Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 577

 

                        

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Бд холбогдох 1806 07740 0599 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсыниргэн,Хөвсгөлаймгийн Мөрөн суманд 1980 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эко-Приус Сервис” засварын газар ажилладаг, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 73-155 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул Алтай хотхоны 100А-39 тоотод оршин суух ам бүл 5, хүргэн ах, эгч, 2 хүүхдийнх нь хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй,

Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2003 оны 07 дугаар сарын 16-ны өдөр суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, М овогт Шн Б /РД:............../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ш.Б нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Халиут” дэлгүүрийн гадна иргэн Д.Уранцэцэгийн эзэмшилийн 34-52 УНТ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэлийн урд салхины шил, баруун толь, баруун хойд хаалганы шил, баруун урд хаалга, баруун урд крыло зэрэг эд ангийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 665.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Бийн өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.11-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Уранцэцэгийн өгсөн: “... ажил дээрээ байж байхад надтай дотно харилцаатай байдаг Ш.Б манай ажил дээр ирсэн. Тэгээд Ш.Бийн автомашин дотор ороод хэсэг маргалдсан... Тэгээд би ажлаасаа гараад автомашин дотор сууж байхад Б “Автомашины хаалгаа онгойлго” гэж хэлэхээр нь “Үгүй” гэж хэлэхэд “Автомашины чинь дугуйны хийг гаргана” гэж хэлээд орилоод байхаар нь “Тэг тэг” гэж хэлэхэд Б “Би танай ажлын гадаа ирээд байж байхад чи намайг харсангүй, харчихаад гарч ирээд уулзсангүй” гэж хэлээд уурлаад байхаар нь “Надад чамтай уулзах шалтгаан байхгүй” гэж хэлэхэд Б уурлаад миний автомашины урд салхины шил, баруун хойд хаалганы салхины шилийг чулуугаар цохиж хагалсан. Мөн баруун талын толийг хугалаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх.17-19/,

“Ухаа шүрт консалтинг” ХХК-й 11297828 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх.30-31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Бийн яллагдагчаар өгсөн: “... би тухайн үед пиво уусан бөгөөд Уранцэцэгтэй ойр зуурын зүйлээс болоод маргалдсан. Тэгэхэд Уранцэцэг явлаа гэхээр нь би явуулахгүй гээд машиных нь урдуур ороод зогссон. Тэгэхэд Уранцэцэг тэр чигээрээ машиндаа суугаад намайг холд гэхэд би холдоогүй юм. Тэгээд би Уранцэцэгийг явуулахгүй, машины чинь дугуйг хагална, хийг нь гаргана гэхэд над руу уурлаад тэгэхгүй юу гээд хөдлөх гэхээр нь би машиных нь хамар дээр гарсан. Тэгэхэд Уранцэцэг тэр чигээрээ машинтайгаа хөдлөөд зогсохоор нь би буугаад уурандаа машиных нь цонхыг чулуугаар цохиж хагалаад, толийг нь өшиглөж эвдсэн. Тухайн үед Уранцэцэгтэй маргалдсан уурандаа ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх.74-75/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ш.Б нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Халиут” дэлгүүрийн гадна иргэн Д.Уранцэцэгийн эзэмшилийн 34-52 УНТ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэлийн урд салхины шил, баруун толь, баруун хойд хаалганы шил, баруун урд хаалга, баруун урд крыло зэрэг эд ангийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 665.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Уранцэцэгийн өгсөн: “... Б уурлаад миний автомашины урд салхины шил, баруун хойд хаалганы салхины шилийг чулуугаар цохиж хагалсан. Мөн баруун талын толийг хугалаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх.17-19/,

“Ухаа шүрт консалтинг” ХХК-й 11297828 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх.30-31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Бийн яллагдагчаар өгсөн: “... Тэгэхэд Уранцэцэг тэр чигээрээ машинтайгаа хөдлөөд зогсохоор нь би буугаад уурандаа машиных нь цонхыг чулуугаар цохиж хагалаад, толийг нь өшиглөж эвдсэн. Тухайн үед Уранцэцэгтэй маргалдсан уурандаа ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх.74-75/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Ш.Бийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Д.Уранцэцэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Ш.Бийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ш.Бийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ш.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 6 сар хүртэл хугацаанд биелүүлээгүй байх тул уг торгох ялыг хорих ялаар сольж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,  нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлэхээр тус тус тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.Бд оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М овогт Шн Бийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Ш.Бд оногдуулсан 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ш.Бд оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ш.Бд сануулсугай.

7. Хохирогч Д.Уранцэцэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, Ш.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

   ШҮҮГЧ                                              С.ӨСӨХБАЯР