Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1027

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2016/00863/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарьдаргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** дугаар баг, мангирт ****** дугаар хэсэг ****** дугаар гудамж ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД: *******, утас: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******  аймаг, ****** сум, ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** дугаар байр ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД: *******, утас: /-д холбогдох

"608,000 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээнд:

Б.*******ын нэхэмжлэлтэй Б.*******од холбогдох 608,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.******* бид дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Нийт нэхэмжилсэн 608,000 төгрөгийн 208,000 төгрөгөөс нэхэмжлэгч Б.******* би татгалзаж үлдэгдэл 400,000 төгрөгийг хариуцагч Б.******* би төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******од холбогдуулан 608,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигчид шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэж ... Б.*******ын нэхэмжлэлтэй Б.*******од холбогдох 608,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.******* бид дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Нийт нэхэмжилсэн 608,000 төгрөгийн 208,000 төгрөгөөс нэхэмжлэгч Б.******* би татгалзаж үлдэгдэл 400,000 төгрөгийг хариуцагч Б.******* би төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн байна.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг баримтлан ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь Б.*******од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... Б.*******ын нэхэмжлэлтэй Б.*******од холбогдох 608,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.******* бид дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Нийт нэхэмжилсэн 608,000 төгрөгийн 208,000 төгрөгөөс нэхэмжлэгч Б.******* би татгалзаж үлдэгдэл 400,000 төгрөгийг хариуцагч Б.******* би төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав ... гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 05дугаар сарын 20-ны өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 18,890 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 9,445 төгрөгийг төрийн сангийн орлогоос, хариуцагч Б.*******оос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 9,445 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ