Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 548

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

          Улсын яллагч Б.Ганбулган,

          Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мд холбогдох 1806 01066 0555 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу, МУБИС-ийн 4 дүгээр байрны 229 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1019 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэн, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт Дийн М /РД:................../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Д.М нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Амгалан захын хүнсний ногооны тасагт лангуу ажиллуулдаг иргэн Э.Энхгэрэлийн өмчлөлийн Ай Фоун-8 маркийн гар утсыг ярьчихаад өгье гэж хэлэн авч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Мөн 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн автобусны эцсийн буудлын орчимд байрлах Зоогийн газрын хувцас солих өрөөнд байсан иргэн Д.Хосбаярын цүнхнээс бэлэн 700.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Эд мөрийн баримт хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.5/,

“Алтайн хөх цэцэн” ХХК-й барьцаат зээлийн 443 дугаартай гэрээний хуулбар /хх.6/,

Эд зүйл хүлээн авч хүлэзлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.7/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Энхгэрэлийн өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах Амгалан захын 1 давхарын нарийн ногооны 88 дугаартай лангууг ажиллуулдаг юм. Амгалан зах дээр нарийн ногоо зарж байхад энэ зунжин манайхаар үйлчлүүлдэг Гэрэлчулуун гэх хүнтэй хамт ирээд, ногоог нь зөөж өгдөг хүн буюу урьд нь нэлээн хэдэн удаа харж байсан нэрийг нь мэдэхгүй, 30 орчим насны залуу хүрч ирээд ногоо бэлдчихээрэй, гааз авах юм болов уу, яах юм бол утсаараа яриулаач гээд Гэрэлчулуунтай ярих гэж байгаа юм шиг болохоор нь урьд нь зөндөө ирж байсан юм байна гэж бодоод өөрийн барьдаг Ай фоун-8 маркийн ягаан өнгийн гар утсаа өгөхөд за би яриадахъя гэж хэлээд зогсож байсан, тэр хооронд нь би авъя гэсэн ногоог нь бэлдээд зогсож байхад за би доошоо бууж гааз авчихаад ирье гэж хэлэхээр нь за гээд явуулсан. Ингээд нөгөө хүн явсанаа алга болчихсон юм... Би нэрийг нь мэдэхгүй ээ, Гэрэлчулуун гээд байнга ногоо авдаг хүнтэй хамт ирээд ногоог нь бариад яваад байдаг хүн байгаа юм... 2018 оны 01 дүгээр сард Мобиком худалдааны төвөөс лизингээр ээж Оюунцэцэгийн нэр дээр 3.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг гар утасны лизинг одоо болтол өгч байгаа. Ягаан өнгөтэй 256 GB багтаамжтай энгийн гар утас байгаа. Онцлог содон шинж тэмдэг гэхээр зүйл байхгүй ээ гадуураа ягаан өнгийн цэцэгтэй гэртэй байгаа. Би гар утсаа 3.000.000 төгрөгөөр нь үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх.9/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Мцолмонгийн өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр намайг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ботаникийн эцэст байрлах Алтайн хөх цэцэн барьцаалан зээлдүүлэх газартаа ажиллаж байхад 15 цагийн үед гаднаас Дуламсүрэн овогтой М РД:УШ89022817 гэсэн регистрийн дугаартай хүн орж ирээд I Phone-8 маркийн гар утас 180.000 төгрөгийн барьцаанд 7 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй барьцаанд тавьсан... Жолооны үнэмлэх харуулсан шиг санагдаад байна. Яг сайн санахгүй байна. Мэдээгүй. Би ногоо авдаг хүнээсээ гар утсыг зээлж авсан би өөрөө цэцэрлэгт хүрээлэн дээр шорлог зардаг гэсэн. Тэгэхээр нь би гар утасны чат болон зургийг нь харсан чинь ногоо зардаг хүний гар утас мөн юм шиг байхаар нь барьцаанд авсан... Би уг гар утсыг барьцаанд авсан 180.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.11/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Гэрэлчулууны өгсөн: “... Манай нөхөр ТөрМ тогооч бөгөөд Оршил гээд лоунжид ажиллаж байхад М гэдэг залуу туслах тогооч хийдэг байсан юм байна лээ. Би нөхрийн хамтаар энэ жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр шорлог хийж зарж байгаа бөгөөд энэ жилийн 06 дугаар сарын 09-ний өдрөөс Дуламсүрэнгийн М гэдэг залууг нөхөр бид хоёр ярилцаж байгаад туслахаараа ажиллуулсан. Бид хоёр өдрийн 30.000 төгрөгөөс 50.000 төгрөгийн хооронд цалин өгдөг байсан бөгөөд гэр орон байхгүй амьдрах газар байхгүй гээд байхаар нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд хамт амьдрах болсон. Эхэндээ ажил төрөл хийгээд сайн байдаг байсан боловч хааяа архи уугаад байсан тэгээд цугларсан цалингаа архи yyна гээд авчихдаг байсан. 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлж гадуур архи уугаад алга болчихсон бөгөөд ингэж ууна, тэгж ууна гээд алга болчихдог юм, тэгээд 29-ний өдөр гэрт ирж байж байгаад шөнө гараад явсан түүнээс хойш түүнтэй уулзаагүй. 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Амгалан захаас хүнсний ногоо авдаг Энхгэрэл над руу залгаад танайд ажилладаг залуу утас аваад явлаа гэдэг талаар надад хэлсэн... М 89113207 гэсэн дугаарын гар утас барьдаг манай нөхөр ТөрМ залгаад яагаад хүний утас аваад явчихаж байгаа юм вэ буцааж өг гэж хэлэхэд би Ботаникийн Сайн ломбардын зүүн талын ломбардад 180.000 төгрөгөөр тавьчихсан байгаа та нар намайг олж чадахгүй гэж хэлсэн байна лээ...” гэх мэдүүлэг /хх.12/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Мийн гэрчээр өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг 30 минутын орчимд Амгалан зах руу ороод нарийн ногооны тасагт Гэрлээ гэж дууддаг худалдагч эмэгтэйн утсаар нэг ярьчихъя гэж хэлж I phone-8 маркийн ягаан гэртэй цагаан утсыг аваад шууд доошоо махны тасаг руу буугаад урд хаалгаар гараад зам хөндлөн гараад явсан. Тэгээд Наран-амгалан худалдааны төвийн байрны гадна очоод такси бариад ботаник ороод автобусны буудлын хойно байрлах гар утасны төрөлжсөн ломбард руу ороод 180.000 төгрөгөөр өөриинхөө регистрийн дугаарыг хэлээд тавьсан... Архи уусан байсан. Нэмж уух гээд гар утсыг авсан... Би BBQ-гээс тос хулгай хийж байгаад баригдаад 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан. Цуг ажилладаг байсан Тэмүүлэнгийн утсыг 1-р эмнэлэг дээр тааралдаад авч байсан. 2013, 2014 онд 111-д орж байсан... Ногоо очиж авдаг байсан. Нэрийг нь мэдэхээс илүүг танихгүй ээ...” гэх мэдүүлэг /хх.13/,

          Хохирогч Э.Энхгэрэлийн залилуулсан I Phone-8 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК нь 1.800,000 төгрөгөөр үнэлсэн 8/54 дугаартай дүгнэлт /хх.15/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Мийн яллагдагчаар өгсөн: “... Тогтоолтой танилцлаа. Асууж тодруулах зүйл байхгүй. Өмгөөлөгч авахгүй. Мэдүүлгийг өмгөөлөгчгүй өгнө... Би 2018 оны 06 дугаар сараас хойш цэцэрлэгт хүрээлэнд ТөрМийг шорлог хийж зарахад нь тусалж байсан юм. Тэгээд Амгалан захаас ногоо авахад нь хамт очиж ногоог нь зөөж тусалдаг байсан юм. 2018 оны 08 дугаар сарын сүүлээр байх яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Амгалан зах руу очиж урд өмнө ногоо авдаг Гэрлээ гэх эмэгтэйгээс мөнгө зээлж архи авч уухаар очсон юм. Тэгээд очоод Гэрлээгээс утсаараа нэг яриулчих гээд I Phone маркийн утсыг нь аваад утсаар ярьж байгаа юм шиг хажууд нь зогсож байгаад нүдийг нь хариулж байгаад гарч явсан. Тэгээд шууд таксинд суугаад Ботаник ороод ломбардад 180.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд тэр мөнгөөрөө буудал орж архи авч уугаад дуусгасан... Гэрлээд утсаар чинь ярьчихъя гэхэд өөрөө надад утсаа өгсөн. Ломбардын хүнд манай найзын утас байгаа юм мөнгөний хэрэг яаралтай гарчихаад тавья гэж найзаасаа зөвшөөрөл аваад тавьж байгаа юм гэж хэлсэн... Би Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуаранд байрлах зоогийн газарт 2018 оны 11 дүгээр сараас хойш зоогийн газарт тогоочоор ажиллаж байгаа юм. 2019 оны 03 дугаар сарын 08-ны орой архи уугаад өглөө нь буюу 03 дугаар сарын 09-ний өглөө тал шил архи үлдсэнийг нь ундааны саванд хийж авч яваад ажил дээрээ уугаад хувцас сольдог өрөөнд дарга Хосбаярын цүнхнээс нь 415.000 төгрөг аваад шууд гарч хажууд буудал орж хувцсаа аваад такси бариад 13 дугаар хороолол орж ломбардаас утсаа аваад буудал орж архи уугаад мөнгийг дуусгасан. Энэнээс өөр үйлдсэн хэрэг байхгүй... Төлөөгүй байгаа. Намайг Хосбаяр ажлаад төлбөрөөсөө төлж болно гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.30/,

          Хохирогч Д.Хосбаяраас гаргаж өгсөн хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх.40/,

          Камерын бичлэгт үзлэг хийсэн: “Бичлэгийг нээхэд 2 минут 14 секунтын бичлэг байх бөгөөд дэлгэцэн дээр ямар нэгэн дүрс гарч ирэхгүй тус бичлэгийн 1 минут 12 секунтэд улаан өнгийн өмдтэй, улаан өнгийн фудволктой эрэгтэй хүн цайны газраар үйлчлүүлж байгаа хүнд хоол хүргэж өгчхөөд тус өрөөний арын өрөө болох цагаан хаалгатай өрөөний хаалгаруу орж, хар өнгийн сандал дээр сууж, буруу харж ямар нэгэн цүнх ухаж байгаа ямар нэгэн зүйл авч наашаа эргэж харан цамцанд ороож гарч байгаа бичлэг байв” гэх тэмдэглэл /хх.41/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Хосбаярын өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 11 цаг 30 минутын үед Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, Улаанхуарангийн эцэст байрлах зоогийн газартаа байж байгаад би түр гараад явсан хойгуур манай зоогийн газарт ажиллаж байсан тогооч Д.М нь арын өрөө лүү ороод миний цүнхэн дотор байсан 700.000 төгрөгийг тэр чигт нь аваад цамцандаа боогоод гараад явсан дүрс бичлэг байсан. Би тухайн үед мөнгө алга болсоноо мэдээгүй байж байгаад цүнхээ нээж үзтэл хөөрөгний даалинд ороолттой байсан 665.000 төгрөгийн ажилчидын цалин, 2019 оны 03 дугаар сарын 03-наас хойш цуглуулсан 600.000 төгрөгийн түрээсийн мөнгө байсан ба тэрнээс түрээсийн мөнгөнөөс 50.000 төгрөг, ажилчдын цалин болох 650.000 төгрөгийг нь тэр чигт авсан байсан. Би тэгээд зоогийн газарт байх хяналтын камераа шүүж Д.Мийг авсан байсныг нь мэдсэн... 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр анх ажиллаж эхэлсэн... Урд өдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр архи уусан байсан. Өглөө нь ажил дээрээ ирэхэд бага зэргийн халамцуу архи үнэртэж байсан. Би тэгэхээр нь чи битгий архи уугаад байгаарай гэхэд би одоо уухгүй ээ гэж хэлж байсан... Мөнгөө гаргуулж авчихвал болж байна...” гзх мэдүүлэг /хх.43/,

          "...Манайх тэр зоогийн газрыг түрээсээр ажиллуулдаг юм. Сарын түрээс нь 3 сая төгрөг байдаг. Би өдөр бүрийн орлогоосоо 100.000 төгрөг далд хийгээд сарын сүүлээр түрээсээ өгдөг юм. Мөн манай зоогийн газарт 4 ажилтан байдаг. Үүнээс 3 ажилтанг нь сарын 600.000 төгрөгөөр, нэг ажилтанг нь 500.000 төгрөгөөр цалинжуулдаг. Сард нийт 2.3 сая төгрөгийг цалинд өгдөг. Үүнийгээ өдөр бүрийн орлогоос 83.000 төгрөг хураадаг Сарын түрээсээ 03 дугаар сарын 3-ны өдөр төлөөд тэрнээс хойшхи 3 дугаар сарын 8-ны өдөр хүртэл 6 өдрийн 600.000 төгрөг, ажилчдын цалин 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 8 хоногийн 650.000 төгрөг далд хийсэн байсан, Тэгтэл ажилчдын цалин 650.000 төгрөг болон сарын түрээсийн мөнгөнөөс 50.000 төгрөг нь алдагдсан... Гомдолоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх.44/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Мийн гэрчээр өгсөн: “... Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн эцэст байрлах зоогийн газарт тогоочоор ажилладаг байсан юм. 2019 оны 03-р сарын 09-ны өдөр тус зоогийн газрынхаа арын өрөөнөөс захирал болох Д.Хосбаярын цүнхэн дотор нь 20.000 төгрөгийн дэвсгэртүүд, 10.000 төгрөгийн дэвсгэртүүд. 5.000 төгрөгийн дэвсгэртүүд байхаар нь аваад барьж явсан цамцныхаа халаасанд нь хийгээд гарч яваад хажуу талын буудал орж хувцас хунараа авчихаад мөнгөө тоолж үзэхэд 415.000 төгрөг байсан. Би өмнөх орой нь архи уугаад өглөө нь босоод ирсэн чинь тал шил архи байхаар нь тэрийгээ уучихаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ захирлынхаа цүнхнээс мөнгө авсан байсан... 2018 оны 11 дүгээр сарын 23-наас хойш тогоочоор ажилласан юм... Нэлээн их согтолттой байсан... Гар утсаа ломбардаас 43.600 төгрөгөөр аваад, үлдсэн мөнгөөр нь буудалд архи ууж үрж барсан. Одоо биед мөнгө байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх.45/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Мийн яллагдагчаар өгсөн: “... Тогтоолтой танилцсан. Асууж тодруулах зүйл байхгүй. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Өмгөөлөгч авахгүй... Би Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн эцэст байрлах зоогийн газарт 2018 оны 11 дүгээр сараас хойш тогоочоор ажиллаж байгаа юм. 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр архи уугаад маргааш өглөө нь буюу 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажил дээрээ очихдоо үлдэгдэл тал шил apxиа усны саванд хийгээд ажил дээрээ очсон. Тэгээд ажил дээрээ ажлаа хийж байхдаа архинаасаа уусан. Өдөр яг хэдэн цаг гэдгийг нь мэдэхгүй байна хувцас солих өрөөнд ороод зоогийн газрын эзэн Хосбаярын цүнхнээс 415.000 төгрөг хулгайлаад зоогийн газраас гараад хажуу талд нь буудалд байсан хувцсаа аваад тэндээсээ шууд 13 дугаар хороолол орж ломбардаас гap утсаа аваад архи авч уугаад тэр мөнгөө дуусгасан... Би таксинд суугаад явж байхдаа мөнгийг нь тоолсон тэгэхэд 415.000 төгрөг л байсан. Хосбаярын цүнхэнд хэдэн төгрөг байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Би Хосбаярын цүнхийг нь онгойлгоод цүнхэн дотор нь жижиг цүнхэнд даалин дотор хөөрөг болон мөнгөнүүд байснаас би атгаж аваад гарсан. Цаана нь хэдэн төгрөг үлдсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Би өөрийгөө бүхэл мөнгийг нь авлаа гэж бодсон. Цаана нь 2 хуруу хэрээтэй зузаан мөнгө хөөргийг буцааж цүнхэнд нь хийгээд гарсан... Би жоохон уучихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.50/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Д.М нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Амгалан захын хүнсний ногооны тасагт лангуу ажиллуулдаг иргэн Э.Энхгэрэлийн өмчлөлийн Ай Фоун-8 маркийн гар утсыг ярьчихаад өгье гэж хэлэн авч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Мөн 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн автобусны эцсийн буудлын орчимд байрлах Зоогийн газрын хувцас солих өрөөнд байсан иргэн Д.Хосбаярын цүнхнээс бэлэн 700.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Эд мөрийн баримт хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.5/,

“Алтайн хөх цэцэн” ХХК-й барьцаат зээлийн 443 дугаартай гэрээний хуулбар /хх.6/,

Эд зүйл хүлээн авч хүлэзлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.7/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Энхгэрэлийн өгсөн: “... утсаараа яриулаач гээд Гэрэлчулуунтай ярих гэж байгаа юм шиг болохоор нь урьд нь зөндөө ирж байсан юм байна гэж бодоод өөрийн барьдаг Ай фоун 8 маркийн ягаан өнгийн гар утсаа өгөхөд за би яриадахъя гэж хэлээд зогсож байсан тэр хооронд нь би авъя гэсэн ногоог нь бэлдээд зогсож байхад за би доошоо бууж гааз авчихаад ирье гэж хэлэхээр нь за гээд явуулсан. Ингээд нөгөө хүн явсанаа алга болчихсон юм... Би нэрийг нь мэдэхгүй ээ Гэрэлчулуун гээд байнга ногоо авдаг хүнтэй хамт ирээд ногоог нь бариад яваад байдаг хүн байгаа юм... 2018 оны 01 дүгээр сард Мобиком худалдааны төвөөс лизингээр ээж Оюунцэцэгийн нэр дээр 3.000.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх.9/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Мцолмонгийн өгсөн: “... Дуламсүрэн овогтой М РД:УШ89022817 гэсэн регистрийн дугаартай хүн орж ирээд I Phone-8 маркийн гар утас 180.000 төгрөгийн барьцаанд 7 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг /хх.11/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Гэрэлчулууны өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Амгалан захаас хүнсний ногоо авдаг Энхгэрэл над руу залгаад танайд ажилладаг залуу утас аваад явлаа гэдэг талаар надад хэлсэн... М 89113207 гэсэн дугаарын гар утас барьдаг, манай нөхөр ТөрМ залгаад яагаад хүний утас аваад явчихаж байгаа юм вэ буцааж өг гэж хэлэхэд би Ботаникийн Сайн ломбардын зүүн талын ломбардад 180.000 төгрөгөөр тавьчихсан байгаа та нар намайг олж чадахгүй гэж хэлсэн байна лээ...” гэх мэдүүлэг /хх.12/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Мийн гэрчээр өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг 30 минутын орчимд Амгалан зах руу ороод нарийн ногооны тасагт Гэрлээ гэж дууддаг худалдагч эмэгтэйн утсаар нэг ярьчихъя гэж хэлж I phone-8 маркийн ягаан гэртэй цагаан утсыг аваад шууд доошоо махны тасагруу буугаад урд хаалгаар гараад зам хөндлөн гараад явсан. Тэгээд Наран-амгалан худалдааны төвийн байрны гадна очоод такси бариад ботаник ороод автобусны буудлын хойно байрлах гар утасны төрөлжсөн ломбард руу ороод 180.000 төгрөгөөр өөриaнхөө регистрийн дугаарыг хэлээд тавьсан...” гэх мэдүүлэг /хх.13/,

          Хохирогч Э.Энхгэрэлийн залилуулсан I Phone-8 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК нь 1.800.000 төгрөгөөр үнэлсэн 8/54 дугаартай дүгнэлт /хх.15/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Мийн яллагдагчаар өгсөн: “... Тэгээд очоод Гэрлээгээс утсаараа нэг яриулчих гээд I Phone маркийн утсыг нь аваад утсаар ярьж байгаа юм шиг хажууд нь зогсож байгаад нүдийг нь хариулж байгаад гарч явсан. Тэгээд шууд таксинд суугаад ботаник ороод ломбардад 180.000 төгрөгийн барьцаанд тавьсан... хувцас сольдог өрөөнд дарга Хосбаярын цүнхээс нь 415.000 төгрөг аваад шууд гарч хажууд буудал орж хувцасаа аваад такси бариад 13 дугаар хороолол орж ломбардаас утсаа аваад буудал орж архи уугаад мөнгийг дуусгасан...” гэх мэдүүлэг /хх.30/,

          Хохирогч Д.Хосбаяраас гаргаж өгсөн хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх.40/,

          Камерын бичлэгт үзлэг хийсэн: “Бичлэгийг нээхэд 2 минут 14 секунтын бичлэг байх бөгөөд дэлгэцэн дээр ямар нэгэн дүрс гарч ирэхгүй тус бичлэгийн 1 минут 12 секунтэд улаан өнгийн өмдтэй, улаан өнгийн фудволктой эрэгтэй хүн цайны газраар үйлчлүүлж байгаа хүнд хоол хүргэж өгчихөөд тус өрөөний арын өрөө болох цагаан хаалгатай өрөөний хаалга руу орж, хар өнгийн сандал дээр сууж, буруу харж ямар нэгэн цүнх ухаж байгаа ямар нэгэн зүйл азч наашаа эргэж харан цамцанд ороож гарч байгаа бичлэг байв” гэх тэмдэглэл /хх.41/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Хосбаярын өгсөн: “... манай зоогийн газарт ажиллаж байсан тогооч Д.М нь арын өрөө лүү ороод миний цүнхэн дотор байсан 700.000 төгрөгийг тэр чигт нь аваад цамцандаа боогоод гараад явсан дүрс бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх.43/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Мийн гэрчээр өгсөн: “... 2019 оны 03-р сарын 09-ны өдөр тус зоогийн газрынхаа арын өрөөнөөс захирал болох Д.Хосбаярын цүнх нь дотор нь 20.000 төгрөгийн дэвсгэртүүд, 10.000 төгрөгийн дэвсгэртүүд 5.000 төгрөгийн дэвсгэртүүд байхаар нь аваад барьж явсан цамцныхаа халаасанд нь хийгээд гарч яваад хажуу талын буудал орж хувцас хунараа авчихаад мөнгөө тоолж үзэхэд 415.000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг /хх.45/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Мийн яллагдагчаар өгсөн: “... хувцас солих өрөөнд ороод зоогийн газрын эзэн Хосбаярын цүнхнээс 415.000 төгрөг хулгайлаад зоогийн газраас гараад хажуу талд нь буудалд байсан хувцсаа аваад тэндээсээ шууд 13 дугаар хороолол орж ломбардаас гap утсаа аваад архи авч уугаад тэр мөнгөө дуусгасан...” гэх мэдүүлэг /хх.50/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Д.Мийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Д.Мийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах”, мөн “Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг тус тус агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

          Д.М нь хохирогч Э.Энхгэрэлийн 1.800.000 төгрөгийн хохирлыг, хохирогч Д.Хосбаярын 650.000 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Б.Мцолмонгийн нэхэмжилсэн 180.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Д.Мөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Мийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

          Д.Мөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялын хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч Д.Мөд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар, учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

          Д.Мийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс цагдан хоригдсон 26 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Ө овогт Дийн Мийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”, “Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Мд оногдуулсан нийт 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Мийн урьд нь цагдан хоригдсон 26 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

          6. Д.М нь хохирогч Э.Энхгэрэл, Д.Хосбаяр нарын хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Мөөс 180,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Мцолмонд олгосугай.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                     ШҮҮГЧ                                      С.ӨСӨХБАЯР