Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 229

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замын 1-р баг Баруун-Өлөнтийн 56 тоотод оршин суух Юм овогт Галсангийн Гантулга /ИЦ 52012271, yтас: 94255299/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг  Баянбүрд хотхоны 40 айлын 25 тоотод оршин суух Батболдын Ганцоож /ШД87041417, yтас: 99659704/-д холбогдох,

“1,700,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 18-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2012-2014 оны хооронд Замын-Үүд сумын 2-р багийн нутагт байрлах Баянбүрд хотхоны 40 айлын орон сууцанд амьдарч байсан. Энэ үед би 45-00 ГАА улсын дугаартай Nissan Sunny маркийн жижиг машинтай байсан. 2013 оны эцсээр энэ байрны 2-р орц 25 тоотод амьдардаг Ганцоож миний машиныг энэ байрны дулаан зогсоолын үнэд оролцуулан тооцож авъя гэсэн санал хэлсэн. Би машинаа 2,9 сая төгрөгөөр үнэлэн өгч болно гэсэн. Ганцоож зөвшөөрч 2014 оны 04 дүгээр сарын эхээр машинаа үзэж шалгаад авсан. Хүлээлгэн өгөх тухай бичиж хийж Замын-Үүд сумын холбоогоор дамжуулан факс явуулсан боловч гарын үсэг зуралгүй миний машиныг авч Улаанбаатар хот руу явуулсан байсан. Гэтэл миний бие Сэлэнгэ аймгийн Мандал суманд шилжин амьдрах болсон учир машины үнийг бэлэн мөнгөөр авъя гэж дээрх хүмүүст хэлсэн. Ганцоож зөвшөөрч 1,2 сая төгрөг өгсөн. Үлдсэн 1,7 сая төгрөгийг өгөхгүй өнөөдрийг хүрч намайг хохироож байна. Хуулийн дагуу энэ хэргийг шийдвэрлэж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Гантулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Галсан овогтой Гантулга миний бие иргэн Ганцоожоос 1,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлээс 450,000 төгрөгийг хасч 1,250,000 төгрөг авъя гэж тохиролцов. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Ганцоож шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г.Гантулгын гаргасан 1,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Уг мөнгөнөөс 1,250,000 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Г.Гантулга нь хариуцагч Б.Ганцоожид холбогдуулан машин худалдсан үнийн үлдэгдэл 1,700,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Гантулга, хариуцагч Б.Ганцоож нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 1,700,000 төгрөгнөөс нэхэмжлэгч 450,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, 1,250,000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,150 төгрөгнөөс 50 хувь болох 21,075 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас зохигчдын эвлэрсэн 1,250,000 төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамж 34,550 төгрөгнөөс 50 хувь болох 17,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Гантулга, хариуцагч Б.Ганцоож нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,250,000 /нэг сая хоёр зуун тавин/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд Хаан банкны 091400941 тоот дансанд 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 42,150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 21,075 төгрөг, хариуцагч Б.Ганцоожоос 17,275  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Гантулгад олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ