Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1025

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/00868/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:*** аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 38 дугаар байр, 02 тоотод оршин суух Б*** овгийн Н*** Т*** /РД: ТЗ***, утас: 9904 ***5/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ***дарга /утас: 7037 ***/-д холбогдох

*** даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/*** тоот захирамжийг хүчингүй болгуулах, Н.Т***ийг*** аймгийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Н.Т*** миний бие 1961 оны 12 дугаар сарын 08-н өдөр төрсөн, 54 настай, дээд боловсролтой, 1982 онд Багшийн сургууль, 1991 онд УБИС-ийг төгссөн. 1981-1987 он хүртэл*** аймгийн 10 жилийн 1-р сургуульд бага ангийн багш, 1987-2001 он хүртэл*** аймгийн 5-р цэцэрлэгийн эрхлэгч, 2001-2013 он хүртэл 12-р цэцэрлэгийн эрхлэгч , 2013-2016 онд **-р цэцэрлэгийн эрхлэчээр тус тус боловсролын салбарт 33 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байсан бөгөөд 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс*** аймгийн **-р цэцэрлэгийн эрхлэгчээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан юм. Миний бие улсад ажиллах хугацаандаа 5, 12, **-р цэцэрлэгүүдийг аймгийн тэргүүний цэцэрлэг болгож 2015 онд аймгийнХөдөлмөрийн аваргааар шалгарч төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдаж байсан юм. Миний бие хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж ажиллаж байтал Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсээгүй буюу тэтгэвэрт гарах нас болоогүй байхад надад урьдчилан мэдэгдэж санал хүсэлтийг минь авалгүй 2016 оны 04 сарын 22-ны өдөр*** аймгийн Засаг дарга А.Э*** Б/*** тоот захирамж гарган

Н.Т*** миний биеийг ажил олгогчийн санаачилгаар **-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөнд гомдолтой байгаа тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.*** аймгийн засаг дарга намайг ажлаас халсан Б/*** тоот захирамжийнхааүндэслэлд

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн заалтыг үндэслэл болгож Дархан сумын **-р цэцэрлэгийн эрхлэгч Н.Т*** нь хуулийн дауу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсч нэг удаагийн тэтгэмжээ 2015 оны 02 сард авсан байх тул 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн үндэслэлийг дүрьдсан байгаа нь Н.Т*** миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Миний бие 60 нас хүртлээ улсад хөдөлмөрлөх эрхтэй бөгөөд 60 нас хүрэх нь байтугай 55 нас ч хүрээгүй, өөрөө өндөр настны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаагүй байхад хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүдүүлгээр зөрчсөнд маш гомдолтой байна. Захирамжийн үндэслэлийн агуулгыг харахад намайг өндөр насны тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн тэтгэмжийг урьдчилан авсан учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж ойлгож болохоор байна. Энэ тэтгэмж 2015 оны төсөвт сууж санхүүжилт орж ирсэн байсан тул миний бие уг тэтгэмжийг авсан юм. Хэрэв намайг тэтгэмж урьдчилан авсан гэж сахилгын шийтгэл хүлээлгэн халж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-ийг үндэслэл болгох байснаас гадна*** аймгийн аудитын газраас энэ асуудлыг шалгаж санхүүгийн зөрчил гэж үзэж акт тавьсан бөгөөд энэхүү зөрчил нь хөдөлмөрийн сахилгын зөрчил биш санхүүгийн хууль тогтоомжийн зөрчил юм. Н.Т*** миний бие өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрээгүй байхдаа ажил олгогчийн санаачилгаар ажлаас гэнэт халагдсандаа гомдолтой байгаа тул тус шүүхэд хандаж дараах нэхэмжлэлийг гаргаж байна. *** даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/*** тоот захирамжийг хүчингүй болгож, Н.Т*** намайг*** аймгийн **-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, шүүх хурал хүртэлхи ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг *** даргын тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Н.Т*** нь 1961 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 54 настай, дээд боловсролтой, 1982 онд Багшийн сургууль 1991 онд УБИС-ийг төгссөн. 1982-1987 он хүртэл*** аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуульд бага ангийн багш, 1987-2001 он хүртэл*** аймгийн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, 2001-2003 он хүртэл 12 дугаар цэцэрлэгий эрхлэгч, 2013-2016 онд ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр тус тус боловсролын салбарт 33 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байсан бөгөөд 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс*** аймгийн ** дугаар цэцэрлэгт хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан юм. Улсад ажиллах хугацаандаа*** аймгийн 5, 12, ** дугаар цэцэрлэгүүдийг аймгийн тэргүүний цэцэрлэг болгож 2015 онд аймгийн хөдөлмөрийн аврагааар шалгарч төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнадаж байсан юм. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж ажиллаж байтал Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсээгүй буюу тэтгэвэрт гарах нас болоогүй байхад Н.Т***т урьдчилан мэдэгдэж санал хүсэлтийг нь авалгүй 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ***дарга А.Э*** Б\** тоот захирамж гаргаж Н.Т***ийг ажил олгогчийн санаачлагаар чөлөөлсөнд гомдолтой байгаа тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. ***дарга А.Э*** Б\** тоот захирамжийнхаа үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан ажилтан 60 насанд хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн заалтыг үндэслэл болгож Дархан сумын ** дугаар цэцэрлэгчийн эрхлэгч Н.Т*** нь хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсч нэг удааггийн тэтгэмжээ 2015 оны 02 дугаар сард авсан байх тул 2016 он 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн үндэслэлийг дурдсан байгаа нь Н.Т***ийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Н.Т*** нь хөдөлмөрлөх эрхтэй бөгөөд 60 нас хүрэх нь байтугай 55 нас ч хүрээгүй, өөрөө тэтгэвэрт гарах хүсэлтээ өгөөгүй байхад хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж байгаа нь хууль ёсны ашиг сонирхолыг нь бүдүүлэгээр зөрчиж байгаа юм. Захирамжийн үндэслэх хэсгийг харахаар тэтгэмж урьдчилан авсан учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж гэж ойлгохоор байгаа юм. Энэ тэтгэмж нь 2015 оны төсөвт сууж санхүүжилт нь орж ирсэн байсан болохоор өөрөө хүсэлтээ гаргаж авсан байгаа. Хэрэв тэтгэмж урьдчилан авсан гэж сахилгын шийтгэл хүлээлгэж ажлаас халж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-ийг үндэслэж ажлаас халах байсан.*** аймгийн Аудитын газраас энэ асуудлыг шалгаж санхүүгийн зөрчил гэж акт тавьсан бөгөөд энэхүү зөрчил нь хөдөлмөрийн сахилгын зөрчил биш санхүүгийн хууль тогтоомжийн зөрчил юм. Иймд *** даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б\35 тоот захирамжийг хүчингүй болгож Н.Т***ийг ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2016 оны 02, 03, 04 дүгээр сарын дундажаар бодох юм бол 2,467,850 төгрөг авахаар байгаа, аль эсвэл 01, 02, 03 дугаар сарын цалингийн дундажаар гэж тооцох юм бол 1,908,959 төгрөг авахаар байгаа юм. Иймд шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд *** даргын тамгын газраас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.*** аймгийн Дархан сумын ** дугаар цэцэрлэгийн 2016 оны төсөвт Н.Т***ийн өндөр насны тэтгэвэрт тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг олгохоор байсан.

Гэтэл Н.Т*** нь тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа Бага, дунд боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 43.1.7 дахь заалтыг үндэслэн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 07 дугаар тушаалаар өөртөө 25,603,200 төгрөгийн тэтгэмж олгох хууль бус шийдвэрийг гаргаж, мөн өдөр нь 504528*** тоот дансаар гаргуулан авсан.

2.2016 оны 05 дугаар сарын 19-ны өдөр ** дугаар цэцэрлэгийн захиргаанд Ажлаас халагдасны тэтгэмж олгуулах өргөдөл гаргаж , 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 16 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, аймгийн Засаг даргын 2016 оны Б/*** дүгээр захирамж, Байгуулагын хөдөлмөрийн дотоод журмын 2.11 дэх заалтыг тус тус үндэслэн ажлаас халагдсаны тэтгэмж 711.**0 төгрөгийг олгуулж аймгийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан хууль бус үйлдэл хийлгүүлсэн.

Иймд хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсч нэг удаагийн тэтгэмжээ 2015 оны 02 дугаар сард авсан байх тул Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэн аймгийн засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/*** дүгээр захирамжаар ажлаас чөлөөлсөн болно.

Н.Т***ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар цэцэрлэгийн 2016 оны төсөвт Н.Т***ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингар тооцож олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг тусган олгохоор байсан. Гэтэл Н.Т*** нь тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа Бага, дунд боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 43.1.7 дахь заалтыг үндэслэн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 07 дугаар тушаалаар өөртөө 25,603,200 төгрөгийн тэтгэмж олгох хууль бус шийдвэрийг гаргаж, мөн өдөр 504528*** тоот дансаар гаргуулан авсан. 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ** дугаар цэцэрлэгийн захиргаанд ажлаас халадсаны тэтгэмж олгуулах өргөдөл гаргаж, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 16 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, аймгийн засаг даргын 2016 оны Б\** дүгээр захирамж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 2.11 дэх заалтыг тус тус үндэслэн ажлаас халагдсаны тэтгэмж 711,**0 төгрөг олгуулж аймгийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан хууль бус үйлдэл хийлгүүлсэн. Цалингийн хэмжээний хувьд 36 сар гэж байсныг ажилласан жилээр нь тогтоох болсон. Гэтэл Н.Т*** 1,421,380 төгрөгийн тэтгэмж илүү өөртөө авсан байсан. Иймд хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсч нэг удаагийн тэтгэмжээ 2015 оны 02 дугаар сард авсан байх тул Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлий 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэн аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б\** дүгээр захирамжаар ажлаас чөлөөлсөн. Өндөр настны тэтгэвэрт гарахыг өөрөө хүссэн гэсэн ойлголт байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын сүүлийн 3 сард авах ёстой байсанцалингийн дундажаар бодох ёстой. Тэрнээс биш өмнө авах байсан мөнгийг сүүлд нэмсэн байхад тэр дүнгээр нь цалингийн дундаж тооцоог гаргах ёсгүй. Иймд Н.Т***ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Т*** нь ***даргад холбогдуулан *** даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/*** тоот захирамжийг хүчингүй болгуулах, Н.Т***ийг*** аймгийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараахь байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.Т*** нь 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс Хөдөлмөрийн гэрээ байгуулан ** дугаар цэцэрлэгт эрхлэгчийн албан тушаалд буюу Хөдөлмөрийн тухай хуулийн   24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар байнгын ажлын байранд ажиллаж байсан ажилтан байна.

Хариуцагч ажил олгогч ***дарга Н.Т***ийг ... тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа Бага, дунд боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 43.1.7 дахь заалтыг үндэслэн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 07 дугаар тушаалаар өөртөө 25,603,200 төгрөгийн тэтгэмж олгох хууль бус шийдвэрийг гаргаж, мөн өдөр нь 504528*** тоот дансаар гаргуулан авсан, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ** дугаар цэцэрлэгийн захиргаанд Ажлаас халагдасны тэтгэмж олгуулах өргөдөл гаргаж , 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 16 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, аймгийн засаг даргын 2016 оны Б/*** дүгээр захирамж, Байгуулагын хөдөлмөрийн дотоод журмын 2.11 дэх заалтыг тус тус үндэслэн ажлаас халагдсаны тэтгэмж 711.**0 төгрөгийг олгуулж аймгийн засаг даргын бүрэн эрхэд халдсан хууль бус үйлдэл хийлгүүлсэн учраас ажлаас чөлөөлсөн гэж гэж тайлбарлаж байгаа болно.

Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны даргын 2016 оны 02 дугаар 15-ны өдөр баталсан 16/** тоот удирдамжийн дагуу*** аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа ** дугаар цэцэрлэгийн 2013-2015 оныг дуусталхи хугацааны санхүүгийн үйл ажиллагааны баримтанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг явуулсан ба шалгалтын явцаар Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.7 дахь заалт төрөөс хэрэгжүүлэх аливаа үйл ажиллгаа, хөтөлбөр арга хэмжээ, татвар ногдуулалт, эсхүл хөнгөлөлт, баталгаа зээл, өр төлбөр санхүүгийн үйл ажиллагаа болзошгүй өр төлбөр, тэдгээрийн үр дүн нь өнөө болон ирээдүй үеийн хооронд тэгш бус байдал үүсгэхгүй байх гэснийг зөрчсөн байх ба хариуцагч нь энэхүү зөрчлийг санхүүгийн зөрчил, хөдөлмөрийн гэрээнд заагдсан зөрчил эсэхийг тодруулаагүй атлаа ... хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсч нэг удаагийн тэтгэмжээ 2015 оны 02 дугаар сард авсан байх тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Н.Т*** нь 1961 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн болох нь 2012 онны 08 дугаар сарын 16-ны өдөр олгосон иргэний цахим үнэмлэх,*** аймаг Дархан сумаас олгосон 4 тоот төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байгаа бөгөөд Б/*** тоот тушаалаар түүнийг ажлаас чөлөөлж байх үед Н.Т*** нь 54 нас 04 сар 14 хоногтой байсан байна.

Нэхэмжлэгч Н.Т*** өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх хэдийд үүсэх, тэрээр нийтдээ 20-с доошгүй жил шимтгэл төлсөн эсэх, мөн төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4 ба түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх зэрэг бусад нөхцөлд хамаарах эсэхийг шалгаж нягтлаагүй байна.

Боловсролын тухай хуульд заасан тухайн салбарт, дурьдсан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтмгэмжийг авах эрхэй бөгөөд энэ тэтгэмжийг 2015 онд авсан гэх үйлдэлийг шалгаж тогтоосон **-04-16/02 тоот актаар зөрүү 1 421 380 төгрөгийг төлүүлэхээр тогтоосоноос бүхэлд нь буруу гэж үзээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд *** даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/*** тоот захирамжийг хүчингүй болгож Н.Т***ийг*** аймгийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан 2016 оны04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05 хүртэлхи хугацааны цалинг Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас гаргуулан олгож, олговол зохих цалингаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын санд нэг удаа шимтгэлийг тооцон авч төвлөрүүлэн, бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныгудирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар *** даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/*** тоот захирамжийг хүчингүй болгож Н.Т***ийг Дархан-Уул аймгийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилсугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05 хүртэлхи хугацааны цалин 3,411,672.2 төгрөгийг*** даргын тамгын газраас гаргуулж ажилтан нэхэмжлэгч Н.Т***т олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хууулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заанаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож даатгуулагчийн ажилдаа эргэж орсоноос хойш хуульд заасан хугацаанд нэг удаа даатгалын зохих санд төвлөрүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтыг хийх учрыг хариуцагч *** даргын Тамгын газарт даалгасугай.

4.Нэхэмжлэгч Н.Т*** нь Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч *** даргын Тамгын газраас тэмдэгийн хураамж 69,536.7 төгрөг гаргуулан төрийн сангийн орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийнтөлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ