Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 342

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар баг “Цахиурт” гэх газар оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, Тайж овгийн Мөнхийн  Наранцэцэгийн хүсэлттэй

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Наранцэцэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Ингээд Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироод байна. Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тухайн үеийн эрх бүхий хүмүүс бичилт хийгээгүйгээс болоод ажилласан жил дутуу тооцогдож байгаа тул намайг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдэлд 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.Наранцэцэг “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч М.Наранцэцэг нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдэлд 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтийн шаардлагаа өөрчилж 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэсэн болохыг дурдаж байна.

М.Наранцэцэг нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдэлд ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 411 тоот, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 380 тоот лавлагаанууд, М.Наранцэцэгийн 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, гэрч Ц.Амар, Ё.Цэцэгмаа нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч М.Наранцэцэг нь орон нутгийн орлогын 5540607728 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжинд 72000 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 1800 төгрөгийг хүсэлт гаргагчид буцаан олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч М.Наранцэцэг “өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх” тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овгийн Мөнхийн  Наранцэцэгийг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1800 төгрөгийг хүсэлт гаргагч М.Наранцэцэгт буцаан олгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА