Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2015 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 346

 

вөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 357-3 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, Хүүхэн бор овгийн Амгаабазарын Маамхүүгийн хүсэлттэй

 “1980 оны 6 дугаар сарын 23-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Маамхүү шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Улсын материал техникийн хангамжийн хорооны дэргэдэх 10 хурууны бичээчийн курс төгсч ирээд 1980 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны хүртэл тасралтгүй 36 жил улсад бичээч, сан хөмрөгчөөр ажилласан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна.  Иймд 1980 оны 6 дугаар сарын 23-ны өдөр олгосон ногоон өнгийн хавтастай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээ Амгаабазар овогтой Маамхүү намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.Маамхүү “Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

1980 оны 6 дугаар сарын 23-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт эзэмшгчийн нэр Амгаабазарын Маам гэж буруу бичигдсэн хэдий ч дээрх дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Амгаабазарын Маамхүү болох нь иргэний үнэмлэхний хуулбар, Улсын материал техникийн хангамжийн хорооны харъяа Өвөрхангай аймаг дахь Материал техникийн удирдах газрын даргын 1980 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 29 тоот, 1985 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 36 тоот, 1984 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 тоот, 1986 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 28 тоот тушаалууд, Өвөрхангай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1990 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 20 тоот захирамж, Өвөрхангай аймгийн Засаг даргын 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10 тоот, 1992 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 24 тоот, 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10 тоот захирамжууд, гэрч Б.Готовсүрэн, Ц.Амарсайхан, Ц.Орхонтуул нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч А.Маамхүү “өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх” тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Өвөрхангай аймаг дахь Материал техникийн удирдах газраас 1980 оны 06 дугаар сарын 23-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Хүүхэн бор овгийн Амгаабазарын Маамхүү мөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА