Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 514

 

                        

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч П.Болормаа,

Шүүгдэгч Г.Н, А.Т, тэдний өмгөөлөгч Л.Бямбасүрэн /ҮД:2767/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н, А.Т нарт холбогдох 1806 04997 0456 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Хэрлэн суманд 1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, эмэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, хүний нөөцийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо, 2 дугаар байрны 77 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Гийн Н /РД:.............../,

2. Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Батцэнгэл суманд 1997 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эмэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам, Үйлдвэрчиний хотхоны 1б байрны 15 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Аийн Т /РД:................/,  

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Г.Н нь үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мартуузай” ХХК-й барьцаалан зээлдүүлэх газар теллерээр 2017 оны 01 сарын 03-ны өдрөөс 2018 оны 06 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 11.414.950 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

А.Т нь үргэлжилсэн үйлдэлээр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мартуузай” ХХК-й барьцаалан зээлдүүлэх газар теллерээр 2017 оны 05 сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 3.260.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Тийн өгсөн: “... Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Нын өгсөн: “... Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Болормаагийн өгсөн: “... Мартуузай ХХК-й ломбардад теллерээр 2017 оны 03 сарын 01-ны өдөр Ныг, 2017 оны 05 сарын 23-ны өдөр Тийг тус тус авч ээлжээр ажиллуулсан. 2018 оны 06 сарын 02-ны өдөр Н, Т нартай тооцоо нийлэхэд Н 11.414.950 төгрөг, Т 3.260.400 төгрөгийн дутагдалтай гарсан, дээрх мөнгийг хэзээнэээс эхлэн ямар хэлбэрээр авсан болохыг тодруулахад урьд өмнө нь намайг тооцоо хийгээд нийлсэний дараа мөнгийг хийлгүйгээр баримтыг урьд нь тооцоо нийлсэн баримт руу нэмж оруулах хэлбэрээр мөнгө дундаас нь завшдаг байсан болохыг мэдсэн... Н, Т 2 нь ээлжээр хоёр, хоёр хоногоор дааж ажилладаг, би хэн, хэнтэй нь өдөр болгон тооцоогоо баримтаар үндэслэн нийлдэг байсан бөгөөд энэ 2-ын мөнгө завшиж үрэгдүүлээд байсныг огт мэдээгүй явсан байна... Н, Т нар нь өдөрт дунджаар 2.000.000 төгрөгөөс 6.000.000 төгрөгийг өөрсдөө захиран зарцуулахад ажил үйлчилгээнд хэрэглээд явдаг байсан... хохирлыг бүрэн барагдуулсан тул санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх.11-14, 218/,

Иргэн Ж.Болормаагийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх.9-10/,

Тооллого хийсэн баримтын акт, “Мартуузай” ХХК-й тушаал /хх.25-27/,

А.Тийн ажлын анкет, оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгө хариуцагч ажилтаны баталгаа /хх.28-42, 77/,

Тооллого хийсэн баримт /хх.45/,

А.Тийн хохирол төлсөн баримт /хх.43-45/,

Тооцоо нийлсэн акт /хх.63/,

Ял шийтгэлийн лавлагаа /хх-80/,

Хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх.81-83/,

Г.Нын ажлын анкет, иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн гэрээ, санхүүгийн холбогдох баримтууд /хх.65-76, 84/,

Г.Нтай тооцоо нийлсэн акт /хх.61/,

Ял шийтгэлийн лавлагаа /хх.86/,

Хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх.87-88/,

Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгө хариуцагч ажилтаны баталгаа /хх.89-92, 68-70/,

Тооллогоор илэрсэн бэлэн мөнгөний тооцоо хийсэн баримт болон холбогдох бусад санхүүгийн баримтууд /хх.98-207/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Тийн яллагдагчаар өгсөн: “... 2017 оны 05 сарын дундуур Мартуузай ломбарданд теллерээр ажилд орсон. Нэг жил ажиллах хугацаандаа 2017 оны 12 сараас эхэлж оролгын мөнгөнөөс баримт үйлдэлгүй мөнгийг нь хувьдаа авч хэрэглэж зарцуулсан. Мартуузай ломбардын эргэн төлөлтийн мөнгө буюу орлогын 3.260.400 төгрөгийг авч хувьдаа ашигласан...” гэх мэдүүлэг /хх.211-212/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Нын яллагдагчаар өгсөн: “... 2016 оны 11 сарын 28-ны өдөр Мартуузай ломбарданд теллерээр ажилд орсон. 2017 оны 12 сараас эхэлж эргэн төлөлтийн мөнгийг хувьдаа авч хэрэглэж эхэлсэн. Эргэн төлөлтийн мөнгийг авахдаа кассын дэвтэр дээр бичиж баримт үйлдэхгүйгээр авдаг байсан... Нийт 11.414.950 төгрөг авч хувьдаа зарцуулсан. Би хохиролоо бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх.214-215/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Г.Н нь үргэлжилсэн үйлдэлээр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мартуузай” ХХК-й барьцаалан зээлдүүлэх газар теллерээр 2017 оны 01 сарын 03-ны өдрөөс 2018 оны 06 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 11.414.950 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

А.Т нь үргэлжилсэн үйлдэлээр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мартуузай” ХХК-й барьцаалан зээлдүүлэх газар теллерээр 2017 оны 05 сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 3.260.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Болормаагийн өгсөн: “... Мартуузай ХХК-й ломбардад теллерээр 2017 оны 03 сарын 01-ны өдөр Ныг, 2017 оны 05 сарын 23-ны өдөр Тийг тус тус авч ээлжээр ажиллуулсан. 2018 оны 06 сарын 02-ны өдөр Н, Т нартай тооцоо нийлэхэд Н, 11.414.950 төгрөг, Т 3.260.400 төгрөгний дутагдалтай гарсан дээрх мөнгийг хэзээнэээс эхлэн ямар хэлбэрээр авсан болохыг тодруулахад урьд өмнө нь намайг тооцоо хийгээд нийлсний дараа мөнгийг нь хийлгүйгээр баримтыг нь урьд нь тооцоо нийлсэн баримт руу нэмж оруулах хэлбэрээр мөнгө дундаас нь завшдаг байсан болохыг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.11-14, 218/,

Иргэн Ж.Болормаагийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх.9-10/,

Тооллого хийсэн баримтын акт, “Мартуузай” ХХК-й тушаал /хх.25-27/,

А.Тийн ажлын анкет, оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгө хариуцагч ажилтаны баталгаа / хх.28-42, 77/,

Тооллого хийсэн баримт /хх.45/,

А.Тийн хохирол төлсөн баримт /хх.43-45/,

Тооцоо нийлсэн акт /хх.63/,

Г.Н ажилтаны анкет, иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн гэрээ, санхүүгийн холбогдох баримтууд /хх.65-76, 84/,

Г.Нтай тооцоо нийлсэн акт /хх.61/,

Хувийн байдлын талаарх буримтууд /хх.87-88/,

Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгө хариуцагч ажилтаны баталгаа /хх.89-92, 68-70/,

Тооллогоор илэрсэн бэлэн мөнгөний тооцоо хийсэн баримт болон холбогдох бусад санхүүгийн баримтууд /хх.98-207/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Тийн яллагдагчаар өгсөн: “... 2017 оны 05 сарын дундуур Мартуузай ломбарданд теллерээр ажилд орсон. Нэг жил ажиллах хугацаандаа 2017 оны 12 сараас эхэлж орлогын мөнгөнөөс баримт үйлдэлгүй мөнгийг нь нь хувьдаа авч хэрэглэж зарцуулсан. Мартуузай ломбардын эргэн төлөлтийн мөнгө буюу оролгын 3.260.400 төгрөгийг авч хувьдаа ашигласан...” гэх мэдүүлэг /хх.211-212/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Нын яллагдагчаар өгсөн: “... 2016 оны 11 сарын 28-ны өдөр Мартуузай ломбарданд теллерээр ажилд орсон. 2017 оны 12 сараас эхэлж эргэн төлөлтийн мөнгийг хувьдаа авч хэрэглэж эхэлсэн. Эргэн төлөлтийн мөнгийг авахдаа кассын дэвтэр дээр бичиж баримт үйлдэхгүйгээр авдаг байсан... Нийт 11.414.950 төгрөг авч хувьдаа зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх.214-215/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н, А.Т нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нар нь уг гэмт хэргүүдийг бүлэглэн үйлдсэн шинжгүй байна.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Н, А.Т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Г.Н, А.Т нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Г.Н, А.Т нар нь хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Ж.Болормаа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Г.Н, А.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Н, А.Т нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч А.Тд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тус тус тэнсэхээр шийдвэрлэв.

Г.Н, А.Т нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух хаяг, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч, шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг прокурорын дүгнэлт үндэслэн хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

          Шүүгдэгч Г.Н, А.Т нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Г.Н, А.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Аийн Т, Х овогт Гийн Н нарыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч А.Тд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Г.Н, А.Т нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух хаяг, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг прокурорын дүгнэлт үндэслэн хүчингүй болгож ял оногдуулахыг Г.Н, А.Т нарт сануулсугай.

5. Хохирогч Ж.Болормаа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Г.Н, А.Т нар нь хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Н, А.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                    С.ӨСӨХБАЯР