Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 566

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

Улсын яллагч Б.Алтанцэцэг /томилолтоор/,

Шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Аад холбогдох 1906 01439 0658 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, “Намдэмүн сервис такси” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 42-903 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Их Нарангийн 10-56 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Оын А /РД:................/,

 О.А нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Бургер кинг” түргэн хоолны газрын ажилчдын өрөөнд нэвтэрч насанд хүрээгүй Ц.Тэмүүжингийн эзэмшилийн Ай фоун-10 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.178.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Аын өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Ц.Тэмүүжингийн өгсөн: “... 2019 оны 02 дугаар сарын 16-ны 9 цагаас эхлэн Бургер кингэд цагийн ажил хийсэн. 11 цагийн орчимд ажилчидын өрөөнд орж гар утсаа ширээн дээр тавиад захиалга хийхээр гарсан. Зааланд үйлчлүүлэгчид их байсан ба 10 орчим минутын дараа ажилчидын өрөөнд ортол ширээн дээр байсан гар утас алга болсон байсан. Тэгээд хяналтын камерыг шүүн үзэхэд 3 эрэгтэй, 1 эмэгтэй гаднаас орж ирээд 1 эрэгтэй, 1 эмэгтэй нь ажилчидын өрөө рүү орж, удалгүй тэд бүгд гарч явсан... 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Мобикомоос Ай фоун-Х маркийн гар утсыг 2.900.000 төгрөгөөр лизингээр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх.14/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Дэлгэрмаагийн өгсөн: “... 02 дугаар сарын 16-ны өдрийнхөө 11 цагийн үед Атай хамт байсан найз нь Говьхангай мебелийн сугалаанд оролцоно гээд сугалаа явагдаж байгаа газарт нь очсон юм... Цогтбазар өлсөөд байна юм авч идье, юм ууя гээд Бургер кинг рүү ороод А бид хоёр 00 хайгаад олоогүй юм. Нэг өрөө рүү А орохоор нь би араас нь орох гэтэл буцаад 00 биш байна гээд маш хурдан эргээд гарч ирсэн. Тэгээд 00 хайгаад олоогүй ба Бургер кингээс гарч Говьхангай сугалаанд оролцохоор орчихоод тэр газарт байх бие засах газарт нь би бие зассан... А над руу утсаар яриад чи надтай хамт цагдаа дээр очиж мэдүүлэг өгөх хэрэгтэй болчихлоо Говьхангай руу орохын өмнө орсон газраас утас авчихсан байсан юм, баларсан одоо яанаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

          Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх.6-7/,

          Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.9/,

          Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх.10/,

          Эд зүйлийн үнэлгээ /хх.25-26/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд О.Аын яллагдагчаар өгсөн: “... замдаа Бургер кинг рүү орж ундаа авч ууя гэж Цогтбаатар хэлсэн учраас бид гурав орсон юм. Ингээд би бие засах гээд кассын ажилтанаас 00 асуухад тэнд байгаа гэж хэлсэн. Тэгээд 00 хайж яваад олоод татахад хаалга нь цоожтой онгойхгүй байхаар нь нөгөө талд бас 00 байгаа байх гээд татаж үзэхэд ажилчидын бололтой өрөө байсан ба яг хаалганы хажууд ширээн дээр нэг гар утас байхаар нь аваад халаасандаа хийгээд гарсан. Тэр үед намайг гар утас авсан гэдгийг хамт явсан Дээгий, Цогтбаатар нар мэдээгүй... гар утас нь надад байсан учраас би хүлээлгэн өгсөн... Би харамсаж байна. Эхнэр 4 хүүхэдтэй тул намайг хөнгөнөөр шийтгэж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх.36/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

О.А нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Бургер кинг” түргэн хоолны газрын ажилчдын өрөөнд нэвтэрч иргэн Ц.Тэмүүжингийн эзэмшилийн Ай фоун-10 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.178.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч насанд хүрээгүй хохирогч Ц.Тэмүүжингийн өгсөн: “... 11 цагийн орчимд ажилчидын өрөөнд орж гар утсаа ширээн дээр тавиад захиалга хийхээр гарсан. Зааланд үйлчлүүлэгчид их байсан ба 10 орчим минутын дараа ажилчдын өрөөнд ортол ширээн дээр байсан гар утас алга болсон байсан. Тэгээд хяналтын камерыг шүүн үзэхэд 3 эрэгтэй, 1 эмэгтэй гаднаас орж ирээд 1 эрэгтэй, 1 эмэгтэй нь ажилчдын өрөө рүү ороод удалгүй тэд бүгд гарч явсан... 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Мобикомоос Ай фоун-Х маркийн гар утсыг 2.900.000 төгрөгөөр лизингээр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх.14/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Дэлгэрмаагийн өгсөн: “... Нэг өрөө рүү А орохоор нь би араас нь орох гэтэл буцаад 00 биш байна гээд маш хурдан эргээд гарч ирсэн... А над руу утсаар яриад чи надтай хамт цагдаа дээр очиж мэдүүлэг өгөх хэрэгтэй болчихлоо, Говьхангай руу орохын өмнө орсон газраас утас авчихсан байсан юм баларсан одоо яанаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

          Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх.6-7/,

          Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.9/,

          Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх.10/,

          Эд зүйлийн үнэлгээ /хх.25-26/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд О.Аын яллагдагчаар өгсөн: “... нөгөө талд бас 00 байгаа байх гээд татаж үзэхэд ажилчидын бололтой өрөө байсан ба яг хаалганы хажууд ширээн дээр нэг гар утас байхаар нь аваад халаасандаа хийгээд гарсан. Тэр үед намайг гар утас авсан гэдгийг хамт явсан Дээгий, Цогтбаатар мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх.36/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Аын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт О.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч О.Аын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

О.А нь хохирогчид гар утсыг нь буцаан өгсөн, насанд хүрээгүй хохирогч Ц.Тэмүүжин нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч О.Аын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Аад 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч О.Аад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          О.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Оын Аыг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Аад 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, О.Артиунбатад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. О.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5. Насанд хүрээгүй хохирогч Ц.Тэмүүжин нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч О.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Аад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                             С.ӨСӨХБАЯР