| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2019/0148/Э |
| Дугаар | 264 |
| Огноо | 2019-04-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Мөнхцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 264
ТОГТООХ нь:
Шүүгдэгч Боржигон овогт Намсрайжавын Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Шүүгдэгч Н.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Шүрэнбатын шүүгдэгч Н.Бээс нэхэмжилсэн 11.627.310 БНСУ-ын вон буюу 26.746.056 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан яллагдагч Н.Б, хохирогч Б.Шүрэнбат нарын хооронд ярилцсан ярианы бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хохирогч Б.Шүрэнбатын БНСУ-ын Пусан хотын Дуна их сургуулийн эмнэлэгт авахуулсын КТГ-н зураг бүхий сиди 1 ширхэг, Натур эмнэлэгт авахуулсан компьютер томографын зураг 1 ширхэг, Натур эмнэлэгт авахуулсан компьютер томофграфын зураг 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Шүрэнбатад буцаан олгосугай.
Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР