Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 343

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багт оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, Шарынхан овгийн Дашдоржийн Мягмарын хүсэлттэй

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Мягмар, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Мягмар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-орон” нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээрх бичиг усанд норж харагдахгүй болсны улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Мягмар “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Д.Мягмар нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 264 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх орон” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 57 тоот, 1983 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 64 тоот, 1985 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 05 тоот, 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 26 тоот, 1988 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12 тоот, 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10 тоот тогтоолууд, хүсэлт гаргагчийн 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 1972 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус тус олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, гэрч Ц.Отгон, С.Шайгив, А.Долгор нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарынхан овгийн Дашдоржийн Мягмарыг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА