Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 145/2016/00344/И |
Дугаар | 344 |
Огноо | 2016-08-05 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 344
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуйяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг 43-5 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 52 настай, Боржигон овгийн Дэмбэрэлийн Нармандахын хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Нармандах, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Нармандах шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь РРША-ын Өвөрхангай аймгийн цехэд 1986 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл цахилгаан тэжээлийн монтёроор, Холбооны газрын дундын станцад 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цахилгаан зайн тэжээлийн монтёроор тус тус ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1986 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01 тоот тушаал байхгүй гэх шалтгаанаар улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг РРША-ын Өвөрхангай аймгийн цехэд 1986 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл цахилгаан тэжээлийн монтёроор, Холбооны газрын дундын станцад 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цахилгаан зайн тэжээлийн монтёроор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Нармандах “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Д.Нармандах нь РРША-ын Өвөрхангай аймгийн цехэд 1986 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл цахилгаан тэжээлийн монтёроор, Холбооны газрын дундын станцад 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цахилгаан зайн тэжээлийн монтёроор тус тус нажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн холбооны газраас гаргасан Д.Нармандахын 1986-1993 онуудын цалингийн цэс, РРША-ын Өвөрхангайн цехийн даргын 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02 тоот тушаал, Өвөрхангай аймгийн холбооны газрын даргын 1994 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 20 тоот тушаал, хүсэлт гаргагчийн 1990 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, 1982 оны 03 дугаар сарын 18-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, хүсэлт гаргагчийн 1986 оны гэрэл зураг, 1990, 1991 онуудад олгосон баярын бичгүүд, гэрч Ц.Гүрсэд, Б.Ганболд нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Дэмбэрэлийн Нармандахыг РРША-ын Өвөрхангай аймгийн цехэд 1986 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл цахилгаан тэжээлийн монтёроор, Холбооны газрын дундын станцад 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цахилгаан зайн тэжээлийн монтёроор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА