Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 551

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч Л.Л , Н.Б , тэдний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Л , Н.Б  нарт холбогдох эрүүгийн 1706 00627 0500 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй,   завсарчин ажилтай, ам бүл 8, эцэг, эх, 5 эгчийн хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Л.Л .

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 1-ний Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй,   завсарчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 эгчийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Н.Б .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Н.Б , Л.Л  нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг приус засварын газар засварчинаар ажиллаж байхдаа 2017 оны 3 дугаар сараас 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр 3.558.000 төгрөгийн сэлбэгийг

хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Л  мэдүүлэхдээ: “…Яг тэр үед машин тэргээ мөргөлдүүлчихээд мөнгөний хэрэг гараад Балжинням бид хоёр сэлбэг авсан энэ хэрэгтээ маш их гэмшиж байгаа.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б  мэдүүлэхдээ: “…Бид хоёр цуг явж байгаад машинаа мөргөлдүүлээд хоорондоо нийлж хулгай хийсэн тэрнийхээ гэм бурууг ойлгож байгаа.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Батбаярын өгсөн мэдүүлэг /хх-17-22/, гэрч Л.Орхонтуулын өгсөн мэдүүлэг /хх-32-33/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-34-47/, Н.Б , Л.Л  нарын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-23, 27-28, 105-107, 110/ шүүгдэгч нарын ял шалгах хуудас /хх-51, 65/, “Холидрийм тур” ХХК-ийн тодорхойлолт /хх-59/,  гэрч Л.Лхамсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-30-31/, Л.Орхонтуулын өгсөн мэдүүлэг /хх-32-33/, “Үндэсний техникийн их сургуулийн сургалтын албаны тодорхойлолт /хх-66/, шүүгдэгч Л.Л гийн хувийн байдлын тухай баримтууд /хх-68-76, 77-78, 79-80/, шүүгдэгч Н.Б ын хувийн байдлын тухай баримтууд /хх-81-84, 85-86/, шүүгдэгч нарын Баянзүрх дүүргийн прокурорын газарт гаргасан өргөдөл /хх-114-116/ зэргийг шинжлэн судлав.

  

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүгдэгч Н.Б , Л.Л  нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг приус засварын газар засварчинаар ажиллаж байхдаа 2017 оны 3 дугаар сараас 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр 3.558.000 төгрөгийн сэлбэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Батбаярын өгсөн: “...2017 оны 6 сарын 28-ны өдрийн 7 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Приус” авто засварын газар иртэл баахан сэлбэг гадна тавьсан байсан. Тэгэхээр нь би камер шүүн үзэхэд манайд засварчинаар ажилладаг Н.Б  дэлгүүрээс гадагш сэлбэг гаргаж байгаа бичлэг байсан. Тэгэхээр нь би ажилчид цугларахыг байгаад ирэхээр нь Н.Б аас “дэлгүүрээс яах гэж сэлбэг гаргасан юм” гэж асуутал би гаргасан Лувсанпэрэнлэй бид 2 урд нь сэлбэг гаргаж Сайжийжамц ахад зарж борлуулдаг байсан гэж хэлсэн. Приус 20 маркийн машины урд амартизатор 4 ширхэг, хойд амартизатор 6 ширхэг, Эстима маркийн машины урд амартизатор 2 ширхэг, хойд амартизатор 2 ширхэг, приус 20 маркийн машины цаф 4 ширхэг, мөн таван бул 4 ширхэг, приус 11 машины цафны шаариг 5 ширхэг, приус 11 маркийн машины таван бул 2 ширхэг, мөн тулъны сальник 2 ширхэг, касчирын таг 1 ширхэг, приус 20 маркийн автомашины наклад 2 ширхэг, приус 10 маркийн наклад 2 ширхэг, гранд марк 2 маркийн машины хойд амартизатор 2 ширхэг, приус 20 маркийн машины моторын помп хуучин 1 ширхэг, шинэ 1 ширхэг босоо 6 ширхэг сэвчээ 4 ширхэг тиаг 2 ширхэг өндөг 6 ширхэг приус 20 маркийн авто машины агаар шүүгч 6 ширхэг, мөн гар 3 ширхэг, түлк 4 ширхэг, хропны тос 1 ширхэг, тосол 4 литр, резин 4 ширхэг, хуучин сэлбэгнээс приус 20 маркийн автомашины хуучин амартизатор 8 ширхэг, хуучин босоо тэнцүүлэгч 12 ширхэг хуучин шинэ гар 2 ширхэг тус тус хулгайд алдсан. Одоо би хохирлоо бүрэн барагдуулж авсан тул надад ямар нэгэн гомдол байхгүй.” /хх-17-22/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Орхонтуулын өгсөн: “...Манай найз О.Батбаяр гэх залуугийн засварын газар бөгөөд би дүүгээ ажилд оруулсан. О.Батбаяр надад “Н.Б , Л.Л  хоёр засварын газраас хулгай хийж гэж байгаад баригдлаа” гэж хэлээд “яах уу” гэж асуухад нь “би наад хоёроо цагдаад өгч хашраа, анхных нь үйлдэл дээр хашраахгүй бол дахиж хулгай хийж сурна” гээд цагдаагийн байгууллагад өргөдөл өгүүлж байсан.” /хх-32-33/,

 

          “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-35-47/,

   Шүүгдэгч Н.Б , Л.Л  нарын ял шалгах хуудас /хх-51, 65/ зэргээр тогтоогдсон болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Н.Б , Л.Л  нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Б , Л.Л  нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг приус засварын газар засварчинаар ажиллаж байхдаа 2017 оны 3 дугаар сараас 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр 3.558.000 төгрөгийн сэлбэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Шүүгдэгч Н.Б , Л.Л  нарын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, тэдэнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч О.Батбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнийг шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Б , Л.Л  нарт ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих

ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр тогтов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Н.Б , Л.Л  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.Л , Н.Б  нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Н.Б , Л.Л  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Б , Л.Л  нарт энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

            4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Н.Б , Л.Л  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б , Л.Л  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Э.ЧИНГИС