Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Нармандах |
Хэргийн индекс | 137/2016/0199/И |
Дугаар | 242 |
Огноо | 2016-08-26 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Тогтоол
2016 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 104 дүгээр байрны 07 тоотод оршин суух, Эмч овогт Жамъянгийн Цацралням /РД: МЗ74031808, утас: 99662525, 96562525/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг, Усны гудамж 1-46 тоотод оршин суух, Ундрам эмийн санд эм найруулагч ажилтай, Боржигон овогт Нацагийн Бямбасүрэн /РД: НЭ79092866, утас: 96779966/-д холбогдох
“Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 15,000,000 төгрөг гаргуулах” тухай үндсэн шаардлагатай,
Хариуцагч Н.Бямбасүрэнгийн “хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, зээлийн гэрээний хүүд төлсөн 11,000,000 төгрөгийг Ж.Цацралнямаас гаргуулах”-ыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Цацралням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга, гэрч Ж.Цэвэлмаа, нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Цацралням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2012.08.03-нд Замын-Үүд сумын төвд амьдардаг Нацагийн Бямбасүрэнд 18,000,000 төгрөгийг сарын 1,000,000 төгрөгний хүүтэйгээр хадгаламжийн зээлийг 2 сарын хугацаатайгаар авч өгсөн боловч төлөлтийг хойшлуулсаар /энэ хугацаанд хүүг төгрөгөөр, бараагаар барагдуулсан/ 2015.01.03-наас гэрээгээ дахин өөрчилж зөвхөн банкны хүү болох сар бүрийн 1.6 хувь 288,000 төгрөгийг үндсэн төлбөртэй нь 2015.12.03-нд бүрэн барагдуулахаар тохиролцож гэрээ хийсэн боловч төлбөр барагдаагүй. Иймд /2015.01.03-наас 2015.10.03-н хүртэлх хүүг өгсөн/ 2015.11.03-наас 2016.04.09 хүртэл 3,000,000 төгрөгийг, мөнгө, бараагаар өгсөн. Энэ төлбөрийг хасаад 15,000,000 төгрөг үлдсэн. Өнөөдрийг хүртэлх хүү төлөгдөөгүй. Иймд үлдэгдэл 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.Бямбасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ж.Цацралнямын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь Н.Бямбасүрэн миний бие нь анх Ж.Цацралнямаас 2012 оны 08 дугаар сарын 03-нд 18,000,000 төгрөгийг 1 сарын 1,000,000 төгрөгний хүүтэй 2 сарын хугацаатай авч 2012 оны 10 дугаар сарын 03-нд төлж барагдуулахаар тохиролцож авсан ингэхдээ тухайн үед гэрээг бичгээр хийгээгүй амаар тохиролцож авсан. Ингээд тохирсон хугацаа буюу 2 сарын хүү болох 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан ингээд үлдэгдэл 18,000,000 төгрөгийг 2 сарын хугацаа дууссанаас хойш төлж явсаар 24,000,000 төгрөг болгож төлж барагдуулж дууссан үүнийг Ж.Цацралням мэдэж байгаа миний хувьд авсан мөнгөө төлж дуусгасан. Ж.Цацралням нь байнга ирж дарамтлан чи зээл авсан юм чинь нотариат дээр очиж гарын үсэг зуруулах шаардлагатай гэсээр намайг шахалт дарамтанд оруулж байгаад гарын үсэг зуруулж авсан тухайн үед Ж.Цацралням миний хувьд мөнгө төгрөг өгөх асуудал дууссан шүү гэдгийг хэлж байсан үүнийг мэдэж байгаа. 2015 оны 07 дугаар сарын 01-нд хийсэн гэж байгаа Ж.Цацралнямын гэрээ нь хүчин төгөлдөр бус тухайн үед Ж.Цацралнямаас авсан мөнгөө төлж дуусгасан байсан. Гэрээний нөхцөлд энэ тэр өөрчилнө гэсэн ямар нэгэн асуудал байгаагүй” гэжээ.
Хариуцагч Н.Бямбасүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Миний бие Н.Бямбасүрэн нь 2012 оны 08 сарын 03-ны өдөр Ж.Цацралнямаас 18,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 1,000,000 төгрөгийн хүүтэйгээр авч 2012 оны 10 сарын 03-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцож авсан ба тухайн үед зээлийн гэрээг бичгээр хийгээгүй амаар тохиролцож авсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад 2 сая төгрөгийг төлж барагдуулсан ба 18 сая төгрөгийг төлж явсаар 2014 оны 12 сарын 03 хүртэл хугацаанд 24 сая төгрөгийг төлсөн. Мөн 3,000,000 төгрөгийг дансаар, сар болгон 288,000 төгрөгийг төлсөөр байгаад нийт 29,000,000 төгрөгийг төлсөн. Ж.Цацралням нь миний төлсөн дээрх мөнгийг үндсэн зээлээс хасахгүй зээлийн хүүд тооцож иргэн намайг хохироож байна. Иргэний хуульд зааснаар “... хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байх ба дээрх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэрээ байсан. Дээрх гэрээнээс үүдэж 2015 оны 07 сарын 01-ний өдөр мөнгө зээлийн гэрээ байгуулсан байх ба энэ гэрээ нь хууль тогтоомж зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, зээлийн гэрээний хүүд илүү төлсөн 29,000,000 төгрөгөөс үндсэн зээлийн төлбөр болох 18,000,000 төгрөгийг хасаад 11 сая төгрөгийг /үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн/ Ж.Цацралнямаас гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Цацралням шүүх хуралдаанд: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2012.08.03-нд Худалдаа хөгжлийн банкнаас хадгаламж барьцаалж 18,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 1,000,000 төгрөгний хүүтэй амаар тохиролцож, итгэж Н.Бямбасүрэнд зээлсэн. Н.Бямбасүрэн нь анх 20,000,000 төгрөг зээлээч гэхэд нь хадгаламж барьцаалж байгаа учраас 18,000,000 төгрөг болно гээд авч өгсөн. 2014.12.03 хүртэл цувуулсаар байгаад хүү гэж 24,000,000 төгрөг өгсөн. Н.Бямбасүрэн мөнгөө нэхэх болгонд өгнө гэдэг байсан. 2015.07.01-нд бид нар гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Гэрээг байгуулахад Н.Бямбасүрэнг дарамт шахалт үзүүлж байгаагүй, бид энэ талаар ямар нэгэн маргаан байгаагүй ярилцаж тохиролцоод гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 24,000,000 төгрөгийг өгөөд 2014.12.03 хүртэл төлбөрөө дуусгаад үндсэн 18,000,000 төгрөгийг банкны хүү сарын 1,6 хувийн хүүгээр тооцож гэрээ байгуулъя гэж тохирч уг гэрээг байгуулсан. 29,000,000 төгрөгийг Н.Бямбасүрэн өгсөн гэсэн нотлох баримт хаана байна тийм зүйл байхгүй. Н.Бямбасүрэн нь 18,000,000 төгрөгийг авчихаад төлөхгүй олон жил болж байгаа энэ хугацаанд миний мөнгийг эргэлдүүлээд өчнөөн ашиг орлого олж дэлгүүрээ ажиллуулаад явж байна. Уг гэрээг хуулийн дагуу нотариатаар орж батлуулсан учраас хүчинтөгөлдөр гэрээ. 18,000,000 төгрөгийг өгөхдөө бичгээр гэрээ байгуулаагүй, 2012.08.03-наас 2014.12.03 хүртэл 24,000,000 төгрөг, 2015.01.03-нд 288,000 төгрөг, 2015.10.03-нд 288,000 төгрөг, 2015.11.03-нд 500,000 төгрөг, 2015.12.03-нд 500,000 төгрөг, 2016.01.02-нд 125,000 төгрөг, 2016.01.30-нд 1,500,000 төгрөг, 2016.02.07-нд 62,500 төгрөг, 2016.02.24-нд 150,000 төгрөг, 2016.03.21-нээс 22-ны хооронд 275,000 төгрөг, 150,000 төгрөг, 50,000 төгрөг, 150,000 төгрөг, 265,000 төгрөг, 2016.04.09-нд 100,000 төгрөг буюу нийт 4,403,500 төгрөгийг өгсөн, 4 сараас хойш нэг ч төгрөг өгөөгүй. Хүний мөнгийг авч хэрэглэж өчнөөн ашиг олчихоод надаас мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна, зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга шүүх хуралдаанд: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Н.Бямбасүрэн нь 2012.08.03-ны өдөр 2 сарын хугацаатай, сард 1,000,000 төгрөгний хүү төлөхөөр тохирч 18,000,000 төгрөгийг Ж.Цацралнямаас зээлээд 2014.12.03-ны өдөр хүртэл 24,000,000 төгрөгийг төлсөн байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар бичгээр гэрээ байгуулаагүй учраас хүү авах эрхээ алдана. 2015.07.01-нд гэрээ байгуулсан энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж үзнэ гэтэл тухайн гэрээг байгуулахад мөнгө шилжүүлээгүй, урдны амаар хийсэн хэлцэлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлсэн хэлцэл хийсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй учраас хэрэгсэхгүй болгохыг хүсч байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд Ж.Цацралням нь үндсэн зээлээсээ хасалт хийхгүй хүү аваад яваад байдаг. 2012.08.03-наас 2014.12.03 хүртэл 24,000,000 төгрөг хүү гэж аваад зээлийн гэрээг мөнгө шилжүүлээгүй байж үндсэн зээл 18,000,000 төгрөгөнд дахин гэрээ хийсэн. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т хэлцэлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, мөн хуулийн 42.10-т ... бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө гэж, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэсний дагуу 2015.07.01-нд хийсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хүү авах эрхгүй учраас хүү гэж төлсөн 11,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Цацралням нь Н.Бямбасүрэнгээс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг 15,000,000 төгрөг гаргуулах,
Хариуцагч Н.Бямбасүрэн нь Ж.Цацралнямтай байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үндэслэлгүй хүү төлсөн гэж 11,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Цацралням 2015.07.01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хүү өгсөн, үндсэн зээлээс 3,000,000 төгрөгийг мөнгө болон бараагаар өгсөн, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг төлөх ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон. Мөн тэрээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан. Татгалзалдаа 2015.07.01-ний өдөр гэрээ байгуулахад Н.Бямбасүрэнд дарамт шахалт үзүүлээгүй, бид хоёр харилцан тохиролцож нотариат дээр очиж гэрээг байгуулж батлуулсан. Нотариатаар батлуулсан учраас хүчинтөгөлдөр гэрээ, мөнгийг маань аваад эргэлдүүлж өчнөөн ашиг орлого олсон гэж тайлбарласан.
Хариуцагч Н.Бямбасүрэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан. Тэрээр татгалзлалаа 2012.08.03-нд 18,000,000 төгрөгийг сарын 1,000,000 төгрөгний хүүтэй 2 сарын хугацаатай аваад 2014.12.03-ны өдөр хүртэл 24,000,000 төгрөг болгож төлсөн. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учраас хүү төлөхгүй, 2015.07.01-ний өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, гэрээ хийхэд мөнгө аваагүй, амаар хийсэн хэлцэлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлсэн хэлцэл гэж тайлбарлаж байгаа болно.
Мөн хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч нар 2012.08.03-ны өдөр 18,000,000 төгрөгийг зээлэхэд бичгээр гэрээ байгуулаагүй учраас хүү авах эрхгүй, 18,000,000 төгрөгийг зээлээд 24,000,000 төгрөг болгож өгсөн, мөн 2015.07.01-нд гэрээ байгуулснаас хойш сар болгон 288,000 төгрөг, 3,000,000 төгрөгийг дансаар болон бараагаар нийт 29,000,000 төгрөг Ж.Цацралнямд төлсөн, дарамт шахалт үзүүлж мөнгө шилжүүлээгүй байж гэрээ байгуулсан. Уг гэрээ урд амаар хийсэн гэрээг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн гэрээ учраас хүчинтөгөлдөр бус хэлцэл, хүү авах эрхгүй учраас хүү гэж үндэслэлгүй төлсөн 11,000,000 төгрөгийг эргүүлж өгөх ёстой гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
Нэхэмжлэгч Ж.Цацралням нь хариуцагч Н.Бямбасүрэнд 2012.08.03-ны өдөр 18,000,000 төгрөгийг сарын 1,000,000 төгрөгний хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж, 2014.12.03-ны өдөр хүртэл цувуулаад 24,000,000 төгрөгийг авсан. 2015.07.01-ний өдөр 2012.08.03-ны өдөр зээлсэн 18,000,000 төгрөгийг 2015.01.03-ны өдрөөс 2015.12.03-ны өдрийг хүртэл сарын 1,6 хувийн хүүтэйгээр төлж дуусгахаар гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлж, уг гэрээний дагуу хариуцагч Н.Бямбасүрэн зээл болон хүүг төлж байсан зэрэг үйл баримт тогтоогдов.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Ж.Цацралням 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг үндэслэн 15,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Бямбасүрэнгийн сөрөг нэхэмжлэлийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагыг хангаж, 11,000,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас 4,403,500 төгрөгний хэсгийг хангаж, үлдэх 6,596,500 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:
Зохигчид 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 18,000,000 төгрөгийн зээлийн гэрээ /хх-5/ байгуулсан байх боловч энэ гэрээний дагуу Ж.Цацралням нь Н.Бямбасүрэнд мөнгө шилжүүлээгүй, 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл төлөгдөөгүй, хүү төлсөн гэж уг гэрээг үйлдсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар, дээрх гэрээний агуулга зэргээс нотлогдож байна.
Дээрх гэрээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасныг зөрчсөн, мөнгө шилжүүлээгүй атлаа гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд нэхэмжлэгч Ж.Цацралням нь энэ хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн зээл, хүүг шаардах эрхгүй болно.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Н.Бямбасүрэн дээрх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрээг байгуулснаас хойш нэхэмжлэгч Ж.Цацралнямд төлсөн мөнгийг шаардах эрхтэй байна.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг байгуулснаас хойш хариуцагч Н.Бямбасүрэн нь 10 сарын хүү 2,880,000 төгрөг, бараа болон дансаар 3,000,000 төгрөг нийт 5,880,000 төгрөгийг Ж.Цацралнямд өгсөн гэж, нэхэмжлэгч Ж.Цацралням 2015.01.03-нд 288,000 төгрөг, 2015.10.03-нд 288,000 төгрөг, 2015.11.03-нд 500,000 төгрөг, 2015.12.03-нд 500,000 төгрөг, 2016.01.02-нд 125,000 төгрөг, 2016.01.30-нд 1,500,000 төгрөг, 2016.02.07-нд 62,500 төгрөг, 2016.02.24-нд 150,000 төгрөг, 2016.03.21-нээс 22-ны хооронд 275,000 төгрөг, 150,000 төгрөг, 50,000 төгрөг, 150,000 төгрөг, 265,000 төгрөг, 2016.04.09-нд 100,000 төгрөг буюу нийт 4,403,500 төгрөгийг өгсөн гэж маргасан. Хариуцагч Н.Бямбасүрэн нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нарийвчлан тооцох боломжгүй тул нэхэмжлэгч Ж.Цацралнямын 4,403,500 төгрөг өгсөн гэсэн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчээс 4,403,500 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүүг тогтоож болно”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т: “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана“ гэж заасны дагуу зохигчид 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээг бичгээр хийгээгүй байх тул нэхэмжлэгч Ж.Цацралням нь хариуцагч Н.Бямбасүрэнд хүү төлөх үндэслэлгүй. Гэвч Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д: Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно. Үүнд: ... 236.1.1-т: үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэжээ.
Нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч хариуцагч нар нь 2012.08.03-ны өдөр харилцан тохиролцож зээлийн гэрээг амаар байгуулж нэхэмжлэгч Ж.Цацралням нь хариуцагч Н.Бямбасүрэнд 18,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 1,000,000 төгрөгний хүүтэйгээр зээлээд 24,000,000 төгрөг болгон төлсөн ба Ж.Цацралнямын өмнө хүлээсэн үүргээ Н.Бямбасүрэн нь зохих ёсоор гүйцэтгэсэн, тэдний хоорондох үүргийн харилцаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хариуцагч Н.Бямбасүрэн нь бичгээр гэрээ байгуулаагүй учраас үндэслэлгүй хүү төлсөн гэж шаардах эрхгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар нэхэмжлэгч Ж.Цацралнямын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Бямбасүрэнд холбогдох 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д зааснаар хариуцагч Н.Бямбасүрэнгийн сөрөг нэхэмжлэлийн Ж.Цацралням, Н.Бямбасүрэн нарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 01 гэсэн огноотой зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ж.Цацралнямаас 4,403,500 төгрөг гаргуулан хариуцагч Н.Бямбасүрэнд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 6,596,500 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Цацралням улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг, хариуцагч Н.Бямбасүрэнгийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 302,950 төгрөгийг төрийн санд тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Цацралнямаас 269,968 төгрөгийг гаргуулан хариуцагч Н.Бямбасүрэнд олгосугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ