Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 202

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Ат холбогдох эрүүгийн 1806059461948 дугаар 186/2019/0199/Э индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Б.Уранчимэг,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нар оролцов. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 4, эцэг, эх, дүү нарын хамт оршин суудаг, урьд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Б.А

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Б.А нь бусадтай бүлэглэж Н.А, А.Э нартай 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед Дархан Уул аймгийн Дархан сум 14 дүгээр баг Дархан Их дэлгүүрийн 315 тоот лангуунд дээрээс Б.Тгийн Самсунг Эс-7 маркийн гар утсыг хулгайлан 1.000.000 төгрөгийн, Н.А, А.Э нартай 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ш.Нгийн эзэмшлийн “Бес богда” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс орлогын мөнгө 1.100.000 төгрөгийн, Н.Атай 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аз-Молл худалдааны төвийн кассан дээрээс У.Эийн Эл-Жи-4 гар утсыг хулгайлан 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг                                                            

Хохирогч Б.Т мөрдөн байцаалтын шатанд: ...2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед Дархан их дэлгүүрийн 315 тоот лангуу дээр хувцас зараад зогсож байхад саарал малгайтай залуу орж ирээд эмэгтэй хүний хар өнгийн цамц асуусан. Би цамцнуудаасаа үзүүлээд размер байхгүй гээд гаргасан. Тэгээд би ширээ дээр байсан утас руу харсан чинь миний утас байхгүй байхаар нь би нөгөө залууг авчихсан байх гээд лангуунаасаа гарахад сараал малгайтай залуутай цуг явж байсан залуу шатаар бууж байсан. Би араас нь хөөе утас өгөөч утас авчихлаа гээд орилоод араас нь хөөсөн боловч зугтаагаад яваад өгсөн... гэсэн мэдүүлэг /1хх-196-197/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-191-192/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-193/,

Хохирогч Ш.Н мөрдөн байцаалтын шатанд: ... 2017 оны 03 дугаар сарын 13-ны орой 19   цаг   өнгөрч   байхад   Налайх дүүрэгт эгч Наадамхүүгийн гэрт байхад Бес богда дэлгүүрийн худалдагч Н утсаар яриад “АПУ” ХХК-нд өгөх ёстой орлогын мөнгийг алдчихлаа гэж ярьсан, хулгай орсон цагаас хойш тооллого хийж үзсэн чинь дэлгүүрийн бараа зарсан орлогын мөнгө болох 1.137.000 төгрөг хулгайд алдагдсан байсан... гэсэн мэдүүлэг /1хх-86-88/,

Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд: ...Манай дэлгүүрийн дотор талын камерт 2 залуу нь намайг саатуулж байх үед үлдсэн залуу нь лангууны ар талд гараад мөнгө байгаа бичлэг байсан мөн гадна талын камерт уг гурван залуу хамт манай дэлгүүрээс гараад гүйгээд цагаан өнгийн приус маркийн машинд суугаад Налайх дүүргийн төв рүү чигтэй явж байгаа бичлэг байсан. Ирсэн цагдаагийн ажилтан хуулбарлаж аваад явсан юм... гэсэн мэдүүлэг /1хх-89-91/,

Эд хөрөнгийн үнэлгээ /1хх-200-201/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-76-79/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-84/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №08/018 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдээс 5 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд тэнцэж буй гарын мөрүүд нь Нармандахын АНХ-ЛХАГВА-ийн /1997.12.31-ний өдөр төрсөн/ баруун гарын дунд, зүүн гарын эрхий хурууны гарын хээний дардастай тохирч байна.

Шинжээч А.Айланаш гэсэн дүгнэлт /1хх-93-100/,

Хохирогч У.Э мөрдөн байцаалтын шатанд: ... 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн орчим “Аз молл” худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах кассан дээрээ ажлаа хийж байх үед 2 залуу хүрч ирээд кассны ард байсан тоглоомнуудаас асуугаад авч үзээд байхаар иь би тоглоомын тасаг дээр нь очоод үз гээд явуулсан бөгөөд удалгүй эргэж хүрч ирээд дахиад ард байсан тоглоомнуудаас асуугаад байхаар нь авч үзүүлээд тайлбарлаж өгөхөд арай хямдхан байхгүй юу хүүхдийн төрсөн өдөрт очих гэсэн юм гэж ярьж байгаад гараад явсан. Тэр хоёр залуу явсны дараа 20 орчим минутын дараа лангуу дээр кассныхаа дэргэд байсан утсаа авах гэтэл алга болсон байсан... гэсэн мэдүүлэг /1хх-162-164/ 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-160/,

Хохирлын тооцоо /2хх-59/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-18/, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /2хх-20-31/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 594 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /2хх-33-51/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Б.А нь бусадтай бүлэглэж Н.А, А.Э нартай 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед Дархан Уул аймгийн Дархан сум 14 дүгээр баг Дархан Их дэлгүүрийн 315 тоот лангуунд дээрээс Б.Тгийн Самсунг Эс-7 маркийн гар утсыг хулгайлан 1.000.000 төгрөгийн, Н.А, А.Э нартай 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ш.Нгийн эзэмшлийн “Бес богда” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс орлогын мөнгө 1.100.000 төгрөгийн, Н.Атай 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аз-Молл худалдааны төвийн кассан дээрээс У.Эийн Эл-Жи-4 гар утсыг хулгайлан 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, өмнөх эдлээгүй үлдсэн 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон. Шүүгдэгчээс хохирогч нарт 774.000 төгрөгийн хохирлыг гаргуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргах саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй гэв.   

                Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Б.Ат эдлээгүй үлдсэн 2 сарын хугацаагаар хорих ял үлдсэн байгаа. Хорих ялын хамгийн бага хэмжээгээр ял шийтгэл оногдуулах саналтай байна. 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өмнөх ялыг нэмж нэгтгэн 8 сараас хэтрүүлэхгүйгээр хорих ял оногдуулах саналтай байна гэв.

 

  Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.А нь бусадтай бүлэглэж Н.А, А.Э нартай 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед Дархан Уул аймгийн Дархан сум 14 дүгээр баг Дархан Их дэлгүүрийн 315 тоот лангуунд дээрээс Б.Тгийн Самсунг Эс-7 маркийн гар утсыг хулгайлан 1.000.000 төгрөгийн, Н.А, А.Э нартай 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ш.Нгийн эзэмшлийн “Бес богда” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс орлогын мөнгө 1.100.000 төгрөгийн, Н.Атай 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аз-Молл худалдааны төвийн кассан дээрээс У.Эийн Эл-Жи-4 гар утсыг хулгайлан 150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Тгийн: ...2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед Дархан их дэлгүүрийн 315 тоот лангуу дээр хувцас зараад зогсож байхад саарал малгайтай залуу орж ирээд эмэгтэй хүний хар өнгийн цамц асуусан. Би цамцнуудаасаа үзүүлээд размер байхгүй гээд гаргасан. Тэгээд би ширээ дээр байсан утас руу харсан чинь миний утас байхгүй байхаар нь би нөгөө залууг авчихсан байх гээд лангуунаасаа гарахад сараал малгайтай залуутай цуг явж байсан залуу шатаар бууж байсан. Би араас нь хөөе утас өгөөч утас авчихлаа гээд орилоод араас нь хөөсөн боловч зугтаагаад яваад өгсөн... гэсэн мэдүүлэг, хохирогч Ш.Нгийн: ...2017 оны 03 дугаар сарын 13-ны орой 19   цаг   өнгөрч   байхад   Налайх дүүрэгт эгч Наадамхүүгийн гэрт байхад Бес богда дэлгүүрийн худалдагч Н утсаар яриад “АПУ” ХХК-нд өгөх ёстой орлогын мөнгийг алдчихлаа гэж ярьсан, хулгай орсон цагаас хойш тооллого хийж үзсэн чинь дэлгүүрийн бараа зарсан орлогын мөнгө болох 1.137.000 төгрөг хулгайд алдагдсан байсан... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Нандин-Эрдэний: ...Манай дэлгүүрийн дотор талын камерт 2 залуу нь намайг саатуулж байх үед үлдсэн залуу нь лангууны ар талд гараад мөнгө байгаа бичлэг байсан мөн гадна талын камерт уг гурван залуу хамт манай дэлгүүрээс гараад гүйгээд цагаан өнгийн приус маркийн машинд суугаад Налайх дүүргийн төв рүү чигтэй явж байгаа бичлэг байсан. Ирсэн цагдаагийн ажилтан хуулбарлаж аваад явсан юм... гэсэн мэдүүлэг, Хохирогч У.Эийн:  ...2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн орчим “Аз молл” худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах кассан дээрээ ажлаа хийж байх үед 2 залуу хүрч ирээд кассны ард байсан тоглоомнуудаас асуугаад авч үзээд байхаар иь би тоглоомын тасаг дээр нь очоод үз гээд явуулсан бөгөөд удалгүй эргэж хүрч ирээд дахиад ард байсан тоглоомнуудаас асуугаад байхаар нь авч үзүүлээд тайлбарлаж өгөхөд арай хямдхан байхгүй юу хүүхдийн төрсөн өдөрт очих гэсэн юм гэж ярьж байгаад гараад явсан. Тэр хоёр залуу явсны дараа 20 орчим минутын дараа лангуу дээр кассныхаа дэргэд байсан утсаа авах гэтэл алга болсон байсан... гэсэн мэдүүлэг, Эд хөрөнгийн үнэлгээ, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №08/018 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Б.А нь бусадтай бүлэглэж Н.А, А.Э нартай 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед Дархан Уул аймгийн Дархан сум 14 дүгээр баг Дархан Их дэлгүүрийн 315 тоот лангуунд дээрээс Б.Тгийн Самсунг Эс-7 маркийн гар утсыг хулгайлан 1.000.000 төгрөгийн, Н.А, А.Э нартай 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ш.Нгийн эзэмшлийн “Бес богда” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс орлогын мөнгө 1.100.000 төгрөгийн, Н.Атай 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аз-Молл худалдааны төвийн кассан дээрээс У.Эийн Эл-Жи-4 гар утсыг хулгайлан 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Аыг бүлэглэн, бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

Шүүгдэгч Б.Аыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “бүлэглэн, бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Б.А нь Төв аймгийн шүүхийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний 119 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлэж байгаад Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжаар 417 дугаар нээлттэй хорих ангиас хугацаанаас өмнө суллагдсан байна. Тиймээс энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, уг ялаа биечлэн эдлэсэнд тооцов.

 

Хохирогч Б.Тд учирсан 333.000 төгрөгийг, хохирогч Ш.Нд учирсан 366.000 төгрөгийг, хохирогч У.Эт учирсан 75.000 төгрөгийг хохирлыг шүүгдэгч Б.Ааас тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт нийт  54 хоног цагдан хоригдсон байна. 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.