Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
Хэргийн индекс | 145/2016/00341/И |
Дугаар | 341 |
Огноо | 2016-08-04 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 341
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар баг 9-134 тоотод оршин суух Адуучин овогт Цэрэнтогтохын Насанжаргалын “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ, хүсэлт гаргагч Ц.Насанжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ц.Насанжаргал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл малчнаар, 1987 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сүү тосны заводад ээдэмцэр, цагаан идээний ажилтнаар, 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар, 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сүү тосны заводад ээдэмцэр, цагаан идээний ажилтнаар тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэний улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Насанжаргал нь Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл малчнаар, 1987 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сүү тосны заводад ээдэмцэр, цагаан идээний ажилтнаар, 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар, 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сүү тосны заводад ээдэмцэр, цагаан идээний ажилтнаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 39 дугаартай архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 30 дугаартай,1990 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай тушаалууд, гэрч Д.Алтанцэцэг, Б.Батжав, Ц.Жамъянсүрэн нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ЭНХМАА