Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00637

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00637

 

 

 

 

2024 03 29 210/МА2024/00637

 

******* компанийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 02-

ны өдрийн 182/ШШ2024/00061 дугаар шийдвэртэй

Их Британийн н арлуудын ******* компанийн нэхэмжлэлтэй, *******ад холбогдох

******* ХХК-д учруулсан хохирол 268,116,253 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ариунзул, өмгөөлөгч Ж.Майзориг, хариуцагч бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн төлөөлөгч *******, өмгөөлөгч Г.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Британийн н арлуудын ******* нь ******* ХХК, хариуцагч ******* нар нь тус компанийг 2006 оны 06 сарын 14-ний өдөр үүсгэн байгуулж, компанийн хувьцааны 50 хувийг тус тус эзэмшсэн. Компани нь 2007 оноос эхлэн Бельги улсын ******* гэх хэрэглэгчийг танин баталгаажуулдаг тоног төхөөрөмж, дагалдах үйлчилгээг Монгол Улсын арилжааны банкуудад худалдан борлуулах цорын ганц эрхтэй болсон. Компанийг үүсгэн байгуулснаас хойш гүйцэтгэх захирлаар ******* ажиллаж байгаа. Тэрээр 2011 оноос хойш компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулаагүй, 2016 оны 05 сарын 10-ны өдөр ******* ХХК гэх ижил үйл ажиллагаа бүхий адил нэртэй компанийг дангаар үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь бүртгүүлсэн байдаг. Энэ нь гүйцэтгэх захирал ******* өөрт олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлж, компанийн эрх, ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа явуулж, Компанийн тухай хуулиар хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн.

Өнөөдрийг хүртэл ******* ХХК нь ******* ХХК-ийн явуулж байсан үйл ажиллагаа болох ******* төхөөрөмжийг арилжааны банкуудад худалдах, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Капитрон банк, Хас банк, Чингис хаан банк ХХК-иудад худалдан борлуулж ашиг олж байна. 2020, 2021 онуудад ******* ХХК нь дунджаар 82,345,741 төгрөгийн борлуулалт хийсний 41 хувийг ******* ХХК олох байсан гэж үзсэн тул 2016-2019 оны хооронд 185,770,512 төгрөг, 2020-2021 онд 82,345,741 төгрөг, нийт 268,116,253.93 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би ******* компанитай хамтран ******* ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд компанийн үйл ажиллагаа явуулах хугацааг 10 жил байхаар компанийн дүрэмд заасан. Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг би зохих ёсоор зарлан хуралдуулж байсан ч нэхэмжлэгч хуралд оролцдоггүй. Харин 2009 оноос эхлэн нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшигч Израил Улсын иргэн ******* нь компанийн үйл ажиллагаанд саад хийж эхэлсэн.

Компанид их хэмжээний хохирол учирсан гэх боловч хохирол учирсныг нотлоогүй, баримтгүй байна. Компанийн дүрмийн 1.6-д Компанийн үйл ажиллагаа явуулах хугацаа нь 10 жил байна гэж заасан ба хамтарсан компанийн үйл ажиллагаа 2016 онд дуусгавар болсон. Иймд би Компанийн тухай хууль, хамтарсан компанийн дүрмийг зөрчөөгүй.

******* төхөөрөмжийг зөвхөн банкууд л ашигладаг учраас банкуудад ******* компанийн төхөөрөмжийг худалдан борлуулсан. Энэ нь ******* ХХК-ийн үйлчлүүлэгч нарыг хууль бусаар шилжүүлэн авсан үйлдэл биш юм. Учирсан хохирлын хэмжээг өөр нэг компанийн олсон орлогыг харж, түүнээс олох байсан ашиг нь 41 хувь гэж багцаалдан тооцож нэхэмжлэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Амар Иикон такс ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК нь 2016 онд байгуулагдсан. Бид ******* төхөөрөмжийн үйлдвэрлэгчээс тавьсан саналын дагуу албан ёсны эрхтэй борлуулагчийн гэрээ байгуулан ажилласан. Гэрээний дагуу ******* ХХК нь аль нэгэн гадаад, дотоодын хуулийн этгээдээр дамжуулахгүйгээр ******* төхөөрөмжийн үйлдвэрлэгчтэй шууд хамтран ажиллаж, борлуулалт, үйлчилгээ үзүүлдэг. Төхөөрөмжийг зөвхөн банк ашигладаг учир ******* ХХК-ийн үйлчлүүлэгчдийг шилжүүлэн авсан зүйл байхгүй. ******* ХХК-ийн дүрмээр заасан үйл ажиллагаа явуулах хугацаа 2016 онд дууссан гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.7, 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар *******ад холбогдох ******* ХХК-д учруулсан хохиролд 268,116,253 төгрөг гаргуулах тухай ******* компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,994,214 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хариуцагч "******* ХХК-ийг үүсгэн байгуулсан нь ******* ХХК-ийн нэртэй давхардсан, бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэхгүй гэсэн нь үндэслэлгүй. Талуудын маргаж буй хоёр компани нь зөвхөн "такс" гэх үгээр нэр нь ялгаатай. Мөн явуулж буй үйл ажиллагааны чиглэл, гүйцэтгэх захирал, компанийн албан бланк нь адилхан тул төөрөгдүүлэх ижил нэрээр, адил үйл ажиллагааг байгааг илтгэх ба хариуцагч нь ******* ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан байхдаа ижил төсөөтэй, төөрөгдөлд орлохуйц компани үүсгэн байгуулсан нь нотлогдсон. Гэтэл шүүх зохигчийн хооронд хамтын бизнест сөргөөр нөлөөлөх, ашиг олох зорилгод харшлах аливаа үйлдэл, эс үйлдэл хийхгүй байх хуулийн онцгой үүргийг "*******" ХХК-ийн дүрмийн 7.1, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д заасныг зөрчсөн үйл баримтыг үнэлэлгүй шийдвэрлэсэн.

5.2. Арилжааны банкуудаас шүүхэд ирүүлсэн тодорхойлолт, дансны хуулгаар 2016-2021 хооронд ******* ХХК-иас ******* худалдан авсан төлбөр нь нийт 1,200,000,000 төгрөг болсон байхад уг хугацааны тайлангаар ******* ХХК нь 234,000,000 төгрөгийн орлоготой гэж тайлагнажээ. Санхүүгийн тайлан, арилжааны банкнуудын төлбөр шилжүүлсэн баримт илтэд зөрүүтэй нь нотлогдож байтал банкны тодорхойлолтыг үнэлэхгүй, эргэлзээтэй санхүүгийн тайланг үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг звөшөөрөхгүй.

5.3. Шүүхээс хариуцагч нь хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан гэж шийдвэрлэхдээ Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн компанийн гүйцэтгэх захирал, эрх бүхий албан тушаалтан нь мөн хуулийн 84.4.2-д заасныг зөрчин үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримтлалгүй хууль бусаар шийдвэр гаргаж улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулсныг шүүх үнэлээгүй.

5.4. Шүүхээс ******* ХХК нь 2016 оны 05 сарын 10-ны өдөр байгуулагдсан, ******* ХХК-ийг 2016 оны 06 сарын 14-ний өдөр үйл ажиллагаа явуулах хугацаа нь дууссан гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан дараах баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүй. ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулах хугацаа дууссан гэх өдрөөс хойш компани нь үйл ажиллагаагаа явуулан орлого олж байсан баримт (1-р хавтаст хэрэг 227 тал, 2-р хавтас 70 тал), мөн хариуцагчийн "...******* ХХК-д ажиллах ямар ч боломжгүй болсон учир ******* ХХК-ийг үүсгэн байгуулсан..." гэж шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэлээгүй.

5.5. Шүүх "...онцгой эрхийн гэрээ байгуулдаггүй байх тул ... васко компанийн нэг удаагийн нууц үг үүсгэгч төхөрөмжийг Монгол Улсад худалдан борлуулах нь ... ******* ХХК-ийн нууцад хамаарсан мэдээлэл биш" гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох мэтгэлцэх болон диспозитив зарчмыг зөрчсөн. Шүүх онцгой эрхийн гэрээг нууцад хамаарахгүй гэж дүгнэж байгаа бол талууд энэ асуудлаар мэтгэлцсэн, уг гэрээ нууц мөн эсэхэд зайлшгүй дүгнэлт хийх үүрэгтэй ч зохигчид зохих ёсоор мэтгэлцээгүй нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т заасныг зөрчин шийдвэр гаргасан.

5.6. Шүүхээс ******* ХХК-ийн дүрмээр адил төрлийн үйл ажиллагаа явуулж болохгүй талаар хязгаарлалт, хориглолтыг зохицуулаагүй гэсэн нь компанийн үйл ажиллагаа явуулсан хугацаа, хариуцагчийн төсөөтэй нэртэй компани үүсгэн байгуулж орлого олсон хугацаа, уг орлогыг олох болсон үндэслэл, ******* ХХК-ийн олж байсан орлого зогссон үйл баримт хоорондын шалтгаант холбоо, хохирлыг тогтоолгүй, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг дурдаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч, гуравдагч этгээдийн хариу тайлбарын агуулга: Гэрч *******гийн мэдүүлгийг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн тайлбарлаж байна. Гэрчээс 2 өөр компани байсан, ялгааг нь мэдэж байгааг хэлсэн, харин яг ямар ялгаатайг гэрч хоёуланд нь ажиллаж байгаагүй учраас мэдэхгүй. Нэхэмжлэгчээс шүүх баримтыг үнэлээгүй гэж байгаа. Шийдвэрт 2016 оны 04 сарын 14-ний өдрийн орлогын баримтыг дүгнэсэн, харин 2016 оны 11 сарын 08-ны өдрийн орлогын баримтыг шийдвэрт дурдаагүй. Үүнээс үзэхэд ******* ХХК нь 2016 оны 11 сард орлого олж байсан ба ******* ХХК үйл ажиллагаа явуулж эхэлснээр ******* ХХК-ийн борлуулалтын орлого байхгүй болсон гэдгийг нотлохгүй. Харин эсрэгээрээ энэ хоёрын хооронд шалтгаант хамаарал байхгүй гэдгийг харуулж байна.

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан хуулийн этгээдийн эрх зүйн чадамжийн талаарх зохицуулалтыг шүүх зөрчөөгүй. Учир нь шийдвэрт компанийн дүрэмд заасан үйл ажиллагаа явуулах хугацаа 2016 оны 06 сарын 14-ний өдөр дууссан. Үүнээс хойш болсон үйл явдалтай холбогдуулан талууд нэг нэгнээсээ уг дүрэм, хэлцлийн дагуу үүрэг нэхэх үндэслэлгүй гэж үзсэн байдаг. Түүнээс энэ компани татан буугдсан уу, үгүй юу гэдэг талаар шүүх дүгнэлт өгөөгүй. Харин хамтарсан компанийн дүрмээр үйл ажиллагаа явуулах хугацаа нь 10 жил байгаад дууссаныг заасан байдаг.

Нэхэмжлэгчийн гомдолд шүүх онцгой эрхийн гэрээ байгуулагдаагүй байхад ******* төхөөрөмжийг Монгол Улсад борлуулах нь ******* ХХК-ийн нууцад хамаарсан мэдээлэл биш гэж дүгнэсэн. ******* төхөөрөмжийг Монгол Улсад борлуулах онцгой эрхтэй биш, харин албан ёсны эрхийн тухай гэрчилснийг гэрч н.******* мэдүүлсэн байдаг. Иймд ******* ХХК нь тухайн бүтээгдэхүүнийг Монгол Улсад борлуулах онцгой эрхтэй биш, гэрээт борлуулагч байсан нь харагдах ба гадаадын компани өөрийн сонгосон Монгол Улсын компанитай гэрээ байгуулж бүтээгдэхүүнээ борлуулах нь аль ч компанид нээлттэй гэжээ.

 

7. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

7.1. Шүүхийн шийдвэрт "Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5-д зааснаар 2016 оны 3 сард хувьцаа зэмшигчдийн хурал заралсан ч тухайн хурал хийгдээгүй, энэ тохиолодолд гүйцэтгэх захирлын хувьд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад хууль болон дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно...", "...шүүх дээр нэгэнт дүгнэснээр талууд хоорондоо маргаантай, хувьцаа эзэмшигчдийн хурал огт хийгдээгүй..." гэж нотлох баримтыг дутуу үнэлж, диспозитив зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хэргийн баримтаар 2016 оноос хойш "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргээ гүйцэтгэж хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулсан, мөн зарласан хурлуудад нь нэхэмжлэгч ******* компанийн захирал Яир Жакоб Порат өөрөө оролцдоггүй, эрэн сурвалжлагдаж байсан шүүхийн шийдвэр, хурлын тэмдэглэлүүд нотлох баримтаар авагдсан. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны ******* шийдвэрт "гүйцэтгэх захирал *******ыг гүйцэтгэх захирлын бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа" гэж дүгнэсэн. Иймд "******* ХХК-ийн захирлын бүрэн эрхийн талаар нотлох баримт, нөхцөл байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн явдал болно.

7.2. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн эрх зүйн байдлыг шүүх тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон гэж үзэж байна. Хэрэгт "*******" ХХК-ийн дүрмээр нэхэмжлэх гаprax эpx бүхий хувьцаа эзэмшигч нь ХХК юм. Гэтэл хэргийн нэхэмжлэгч нь арлуудад бүртгэлтэй ******* компани гэсэн байдаг. арлуудад бүртгэлтэй ******* компани нь "*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох нь баримтаар нотлогдоогүй.

7.3. Өнгөц харахад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийг хариуцагчийн талд шийдвэрлэсэн мэт боловч эрх зүйн байдал нь тодорхойгүй этгээдийг нэхэмжлэгч гэж үзэж, миний болон компанийн нэр хүндэд халдаж, мөн шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх захирлын эрхийг дуусгавар болсон гэж хууль бусаар дүгнэсэнд гомдолтой байна гэжээ.

 

8. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч 2 үндэслэлээр гомдол гаргасан. Улсын дээд шүүхийн хүчин төгөлдөр байсан учир гүйцэтгэх захирал бүрэн эрхтэй байсан талаар санал нийлж байна. Харин хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарласан байхад гүйцэтгэх захирлын хувьд эрхийг зөрчсөн гэсэн дүгнэлт хийж байгаа асуудлын хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохих ёсоор зарласан үйлдэл байгаа ч хуульд зааснаар зарласан гэж үзэхгүй. 2016 оны 04 сарын 30-ны өдрийн хурлыг 2016 оны 04 сарын 29-ний өдөр Өдрийн сонинд монгол хэлээр зарласан байдаг. Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.2, 61.3-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлах, тавигдах шаардлага болон хуралд хэлэлцэх асуудлыг тусгах ёстой боловч тусгаагүй, мөн хувьцаа эзэмшигчид зарыг албан ёсоор хүргээгүй, хурлын зар хүргэсэн мэдээлэл нэхэмжлэгчид ирээгүй.

******* компанийн эрх зүйн байдлыг тогтоогоогүй гэжээ. ******* ХХК-ийн дүрмийн 3 зүйлд ******* компани нь хувьцаа эзэмшигч гэж тодорхой бичигдсэн. Энэ нь англиар JCI гэж товчилж бичдэг ба гэж орчуулсныг хариуцагч ямар шалтгаанаар ингэж тайлбарлаж байгааг мэдэхгүй. ******* ХХК-ийн дүрэм 2004 онд батлагдахад анхнаасаа ******* компани хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Иймд гэсэн нь Жойн Капитал Инвестмент лимитед компани гэж монгол хэл дээр буулган товчлон бичдэг. ******* компани нь Виржиниа мужид бүртгэгдсэн, Израил Улсын иргэн ******* нь тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд ба ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь үнэн зөв дүгнэлт гэж үзэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* компани нь Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар өөрийгөө нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж тодорхойлон хариуцагч *******ад холбогдуулан ******* ХХК-д учруулсан хохиролд 268,116,253 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь хариуцагчийг ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байхдаа ******* ХХК-ийн нэртэй төөрөгдөхүйц адил нэртэй ******* ХХК-ийг байгуулж, компанийн үйлчлүүлэгч болон үйл ажиллагааг хууль бусаар шилжүүлэн авч, компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулж, компанид 268,116,253 төгрөгийн хохирол учруулсан гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан гэж нэхэмжлэлээ тайлбарлажээ.

 

4. Гэм хор учруулах нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх нэг үндэслэл болох бөгөөд энэ төрлийн эрх зүйн маргаан нь шүүгч дангаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хамаарахгүй байна.

Иймээс мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар тус хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ.

 

5. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 сарын 04-ний өдрийн 1712 дугаартай магадлалд шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг зөв тодорхойлох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахад ач холбогдолтойг дурдсаныг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлд зааснаар шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх эрх зүйн маргааныг шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн зөрчилд хамаарна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон тул зохигчийн гаргасан материаллаг эрх зүйн асуудлаарх гомдолд дүгнэлт өгөөгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 02-ны өдрийн 182/ШШ2024/00061 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч талын 1,498,532 төгрөг, хариуцагч талын 1,498,532 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ