Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зундуйн Энхтуяа |
Хэргийн индекс | 114/2017/0028/З |
Дугаар | 42 |
Огноо | 2017-04-20 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 42
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 114/2017/0028/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Энхтуяа би нэхэмжлэгч Ж.******* Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/34 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” үндсэн шаардлагатай, нэмэгдүүлсэн “Дархан сумын 15 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилохгүй байгаа аймгийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, тус албан тушаалд Ж.*******ыг томилох шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг даалгах” шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн ба Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар Дархан сумын 15 дугаар сургуулийн захирлын ажил албан тушаалд түр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Боловсролын газраас зарлагдсан 15 дугаар сургуулийн захирлын сонгон шалгаруулах шалгаруулалтанд орж хамгийн өндөр оноо авч 1 дүгээрт орсноор Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/59 дугаар захирамжаар 15 дугаар сургуулийн захирлаар томилогдсон. Тус ажилд хуулийн дагуу томилогдон ажиллаж байх хуацаандаа холбогдох хууль, дүрэм, журам, эрх бүхий байгууллагын шийдвэрийн хүрээнд сургуулийн үйл ажиллагааг хэвийн түвшинд удирдан зохион байгуулж ирсэн. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга С.******* 2016 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн Б/191 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” гэх захирамж гаргаж намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн ба миний бие тус захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, Ж.******* намайг Дархан сумын 15 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн
тогтоож, ажилгүй байх хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн. Ингээд миний бие шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орох гэсэн боловч Дархан-Уул аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг чамайг ажилд чинь авахгүй гэх хариу өгсөн ба 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дуудаж Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны А/34 дүгээр захирамжийг гардуулж өгсөн.
...Төрийн үйлчилгээний албан хаагч миний хөдөлмөрлөх эрхийг Дархан-Уул аймгийн Засаг дарга С.******* дур зоргоороо захирамж гаргаж, удаа дараа зөрчиж байгаад гомдолтой байна. Дархан-Уул аймгийн Засаг дарга С.*******ын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/34 дугаартай 2 захирамж нь хууль зүйн үндэслэлгүй хэт улс төржсөн захирамж байгаа нь тодорхой байна. Засаг дарга нарын таарамжгүй харилцаа, улс төржсөн харалган шийдвэрийн улмаас хөдөлмөрлөх эрхээ удаа дараа ноцтой зөрчүүлж, ажил орлогогүй болсон миний зөрчигдсөн эрхийг сэргээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чагнаадоржоос 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:- иргэн Ж.*******ын Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны А/34 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч Ж.*******ыг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар сургуулийн захирлаар аймгийн Засаг даргын 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/21 дүгээр захирамжаар ажилд нь эгүүлэн томилон, 2017 оны А/34 дүгээр захирамжийг хүчингүй болголоо. Захирамжийг нотлох баримтаар хавсаргав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/34 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” үндсэн шаардлагатай, нэмэгдүүлсэн “Дархан сумын 15 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилохгүй байгаа аймгийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, тус албан тушаалд Ж.*******ыг томилох шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг даалгах” шаардлагатай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1-584 тоот итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чагнаадорж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...” гэж заасан эрх, 28 дугаар зүйлийн 28.2.2-т “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх” гэж тус тус заасан төлөөлөгчийн эрхийнхээ дагуу нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/21 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.
Иймд хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Ж.*******ын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/34 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн “Дархан сумын 15 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилохгүй байгаа аймгийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, тус албан тушаалд Ж.*******ыг томилох шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг даалгах” шаардлагыг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ЭНХТУЯА
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болорцэцэг, хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Өлзийхишиг нар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр харилцан тохиролцон байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагчтай ойлголцож зөвшилцөлд хүрсэн тул эвлэрэх хүсэлтэй байна. Хариуцагч 150 метр куб хэрэглээний модны хуваарийг аж ахуйн нэгжүүдээс авч өгөхөөр шийдвэрлэсэн.
Үүнд: 1. “Домогт Шарын гол” ХХК-аас 50 метр куб
”Элбэг Шарын гол” ХХК-аас 50 метр куб
”Тэгш цацралт” ХХК-аас 50 метр кус тус тус өгөхөөр тохиролцсон.
2.Шүүхийн тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг хариуцагчаас авахгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Энэхүү захиргааны хэргийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11.00 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлосон боловч нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанаас өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр
С\Documents and Settings\Захиргаа\Desktop\ Шийдвэр.doc
нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан буулт хийж, эвлэрлийн гэрээг байгуулсан байна.
Хэргийн оролцогч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дугаар зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5-т заасан эрх болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн тухайгаа эвлэрлийн гэрээ байгуулж, энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсэг зурсан нь энэ хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т “ нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж заасан шаардлагыг хангасан байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагаварыг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулж, энэ тухай зөвшөөрснийг баталж гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд талууд эвлэрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелэгдэхийг мэдэгдэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан буулт хийж хоорондоо тохиролцож талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, нэхэмжлэгч “Цогт Манхан” ХХК-аас “Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулах ” шаардлага бүхий нэхэмжлэлээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөлөөгчдийн Хуралд холбогдуулж үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ЭНХТУЯА