Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 539

 

                        

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

Хохирогч А.Долгоржав,

Шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Ц.Мандал /ҮД: 1494/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Гэд холбогдох 1806 07888 0217 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Увс аймагт 1982 оны 10 дугаар сарын 28-ны өдөр
төрсөн, эрэгтэй, 38 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой
ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчидын Г-506 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Налайх дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь заалтад зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шинэ хуулийн тэгшитгэлээр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Нн Г /РД:............../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Н.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 7 дугаар байрны 1 дүгээр орцны 09 тоотод нагац эгч А.Долгоржавыг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Гийн өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Долгоржавын өгсөн: “... Би бол энэ хүүхдийн өсөж төрөхөөс нь эхлээд нагац эгч байгаа юм. 2017 оны 07 дугаар сарын 20-нд аав нь над руу утасдаад ажил хийлгэмээр байна гэсэн. 2017 оноос хойш барилгын ажил хийж байсан. Энэ хүүхэд аавтайгаа таардаггүй учраас 9 сараас манайд ирж барилгын ажил хийсэн. Аавтайгаа таардаггүй, зодож нүднэ, ална тэлнэ гээд байдаг. Би 3 өрөө байранд амьдардаг, 2 өрөөгөө оюутан хүүхдүүдэд түрээсэлдэг байсан. Энэ хүүхэд барилгын ажил хийж байхдаа зан ааш нь хэнтэй ч тохирохгүй, тогоочтой ч таардаггүй. Надад таниас өөр намайг харж хандах хүн алгаа гэсэн.  Би тэр шөнө ийм зүйл болно гэж бодоогүй, шөнө унтаж байсан чинь хөнжилөөр бүрхээд, дуугүй бай, би чамайг ална шүү гэсэн. Тэр өдөр манай байранд бид хоёр л байсан. Би энэнтэй цаг гаруй ноцолдсон эсэргүүцэл үзүүлсэн, мөөм барина гэхлээр нь эгч нь зэвэршсэн мөөмтэй, савны хавдартай, надад ийм юм байж болохгүй гээд зөндөө хэлсэн. Сүүлдээ би буулт хийсэн. Би ийм зүйл болгохгүйн тулд худлаа ярьсан. Би чамайг хань ижилтэй бол гэж зөндөө хэлдэг, эгчийгээ зүгээр орхичих гэсэн. Тэгээд би сүүлдээ ингэж их эсэргүүцэл үзүүлвэл энэ намайг алах юм байна гэж бодоод, аргадаж боорцог, ус, цай авчирч өгсөн. Би тэр хооронд өчнөөн л юм ярьсан. Шөнийн 3 цагийн үед та яагаад хэвтэхгүй байгаа юм бэ гээд байсан. Би үүрийн 5 цагийн үед унтаад өгөхөөр нь найз руугаа мессэж бичээд цагдаа дуудаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Долгоржавын өгсөн: “... Н.Г гэнэт миний өрөөнд орж ирээд намайг дарж аваад миний толгой дээгүүр хөнжилөөр бүтээгээд миний амыг хөнжилөөр дараад намайг дуугарч болохгүй ална шүү гэж хэлсэн... Тэгээд намайг хүчиндэх гэж дайрахад би Гтэй ойролцоогоор бараг 1 цаг орчим тэмцэлдэж сүүлдээ би Н.Гийг хүч хүрч дийлэхгүй хүчиндүүлсэн. Тэгээд тухайн үед Н.Г миний үтрээ рүү өөрийн бэлэг эрхтэнээ хийж мөн хөхийг базалж, уруул болон хацар дээр олон удаа үнсэж хүчиндсэн. Тэгэхээр нь би түүнд хандан эгч нь хөхний хавдартай мөн савны хорт хавдартай гэж худлаа хэлтэл Г надад хандан миний шодой чиний хавдарыг эдгээнэ гэж хэлээд намайг үргэлжлүүлэн хүчиндсэн. Би утасныхаа шилэн наалт болон гаднах хаалтыг нь 15,000 төгрөгөөр солиулсан. Тэрнээс биш утас гэмтсэн асуудал байхгүй. Би яллагдагч Н.Гээс уг мөнгийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

Хохирогч А.Долгоржаын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.11/,

Гэрч Х.Гантуяагийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх.12-14/,

Гэрч Х.Гантуяагийн rap утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.15-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Гантуягийн өгсөн: “... Би сүүлд найз Долгоржаваас юу болсон талаар асуухад манай найз А.Долгоржав манай дүү Сүхээ намайг хөнжилөөр дарж байгаад хүчиндсэн, би 1 цаг гаруй эсэргүүцсэн боловч чадаагүй хүчиндүүлсэн л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.21/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 11696, 1666 дугаартай дүгнэлтүүд /хх.25, 33/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Гийн гэрчээр өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээр байж байгаад 20 цагийн үед хохирогч А.Долгоржавын гэрт буюу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 7 дугаар байрны 01-09 тоотод ирсэн. Хохирогч А.Долгоржав бид хоёр гэрт нь ирээд хоол хийж идчихээд тус тусынхаа өрөөнд ороод унтах гээд хэвтсэн ба би тухайн үед хэвтэж байгаад өөрийгөө 2-3 cap цалингүй морь нохой мэт ажилласнаа бодоод уур хүрээд хохирогч А.Долгоржавыг ямар нэгэн байдлаар хорломоор санагдсан. Ингээд би ер нь түүнийг хүчиндье гэж бодоод өөрийн орон дээрээсээ босоод А.Долгоржавын өрөөнд ороод түүнийг орон дээрээ хэвтэж байхаар нь дээр нь очоод дээгүүрээ нөмөрч байсан хөнжилөөр нь толгойг нь бүтээсэн. Тэгтэл хохирогч А.Долгоржав нь “хөөе чи яаж байнаа, намайг яах гэж байна вэ?” гэхээр нь би түүнд “та яагаад надад цалин өгдөггүй юм бэ” гэж хэлтэл хохирогч А.Долгоржав нь “би чамд маргааш мөнгө олж өгнө, одоо эгчийгээ орхичих оо” гэж хэлээд утсаа аваад цагдаа дуудах гэж байхаар нь би утсыг нь аваад хана руу шидчихсэн юм. Ингээд би хохирогчийн хөл дээгүүрээ тавьсан байсан хөнжилийг холдуулан харахад хохирогч А.Долгоржав эгч доогуураа бор өнгийн дотоожтой дээгүүрээ хөхний даруулгатай байсан. Ингээд би А.Долгоржав эгчийн дотоожийг нь тайлсан чинь А.Долгоржав эгч “чи болиоч ээ” гэхээр нь би түүнд “зүгээр ээ, зүгээр” гэж хэлээд өөрийн өмсөж явсан дотоожоо тайлаад түүний бэлэг эрхэн рүү өөрийн бэлэг эрхтнээ хийгээд түүнтэй бэлгийн харьцаанд орсон. Би түүний дээр гараад бэлгийн харьцаанд орж байхдаа түүний хөхийг нь барьсан чинь А.Долгоржав эгч надад эгч нь “хөхний хорт хавдартай, савны хорт хавдартай” гэж хэлэхээр нь би түүнд “та яагаад миний цалинг өгдөггүй юм бэ?” гэж хэлээд үргэлжлүүлэн түүнтэй бэлгийн харьцаанд орж байхад А.Долгоржав эгч “миний дүү ингэж болдоггүй юм аа” гэж хэлээд миний духан дээр гурван удаа үнссэн. Тэгэхээр нь би А.Долгоржав эгчид хандаж “чи надад сайхан харагддаг, чиний ал чинь сайхан байна, та нялх ногоо зулгаагаад сайхан байгаа биздээ” гэж хэлсэн. Ингээд би түүнтэй үргэлжлүүлэн бэлгийн харьцаанд орж байтал А.Долгоржав эгч чимээгүй болчихоор нь би хэсэг хийж байгаад сонирхолгүй болоод түүнтэй бэлгийн харьцаанд орохоо болисон...” гэх мэдүүлэг /хх.22-23/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Н.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 7 дугаар байрны 1 дүгээр орцны 09 тоотод нагац эгч А.Долгоржавыг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Долгоржавын өгсөн: “... Н.Г гэнэт миний өрөөнд орж ирээд намайг дарж аваад миний толгой дээгүүр хөнжилөөр бүтээгээд миний амыг хөнжилөөр дараад намайг дуугарч болохгүй ална шүү гэж хэлсэн... Тэгээд намайг хүчиндэх гэж дайрахад би Гтэй ойролцоогоор бараг 1 цаг орчим тэмцэлдэж сүүлдээ би Н.Гийг хүч хүрч дийлэхгүй хүчиндүүлсэн. Тэгээд тухайн үед Н.Г миний үтрээ рүү өөрийн бэлэг эрхтэнээ хийж мөн хөхийг базалж, уруул болон хацар дээр олон удаа үнсэж хүчиндсэн. Тэгэхээр нь би түүнд хандан эгч нь хөхний хавдартай мөн савны хорт хавдартай гэж худлаа хэлтэл Г надад хандан миний шодой чиний хавдарыг эдгээнэ гэж хэлээд намайг үргэлжлүүлэн хүчиндсэн...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

Хохирогч А.Долгоржавын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.11/,

Гэрч Х.Гантуяагийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх.12-14/,

Гэрч Х.Гантуяагийн rap утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.15-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Гантуягийн өгсөн: “... А.Долгоржав манай дүү Сүхээ намайг хөнжилөөр дарж байгаад хүчиндсэн, би 1 цаг гаруй эсэргүүцсэн боловч чадаагүй хүчиндүүлсэн л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.21/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 11696, 1666 дугаартай дүгнэлтүүд /хх.25, 33/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Гийн гэрчээр өгсөн: “... Ингээд би ер нь түүнийг хүчиндье гэж бодоод өөрийн орон дээрээсээ босоод А.Долгоржавын өрөөнд ороод түүнийг орон дээрээ хэвтэж байхаар нь дээр нь очоод дээгүүрээ нөмөрч байсан хөнжилөөр нь толгойг нь бүтээсэн. Тэгтэл хохирогч А.Долгоржав нь “хөөе чи яаж байнаа, намайг яах гэж байна вэ?” гэхээр нь би түүнд “та яагаад надад цалин өгдөггүй юм бэ” гэж хэлтэл хохирогч А.Долгоржав нь “би чамд маргааш мөнгө олж өгнө, одоо эгчийгээ орхичих оо” гэж хэлээд утсаа аваад цагдаа дуудах гэж байхаар нь би утсыг нь аваад хана руу шидчихсэн юм. Ингээд би хохирогчийн хөл дээгүүрээ тавьсан байсан хөнжилийг холдуулан харахад хохирогч А.Долгоржав эгч доогуураа бор өнгийн дотоожтой дээгүүрээ хөхний даруулгатай байсан. Ингээд би А.Долгоржав эгчийн дотоожийг нь тайлсан чинь А.Долгоржав эгч “чи болиоч ээ” гэхээр нь би түүнд “зүгээр ээ, зүгээр” гэж хэлээд өөрийн өмсөж явсан дотоожоо тайлаад түүний бэлэг эрхэн рүү өөрийн бэлэг эрхтнээ хийгээд түүнтэй бэлгийн харьцаанд орсон. Би түүний дээр гараад бэлгийн харьцаанд орж байхдаа түүний хөхийг нь барьсан чинь А.Долгоржав эгч надад эгч нь “хөхний хорт хавдартай, савны хорт хавдартай” гэж хэлэхээр нь би түүнд “та яагаад миний цалинг өгдөггүй юм бэ?” гэж хэлээд үргэлжлүүлэн түүнтэй бэлгийн харьцаанд орж байхад А.Долгоржав эгч “миний дүү ингэж болдоггүй юм аа” гэж хэлээд миний духан дээр гурван удаа үнссэн. Тэгэхээр нь би А.Долгоржав эгчид хандаж “чи надад сайхан харагддаг, чиний ал чинь сайхан байна, та нялх ногоо зулгаагаад сайхан байгаа биздээ” гэж хэлсэн. Ингээд би түүнтэй үргэлжлүүлэн бэлгийн харьцаанд орж байтал А.Долгоржав эгч чимээгүй болчихоор нь би хэсэг хийж байгаад сонирхолгүй болоод түүнтэй бэлгийн харьцаанд орохоо болисон...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Долгоржавын өгсөн: “... Би тэр шөнө ийм зүйл болно гэж бодоогүй, шөнө унтаж байсан чинь хөнжилөөр бүрхээд, дуугүй бай, би чамайг ална шүү гэсэн. Тэр өдөр манай байранд бид хоёр л байсан. Би энэнтэй цаг гаруй ноцолдсон эсэргүүцэл үзүүлсэн, мөөм барина гэхлээр нь эгч нь зэвэршсэн мөөмтэй, савны хавдартай надад ийм юм байж болохгүй гээд зөндөө хэлсэн. Сүүлдээ би буулт хийсэн. Би ийм зүйл болгохгүйн тулд худлаа ярьсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэт шүүгдэгч Н.Гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Н.Гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч А.Долгоржав нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Н.Гийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Н.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгчид 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Н.Гэд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Гийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ш овогт Нн Гийг “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гэд 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, Н.Гэд оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.Гийн урьд нь цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хохирогч А.Долгоржав нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Н.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Гэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

                       ШҮҮГЧ                          С.ӨСӨХБАЯР