Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2016/00899/И |
Дугаар | 1034 |
Огноо | 2016-07-07 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 1034
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2016/00899/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Д.Оюундарь би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ****** дүгээр хороо, *******ийн өргөн чөлөө, ******* плаза-д байрлах ******* ХХК /утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** дүгээр баг, ****** дугаар хороолол ****** дүгээр байр, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД: *******, утас: /-д холбогдох
667,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
... Б.*******гээс төлбөрийн үлдэгдэл 660,000 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 667,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
******* овогтой ******* миний бие ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлд дурдагдсан төлбөрийг 2016 оны 08 дугаар сараас эхлэн сар бүр 50000 төгрөг төлж барагдуулах саналтай байна. Үүнийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 667,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 26 дугаар зйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийн дагуу түүний ... ******* овогтой ******* миний бие ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлд дурдагдсан төлбөрийг 2016 оны 08 дугаар сараас эхлэн сар бүр 50000 төгрөг төлж барагдуулах саналтай байна. Үүнийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү ... гэж хариу тайлбар ирүүлсэн байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар ирүүлсэн хариу тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн 667,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* ... ******* овогтой ******* миний бие ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлд дурдагдсан төлбөрийг 2016 оны 08 дугаар сараас эхлэн сар бүр 50000 төгрөг төлж барагдуулах саналтай байна. Үүнийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү ... гэж хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 20,570төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 20,570 төгрөгийн 50 хувь болох 10,285 төгрөгийг хариуцагч Б.*******гээс, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 20,570 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ