Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Нармандах |
Хэргийн индекс | 137/2016/0243/И |
Дугаар | 245 |
Огноо | 2016-09-01 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 245
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Нефтийн 2-5 тоотод оршин суух Боржигон овогт Пүрэвийн Гансүх /ЕЦ79010275, утас: 91253512/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум 2 дугаар баг Үүдийн 1-47 тоотод оршин суух, Боржигон овогт Жаргалсайханы Энх-Отгон /МЕ94110714/-д хариуцагдах,
“100,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Гансүх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ж.Энх-Отгон нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны орой шөнийн 04 цагийн үед хашаанаас мотоцикль хулгай хийж унаж яваад цагдаад баригдаж журмын хашаанд оруулсан. Маргааш нь цагдаа дээр очтол Ж.Энх-Отгон 100,000 төгрөг зээлээч маргааш ааваас танд мөнгийг чинь аваад өгнө гэж хэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл зугтаагаад өгөөгүй. Иймд миний мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч П.Гансүх шүүхэд гаргасан тайлбартаа: “Ж.Энх-Отгоны гаргасан хариу тайлбартай танилцлаа. Хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ж.Энх-Отгон шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие П.Гансүхээс 100,000 төгрөг авсан нь үнэн. Уг мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлнө” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Гансүх нь хариуцагч Ж.Энх-Отгонд холбогдуулан 100,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн бөгөөд тайлбартаа уг мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлнө гэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч П.Энх-Отгоны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 4,550 төгрөгний 50 хувь болох 2,275 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 50 хувь болох 2,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П.Гансүхийн нэхэмжлэлийн шаардлага 100,000 төгрөгийг хариуцагч Ж.Энх-Отгон нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 061400941 тоот дансанд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 4,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Энх-Отгоноос 2,275 төгрөг, төрийн сангаас 2,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.Гансүхэд олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Ж.Энх-Отгон нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ