| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/00984/И |
| Дугаар | 1036 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 1036
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс: 135/2016/00984/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ******дугаар хороолол ******дугаар байр 139 тоотод оршин суух ****** ******* овгийн *******ын ******* /РД: *******, утас: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ****** дүгээр байрны ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД: *******, утас: /-д холбогдох
4,430,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
... Б.*******ын нэхэмжлэлтэй Л.*******д холбогдох 4,430,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Л.******* бид дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Нэхэмжлэгч Б.******* би нийт нэхэмжилсэн 4,430,000 төгрөгийн 730,000 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 3,700,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дотор хариуцагч Л.******* би төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Л.*******аас 4,430,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхийн дагуу ... Б.*******ын нэхэмжлэлтэй Л.*******д холбогдох 4,430,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Л.******* бид дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Нэхэмжлэгч Б.******* би нийт нэхэмжилсэн 4,430,000 төгрөгийн 730,000 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 3,700,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дотор хариуцагч Л.******* би төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав ... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Дээрхи эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... Б.*******ын нэхэмжлэлтэй Л.*******д холбогдох 4,430,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Л.******* бид дараах байдлаархарилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Нэхэмжлэгч Б.******* би нийт нэхэмжилсэн 4,430,000 төгрөгийн 730,000 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 3,700,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дотор хариуцагч Л.******* би төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Капитал банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 74,150 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 11,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 42,675 төгрөгийг, хариуцагч Л.*******аас тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 42,675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ