Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1017

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б.Б***/РД: ***/, Н.Б***/РД:***/ нарын гэрлэлтийг цуцалсугай.                                                

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар  хүү Б.Э***, охин Б.Э***, охин Б.Н***дэнэ нарыг эх Н.Б***, итгэжмлэгдсэн төлөөлөгч Н.Ц***, түүний гэр бүлийн  асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүлийн 26.5-д засныг баримтлан хүү Б.Э***, охин Б.Э***, Б.Н***дэнэ нарыг насанд хүртэл нь эцэг Б.Б***той итгэмжлэгдсэн төлөөлөгч эгч *******ийн хамт  7 хоногийн Бямба гариг бүрт өвлийн улиралд   өглөөний 11:00 цагаас  оройн 17-00 цаг, зуны улиралд өглөөний 10:00 цагаас оройн 19:00 цаг хүртэл авч, хамт байх боломжоор хангахыг  Н.Б***, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дүү Н.Ц*** нарт даалгаж, сургуулийн өмнөх  болон бага боловсрол эзэмшүүлэх, чөлөөт цаг, амралтыг өнгөрүүлэх, хүүхдийн хөгжих эрхийг хэрэгжүүүлэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах зэрэг дээр харилцан зөвшилцөж байхыг талуудад даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Б***ийн ******* банк Төрийн сан 190 000 941 тоот дансанд 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тушаасан  улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Б.Б***ид буцаан олгуулж, нэхэмжлэгч Б.Б***оос  нэг жилд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцалсаны бүртгэлд бүртгүүлж болохыг  дурьдсугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

9.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ОЮУНДАРЬ