Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00679

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00679

 

 

 

2024 04 05 210/МА2024/00679

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/00432 дугаар шийдвэртэй

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох

Худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр *******аас 2018 оны 04 сарын 20-ны өдрийн ******* албан бичгээр Нийслэлийн газрын албанд мэдэгдсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд ******* ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Манай компани ******* хорооны нутагт байх 6300 м.кв газрыг 2008 оноос эзэмшиж байсан. Гэтэл *******аас 2018 оны 04 сарын 20-ны өдрийн ******* газар эзэмших эрх шилжүүлэх мэдэгдлийг Нийслэлийн газрын албанд хүргүүлснийг үндэслэн манай компанийн эзэмшлээс нэр бүхий 4 иргэн, 1 хуулийн этгээдэд Нийслэлийн засаг даргын 2018 оны 07 сарын 06-ны өдрийн тоот захирамжаар шилжжээ. Уг ажиллагааны талаар 2022 оны 01 сард дээрх эрхийг шилжүүлэн авсан ХХК-аас мэдсэн. Ийнхүү мэдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тул *******ын 2018 оны 04 сарын 20-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх тухай *******оор гаргасан шийдвэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах боломжгүй болсон.

1.2. Шүүхийн шийдвэрийн дагуу ХХК-ийн хүсэлтээр 2014 оны 12 сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн ч төлбөр авагчид санал болгох ажиллагааг 2014 оны 12 сарын 22-ны өдрийн ажиллагаатай нэгтгээд ХХК-д олгосон нь хууль бус юм. Хариуцагч нь ХХК-д санал болгох ажиллагааг явуулаагүй боловч 2018 оны 04 сарын 20-ны өдөр *******оор газар эзэмших эрхийг шилжүүлэх албан бичгийг явуулж, мөн өдрөө шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Манай компанийн газрыг 1,300,000,000 төгрөгөөр, барилгыг 800,000,000 төгрөгөөр үнэлсэн атлаа шийдвэр гүйцэтгэлийн хоёр материалыг хувь тэнцүүлэн олгосон, энэ талаараа мэдэгдээгүй байна.

Иймд *******ын 2018 оны 04 сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх тухай ******* албан бичгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК-аас төлбөр гаргуулахаар хэд хэдэн шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2010 оны 07 сарын 27-ны өдрөөс эхлэн явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээд ХК-ийн тайлбарын агуулга: ******* ХХК, , нар нь манай банктай 2013 оны 07 сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул банк шүүхэд хандаж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 сарын 01-ний өдрийн шийдвэрээр ******* ХХК, , нараас 165,931,574 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл барьцаа хөрөнгө болох ******* хороонд байх 6300 м.кв газрыг *******аас 2018 онд бусдад шилжүүлэхээр шийдвэрлэснээр Нийслэлийн Засаг даргын 2018 оны дугаар захирамжаар ХХК-д шилжжээ. Гэтэл ХК-ийн барьцааны эрх Иргэний хуулийн 160 дугаар зүйлд зааснаар дуусгавар болоогүй байхад шийдвэр гүйцэтгэх байгууллага ийнхүү бусдад шилжүүлсэн нь барьцаалагч, барьцаалуулагчийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байх тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

4. Гуравдагч этгээд ******* ХХК-ийн тайлбарын агуулга: Манай компаниас ******* ХХК-тай 2009 онд байгуулсан орон сууцны барилга барих, бариулах гэрээний дагуу ******* хороонд байршилтай 6300 м.кв газар дээр 4 давхар бүхий 36 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлж 802,222,249 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл ******* 2018 оны ******* албан бичгээр уг газрыг бусдад шилжүүлсэн нь манай компанийн өмчлөх эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Гуравдагч этгээд ын тайлбарын агуулга: Газрын эрх шилжсэн гэдгийг 2022 онд мэдсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 оны/-ийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******т холбогдох *******ын 2018 оны 04 сарын 20-ны өдрийн ******* албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн эзэмшлийн ******* хорооны нутаг дэвсгэрт байх нэгж талбарын дугаартай, 6300 м.кв газар, уг газарт баригдаж байсан 36 айлын орон сууцны барилгыг шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2018 оны 04 сарын 20-ны өдрийн ******* албан бичгээр нэр бүхий 4 иргэн 1 хуулийн этгээдийн нэр дээр шилжүүлсэн нь хууль бус ажиллагаа байсан. Энэ талаар шийдвэр гүйцэтгэх байгууллага, нэхэмжлэгчид мэдэгдээгүй бөгөөд 2018 оны 1 сард ХХК-ийн захирал ээс мэдсэн. Мэдсэн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах хугацааг хэрэгжүүлэх боломжгүй болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2014 оны 12 сарын 22-ны өдрийн төлбөр авагч нарт хөрөнгийг санал болгох хурлаар шийдвэрлэсэн нэр бүхий 34 иргэдийн нэрсэд ХХК-д уг хөрөнгийг олгохоор шийдвэрлээгүй байхад 2018 оны ******* албан бичгээр 2014 оны 12 сарын 22-ны өдөр ХХК-д олгохоор шийдвэрлэсэн мэтээр дурдсан нь хууль бус юм. Энэ өдрөө шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, төлбөр төлөгчид мэдэгдээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.2, 73 дугаар зүйлийн 73.2, 73.3, 73.4, 73.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ:

...дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн газрын эзэмщих эрхийг шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсаныг нэхэмжлэгч олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахаар зохицуулсны дагуу 2022 оны 1 сарын хамгийн сүүлийн өдөр болох 31-ний өдрөөс тооцвол 02 сарын 07-ны өдрийн дотор гомдпоо гаргаж, ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэх ба 02 сарын 21-ний өдрийн дотор, улмаар тогтоолыг хүлээн авснаас хойш 7 хоног буюу 02 сарын 28-ны өдрийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ингээд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах буюу хамгийн цаад хугацаа нь 3 дугаар сардаа багтаагаад шүүхэд нэхэмжлэл гаргахаар байна. Гэтэл нэхэмжлэгч дээрх хуульд заасны дагуу гомдол гаргахгүй, шууд нэгэнт 6 сарын хугацаа өнгөрсөн тул шүүхэд гомдлоо гаргасан гэх тайлбар үндэслэлгүй тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлэх боломжгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй

...нөгөөтэйгүүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгч ******* ХХК нь 2022 оны 01 сард ХХК-иас 2018 оны 04 сарын 20-ны өдрийн 1/6928 дугаартай албан бичгийг мэдээд гомдол гаргасан гэх боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу өөрийн гаргасан нэхэмжлэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй

...иймд нэхэмжлэгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв гэж тайлбарлажээ.

Шүүхийн дээрх үндэслэл нь хэргийн үйл баримтад бодит дүгнэлт хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж чадаагүйн улмаас хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагад нийцэхгүй болжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зохигчдын хэрэгт гаргасан нотлох баримттай харьцуулан дүгнэлт өгөөгүй, материаллаг хуулийг хэрэглэж хэрэг, маргааныг шийдвэрлэх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан хуулийн агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Нэхэмжлэгч нь өөрийн газар буюу хөрөнгийг бусдад шилжсэн өдрөөс хойш даруй 4 жилийн дараа шилжүүлэн авсан этгээдээс олж мэдсэн, мэдсэн даруй урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлэх боломжгүй, уг журмыг хэрэгжүүлснээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэх боломжгүй юм. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль бус ажиллагааны улмаас гуравдагч этгээдүүдэд хөрөнгө шилжсэн, шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгчид мэдэгдээгүй байхад ******* ХХК нь 2018 оны 1/6928 дугаартай албан бичгийг мэдсэн даруй гомдол гаргасныг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8. Гуравдагч этгээд ******* ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтанд зөв дүгнэлт хийж чадаагүй бөгөөд ******* ХХК-ийн эзэмшлийн ******* хорооны нутаг дэвсгэрт байх нэгж талбарын дугаартай 6300 м.кв газрыг нэр бүхий 34 иргэн болон ХХК-д 2018 оны 04 сарын 20-ны өдрийн *******оор *******аас хууль бусаар шилжүүлсэн нь тухайн газарт оруулсан хувьцаа эзэмшигч нарын хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлэх, хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөнийг шийдвэрлэхгүй орхигдуулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

******* нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх, ашгийг ноцтойгоор зөрчсөн байдаг.

*******аас 2018 оны 04 сарын 02-ны өдрийн *******оор газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нарт мэдэгдээгүйн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн. Иймд хувьцаа эзэмшигч нарын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхийг алдуулсан.

Мөн ******* ХХК нь уг газрыг барьцаалан наас 200 сая төгрөгийн зээл авч барьцааны гэрээг Нийслэлийн газрын албанд бүртгүүлсэн байдаг. Гэтэл ******* нь тус газрын лавлагааг Баянзүрх дүүргийн газрын албанаас 2017, 2018 онуудад хуурамчаар барьцаанд бүртгэлгүй гэсэн лавлагааг авч газар эзэмших эрхийг төлбөр авагч нарт шилжүүлэх шийдвэрүүдийг гаргасан байдаг. Газрын алба нь тухайн газрын талаар лавлагаа гаргах эрхгүй субъект болох талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас инд 2022 оны 02 сарын 23-ны өдөр тоотоор хариу өгсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

9. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд ******* ХХК-ийн давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

10. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд ******* ХХК-ийн тайлбарын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн. Анхан шатны шүүхээс ******* ХХК-ийн эрх зөрчигдсөнийг харгалзаж үзэхгүйгээр шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газартайгаа нийлээд 2,000,000,000 гаруй төгрөгийн хөрөнгийг 600,000,000 төгрөгөөр үнэлж төлбөр авагчид шилжүүлэхдээ ХК-ийг үлдээж шилжүүлсэн нь хийгдэх ёстой ажиллагаа бүрэн хийгдээгүй, эрх нь зөрчигдөж байгаа этгээдүүдийг оролцуулаагүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвхөн хөөн хэлэлцэх хугацаагаар хаацайлж шийдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

11. Гуравдагч этгээд ******* ХХК-ийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. Анхан шатны шүүх шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэх боломжтой, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл 2022 онд мэдсэн даруй шүүхэд нэхэмжлэл гаргахад тухайн журмыг хэрэглэх боломжгүй байна гэсэн үндэслэлээр шүүх иргэний хэрэг үүсгэсэн. Иймд шийдвэр үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан 2018 оны 04 сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх тухай ******* албан бичгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжсэн байр суурь бүхий тайлбар гаргажээ.

3. Хэрэгт Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 2426 дугаартай, мөн шүүхийн 2010 оны 1389 дугаартай, мөн шүүхийн 2010 оны дугаартай, мөн шүүхийн 2010 оны дугаартай, мөн шүүхийн 2010 оны дугаартай шийдвэрүүд болон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны дугаартай шүүгчийн захирамжаар тус тус ******* ХХК-аас нийт 641,370,900 төгрөг гаргуулан төлбөр авагч нарт олгохоор шийдвэрлэснийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ. Уг ажиллагааны хүрээнд ******* 2014 оны 02 сарын 11-ний өдрийн 11/01 дугаар тогтоолоор ******* ХХК-ийн эзэмшлийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 6,300 м.кв газар, уг газарт баригдаж буй орон сууцны зориулалттай дуусаагүй 3 давхар барилгыг тус тус битүүмжилж, мөн өдрийн  тогтоолоор хураан авчээ. Төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авах ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч явуулж, мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэхэд 2,260,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

Дээрх эд хөрөнгө нь анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй учир Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын 2014 оны 12 сарын 22-ны өдрийн хурлын протоколоор үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч нэр бүхий 34 иргэнд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 48 дугаар зүйлийн 48.8 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцохыг төлбөр төлөгч ******* ХХК-д 2014 оны 12 сарын 17-ны өдрийн , 12 сарын 22-ны өдрийн мэдэгдлээр мэдэгдсэнээр тус компанийн захирал оролцсон бөгөөд уг ажиллагааны талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргаагүй, уг ажиллагаа хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх ажиллагааг үндэслэн хариуцагчаас 2018 оны 04 сарын 20-ны өдөр 1/6928 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч ******* ХХК-ийн эзэмшлийн дээрх 6,300 м.кв газар, газар дээрх орон сууцны зориулалттай дуусаагүй барилгыг төлбөр авагч нэр бүхий 34 иргэнд шилжүүлэх мэдэгдлийг Нийслэлийн газрын албанд хүргүүлж, ******* ХХК-аас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мөн өдрийн 4/64 тоот тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар дуусгавар болгожээ.

Харин Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны тай шийдвэрээр ******* ХХК, , нараас 165,931,574 төгрөг гаргуулан ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг албадан биелүүлэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ХХК-д санал болгосон, төлбөрт тооцон олгоогүй байна.

4. Анхан шатны шүүх дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу зөв үнэлжээ.

5. Шийдвэр гүйцэтгэгчийн дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.16-д заасан ажиллагаа тул мөн хуулийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан гомдол гаргах зохицуулалт хамаарна. Нэхэмжлэгч ******* ХХК нь шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан тодорхой ажиллагаа, арга хэмжээтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар хуульд тусгайлан заасан журмыг баримталж эрх бүхий этгээдэд гомдол гаргаагүй талаар маргаагүй байна. ******* ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэг тал буюу төлбөр төлөгч учир хариуцагчийн 2018 оны ******* албан бичгийн дагуу тус компанийн эзэмшлийн хөрөнгийг бусдын эзэмшилд шилжүүлснийг болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг 2021 оны 01 сард мэдсэн гэж үзэх боломжгүй.

Энэ журмыг хэрэглээгүй нөхцөлд нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах эрхээ алдах тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагааны талаарх гомдлын агуулгад дүгнэлт хийгээгүйг буруутгах үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь 2018 оны 04 сарын 20-ны өдрийн ******* албан бичгээр дээрх хөрөнгийг төлбөр авагч нарын нэр дээр шилжүүлэн бүртгэл хийлгэхээр Нийслэлийн газрын албанд мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхийн бус журмаар хандах урьдчилан шийдвэрлэх журмыг баримтлаагүй, нэхэмжлэлээ 2022 оны 06 сарын 06-ны өдөр шүүхэд гаргасныг анхан шатны шүүхээс нэхэмжлэгч гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж зөв дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. Төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрх, үүргээ хэрэгжүүлээгүй явдалд шийдвэр гүйцэтгэх байгууллагыг буруутгахгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг *******ын 2018 оны 04 сарын 20-ны өдрийн ******* албан бичгийг хүчингүй болгуулах гэж томъёолсныг давж заалдах шатны шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн залруулж шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулна.

Тодруулбал *******ын 2018 оны 04 сарын 20-ны өдрийн ******* албан бичиг нь худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагч нарын өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу хөрөнгийн эзэмшлийг шилжүүлж бүртгэхийг газрын асуудал эрхэлсэн байгууллагад мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа байна. Иймд хариуцагч *******т холбогдуулан гаргасан 2018 оны 04 сарын 20-ны өдрийн ******* албан бичгээр худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхийг Нийслэлийн газрын албанд мэдэгдсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэсэн агуулгаар өөрчлөлт оруулна.

 

7. Гуравдагч этгээд ******* ХХК-ийн зүгээс бусад этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн асуудлаар гомдол гаргах эрхгүй тул гомдол үндэслэлгүй.

 

8. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хашилтад /2017 оны/ гэж тодотгосныг бичвэрийн алдаа гэж үзнэ. Хууль тогтоомжийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлагыг тодорхойлоход уг нэр томъёог хэрэглэх талаар Хууль тогтоомжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар шүүх хүчин төгөлдөр хуулийг хэрэглэж байгаа тохиолдолд уг хууль нь анхдагч эсхүл шинэчилсэн найруулга, түүнчлэн нэмэлт, өөрчлөлтөөр батлагдсан эсэх нь ач холбогдолгүй. Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт /2017 оны/ гэж тодотгосныг хасна.

 

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээд ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/00432 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******т холбогдуулан гаргасан, худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхийг 2018 оны 04 сарын 20-ны өдрийн ******* албан бичгээр Нийслэлийн газрын албанд мэдэгдсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-аас төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээд ******* ХХК-аас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ