Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/ма2024/00554

 

 

 

 

 

 

 

 

2024 03 20 210/МА2024/00554

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/00300 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын

Хариуцагч *******т холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/01279 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01469 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2022/00014 дүгээр тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа.

1.1. Уг ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байр, *******,******* тоот хаягт байршилтай ******* м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК хөрөнгийн үнэлгээ хийсэн. Дээрх үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйл, заалтыг зөрчсөн, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх шаардлагад нийцээгүй, хуулийн шаардлага хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн онцлог шинж байдал, зах зээлийн үнэлгээг тогтооход ашигтай давуу талуудыг нь судлаагүй, үнэлгээний тайланд тусгаагүй. Ижил төстэй барилгуудтай харьцуулан жиших шаардлагыг хангаагүй үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/01279 дугаар шийдвэрээр Ц.Дамдин- Ядамаас 1,364,260,950 төгрөгийг гаргуулж Ти Финанс ББСБ" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

2.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч *******ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байр, *******,******* тоот хаягт байршилтай 1039 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 22280328/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 22280328/7 тоот тогтоолоор хураасан.

2.2. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт танилцуулахад өмчлөгч 1,371,200,509 төгрөг, төлбөр авагч, төлбөр төлөгч нар үнийн санал ирүүлээгүй тул хөндлөнгийн шинжээч томилж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг 6,288,340,000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 4-155/8844 тоот албан бичгээр төлбөр авагчид, 2023 оны 05 дугаар сарын 04- ний өдрийн 4-155/8842 тоот албан бичгээр төлбөр төлөгчид, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 4-155/8843 тоот албан бичгээр өмчлөгчид тус тус мэдэгдсэн.

2.3. Төлбөр төлөгч *******д 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 4- 155/10660 тоот албан бичиг, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 6/3 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг гардуулан өгч гарын үсгээр баталгаажуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Шүүхийн шийдвэрт заасан төлбөрөөс төлөгдсөн зүйл байхгүй. Төлбөр төлөгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зориуд удаашруулж байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байр *******,******* тоот хаягт байршилтай, ******* м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ямар ч нотлох баримтыг үнэлэхгүйгээр зөвхөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд заасан нотлох баримтыг үнэлэх чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна.

5.1. Нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээ нь хуульд нийцээгүй буюу хөрөнгийг үнэлгээг тогтоосон жиших үнийн арга тохироогүй, орлогын аргыг хэрэглэх ёстой байсан, мөн хөрөнгийн үнэлгээг гаргахдаа манай хөрөнгөтэй ижил төсөөтэй хөрөнгөтэй харьцуулах, харьцуулагдаж буй хөрөнгө нь ижил шинж чанартай байх зэргээр мэтгэлцсэн. Мөн шүүх хуралдаанд үнэлгээг гаргасан ******* гэрчээр оролцуулсан, тухайн хөрөнгийг орлогын аргаар үнэлэх нь илүү бодитой байсан хэдий ч хөрөнгө рүү нэвтрүүлэхгүй байх зэрэг шалтгаанаар энэ аргаар үнэлээгүй гэх тайлбарыг гаргасан. Гэтэл шүүх талуудын тайлбар мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр шийдвэр гаргасан.

5.2. Мөн шүүх шийдвэртээ ******* нь шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа тухайн хөрөнгийн байдалтай танилцаж, ажлын нөхцөл, зорилгод тохируулан холбогдох мэдээллийг авсаны үндсэн дээр зах зээлийн судалгаа, шинжилгээ хийж, хөрөнгийн үнэлгээний жишиг аргыг сонгон ашиглаж, олон улсын ба үндэсний стандарт бүхий эрх зүйн актуудад нийцүүлэн тодорхойлсон талаар тайландаа тусгажээ гэсэн үндэслэлгүй буюу гэрч *******гийн мэдүүлэг тайланд тусгаснаас эрс зөрүүтэй байхад эдгээр нотлох баримтыг хэрхэн үнэлж, дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үнэн зөв гарсан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхийг шийдвэрлэсэн. Тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж, хөрөнгийн үнэлгээ тогтоосон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/01279 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01469 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2022/00014 дүгээр тогтоолоор *******аас 1,356,321,391 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 6,939,559 төгрөг тус тус гаргуулж -д олгохоор шийдвэрлэжээ./хх96-106, 107-120, 121-128/

нь оноосон нэрээ 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ******* болгон өөрчилсөн болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаагаар тогтоогдож байна./хх91/

4. Дээрх шүүхийн шийдвэрийг ******* сайн дураар биелүүлээгүй тул 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 181/ГХ2022/00243 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн ******* 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

4.1. Мөн шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байр *******,******* тоот хаягт байршилтай, ******* м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 22280328/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 22280328/7 тоот тогтоолоор хураажээ.

4.2. Барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

5. Албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор талуудыг харилцан тохиролцох ажиллагаа явуулахад тэдгээр нь тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээ тогтоолгохоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь төлбөрт хураагдсан ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байр *******,******* тоот хаягт байршилтай, ******* м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 6,288,340,000 төгрөгөөр үнэлж, *******т ирүүлжээ. /хх156-191/

6. Хариуцагч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч *******д 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн 4-155/8842 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар /хх195-196/ тогтоогдож байна.

7. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний орлогын, зах зээлийн, өртгийн хандлагын аргыг ашиглан ойролцоо байршилд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулан үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

8. Шинжээч дүгнэлт гаргахдаа үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгийн байршил, зориулалт зэргийг харгалзан зах зээлд худалдан борлогдож байгаа бусад ижил төсөөтэй хөрөнгүүдтэй харьцуулах байдлаар хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлж, холбогдох сайтын зургуудыг тайландаа хавсаргасан байна. Энэ үйл баримтыг нэхэмжлэгч няцаах буюу ...хөрөнгийн үнэлгээг тогтоосон жиших үнийн арга тохироогүй, орлогын аргыг хэрэглэх ёстой байсан, мөн манай хөрөнгөтэй ижил төсөөтэй хөрөнгөтэй харьцуулах, харьцуулагдаж буй хөрөнгө нь ижил шинж чанартай байх ёстой гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

9. Түүнчлэн, ...гэрч *******гийн мэдүүлэг тайланд тусгаснаас эрс зөрүүтэй гэх агуулгаар гомдол гаргажээ. Шинжээчийн дүгнэлтэд хийсэн зах зээлийн жишиг үнийн харьцуулалтыг буруу гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шинжээч нь уг үнэлгээг зах зээлийн жишиг үнийн аргыг ач холбогдолтой гэж үзэж үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу хийгдсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй гэж дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/00300 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ЦОГТСАЙХАН