Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2016/01019/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгчД.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум **-р баг, Октябрь ** тоотод оршин суух А.Х***/РД: ****, утас: ***/-ын хүсэлттэй,

Төрсөн он тогтоолгох болон төрсний гэрчилгээний эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Х***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд 1995 оны 10 дугаар сарын 4-нд гэрт төрсөн. Төрсний гэрчилгээг маань миний авга эгч Б.Т*** авсан. 16 нас хүрээд цахим үнэмлэхээ авах гэхэд регистр баталгаажаагүйн улмаас цахим үнэмлэхээ авч чадаагүй учир миний эрх ашиг маань зөрчигдөж байгаа учир төрсний гэрчилгээний эзэмшигчээр тогтоож өгнө үү, мөн 1995 онд төрсөн болохыг минь тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.Х***ын төрсөн он тогтоолгох болон төрсний гэрчилгээний эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийгхангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

А.Х*** нь 1995 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Э.О***, Б.А***нарын гэр бүлд төрсөн болох нь 1995 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Г-** дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Сэлэнгэ аймаг Орхонтуул сумын Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн *** тоот тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул А.Х***ыг 1995 онд төрсөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

А.Х*** нь Э.О***, Б.А***нарын гэр бүлд 1995 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрснийг 1995 оны 12 дугаарсарын 23-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд бүртгэж Г-** тоот гэрчилгээ олгосон нь Г-** тоот гэрчилгээнийхуулбар, Нээлттэй ахлах сургуулиас 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр олгосон БГ-*** тоот

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын ** жилийн 1 дүгээр сургуулиас 2002 оны 09 дүгээр сард нээсэн хувийн хэрэг зэргээр тогтоогдож байна.

Иймд *** регистрийн дугаар бүхий А.Х***нь 1995 оны 12 дугаар сарын 21-нийөдөр АХ-ны Гүйцэтгэх захиргаанаас олгосон Г-** дугаартай төрсний гэрчилгээний эзэмшигч болохыг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар хүсэлт гаргагч А.З***/РД: ****/-ыг 1995 онд төрсөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар *** регистрийн дугаар бүхий А.Х***нь 1995 оны 12 дугаар сарын 21-ний өдөр АХ-ны Гүйцэтгэх захиргаанаас олгосон Г-** дугаартай төрсний гэрчилгээний эзэмшигч болохыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч А.Х***ыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ