| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0510/Э |
| Дугаар | 516 |
| Огноо | 2019-04-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 516
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
улсын яллагч И.Ариунсанаа,
шүүгдэгч Н.Ө /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Ө-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 1004 90258 дугаартай хэргийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Н.Ө, 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 67 дугаар гудамжны 10 тоотод оршин суудаг, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж, 2018 оны 08 дугаар сард оногдуулсан ялыг эдэлж дууссан, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Н.Ө нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Офицеруудын ордны автобусны буудлын орчимд насанд хүрээгүй Э.Энхтөрийн халааснаас самсунг эс6 загварын гар утсыг авч 302.400 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Н.Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Э.Энхтөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчим сургууль дээрээ ангидаа байж байгаад ханын самбар хийх гэсэн чинь цавуу байхгүй байхаар нь гарч замын эсрэг талын ТҮЦ-ээс цавуу асуучихаад буцаад зам гарах үедээ ангийн хүүхэдтэй болох Уранбилэгтэй гар утсаараа яриад ханын сонингоо хийж байгаа юу гэж асуучихаад куртканы гадна талын халаасанд утсаа хийгээд сургууль ороод найзуудтайгаа юм яриад зогсож байх үедээ халаасандаа гараа хийтэл утас байхгүй байсан. Тэгээд өөрийнхөө дугаар руу найзынхаа утаснаас залгатал цагдаа ах аваад чиний утсыг хулгай хийсэн хүний олчихсон байна, цагдаагаас ирж аваарай гэж хэлсэн...2018 оны 8 дугаар сарын сүүлээр Теди төвөөс 500.000 төгрөгөөр самсунг галакси эс эджэ евро стандартын хар хөх өнгөтэй гар утсыг манай аав авч өгч байсан. Мөн гадуураа хар өнгийн хавтсан гэртэй байсан цагдаагаас ирж аваарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх 21/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21/, ял шалгах хуудас /хх 30/ шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Н.Ө нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Офицеруудын ордны автобусны буудлын орчимд насанд хүрээгүй Э.Энхтөрийн халааснаас самсунг эс6 загварын гар утсыг авч 302.400 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Н.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.Ө-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Ө-т хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Н.Ө-т 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Ө-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР