Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Х.Ундрах-Оргил,

Хохирогч: Л.Э,

Шүүгдэгч :Б. П,

Шүүгдэгч: Л.О, түүний өмгөөлөгч Б.Бурмаа, шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч С.Должинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714002210002 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Б.П

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Л.О

3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн Б.Ө

Холбогдсон хэргийн талаар

1. Шүүгдэгч Л.О нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гурван-Эрдэнэ караокед Л.Эг бүлэглэн зодож бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Мөн нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин зодож, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан

 2. Шүүгдэгч Б.П нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гурван-Эрдэнэ караокед Л.Эг зодож бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан

3. Шүүгдэгч Б.Ө нь нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин зодож, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б. П мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2017 оны 10 дугаар сарын 17-нд 19 цагийн орчим М гэх манай нөхрийн дүү намайг ирж авсан. Тэгээд би хоёр хүүхдээ дагуулаад найз Энэбишийн 3 хүүхдийг 5 хүүхдээ аавдаа үлдээчхээд караокед суучхаад ирье гээд М, Э бид 3 яваад утсаар яриад Монос дэлгүүрийн ойролцоо уулзаад дөрвүүлээ… 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орой манай нөхрийн эгч Э, дүү нь болох М, манай найз Батаа, Энэбиш, Энэбишийн нөхөр Цогоо бид нар нь Гурван-Эрдэнэ караокед орж 2 цаг авсан чинь 1 цаг үнэгүй гээд 3 цаг суухаар болоод караоке-с 14 ширхэг пиво, 0.5 грамм-ийн Ерөөл архи авсан мөн Батаа, М 2 гадна дэлгүүрээс 0.75 гр-ийн Ерөөл архи оруулж уугаад сууж байсан чинь Э нь намайг чи миний дүү толгой дээр салтаа саамаа угласан гээд намайг үсдээд авахаар нь би зөрүүлж үсдэж аваад харилцан цохиж нүүрэн дундуур нь 1 удаа цохиж авсан тэгээд байж байтал 2 бармен ирээд салгасан тэгээд өрөөнөөс гарч ирээд зааланд байж байтал Э дахиж ирээд намайг үсдэж аваад нүүр лүү өшиглөж авсан чинь миний хамраас цус гарсан тухайн үед хажууд байсан Батаа, Энэбиш, Цогоо нар нь гараад явсан хажууд М уйлаад байсан би гараад цусаа гоожуулж байгаад буцаад караокед орж ирэхэд Э нь 2 бармен нь намайг зодлоо цагдаа дууд гээд байсан тэгтэл 2 бармен нь цагдаа дуудсан байсан би буйдан дээр суугаад ширээ дэрлээд хэвтэж байсан чинь цагдаа нар ирээд Э, М намайг өргөж яваад даалгүй шат руу унгаасан тэгээд Э, М бид 3 машинд суугаад цагдаа дээр ирсэн би өөрийн нүүр хартал нүд харж болохгүй болохоор нь миний уур хүрээд Эг 1 удаа гараараа цохиж авсан тэгээд эрүүлжүүлэхэд хоносон. Үгүй би хараагүй тухайн үед би гадаа цусаа гоожуулж байгаад ороод ирсэн чинь Э 2 барменд зодуулсан гээд байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 100-101/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй

3. Шүүгдэгч Л. Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Би Баянхонгор аймаг Баянхонгор сум Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гурван-Эрдэнэ караокед ажилдаг юм. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ө бид 2 ажиллаж байсан юм. Орой 20 цагийн үед 1 эрэгтэй 3 эмэгтэй хүн орж ирээд караокены өрөөнд сууя гэсэн араас нь эрэгтэй эмэгтэй 2 хүн орж ирээд 1 шил архи, 6 пиво захиалсан. Тэд нар өрөөнд ороод цагийн дараа байхаа дуудаад байхаар нь хартал шар үстэй намхан эмэгтэй нь ширээ цохиж босож ирээд хар үстэй хүүхнээ ширээ тойруулж хөөгөөд байсан бөгөөд хар үстэй хүүхэн нь ширээн дээр байсан стакан хагалсан тэгхээр нь төлөөрэй гэсэн чинь төлнө гэж байсан тэгээд би бармен Өыг уг стаканыг цэвэрлэчих гээд цэвэрлүүлсэн юм. Тэгээд байж байтал караокены өрөөнд орилоод байхаар нь Өлзий очоод хаалгыг нь онгойлгон чинь шар үстэй хүүхэн нь хар үстэй хүүхэнтэйгээ үснээсээ зулгаалцсан байдалтай байсан тэнд цуг явж байсан хүмүүс нь тэр 2-ийг салгаад тооцоогоо хий гэсэн чинь 2 залуу 1 эмэгтэй нь гарч ирээд эд нар тооцоогоо хийхгүй юм шиг байна маргааш ирээд тооцоогоо хийе гээд надад тэр залуу бичиг баримт, гар утсаа үлдээчхээд 2 залуу 1 эмэгтэй гараад явсан караокены өрөөнд шар үстэй хүүхэн хар үстэй хүүхэн 2 үлдсэн мөн дүү нь гээд жижиг хүүхэн нар үлдсэн караокены өрөө рүү хаалга хаагаад орсон хэсэг хугацааны дараа дахиад орилоод байснаа өрөөнөөс дүү нь гэх жижиг хүүхэн нь гарч ирээд энэ 2 хоорондоо зодоон хийгээд байна салгаад явуулаад өгөөч гэхээр нь Ө бид 2 ороход хар үстэй шар үстэй хүүхэн 2 үснээсээ зулгаалцсан байдалтай байхаар нь салгах гэсэн чинь дийлээгүй зааланд орж ирэн хоорондоо үснээсээ зулгаалцсан шар үстэй хүүхэн нь хар үстэй хүүхнээ цохиж байсан тэгтэл гаднаас цуг явж байсан өндөр залуу орж ирэхээр нь энэ 2-ийг салгаач гэсэн чинь тэр өндөр залуу салгах гээд чадаагүй гараад яваад өгсөн тэгтэл тэр 2 хоорондоо барилцаж үснээсээ зулгаалцаж байгаад өөрсдөө салсан тэгээд шар үстэй хүүхэн нь гараад явсан араас нь дүү нь гээд жижиг хүүхэн нь гараад явсан хар үстэй хүүхэн нь үлдсэн би тэр хүүхэнд тооцоогоо хийчих чи одоо явчих гээд байсан чинь урдаас хэрэлдээд байхаар нь би цагдаа дуудлаа шүү гэсэн чинь тэр хүүхэн нь намайг 1 удаа нүүр лүү алагдаад авсан тэр үед дүү нь гэх жижиг хүүхэн нь орж ирсэн байсан Ө нь чи яагаад өөрийнхөө эгч шиг хүнийг алагдаж байгаа гээд хэлсэн чинь урдаас хэрэлдээд миний цамцнаас зулгаагаад миний цамцыг урсан би цамцаа тавиулах гэтэл тавихгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн би тэр хар үстэй хүүхнийг цохиж өшиглөж аваагүй. Зууралдсан миний цамцнаас барьчхаад тавихгүй байсан. Э гэх хүүхэн нь тухайн үед Птой үснээсээ зулгаалцаад хоорондоо цохилцоод зодоон хийгээд байсан П гэх шар үстэй хүүхэн уг гэмтлийг учруулсан байх гэж бодож байна. Э, П, М нар нь нэлээн архи уусан согтуу байсан мөн гаднаас архи оруулж ирж уусан юм шиг байна лээ. гэх мэдүүлэг /хх-ийн 102-104 /

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л. О мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би Гурван-Эрдэнэ компанид бармен хийдэггүй зохион байгуулагч хийдэг байсан. Тухайн өдөр Л.Э, Б.П нар 6 хүн орж ирээд 6 пиво захиалаад, 2 цаг авч өрөөнд орсон. Энэ хүмүүс гаднаас архи оруулж ирж уусан байсан. Бид хоёр мэдээгүй. Манай бармен гаднаас архи оруулж ирж ууж байна гэхээр нь би ороод шалгаад үз гэж хэлсэн. Л.Э, Б.П хоёр хоорондоо маргалдаад байсан учир бид хоёр салгасан. Дараа нь Л.Э, Б.П хоёр хоорондоо бид хоёр дахин очиж салгасан. Тухайн газар би, бармен, үйлчлэгч бид гурав байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

5. Шүүгдэгч Б.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би Гурван-Эрдэнэ караокед зөөгчийн ажил эрхэлдэг байсан юм. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орой 20 цагийн үед О эгчтэй цуг ажиллаж байхад гаднаас 7 хүн орж ирээд 1 шил архи 10 гаран пиво авч караокены өрөенд орж сууж 2 цаг авчихаад байж байтал өрөөнд зодоон болж байх шиг байхаар нь би орсон чинь хар үстэй эмэгтэй, шар үстэй эмэгтэй 2 бие биенийхээ үсийг зулгаасан байдалтай байхаар нь би дундуур орж салгасан тэгтэл дахин зодоо хийж бие биенийгээ алагдаад байсан тухайн үед ширээн байсан шилэн үрүүк хагалсан би өрөөнөөс гарч ирж О эгчид хоорондоо зодоо хийгээд байна хэлсэн тэгтэл удалгүй өрөөнөөс гарч ирээд уг 2 эмэгтэй хоорондоо зодоон хийгээд газар. хэвтээд бие биенийгээ өшиглөөд зодоон хийгээд байхаар нь О бид. 2 салгах гээд чадаагүй тэгтэл цуг явж байсан нэг өндөр залууг уг 2 эмэгтэй салгасан тэгтэл хар үстэй эмэгтэй О эгчийг алагдаад авсан чинь О эгч зөрүүлээд хар үстэй эмэгтэйг 1 удаа гуя хэсэгрүү өшиглөөд авсан тэгээд хоорондоо зуралцаад байж байтал О эгчийн цамц нь зах хэсэгрээ урагдахаар нь О эгч цагдаа дуудсан чинь удалгүй цагдаа нар ирээд шар үстэй; хар үстэй 2 эмэгтэйг аваад явсан би тэр хүмүүсийг зодсон цохисон зүйл байхгүи. гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 03-04/

6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө мэдүүлэхдээ: Өрөөнд стакан хагарахад Л.О эгч намайг ороод хараадах гэж хэлсэн. Өрөөнд ширээ дугараад байхаар нь ороход өрөөндөө стакан хагалсан. Л.Э Б.П хоёр үснээсээ зулгаалцаад, нэг нэгнээ өшиглөөд байсан. Л.Э Б.Пыг цохиж унагаагаад 20-30 минут ухаан алдсан. Л.Э Б.Пыг босооч гээд өшиглөөд байсан. Л.О эгчийг цагдаа дууд гэж хэлсэн. Зааланд гарч ирээд хоёулаа үснээсээ зулгаалцаад, зодолдоод байсан. Дүү нь гэж нэг охин ирээд салгаад өгөөч гэж хэлсэн. Л.О эгч бид хоёр салгасан. Салгаад байж байхад ахиж зодолдоод гаднаас цуг явж байсан өндөр эрэгтэй хүн орж ирж салгасан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

7. Хохирогч Л. Эий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.....Би 2017 оны 10 дугаар сарын 17-нд 19 цагийн орчим М гэх манай нөхрийн дүү намайг ирж авсан. Тэгээд би хоёр хүүхдээ дагуулаад найз Энэбишийн 3 хүүхдийг 5 хүүхдээ аавдаа үлдээчхээд караокед суучхаад ирье гээд М, Э бид 3 яваад утсаар яриад Монос дэлгүүрийн ойролцоо уулзаад дөрвүүлээ алхаж яваад эгчийндээ оччихоод буцаж алхаад Гурван Эрдэнэ караокед пиво захиалаад байж байтал П дахиад хоёр найз уруугаа яриад тэгээд Энэбиш гэх эмэгтэй найз бололтой эрэгтэй хүнтэй хамт ирсэн Ингээд 6 пивоо уугаад байж байгаад П гарч яваад хоёр шил архи авчраад тэрийг нь уугаад байж байгаад би бие засах өрөө орох гээд гарах гэтэл миний куртикний хормойнд ширээн дээр байсан стакан шүргэгдээд ойччихсон Тэгтэл бармен та нар байгаа юм төлөөрэй гэхээр нь би төлж өгнө гээд уучлаарай гэсэн Тэгээд зөрөөд гараад ирээд чи миний дүүгийн толгой дээр гарчихсан биз дээ гэсэн чинь П миний үснээс зулгаахаар нь би тэрний үснээс нь бас зулгаасан Тэгтэл барменууд нь болиоч гэхээр нь бид хоёр салаад хартал хажууд байсан хүмүүс гараад байсан Тэгээд би ганцаараа үлдчихсэн байсан. Барменууд намайг тооцоогоо хий гээд татахаар нь би нөгөө гараад явсан хүмүүсээ дуудах гээд гарах гэтэл намайг бармен О нь миний куртикний араас тооцоогоо хий гээд татахаар нь би нөгөө хүмүүсээ дуудаад тооцоогоо хийе гээд хэлэхэд намайг О янхан минь гэхээр нь би зөрүүлээд чи өөрөө янхан гээд хэлтэл намайг О алгадахаар нь миний уур хүрээд та нар үг хэлээ ололцоод гээд Оийг би алгадах гээд гараа далайтал хажуу талаас бас эмэгтэй нь караокед та нар мөнгөгүй байж суух гээд байхдаа яадаг юм гээд хэлэхээр нь би тэр эмэгтэйн цамцнаас зуураад таттал намайг цамц төлөөрэй гээд түлхээд унагаачихсан. Тэгтэл О нь тооцоо төлөхгүй байж яах гээд байгаа юм цагдаа дуудлаа шүү гээд хэлэхээр нь дууд дууд тэр цагдаагаа дууд гэтэл О гутлаараа миний баруун талын гуя уруу хоёр гурван удаа нэг газар Тэгтэл наана нь байсан нөгөө бармен миний дал. суга орчим хоёр удаа өшиглөсөн Тэгтэл О миний хоёр хацар дээр нэг нэг удаа алгадаад, тэгээд миний хамар хавьцаа нэг удаа алгадсан чинь миний хамраас цус гарсан Ингээд байж байтал манай дүү М гаднаас орж ирснээ болиоч та нар ингэж болохгүй биз дээ гэсэн чинь чи юу мэддэг юм дуугай бай гэж хэлж байсан Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаа аваад машинд нь суугаад явж байгаад цагдаагийн газар ирэхэд нь П чи намайг миний дүүгийн толгой дээр гарсан гэж хэлсэн Би чиний дүүгийн толгой дээр гарчихаа юу гэхээр нь би уучлаарай гэж хэлээд сөгдөж сууж байгаад уучлал гуйхад битгий хуцаад бай гээд миний зүүн талын шанаа хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа хүчтэй цохичихсон чинь нүүр халуу оргиод. тэр хэсэгтээ шархалсан. Тэрнээс болоод миний зүүн талын шанаа хавдаж хөхөрсөн. Тэгснээ миний кармад байсан виза карт жолооны үнэмлэх алга байна та хоёр авчихсан М бид хоёр уруу дайраад байсан. О болохоор миний гуя уруу өшиглөсөн Одоо хөхөрсөн байдалтай байгаа. Нөгөө бармен эмэгтэй нь дал суга орчим өшиглөсөн болохоор тэнд одоо хөхөрсөн байдалтай суга уруугаа өвдөөд байгаа. П болохоор үснээс зулгаагаад мөн зүүн талын шанаа хэсэгт цохисон нь үнэн. Тэр хэсэг газар нь одоо хөхөрч хавдаад бас чинэрч өвдөөд нүд хэсэг улайсан байдалтай байгаа. П цохисноос хойш нүд улайсан Нүдний хажуу тал хөхөрсөн байдалтай байгаа. Би хэн хэн хаана цохисныг бол сайн мэдэж байгаа Цагдаагийн газрын ажилтнуудаас бид гурвыг цохиж зодсон зүйл байхгүй. Би П, О мөн залуухан бармен гуравт зодуулсан нь үнэн Би. хэдий архи уусан ч гэсэн хэн хаана цохиж байсныг мэдэж байна. Одоо өвдөж зовуурилж багаа зүйл бол миний толгой лугшиж өвдөөд байна хүзүү хөшөөд байна баруун талын суга уруу чинэрч өвдөөд байна, баруун хөлийн гуя чинэрч өвдөөд байна. :Надад гомдол байхгүй Эм тарианы мөнгө О П нөгөө залуу бармен гурваас нэхэмжилнэ. Эм тарианы мөнгө хэдэн төгрөг болохыг одоо мэдэхгүй байна. гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/

... 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед гэртээ байж байтал манай дүүгийн эхнэр болох П нь манай гэрт хүүхдүүдтэйгээ ирээд манайд хүүхдүүдийг үлдээж караоке орж сууя гэхээр нь би зөвшөөрч явахаар болсон манай төрсөн дүү М цуг явахаар болж П, М бид 3 гараад явсан тэгтэл П утсаар ярьж найзыгаа дуудсан удаа ч үгүй найз нь гээд өндөр залуу Монос дэлгүүрийн үүд дээр ирж уулзаад бид 4 манай эгчийнд оччихоод 4 үүлээ Гурван-Эрдэнэ караокед орж хүн хүний нэг нэг пиво захиалсан тэгтэл П нь дахин утсаар ярьж 2 найз гээд эрэгтэй эмэгтэй 2 хүн ирж нийт 6 уулаа Гурван-Эрдэнэ караоке суусан П гаднаас 2 шил архи оруулж ирээд караокены өрөөн дотор ууцгаасан. Тэгээд би сууж байгаад босоод гарах гэтэл куртикний хормойнд ширээн байсан стакан шүргээд газар унаж хагарсан тэгтэл бармен орж ирээд юу болж байна төлөөрэй гэхээр нь би уучлаарай би төлнө гэж хэлсэн тэгээд би гарахдаа Пт чи миний дүүгийн толгой дээр гарсан биз дээ гээд хэлсэн чинь П миний үснээс зулгаасан би зөрүүлж үснээс зулгаалцсан тэгтэл тэнд байсан 2 бармен болиоч хэлэхэд нь 2 тийшээ болсон тэгтэл цуг явж байсан хүмүүс болох П, М болон Пын 3 найз нар нь гараад явахаар нь би гарах гэтэл 2 бармен тооцоогоо хий гэхээр нь надад ганцхан 5000 төгрөг байна надтай цуг явсан гэх хүмүүсийг дуудаж тооцоог хийе гээд гарах гэтэл мөнгө төгрөг байхгүй байж яах гэж караокед ордог янхнууд гэхээр нь би зөрүүлж чи өөрөө янхан гэж хэлсэн тэгтэл залуу бармен болох Ө нь намайг бариад авахаар нь цамцнаас татсан чинь цамц нь урагдсан төлөөрэй гэж хэлээд намайг түлхээд унгаасан тэгтэл О гэх бармен нь миний баруун талын гуя хэсэг рүү 2 удаа өшиглөж авсан тэгтэл Ө нь миний дал хэсэг рүү 2 удаа хөлөөрөө өшиглөж аваад цагдаа дуудна гээд байхаар нь дууд гэж хэлтэл О миний 2 хацар луу 2 удаа алагдаж авсан чинь миний хамраас цус гарсан тэгтэл манай дүү М орж ирээд болиоч гэж хэлсэн чинь цагдаа нар ирээд П, М бид 3-ийг авч яваад машин дотор явж байтал надтай П нь маргалдсан цагдаагийн газарт эрүүлжүүлэх байранд ирээд байж байтал П нь гараараа маш хүчтэй 1 удаа зүүн талын нүд рүү нэг удаа цохиж аваад миний нүд хөхөрч хавдсан бөгөөд эрүүлжүүлэх байранд оруулж тэндээ хоносон. Намайг Б.П нь намайг миний үснээс зулгааж миний толгой хэсэг рүү гараараа 1 удаа хүчтэй цохиж миний зүүн талын нүд хөхөрч толгой хөдөлсөн. Харин 2 бармен болох О нь миний баруун талын гуя хэсэг рүү 2-3 удаа өшиглөж авсан мөн миний 2 хацар хэсэг рүү 2 удаа алагдаж авсан бөгөөд миний хамраас цус гарсан харин бармен Ө нь миний нурууны баруун талын дал хэсэг рүү 2 удаа өшиглөж авсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйлс байхгүй тул энэ хэргийн түргэн шуурхай шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Би Птой эвлэрч эвлэрлийн гэрээ хийсэн. Гурван-Эрдэнийн 2 бармен болох О, Ө нарт ямар нэгэн гомдол санал байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/

8. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Э мэдүүлэхдээ: Б.Пыг миний дүүгийн толгой дээр гарсан хүүхэн гэж хэлсэн нь үнэн. Бид хоёр хоорондоо үснээсээ зууралдаж, ноцолдсон. Б.Пын хамар руу цохисон үйлдлээ санахгүй байна. Б.П бид хоёр зодолдож байхад 2 бармен салгасан нь үнэн. Дараа нь 75000 төгрөгийн тооцоо гарсан тооцоогоо хий гэж хэлсэн, тухайн үед надад 5000 төгрөг байсан. Л.О намайг тооцоогоо хийж гэж хэл амаар доромжлоод байсан учир би Л.Оийн цамцнаас татсан. Л.О миний баруун гуя руу өшиглөсөн. Би Л.Оийг алагдах гэхэд миний гарнаас бариад авсан. Би Л.Оийг алгадах гэхэд миний гарнаас бариад авсан. Харин миний хацар руу 2-3 удаа ээлжлээд алгадсан. Хажуу талаас Б.Ө намайг түлхэж унагаасан. Б.Ө миний ар нуруу руу өшиглөсөн. Зааланд ширээн дээр байсан стакан күрткээрээ түлхэж унагаан хагалаад барменаас уучлалт гуйсан. 2 бармен бид гурав зааланд байсан. Хохирлоо барагдуулаад авчихвал гомдол санал байхгүй. Тухайн үед биедээ гэмтэл аваад эмнэлэгт үзүүлээд бариачаар өдрийн 25000 төгрөгөөр 7 хоног бариачид бариулсан. 60000 төгрөгөөр эм авч уусан. Мөн хөдөө гэрээсээ нааш цааш явсан зардалд байгаа гэв.

9. Гэрч Л. Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2017 оны 10 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед П манайд ирээд хүүхдээ манайд үлдээгээд манай хашаанд байдаг Э эгчтэй хамт бид 3 хамт яваад найз нарыгаа бас дуудаад тэгээд хоёр эрэгтэй , нэг эмэгтэй ирээд Ерөөл архи болон 6 пиво захиалаад тэд нар архи болон пивоноосоо бүгдээрээ уусан. Харин би пивоноос нь уусан. Ер нь бүгдээрээ нэлээн согтсон байдалтай байсан. Тэгээд байж байтал ширээн дээр байсан стакан Э эгчийн куртикний хормойнд түлхэгдээд газар унаад хагарчихсан. Тэд нар гаднаас бас нэг шил архи авч орж ирж уугаад байж байгаад П, Э нар хоорондоо маргалдаж байснаа хоёулаа бие биеийнхээ үснээс зулгаагаад хоёулаа шалан дээр ойччихсон. Тэгээд Пын үснээс нь газар унасан. Мөн Пын хамраас цус гараад байсан. Тэгж байх үед хамт байсан нөгөө 3 хүн гараад явчихсан байсан. Тэгтэл тэнд ажилладаг эмэгтэй болиоч та нар мөнгөө төлөөч гэсэн. Тэгэхээр нь би уйлаад болиулаад өгөөч гээд хэлсэн чинь тэнд ажилладаг хоёр эмэгтэй та нар болиоч, ууж идсэнээ зөв шингээгээч гээд хэлээд салгах гэтэл салаагүй зууралдаад байсан. Нэг нэгнийхээ үснээс татаад, зугаацалдаад л байсан. Ингээд барменууд ч салгаж чадаагүй. Э эгч болон П нар нэг нэгийгээ цохиж байхыг нь бол би хараагүй. Тэгээд байж байтал тэр хоёр өөрсдөө салаад П нөгөө залуучуудаа олж ирэх гээд гарч явсан. Би ч нөгөө залуучуудыг ууж идсэн юм чинь адилхан төлөлцье гээд хэлэх гээд гартал гадаа нөгөө залуучууд байгаагүй П нөгөө залуучууд чинь явчихсан байна гээд хэлээд гадаа бид хоёр сууж байтал өндөр залуу над уруу ирснээ эгч чинь бааран дотор хоёр барментайгаа зодолдоод байна гээд хэлэхээр нь би буцаад ортол Э эгч газар хэвтчихсэн нөгөө хоёр бармен хоёр гараас нь нэг нэгээр нь барьчихсан чи чинь тэнэг юм уу ууж идсэнээ зөв шингээхгүй гээд жижиг залуухан бармен нь Э эгчийг ханцуйгаа шамлаж байгаад 3 удаа алгадсан. Нөгөө бармен нь болохоор чи миний цамцыг урчихлаа ш дээ гээд гуя уруу нь өшиглөсөн Намайг харахад ийм л зүйл болсон. Тэгээд бармен нь цагдаа дуудсан байгаа Цагдаад өгөөд явуулна гэхээр нь би явъя гэтэл Э эгч би цагдаа уруу явна, би гомдолтой байна, хоёр бармен нийлээд намайг зодоод миний хавирга уруу өшиглөсөн, гараас базсан, нүүр амнаас самардсан, би гомдолтой байна гээд хэлээд байж байгаад цагдаа нар ирэхэд нь бид нар цагдаа уруу явсан. Би тэнд байсан хэн нэгэн хүнийг хэл амаар доромжилсон болон ямар нэгэн зодоонд оролцсон зүйл байхгүй. гэх мэдүүлэг / хх-ийн 52-53/

10. Гэрч Л. Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

… 2017 оны 10 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед миний зүс таних нэрийг нь мэдэхгүй шар үстэй эмэгтэй 89444395 дугаарын утаснаас над уруу залгаснаа хамт гарч караокед сууя, чи нэг найзыгаа дуудчих гээд хэлэхээр нь би нэг найздаа хэлтэл тэр ирээгүй. Тэгээд би тэр эмэгтэйтэй Монос дэлгүүрийн ойролцоо уулзахад бас хоёр эмэгтэй хамт байсан. Ингээд бид нар Гурван-Эрдэнэ караоке ороод байж байтал танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирсэн. Ингээд хэдүүлээ хоёр шил архи, хэдэн пиво хувааж уугаад байж байхад бас нэг жижигхэн шар залуу хүрээд ирсэн. Ингээд бид нар тооцоогоо хийх гэтэл мөнгө байхгүй, мөнгө байхгүй гэцгээгээд байхаар нь караокены барменуудад бид нар маргааш тооцоогоо хийе гээд хэлээд би гар утсаа өгөөд бид нар гаръя гээд байж байтал шар үстэй эмэгтэй, хар үстэй эмэгтэй найзтайгаа нэг нэгнийхээ үснээс нь зулгаалцалдаад байсан. Тэрнээс биш тэр хоёр нэг нэгийгээ цохиж зодоогүй. Ингээд тэнд байсан би тэр хоёр эмэгтэйн үсийг нэг нэгнээс нь тавиулж салгаад байж байгаад караокеноос гараад ирэхэд хар үстэй хүүхэн гарч ирээгүй тэгтэл тэнд хамт гарч ирсэн нөгөө эмэгтэйтэй уулзахад хамт байсан хоёр эмэгтэй нь буцаад орохоор нь бид дөрөв яваад өгсөн. Бид нар хэн хэнийгээ танихгүй болохоор нэрээр нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хар үстэй эмэгтэй, шар үстэй эмэгтэй нар хэн хэнийхээ үснээс зулгааж байсан. Харин намайг тэнд байх хугацаанд тэр хоёр зодолдсон зүйл байхгүй. Харин тэнд надаас өөр бас эрэгтэй, эмэгтэй эхнэр. нөхөр бололтой хоёр хүн ирсэн нь энэ асуудалд ямар нэгэн хамааралгүй хүмүүс байгаа юм. Мөн тэнд байсан шар царайтай жижигхэн залуу надтай хамт гараад бид хоёр хамт яваад, эхнэр, нөхөр бололтой хоёр залуу хамтдаа тус тусдаа салаад явсан. Би ямар нэгэн зодоон болсон талаар сайн мэдэхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/

11. Гэрч Б.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2017 оны 10 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед манай караокед гаднаас 7 хүн орж ирээд 1 шил архи, 10-аад пиво захиалж уугаад үйлчлүүлээд 2 цаг дуулахаар болоод байж байтал хар үстэй эмэгтэй, шар үстэй эмэгтэйтэйнхээ үсийг зулгаагаад байж байсан. Тэгэхээр нь ороод салгасан. Тэгээд нэг хэсэг шар үстэй эмэгтэй нь ухаан алдсан юм шиг байдалтай байсан. Тэгтэл нэг эмэгтэй нь тэр хүнийг сэрээч сэрээч гээд байсан. Тэгтэл хар үстэй эмэгтэй нь шар үстэй эмэгтэйнхээ гэдэс уруу нь өшиглөчихсөн чинь нөгөөдөх нь сэргэж байгаа байдалтай болсон. Ингээд шар үстэй нь шат уруу буух гэж байхад нь хар үстэй нь үснээс нь зулгаагаад нэг нэгнийхээ үснээс зулгаалцалдаад байж байхад нь тэд нартай хамт байсан өндөр залуу салгасан. Тэгээд байж байтал хар үстэй хүүхэн ганцаараа үлдчихээд цагдаагаа дуудчих гээд орилоод байсан. Тэгээд над уруу ирснээ миний өмсөж байсан даавуун цамцнаас татаад мөрийг нь унжуулаад хаячихсан. Тэгэхээр нь би гараас нь барьтал миний гарыг дугтраад гараа тавиулах гэхээр нь би гарыг нь тавиагүй гэтэл миний гараас тавь гэхээр нь гарыг нь тавьтал цаашаа яваад О эгч уруу очоод О эгчийг алгадчихаад цамцнаас нь зүүгдчихээд байж байтал нэг хүн гарыг нь салгасан. Би тэр хүмүүсийг цохисон зодсон зүйл байхгүй. Тэр хүмүүс намайг цохисон зодсон зүйл байхгүй болохоор би эмчид үзүүлэх шаардлагагүй. Надад өвдөж зовуурилж байна гэх мэдүүлэг / хх-ийн 42-44 /,

12. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Б.П нь нөхөр 2 хүүхдийн Баянхонгор аймагт амьдардаг бөгөөд 2-10 насны 2 хүүхэдтэй бөгөөд Б.Пын нөхөр Бөмбөгөр суманд мал маллаж амьдардаг юм Б.П нь эрхэлсэн тодорхой ажилгүй гэрээр хүүхдүүдээ хараад байж байдаг юм. Б.П нь төлөв даруу зантай хэлэх гэсэн үгээ хамаагүй хэлдэг ямар нэгэн гаж буруу зан байхгүй гэр бүл гэр орондоо халамж сайтай хүнтэй зөв боловсон харилцаатай хүн байгаа юм бага сургуульд байхдаа сурлаг урлаг спорт талдаа сайн хүүхэд байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 /

13. Гэрч Д.Дмөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Б.П нь нөхөр 2 хүүхдийн Баянхонгор аймагт амьдардаг бөгөөд 2-10 насны 2 хүүхэдтэй бөгөөд Б.Пын нөхөр Бөмбөгөр суманд мал маллаж амьдардаг юм Б.П нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Б.П нь төлөв даруу зантай хөнгөндүү хийсвэрдүү зантай хүний үгэнд оромтхой ямар нэгэн гаж буруу зан байхгүй. Б.П нь хохирогч Эгийн хамт архидан согтуурч хоорондоо зодоон нүдээн хийсэн байсан. Б.П нь миний нүдэн дээр архи уугаад байдаггүй. гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 /

14. Гэрч Г. Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.....Л.О нь ам бүл 5 нөхөр 3 хүүхдийн хамт Баянхонгор аймагт амьдардаг Гурван-Эрдэнэ караокед ажилдаг юм. Л.Оийн төлөв даруу зантай хүнтэй зөв боловсон харилцаатай хүний үгээр хүнд тусархуу зантай найз нөхөд дундаа нэр хүнд сайтай би Л.Отэй найз нөхөд болоод 4-5 жил найзалж байна хүнтэй нөхөрсөг сайхан сэтгэлтэй хүн байгаа юм. гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/

15. Гэрч Г. О мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Л.О нь ам бүл 5 нөхөр 3 хүүхдийн хамт Баянхонгор аймагт амьдардаг Гурван-Эрдэнэ караокед ажилдаг юм. Л.О нь төлөв даруу зантай бусадтай нийтэч зантай ямар нэгэн түргэн ааш зан байхгүй ямар нэгэн гаж буруу зан байхгүй найз нөхөд дундаа нэр хүнд сайтай сайхан сэтгэлтэй хүн байгаа юм. гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/

16. Гэрч М.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Хохирогч Эгийн биед учирсан гэх тархи доргилт, шанаа дух зүүн шанаанд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Яагаад гэвэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа юм. гэмтлийн хэмжээ хаана учирсан талаар өөрийн гаргасан 526 дугаартай дүгнэлт хэсэг газрын үзлэг дээр байгаа. Хохирогч Эгийн биед учирсан гэх баруун гуяны хуралт гэмтэл нь гэмтэл гэмтлийн тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна яагаад гэвэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа юм. Уг гэмтлийн хэмжээ хаана учир талаар өөрийн гаргасан 525 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэг дээр байгаа. гэх мэдүллэг /хх-ийн 91-92/

17. Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орой 19-20 цагийн үед би гэртээ байж байсан чинь миний танидаг гэх П над руу утсаар яриад гарч жаахан караокед суухуу гэхээр нь тэгье гэж хэлсэн чинь П хөх толгойн гудамжны голоор алхаж явж байна гараад ир гэхээр нь би гараад ирсэн П нь Э, М гэх 2 хүүхэнтэй цуг явж байсан байхаар нь уулзаад би хаана очиж суухуу гэсэн чинь Гурван-Эрдэнэ караокед суухуу гээд Гурван- Эрдэнэ караокеруу явж байх замд П нь танидаг хүн байна байваг дуудчих гэхээр нь би 2 хүнрүү утсаар залгасан чинь миний ярьсан 2 хүн завгүй гэсэн тэгээд Гурван-Эрдэнэ караоке дээр П, Э, М нартай Гурван-Эрдэнэ караоке дотор ороод нэг өрөөнд суусан чинь гаднаас эхнэр нөхөр 2 гэх эрэгтэй эмэгтэй хүмүүс ирээд бид нартай юм ярьж сууж караоке дотор сууж хүн хүний нэг нэг пиво уугаад сууж байхад гаднаас дахин 1 залуу ирээд бид нартай суугаад караокед дуулж сууж байгаад тэндээс 1 шил 0.5 гр-ийн архи авч уугаад дууссан чинь дахин 1 шил архи авч уухаар болсон чинь П намайг гараад дэлгүүрээс 1 шил архи аваад ир энд үнтэй байна гэхээр би гарч дэлгүүрээс 1 шил архи авчирч цуг ууж сууж байгаад бид нар гаръя гээд тооцоогоо хийх болсон чинь мөнгөтэй хүн байхгүй гээд гар утас, бичиг баримтаа үлдээгээд маргааш ирж тооцоог хийе гэсэн чинь тэг тэг гэхээр нь би гар утасаа үлдээчихэзд нойлын өрөөнд орчихоод гараад иртэл караокены зааланд П Этэй үснээсээ цулгаалцсан байхаар нь би очиж салгасан мөн наана цуг байсан хүмүүс салгаад бүгдээрээ гаръя гээд гараад явсан чинь Эгээс бусад гараад ирсэн Э нь караокенээс гарч ирээгүй байхаар нь бид нар явъя гэсэн чинь П, М нар караокеруу буцаад орсон эхнэр нөхөр гэх эрэгтэй эмэгтэй нь яваад өгсөн харин би сүүлд ирдэг залуутай таксинд суугаад яваад өгсөн караокеруу ороогүй гэх мэдүүлэг /хх-ийн 195-197/

18. Гэрч Х.Цогдэлгэр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр П эхнэр бид 2-ийг караокед сууя гэхээр нь эхнэр Энэбиш бид 2 цуг явахаар богоод эхнэр бид 2 Гурван-Эрдэнэ караокед очсон караокений өрөөнд Э, П, М, Б нар пиво уугаад дуугаад сууж байхаар нь эхнэр бид 2 ороод дуу дуугж байгаад архи авч уугаад сууж байтаг гаднаас миний танидаг гэх Баатар гэх загуу орж ирээд бид нартай сууж байсан тэгтэг П Э нар нь хоорондоо маргагдаад баригцаад авсан би юу гэж маргагдсаныг мэдээгүй хоорондоо маргалдаж байгаад үснээсээ зулгаалцаад байхаар нь бид нар саггасан чинь хоорондоо хэрүүг хийгээд байхаар өрөөнөөс гараад тооцоо хийх богсон чинь мөнгөтэй байгаагүй тэгээд гар утас, иргэний үнэмгэх тавиад маргааш тооцоог хийе гээд гараад явсан караоке дотор Э, П, М нар үгдээд эхнэр Энэбиш, Б, Баатар бид 3 караокенээс гараад эхнэр бид 2 таксинд суугаад явсан караокений үүдэн дээр Баатар, Б нар нь үгдсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 201-203/

19. Гэрч Л.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ байж байсан чинь бэр эгч П манайд ирээд гарч 1 цаг караокед орж сууя гэхээр нь би зөвшөөрч явахаар болоод байж байтал манай эгч Э нь ажплаасаа тарч ирээд цуг явахаар болоод гэрээс гарч явж байсан чинь бэр эгч П нь Б гэх залууг дуудаж цуг караокед орж сууя гээд дуудсан чинь Б гэх өндөр залуу ирээд бид 4 Гурван-Эрдэнэ караокед ороод цаг аваад нэг нэг пиво аваад суусан тэгтэл гаднаас Энэбиш нөхөр Цогтдэлгэрийн хамт орж ирээд пиво уугаад сууж байгаад караокенээс 1 шил архи аваад сүүлд нь Б гарч дэлгүүрээс 1 архи аваад уугаад сууж байсан чинь гаднаас 1 залуу орж ирээд бид нартай суугаад архинаас уугаад сууж байсан чинь П, Э нар хоорондоо маргалдаж байгаад барилцаж аваад үснээсээ зулгаалцаад байхаар нь боль гээд хэлсэн чинь болихгүй болохоор нь би өрөөнөөс гараад 2 барменийг Э, П нарыг салгаад өгөөч гэж гуйсан чинь бармен ирээд Бтэй нийлж байгаад салгасан тэгтэл бид нартай цуг явж байсан Энэбиш нөхөртэйгээ гараад явсан араас нь сүүлд ирсэн залуу гараад явсан тэгтэл тооцоо хий гэсэн чинь П цуг явсан хүмүүсээ олж ирье гээд гараад явсан би араас нь хүмүүсийг дагуулж орох гээд гараад явсан гадаа бэр эгч П гадаа ганцаараа байхаар нь нөгөө хэд чинь мөнгө өгөлгүй яваад өгсөн байна гэсэн чинь араас Б гарч ирээд надад караоке дотор байгаа Э нь танай эгч биздээ караоке дотор танай эгч чинь барментэй зодоон хийж байна гэж хэлэхэао. нь би яваад ортол Э эгч нэг бармений цамцнаас барьсан үнэтэй цамцийг урчихлаа гээд эгч Эг алагдаж аваад гуя хэсэг рүү нь өшиглөөд байсан харин залуухан бармен нь хажууд зогсож байхаар нь би болиоч гэсэн чинь танай эгч нь миний үнтэй цамцийг урсан төлж чадах юм уу гээд байсанаа цагдаа дуудсан тэгээд удалгүй цагдаа ирэх үед Э эгчийн хамарнаас цус гарсан байсан цагдаа нар ирээд юу болсон бэ гээд асуутал 2 бармен нь ууж идсэнээ зөв шингээж чадахгүй мөнгө төгрөгүй байж яах гэж орж ирдэг юм гээд наад 3-аа авч яв гээд эгч Э, бэр эгч П бид 3-ийг цагдаа аваад явах гэтэл Э эгч кармаа дотор байсан гар утас алга байна гэсэн чинь цагдаа нар энэ хүний гар утас нь хаана байгаа юм гэсэн чинь бармен гар утсыг нь 5000 төгрөгтэй гараад өгсөн тэгээд цагдаа нар бид 3-ийг авч машин суулгаад цагдаа руу авч явсан саатуулах байрны гадаа байх үед бэр эгч П нь Э 1 удаа нүүр хэсэг рүү цохиж авсан зөрүүлээд эгч Э нь Пийг цохиж авсан тэгээд цагдаагийн саатуулах байранд бид 3 орж хонсон. гэх мэдүүлэг /хх-ийн 204-207/

120. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 526 дугаартай шинжээчийн:.....1. Б.П-н нүд, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. гэх дүгнэлт /хх-ийн 68-69/

21. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 528 дугаартай шинжээчийн: 1.Л.О-ийн биед гэмтэл тогтоогдоогүй гэх дүгнэлт /хх-ийн 74/

17. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 525 дугаартай шинжээчийн: 1.Л.Э-н биед тархи доргилт, шанаа, баруун гуя, нуруунд цус хуралт, дух, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тоггоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гзх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжгой.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 79-80/

22. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 664 дугаартай шинжээчийн:...1.Л.Э-н биед тархи доргилт, шанаанд цус хуралт, дух, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун гуяны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийнхөнгөн зэрэгг хамаарна. Мөн нуруунд үуссэн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломхсгой.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 88-89/, 1 дүгээр хавтаст хэргийн 105, 115, дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Л. О, Б П нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай тодорхойлолт, 2 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан Б.Өын урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай тодорхойлолт, 1 дүгээр хавтаст хэргийн 25-29 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Л. О, Б П нарыг албадан саатуулсан тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 25-29 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Л. О, Б П нарыг согтуурал шалгасан тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 215-216 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Л. О, Б П нарын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан өргөдөлийн хуулбар, 1 дүгээр хавтаст хэргийн 168-178 дугаар хуудсанд авагдсан эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, 2 дугаар хавтаст хэргийн 13 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Өын сумын Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд авагдсан хохирогч Л. Э шүүгдэгч Л. О, Б П нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн өргөдөл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэг гэм буруу эрүүгийн хариуцлага гэсэн хоёр шаттай явагдсаныг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.П, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Л.О, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх анхан шатны эрүүгийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.П нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гурван-Эрдэнэ” караокед хохирогч Л.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Л.О нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гурван-Эрдэнэ” караокед нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн хохирогч Л.Эгийн халдашгүй байх эрхэд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, аж ахуй нэгж, байгууллага болон олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Ө нь шүүгдэгч Л.Отэй бүлэглэж нийгмийн хэв журмыг зөрчиж 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гурван-Эрдэнэ” караокед хохирогч Л.Эийг зодож, аж ахуй нэгж, байгууллага болон олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд буюу шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчийн зүгээс шинжлэн судлуулсан нотлох баримт хохирогч Л.Эгийн мэдүүлэг, гэрч Мгийн мэдүүлэг, шинжээч эмч Нгийн мэдүүлэг, 501 дугаартай дүгнэлт, 664 дугаартай нэмэлт дүгнэлт, шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Л.Э, шүүгдэгч Б.П нарын мэдүүлгээр тус тус шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байна гэж байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.П, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Л.О, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Ө нарыг гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч С.Должинсүрэн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: Өөрийн үйлчлүүлэгч Б.Өын гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Ялыг тэнсэж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Оийн өмгөөлөгч Б.Бурмаа гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: Өөрийн үйлчлүүлэгч Л.Оийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Ялыг тэнсэж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О, Б.Ө нар нь шүүхээс тэднийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн, энэ талаар бичгээр гаргасан тул тэднийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж шүүхээс дүгнэсэн болно.

Учир нь шүүгдэгч нар нь гэм буруугаа шүүхийн хэлэлцүүлгийн аль ч шатанд илэрхийлэх эрх нь нээлттэй гэж шүүх үзсэн тул гэм буруугийн талаар хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.

Шүүгдэгч Л.О, Б.Ө нар нь 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт байх “Гурван эрдэнэ” караокед Л.Эг бүлэглэн бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Шүүгдэгч Л.О нь 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт байх “Гурван эрдэнэ” караокед бүлэглэн хохирогч Л.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.П нь 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт байх “Гурван эрдэнэ” караокед Л.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Л.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Л.Мгийн мэдүүлэг, шинжээч эмч Б.Нгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 501, 664 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О, Б.Ө нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон бичгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүсэлт, зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Л.Оийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Б.Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Л.О, Б.Ө нарыг бүлэглэн бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.О, Б.Ө нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Л.Оийн бүлэглэн Л.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.П нь Л.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн өөрөөр хэлбэл гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Ийм учраас шүүгдэгч Л.О, Б.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэж, шүүгдэгч Б.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Эд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нэхэмжлэх зүйлгүйгээ, энэ талаар холбогдох баримт байхгүй болохоо илэрхийлсэн тул шүүгдэгч Л.О, Б.Ө, Б.П нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Л.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын холбогдох баримтыг бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй дурдаж түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.О, Б.Ө нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчоос мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй, учруулсан, хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан ялыг тэнсэж шүүгдэгч нарт үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Л.О, Б.П нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Ө нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан учир гучин нэг / 31 / хоног цагдан хоригдсон, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих байрнаас суллаж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Л.О, Б.П, Б.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт шүүгдэгч Л.Оийн эзэмшлийн Самсунг маркийн гар утсыг, шүүгдэгч Б.Пын самсунг маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн тогтоолыг, шүүгдэгч Б.Өын эзэмшлийн LG-5 маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрх дээрх гар утсуудыг эзэмшигч Л.О, Б.П, Б.Ө нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Хадныхан овогт Л.Оийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 Шүүгдэгч Хадныхан овогт Л.Оийг бүлэглэн бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Нарт овогт Б.Өд бүлэглэн бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Б.Пт Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хадныхан овогт Л.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хадныхан овогт Л.О, Нарт овогт Б.Ө нарыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан Л.О, Б.Ө нарт нэг / 01 / жилийн хугацаагаар тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ялтан Л.О, Б.Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүр нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, тэдэнд нэг жил / 01 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг тус бүр хүлээлгэж, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Л.О, Б.Ө нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.9 дугаар зүйлийн 5, 6-д зааснаар ялтан Л.О, Б.Ө нар нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.О, Б.П нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Л.О, Б.П, Б.Ө нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Ө нь энэ хэргийн учир гучин нэг / 31 / хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар хохирогч Л.Эий эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Л.Оийн эзэмшлийн Самсунг маркийн гар утсыг, шүүгдэгч Б.Пын самсунг маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн тогтоолыг, шүүгдэгч Б.Өын эзэмшлийн LG-5 маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрх дээрх гар утсуудыг эзэмшигч Л.О, Б.П, Б.Ө нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 23-ний өдрөөс өөрчилж, цагдан хорих байрнаас суллаж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Л.О, Б.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.П, Л.О, Б.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ