэмшигч Г.Т***, Б.А*** нар нь тендерийн захиалагч талд ерөнхий инженерээр ажиллаж байсан. Тухайн үед *** ХХК нь ажлаа гүйцэтгэн захиалагч тал ажлаа хүлээн авахад патент эзэмшигч Г.Т***,Б. А***, Н.З*** нар ажлын хэсэгт ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан хэрнээ патент эзэмшигч өөрсдийнхөө саналыг хэлээгүй. Анх шүүхэд 2014 оны 01 сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа патент эзэмшигч нар Оюуны өмчийн газар бүртгэгдсэн гэдгийг мэдсэн. Маргаж буй бүтээл нь оюуны шинэ бүтээл биш. Өмнө нь ашиглаж байсан патент болох нь шинээр гаргаж өгсөн баримтаар нотлогдоно. 1820 патент нь 30*** патенттай адил бүтээл юм. Баянбат, Мөнгөнхүү нар бидэнтэй утсаар холбогдож энэ патентийн эзэмшигч нь бид нар яагаад З***, А***, Т*** нар гарч ирсэн бэ? бид анхнаасаа патент эзэмшигч гээд гэрээ хийж байсан. З*** биднээс нэг нэг сая төгрөг авсан гэж хэлсэн. Патент 1820 дээр Түлш эрчим хүчний газрын дарга Баярбаатар энэ патенттай гэрээ байгуул гэж байсан. Одоо бид хоёрыг хасаад гурван хүний патент болж байна гэж хэлсэн. Манай байгууллагаас оюуны бүтээлийн төлбөр өгөх боломжгүй. Тухайн үед ажил төслөөр хийгдэхэд патент эзэмшигч гэх З***, А***, Т*** нар нь ажил гүйцэтгэгч болон захиалагч талуудад ажиллаж байсан хэрнээ төсөл хэрэгжиж байхад өөрсдийн энэ асуудлаа яриагүй. Тухайн үед одоо яригдаж буй асуудлыг хэлсэн бол асуудлыг шийдвэрлэх байсан. Өөрсдийн ажил үүргийн хувиарын дагуу ажил гүйцэтгэчихээд оюуны бүтээл хэмээн нэхэмжлэх боломжгүй. Н.З*** анх шүүхэд нэхэмжлэл гаргаснаа бидэнд хэлээгүй. Эвлэрлийн гэрээ байгуулсан нь гүйцэтгэх захирлын эрх хэмжээний асуудал биш байсан. Төрийн өмчийн хорооны хурлаар оруулан шийдэхээр хэлэлцэх асуудалд орсон байхад энэ асуудал шүүх дээр очсон байсан учраас Төрийн өмчийн хороо маргаантай асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. 30*** патентийг Түлш эрчим хүчний газрын дарга 2012 оны 02 сарын 21-ний өдрийн 1/33 тоот албан тоотондоо бидэнтэй гэрээ хийе гэсэн боловч гэрээ хийгүй байна гэсэн тайлбарыг нэхэмжлэгч ярьдаг. Гэвч нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт хуурамч гэдэг нь бидний архиваас гаргасан баримтаар нотлогдож байна. Учир нь нэхэмжлэгчийн өгсөн баримтанд завсар орсон. *** ТӨХК нь 2007 оноос ‘Х’ тайлантай ажиллаж байгаа. Энэхүү байгууллага нь ашгийн төлөө байгууллага биш. Нэхэмжлэгчийн бүтээлээр ашиг олж байна гэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч нь Х***э гэх хүний тооцооллыг гарган өөрийн лицензийн гэрээний оюуны үр ашгийн тооцоо гэж гаргасан. *** ТӨХК-д 7 зуух ажиллаж байгаа тул тус тусдаа ашгийн тооцоо хийх боломжгүй. *** нэхэмжлэгчийн патентаас ашиг олсон гэх баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгч Т*** нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Энэ байдлаас үзэхэд нэхэмжлэлийг хэн хэн гаргасан нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
*** 30*** патент 151.884.453 төгрөгөөр үнэлсэн болон үр ашгийн хувь 10% гэж тооцоолон 243.423.000 төгрөгийг ямар тооцооллоор гаргасан ойлгомжгүй бас тодорхойгүй байна. Х***ий бодсон тооцооллыг барьж байгаа гэж нэхэмжлэгч тал хэлж байгаа боловч Х***ийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Х***ий тооцоо *** ТӨХК-ний тооцоо биш гэж үзэж байна. *** ТӨХК нь хариуцлага хүлээх субъект нь биш гэж үзэж байна. Иймд нотлох бармтыг шаарлага хангаагүй зүйлд мэтгэлзэх шаардлагагүй. О.Н*** захирлыг эвлэрлийн гэрээ байгуулсан эсэхт эргэлзээ байхгүй. Гүйцэтгэх захирал асуудлыг шийдэх талаас нь хандаж байсан. Патентийг 20 жил ашиглана гэдгийг хэн тооцоолж байна вэ?. 1820 патентийн загвар 30*** патенийн бүтээлд явагдаж байна. Бүтээлийг хэдэн жил ашиглах нь эргэлзээтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О***г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Н.З*** гүйцэтгэх захиралтай уулзаж эвлэрлийн гэрээ байгуулахаар тохиролцсон нь үнэн. Тухайн үед 447.000.000 төгрөг нэхэмжлэх байсан. Энэ мөнгийг гүйцэтгэх захирал Компаний тухай хуулиар бол ТУЗ-өөр оруулан шийдвэрлүүлэнэ гэсэн. Түүний дагуу Төрийн өмчийн хорооны 04 дүгээр сарын хурлын төлөвлөгөөнд оруулахаар хандахад энэ асуудлыг хэлэлцэхгүй гээд удирдамж өгөөгүй. Удирдамж өгөөгүй асуудлаар ТУЗ хуралддаггүй. Н.З*** 6 дугаар сард өөрөө Төрийн өмчийн хороонд очиж уулзсан. 9 сарын хурлаар хэлэлцэхээр удирдамжинд оруулсан ч хэлэлцэгдэхээс өмнө Н.З*** шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байсан учраас шүүхээр асуудлыг шийдвэрлүүл гэсэн ТУЗ-ийн тогтоол гаргасан. Гүйцэтгэх захирал хуурч мэхлэн асуудлыг шийдвэрлэх гэсэндээ эвлэрлийн гэрээ байгуулаагүй. Эдийн засгийн үр ашигийн тооцоо нэхэмжлэл гарсанаас хойш 3 дөрвөн удаа өөрчлөгдсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа олон удаа өөрчилж байгаа нь энэхүү тооцоо эргэлзээтэй байгаан шинж. Тооцооллыг баталгаажуулахын тулд Судалгаа хөгжлийн төв, Эрчим хүчний төв, мэргэжлийн сургуулиудаар шинжилгээ хийлгэхээр шинжээч томилуулах тухай хүсэлт гаргахад татгалзсан захирамж гарсан. Патент нь нам темпратурын буцламтгай шаталтанд шилжих технологид шилжээд бүх нийтэд ил болсон. Гэтэл 2007 онд дахин патент олгосон нь патентын шинэ гэдэг утгаа алдаж байна. Эдийн засгийн үр ашгийн тооцоонд Х***э даргын тооцооллыг үндэслэсэн. Энэ нь баталгаатай тооцоолол бус Инженерүүд техник талын тооцоолол гаргана. Санхүүгийн тооцооллыг инженерийн албаны инженерүүд тооцоо гаргаж түүнийг нь инженерийн албаны тооцооны инженер ******* үүрэг гүйцэтгэдэг. Нэхэмжлэгчийн үндэслэж байгаа тооцоонд инженерийн албаны тооцооны инженер ороогүй. Энэхүү тооцоо нь санхүү хяналтын албаны даргад хянагдах ёстой боловч хянагдаагүй тул энэ тооцооллыг нотлох баримт хэмээн үзэх боломжгүй. Эдийн засгийн үр ашгийн тооцоо нь ТЗ-3-ийн хэрэгжсэн тооцооллыг үндэслэж байгаа нь ТЗ-3-т хэрэгжиж байсан зуух мөн гэдгийг харуулж байна. Аудит хийхээр 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр надаас авсан баримтыг үндэслэн гаргасан тооцооллыг бус ТЗ-3-ийн тооцооллыг үндэслэж үр ашгийн тооцоо гаргасныг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Зуухны үр ашгийг тооцоолох бус патент дээр бичигдсэн томъёлолыг өөрчилсөн. Энэ технологи нь хөрш орнуудад хэрэгжиж байсан. Хөрш орнуудад хэрэгжиж байсан технологийг Мон******* Улсад анх удаа ТЗ-3-т хэрэгжүүлсэн. ТЗ-3 анхых гэдгээрээ зөв байж боловч хоёр дахь патент яагаад шинэ гэдгээр гараад байна вэ? Эдийн засгийн үр ашгийн тооцооллыг хийхдээ зөвхөн шинэчлэл хийснээр тооцоолох ёстой” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.З*** нь хариуцагч Дархан *** ТӨХК-д холбогдуулан 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, 30*** дугаарын патент бүхий *** маркын зуухыг буцламтгай шаталтанд шилжүүлэх өөрчлөлт нэртэй бүтээлийн оюуны өртгийн үнэлгээ 151,884,453 төгрөг гаргуулах, уг бүтээлийг ашигласнаас бий болсон үр ашиг буюу хэмнэлтийн 10 хувь болох 243,423,000 төгрөг гаргуулах, цаашид дээрхи бүтээлийг ашиглах тохиолдолд зохиогч нартай тохиролцон линцензийн гэрээ байгуулах эсхүл нэг жилд 40 570 500 төгрөгөөс доошгүй хэмжээний төлбөрийг зохиогч нарт төлөхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараахь үндэслээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.З*** нарын зохион бүтээсэн *** маркын зуухыг буцламтгай шаталтанд шилжүүлэх өөрчлөлт нэртэй шинэ бүтээлд Мон******* улсын Шадар сайдын 2007 оны 114 дүгээр тушаалаар баталж улсын бүртгэлд бүртгэн нэхэмжлэгч Н.З***, Б.А***, Г.Т*** нарын өмчлөх онцгой эрхийг хүлээн зөвшөөрч 30*** тоот шинэ бүтээлийн патент олгосон бөгөөд Патентын хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу 20 жил бөгөөд уг хугацаа нь 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2027 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хүчинтэй байна.
Нэхэмжлэгч Н.З*** нь хариуцагч Дарханы *** ТӨХК-д холбогдуулан 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.З***, Б.А*** нар нь Дархан-Уул аймаг дахь сум дундын 7-р шүүхэд 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр *** ТӨХК-д холбогдуулан 2007 оны 6 дугаар сарын 1-ээс 2013 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх шинэ бүтээлийн ашиг 447,576,000 төгрөг , *** маркын зуухыг буцламтгай шаталтанд шилжүүлэх өөрчлөлт нэртэй 30*** тоот шинэ бүтээл ашиглахдаа зохиогч нартай лицензийн гэрээ байгуулахыг үүрэг болгох шаардлага гаргаж байсан байна.
Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-д заасны дагуу эвлэрэх эрхээ хэрэгжүүлэн 2014 оны 02 сарын 13-ны өдөр 447,576,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзаж, талууд лицензийн гэрээ байгуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар зохигчдын эвлэрлийг 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаар шүүгчийн захирамжаар баталжээ.
Нэхэмжлэгч нь энэхүү эвлэрлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардлага гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь шүүхээр хялбаршуулсан журмаар шийдэгдсэн хэргийн талаар нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх үндэслэл болсон ... Н.З***, Б.А*** нар нэхэмжилсэн 447 576 000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж *** ТӨХК нь Н.З***, Б.А*** нартай лицензийн гэрээ байгуулахаар тохиролцов ... гэх эвлэрлийн гэрээг Иргэний хуульд заасан иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бий болсон хэлцэлд хамааруулан хүчин төглдөр бусад тооцуулах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
*** ТӨХК-ийн дүрмийн 8.4-т гүйцэтгэх захирал нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгэээр үйл ажиллагаа явуулах бөгөөд мөн дүрмийн 7.3.10-т зааснаар гэрээ байгуулах шийдвэр гаргах эрх, 7.3.16-т зааснаар хууль тогтоомжийн дагууу их хэмжээний болон сонирхолын зөрчил бүхий этгээдтэй хэлцэл хийх эрхийг ТУЗ олгох бүрэн эрхийн дагуу эвлэрлийн гэрээ байгуулсан талын төлөөлөгч болох захирал О.Н*** ТУЗ, ТӨХороонд танилцуулж байсан боловч ТУЗ-ийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар *** маркын зуухны буцламтгай болгох хийцийн өөрчлөлтийн лицензийн гэрээний тухай хэлэлцээд ... шүүх байгууллагаар хуулийн дагуу шийдвэрлүүлж шийдвэрийг ТУЗ-ийн хуралд таницлуулахыг гүйцэтгэх захиралд даалгаж байсныг дурдаж байна.
Нэхэмжлэгч Н.З***ын 30*** дугаарын патент бүхий *** маркын зуухыг буцламтгай шаталтанд шилжүүлэх өөрчлөлт нэртэй бүтээлийн оюуны өртгийн үнэлгээ 151,884,453 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.З*** нь 30*** дугаарын патент бүхий *** маркын зуухыг буцламтгай шаталтанд шилжүүлэх өөрчилөлт нэртэй бүтээлийн оюуны өртгийн үнэлгээг 151,884,453 төгрөг гэж үнэлэн Оюуны өмчийн газарт хандан мөн газрын үнэлгээний комиссын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрээр баталгаажуулсан байна.
Нэхэмжлэгч Н.З*** нь Патентийн тухай хуулийн 16-р зүйлийн 16.1.4-т зааснаар оюуны бүтээлээ үнэлэх эрхтэй хэдий ч тус оюуны өртгийн үнэлгээ болох 151,884,453 төгрөгийн тооцооллыг Патентийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар “Оюуны бүтээлийн өртгийг тооцсон үнэлгээг хөрөнгийн баталгаа, барьцаа, хөрөнгө оруулалт, хувьцаа гаргах, хувьчлал болон дуудлагын худалдаанд оруулах, дүрмийн сан бүрдүүлэх, даатгалд хамруулах зэрэгт хэрэглэж болно” гэж заасан учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.З*** нь 30*** патент бүхий шинэ бүтээлийг ашигласнаас хэмнэлтийн 10 хувь болох 243,423,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасаны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
*** ТӨХК-ийн *** маркийн тоосон системтэй зуухыг шинэчлэн нам температурын буцламтгай үет шаталтын технологид шилжүүлэх шийдвэрийг Засгын Газрын 2006 оны 175 дугаар тогтоол, тухайн үеийн Түлш эрчим хүчний сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн, Эрчим хүчний судалгааны төв, Энергосервис монтаж ХХК зэрэг байгууллагууд гэрээгээр энэ ажилд оролцож байсан бөгөөд *** ТӨХК нь захиалагч тал байсан байна.
Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д зааснаар албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл бүтээгдэхүүний загварын патент авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил ологч эдлэх бөгөөд ажил ологч бүтээснээс хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргаагүй бол зохиогч нь мэдүүлэг гаргах эрхтэй байна.
Хариуцагч *** ТӨХК нь дээрхи *** маркийн тоосон системтэй зуухыг шинэчлэн нам температурын буцламтгай үет шаталтын технологид шилжүүлэх ажил нь улсын төсвийн хөрөнгөөр, яамны болон эрчим хүчний судалгааны төвийн зүгээс хийгдсэн ажил гэж тайлбарлан, шинэ бүтээлийн патент авсаныг мэдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч 30*** тоот оюуны бүтээлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл харьяалах шүүхэд гаргаагүй тул гэрчилгээ хүчин төгөлдөр нэхэмжлэгч ашигтай загварыг өмчлөх онцгой эрхтэй байна.
Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-д зааснаар шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах эрхтэй байна.
*** ТӨХК-ийн *** маркийн тоосон системтэй байсан одоо ашиглаж буй нам температурын буцламтгай үет шаталтын технологид шилжсэн зуух 1, 2 нь 75тн/цаг хүчин чадалтай бөгөөд үр ашгийн тооцоогоор 1 зуухны 1 жилд гарах хэмнэлт буюу үр ашгийг 405,705,000 төгрөг хэмээн тооцсон байна. /х.х-ийн 20-р хуудас/.
Нэхэмжлэгч зуух 1, 2-ыг ашигласанаас гарах хэмнэлтийг дээрхи тооцоолын дагуу шаардаж байгаа бөгөөд хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зуух 1, 2-ын хэмнэлт энэ тооцооноос бага байх эсэх талаар нотлох баримтыг ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь Мон******* Улсын Сайд бөгөөд Үндэсний хөгжлийн Газрын Даргын 1996 оны 5 дугаар сарын 21-ний Үлгэрчилсэн заавар батлах тухай *** тоот тушаалын хавсралтын 2-т борлуулалын дүнгийн 10 хувиас доошгүй хэмжээтэй тэнцэх төлбөрийг жил бүр бүтээлийн зохиогчдод олгоно гэж заасны дагуу үр ашиг 405 705 000 төгрөг, нэг хүнд ногдох 40 570 500 төгрөг, 3 зохиогчид нийт 243 423 000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байгаа болно.
30*** тоот оюуны бүтээлийн гэрчилгээг Н.З***, Б.А***, Г.Т*** нар хамтран зохион бүтээгчийн хувьд авсан бөгөөд Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т хамтран зохиогчид гэрээнд өөрөөр заагаагүй бол мэдүүлэг гаргах, патент, гэрчилгээ авах, бүтээлээ ашиглуулах, бусад этгээдэд худалдах, шилжүүлэх, үнэлэх болон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвартай холбоотой харилцаанд тэгш эрх эдлэх бөгөөд хэн нэг нь бусад хамтран зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа эрх эдлэхгүй гэж зааснаар Н.З***, Б.А***, Г.Т*** нар тэгш эрхтэй байна.
30*** тоот оюуны бүтээлийн хамтан эзэмшигч Батчулуун овогтой А*** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар иргэн Нүрдэв овогтой З***од бүх шатны шүүхэд өөрийг нь төлөөлөн лицензийн гэрээг хийлгэх итгэмжлэлийг олгосон ба өөрт оногдох патент ашиглуулсны орлогыг хариуцагчаас шаардах итгэмжлэлийг олгоогүй буюу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг олгосон байна. /х.х-ийн 8 дугаар хуудас/. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т заасны дагуу хамтран зохион бүтээгч иргэн Г.Т*** нь иргэн Н.З***од олгосон итгэмжлэлээсээ татгалзсан учир төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох тул нэхэмжлэгч Н.З*** нь иргэн Б.А***, Г.Т*** нарын өмнөөс патент ашиглуулснаас олох орлогыг хариуцагчаас нэхэмжлэх эрхгүй байна.
Нэхэмжлэгч Н.З*** нь өөрт ногдох хэсгийг хариуцагчаас нэхэмжлэх эрх нь нээлттэй бөгөөд уг бүтээлийг ашиглаж эхэлсэн 2007 оны 6 дугаар сарын 1-нээс 2013 оны 6 дугаар сарын 1-н хүртэл бүтээлийг ашиглаж байсан этгээдийн хэмнэлт, орлогоос зохих хэмжээний төлбөр авах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гарган 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Эвлэрлийн гэрээгээр татгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.4-д зааснаар тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй учир 2007 оны 6 дугаар сарын 1-нээс 2013 оны 6 дугаар сарын 1-н хүртэлхи төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд 2013 оны 6 дугаар сарын 01-ээс 2014 оны 9 дүгээр сарын 03-ныг хүртэлхи төлбөр 43 951 375 төгрөгийг Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-д зааснаар шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах эрхтэй гэснээр шаардах эрхтэй тул хариуцагч *** ТӨХК-иас гаргуулан нэхэмжлэгч Н.З***од олгох нь зүйтэй байна.
Патентийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заагдсаны дагуу талууд нь ашигтай загвар ашиглах, ашиглуулах тохиолдолд лицензийн гэрээ байгуулах гэрээндээ төлбөрийн хэмжээг тусгах хэдий ч хариуцагч зохиогч нартай гэрээ байгуулаагүй нь түүнийг төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй байна.
Патентийн тухай хууулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т зааснаар хуулийн этгээд шинэ бүтээлийг ашигласанаас олсон ашиг, оюуны бүтээлийн өртгийг тооцсон үнэлгээг санхүүгийн тайлан тэнцэлд тусгаж, үйлдвэрлэлийн нь нууцыг хадгалах үүрэгтэй бөгөөд, оюуны бүтээлийн өртгийн тооцсон үнэлгээг хөрөнгийн баталгаа, барьцаа, хөрөнгө оруулалт, хувьцаа гаргах хувьчлал болон дуудлагын худалдаанд оруулах дүрмийн сан бүрдүүлэх, даатгалд хамруулах зэрэгт хэрэглэж болохоор хуульд заасан бөгөөд хуулийн этгээд яаж хэрэгжүүлэх нь тухайн байгууллагын сон*******т байхаар байна.
Нэхэмжлэгч Н.З***ын 30*** тоот шинэ бүтээлийн хүчинтэй хугацаанд ашиглах тохиолдолд зохиогч нартай тохиролцон линцензийн гэрээ байгуулах эсхүл нэг жилд 40 570 500 төгрөгөөс доошгүй хэмжээний төлбөрийг зохиогч нарт төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Н.З***, Б.А*** нар нэхэмжилсэн 447 576 000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж *** ТӨХК нь Н.З***, Б.А*** нартай лицензийн гэрээ байгуулахаар тохиролцов гэх зохигчдын эвлэрлийг баталсан Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн *** дугаар шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд лицензйин гэрээ байгуулах эсэх талаар хэлэлцсэн хариуцагч байгууллагын ТУЗ-ын хуралдаанаар ... шүүх байгууллагаар хуулийн дагуу шийдвэрлүүлж шийдвэрийг ТУЗ-ын хуралд таницлуулахыг гүйцэтгэх захиарлд даалгаж байсныг дурьдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар нэхэмжлэгч Н.З***ын *** ТӨХК-д холбогдуулан гаргасан 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг, Патентийн тухай хуулийн 16.1.4, 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар 30*** дугаарын патент бүхий *** маркын зуухыг буцламтгай шаталтанд шилжүүлэх өөрчилөлт нэртэй бүтээлийн оюуны өртгийн үнэлгээ 151 884 453 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар цаашид дээрхи бүтээлийг ашиглах тохиолдолд зохиогч нартай тохиролцон линцензийн гэрээ байгуулах эсхүл нэг жилд 40 570 500 төгрөгөөс доошгүй хэмжээний төлбөрийг зохиогч нарт төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 16.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4-т заасны дагуу иргэн Б.А***, Г.Т*** нарын өмнөөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.З***од 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 03 хүртэл шинэ бүтээлийг ашигласаны төлбөрт 43 951 375 төгрөгийг хариуцагч Дарханы дулаан цахилгаан станц ТӨХК-иас гаргуулан олгосугай.
2.Нэхэмжлэгч Н.З*** нь Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч *** ТӨХК-иас тэмдэгийн хураамж 377 707 төгрөг гаргуулан төрийн сангийн орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ