Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/ма2024/00608

 

 

 

 

 

 

 

 

2024 03 25 210/МА2024/00608

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/00529 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *******ын хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан 216,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Ц.Чаминчангын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: ******* нь анх *******аас Мерседес бенз S550 маркийн автомашиныг 80,000 ам.доллароор худалдан авсан. Үүний дараа ******* нь уг автомашиныг *******д худалдахаар болж, *******гийн жолооч гэх хариуцагч *******д итгэмжлэлээр шилжүүлэн өгсөн. ******* нь автомашины төлбөрт 5,000 ам.доллар төлсөн. Үлдэгдэл автомашины үнийг төлөөгүй байна. Иймд хариуцагч нараас бенз S550 маркийн автомашины төлбөрт 216,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ц.Чаминчангын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн нэхээд байгаа ******* маркийн автомашиныг миний найз, хамтран бизнес эрхэлж байсан , *******тай харилцан тохирч худалдан авсан бөгөөд миний сонссоноор ******* нь зарж өгч тус болооч гэхээр нь 2011 онд авсан. Тухайн үед хөдөө явж таарсан бөгөөд намайг очоод аваадах гэхээр нь би очиж *******аас нотариатаар орж итгэмжлэл хийлгэн авсан бөгөөд түүний дараа ийн хэлсний дагуу *******од шилжүүлэн өгсөн. ******* нь т ашигт малтмалын лиценз гаргаж өгнө хэмээн тухайн автомашиныг авч залилаад алга болсон тухайн асуудлаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гарган шалгуулж байсан. Нэхэмжлэлд дурдсанаар ******* худалдсан, ******* над руу шилжүүл гэсэн асуудал байхгүй. Энэхүү асуудлаар *******, ******* нар иргэний шүүхээр маргаж байсан бөгөөд би гэрчээр мэдүүлэг өгсөн, тухайн үед надад хүлээлгэн өгсөн гэсэн хуурамч баримт байсан бөгөөд миний гарын үсгийг дуурайлган зурсан байсан. Би *******т автомашин худалдах, худалдан авах талаар тохиролцож байгаагүй, ямар учраас надаас мөнгө нэхэмжилснийг ойлгохгүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* нь ...ийн хүсэлтийн дагуу ******* маркийн автомашиныг авч, ******* нь тухайн автомашин, мөнгө болон өөр бусад эд зүйлсийг нь залилан мэхэлсэн тул Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст *******од холбогдуулан гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж мэдүүлсэн. Би *******аас ******* маркийн автомашиныг аваагүй бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэгэнт шийдвэрлэсэн маргааныг дахин өөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Би 2011 оны 05 дугаар сард маркийн автомашин хүнээс авсан, тэрний мөнгө болох 5,000 ам.долларыг *******аас зээлж авч өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул *******, ******* нараас 216,000,000 төгрөг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,395,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, талуудын хооронд үүссэн маргааны харилцааг бүрэн тодорхойлж, дүгнэж чадаагүйгээс үндэслэл муутай, бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн.

5.1. Нэхэмжпэгч *******, ******* нар төрөл садны хүмүүс бөгөөд хоорондын харилцаа итгэлцэл дээр хийгддэг. Талуудын хооронд анх объект худалдах, худалдах авах харилцаа үүсч, төлбөр тооцоо хийгээд эцэст нь гэрээ цуцлагдаж, авсан төлбөр тооцоогоо буцаах харилцаа үүсч, нэхэмжлэгч нь төлбөр тооцоондоо *******д худалдсан буюу мөнгөө бүрэн буцааж аваагүй, төлбөр тооцоотой байсан автомашинаа суутгаж өгч тооцоо дууссан. Гэтэл ******* нь ах, дүү нарын дунд үүссэн харилцааг урвуулан ашиглаж, төлбөр тооцоо хийгээгүй гэж худал хэлж, Мерседес бенз маркийн автомашинаар үндэслэлгүй хөрөнгөжсөн. Нэхэмжлэгч ******* нь анх иргэн *******аас 2011 оны 07 дугаар сард уг Мерседес бенз S550 маркийн автомашиныг нийт 80,000 ам.доллараар худалдан авахаар болж, 40,000 ам.долларыг бэлнээр *******ад төлж, үлдэгдэл 40,000 ам.долларыг төлөөгүй байсан тул автомашины өмчлөх эрх нэхэмжлэгч *******ын нэр дээр шилжээгүй байсан. Энэ явцад хариуцагч ******* нь Мерседес бенз S550 маркийн автомашиныг *******аас худалдаж авахаар болсон тул автомашины үлдэгдэл төлбөр болох 40,000 ам.долларыг 2011 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бэлнээр автомашины анхны эзэмшигч *******ад төлсөн. ******* нь *******аас уг автомашиныг худалдаж авсан болох нь 2011 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн бэлнээр мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримтаар нотлогддог. Ингээд ******* нь дээрх автомашины нийт үнэ 80,000 ам.долларыг *******ад бүрэн төлснөөр уг автомашиныг бүрэн өөрийн мэдэл, эзэмшилд авч, уг автомашиныг өмчлөх эрх үүсч Л .Энхтүвшинд зарж борлуулах эрхтэй болсон бөгөөд нэгэнт *******д автомашинаа худалдахаар тохиролцсон тул ******* нь автомашины өмчлөх эрхийг *******аас өөрийн нэр дээр шилжүүлж авалгүйгээр автомашины анхны эзэмшигч *******аас шууд *******гийн жолооч гэх *******д 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэлээр уг автомашиныг шилжүүлсэн. *******, ******* нар нь *******аас автомашиныг хүлээн авах үед автомашин хүлээлцсэн баримт үйлдсэн бөгөөд уг баримт дээр автомашин хүлээлгэн өгсөн ******* гарын үсгээ зурж, автомашин хүлээн авсан гэж *******гийн жолооч ******* гарын үсгээ зурсан байдаг.

5.2. Ингээд тухайн үед ******* нь *******аас худалдан авч буй Мерседес бенз S550 маркийн автомашины үнэ болох 80,000 ам.долларыг боломжтой үедээ, үе шаттайгаар *******т төлж дуусгахаар талууд тохиролцож, хариуцагч ******* нь 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Мерседес бенз S550 маркийн автомашины урьдчилгаанд 5,000 ам.долларыг *******т төлсөн. Энэ нь орлогын ордероор нотлогддог. *******гээс Мерседес бенз S550 маркийн автомашины урьдчилгаанд 5,000 ам.долларыг -д биш харин иргэн *******т хувь хүнд төлж байгаа мөнгө болох нь тодорхой байгаа. Иймд уг мөнгөний баримтад 5,000 ам.доллар хувьд авах гэж бичигдсэн болно. Эдгээр үйл баримтыг нотлох маргаан бүхий автомашины анхны өмчлөгч гэрч *******, Д.Оргил нарын мэдүүлгүүд хэрэгт нотлох баримтаар авагдсан. Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг буруу ойлгож, нотлох баримтуудаас илтэд зөрүүтэй, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй.

5.3. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь гэрч *******ын мэдүүлгээр няцаагдаж байгаа бөгөөд гэрч *******ын мэдүүлэгт ...******* нь *******д итгэмжлэл хийгээд өг гэж хэлсэн, Д.Тунгаа эгч нөхрийнхөө дүүд автомашиныг шилжүүлээд өг гэсэн ... гэх хэрэгт ач холбогдолтой, нотлох баримтыг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд хэрхэн, ямар баримтаар няцааж байгаа талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, нотлох баримтаар үнэлээгүй. Хариуцагч нарын тайлбар, татгалзал нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй. Учир нь бодит байдал дээр ******* нь ийг танихгүй, уг Мерседес бенз S550 маркийн автомашинаа т зараагүй, хариуцагч ******* надаас худалдаж авахаар болж урьдчилгаа 5.000 ам.доллар төлж, өөрийн жолооч гэх хариуцагч *******тай хамт ирж, миний уг ******* маркийн автомашиныг итгэмжлэлээр *******над шилжүүлж авч явсан гэдэг. Эдгээр үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Уг хэрэгт авагдсан гэрч *******ын гэрчийн мэдүүлэг, *******гээс *******т автомашины төлбөр төлсөн 5.000 ам.долларын баримт, уг автомашиныг Ц.Чаминчангын нэр дээр шилжүүлсэн итгэмжлэл зэргээс харахад маргаан бүхий ******* маркийн автомашины асуудалд хамааралгүй болно. Хэрэв нэхэмжлэгч автомашинаа т худалдсан бол иргэн Ш. Эрдэнэбилэгээс автомашины мөнгийг нэхэмжлэх байсан. Гэтэл ******* уг автомашинаа Ш.Эрдэнбилэгт худалдаагүй. Уг автомашиныг хариуцагч *******, ******* нар нэхэмжлэгч *******аас авч явсан бөгөөд хариуцагч нар нь өөрсдөө цааш нь т автомашиныг өгсөн. Бодит байдал дээр уг автомашиныг цааш нь хэнд өгсөн нь *******т хамааралгүй. Мөн гэрч мэдүүлэгтээ ... 2011 оны сүүлээр ******* эгч надтай уулзаад надад ийм бенз машин байна, үүнийг зармаар байна, чи зарж өгөөч гэсэн. Тэгэхээр нь би зарахаар зөвшөөрөөд хүүхдийн 100-ийн тэндээс хар өнгийн улсын дугаар аваагүй гаалийн бичигтэй S500 загварын суудлын жижиг автомашиныг аваад миний танил уурхайн геологич ******* гэх залууд 50,000 ам.доллараар зарсан. Тэгээд тухайн үедээ машиныг бэлэн мөнгөөр зараагүй... гэж үндэслэлгүй, худал мэдүүлсэн. Мөн нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр бичсэн тайлбартаа ... би Тунгаа эгчтэй 2011 оны 12 дугаар сард уулзаж ярилцаж байхад зарах Мерседес бенз S500 маркийн автомашин байна зарж өгөөч гэхээр нь би машиныг зарж өгөхөөр зөвшөөрсөн тул миний нэр дээр автомашиныг шилжүүлж өгсөн... гэсэн. Мөн хариуцагч ******* нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ тухайн үед уг автомашиныг Эрдэнэбилэгийн хүсэлтээр авч байсан. Автомашиныг хэнээс авч байснаа санахгүй байна, Цэрэнбат гэдэг хүнээс итгэмжлэл авч байснаа сая хараад саналаа, автомашиныг ганцаараа очиж авсан гэж мэдүүлдэг. Мөн хариуцагч ******* нь хариу тайлбартаа ...би ийн хүсэлтээр *******аас уг автомашиныг очиж авсан гэж тайлбарладаг.

Иймээс , ******* нарын мэдүүлэг, тайлбар хоорондоо зөрүүтэй байна. Хэрэв , *******аас маргаан бүхий Бенз S550 маркийн автомашиныг хүүхдийн 100-гаас ирээд авч явсан юм бол уг автомашиныг дахин өөр хүнд буюу *******д хүлээлгэн өгөх боломжгүй юм. Бодит байдал дээр маргаан бүхий автомашин 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *******аас *******д олгогдсон итгэмжлэлээр *******д шилжсэн байхад үүнээс хойш 2 сарын дараа нь гараар бичсэн тайлбартаа би Тунгаа эгчтэй 2011 оны 12 дугаар сард уулзаж ярилцаж байхад зарах Мерседес бенз S500 маркийн автомашин байна зарж өгөөч гэхээр нь би машиныг зарж өгөхөөр зөвшөөрсөн тул миний нэр дээр шилжүүлж өгсөн гэх тайлбар бичсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй, худал тайлбар болохыг нотолж байна. Энэ автомашин нь ийн нэр дээр шилжиж байгаагүй. Иймд логик, он cap хугацаа, дарааллын хувьд илт алдаатай, хоорондоо илт зөрүүтэй, эргэлзээтэй дээрх мэдүүлэг, тайлбаруудаас харахад ******* нь ******* маркийн автомашиныг ийн хүсэлтээр аваагүй, ******* нь *******тэй хамт ирж, *******гийн *******аас авч байгаа автомашиныг *******гийн хүсэлтээр өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч явсан болох нь тодорхой байгаа болно.

5.4. Анхан шатны шүүх хуралдааны явцад маргааны үйл баримтыг бүрэн гүйцэт тогтооход нотлох баримт зайлшгүй бүрдүүлэх шаардлага үүссэн, энэ тохиолдолд шүүх хурлыг хойшлуулж нотлох баримтыг бүрдүүлэх учиртай, энэ талаар нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй нь хуульд нийцээгүй. Учир нь хариуцагч ******* нь өөрсдийн хамтрагч нартайгаа үгсэн хуйвалдаж, бэр эгч *******ыг залилан хуурч, итгэлийг нь эвдэж хохироож байгаа болно. Хэргийн бодит үнэн, үйл баримтыг тогтооход шүүх хуралдааны явцад нотлох баримтыг шалгах, шинээр нотлох баримт шаардлагатай болсон. Хэн нэгэн этгээд автомашин авч байгаа машины мөнгийг төлөх ёстой, гэтэл хэн хэн автомашин авсан нь тодорхойгүй болсон. Энэ нь хариуцагч нар үгсэн хуйвалдсан үйлдэл хийж байгаа нь үйл баримтыг бодитоор тодорхойлоход саад болж байгаа.

5.5. Анхан шатны шүүх эдгээр илт эргэлзээтэй, худал тайлбар, мэдүүлгийн үнэн зөвийг шалгаж тогтоохгүйгээр ******* нь ******* маркийн автомашиныг *******аас худалдаж аваагүй, ийн хэлснээр дээрх автомашиныг *******аас аваад *******од хүргэж өгсөн үйл баримтаар түүнийг тухайн тээврийн хэрэгслийн үнийн 50 хувийг төлөх ёстой гэж үзэхгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт алдаатай, үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байна. Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тайлбар, татгалзлаа нотлох баримтаар, үндэслэлтэйгээр нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх хэт нэг талыг баримталж, хариуцагч нарын тайлбараар хариуцагч нарыг автомашины үнийг нэхэмжпэгчид төлөх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, маргааны үйл баримтыг үнэн зөв тогтоож чадаагүй, шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв үнэлж, дүгнэлт өгч чадаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд ******* өмгөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг үндэслэн хүсэлт гаргасан. Тухайн нотлох баримтыг үнэлэх эс үнэлэх, нотлох баримт шаардлагатай гэж үзэх нь шүүхийн эрх хэмжээ бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх ёстой. Үүнтэй холбоотойгоор шүүх өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх ёстой. Ингэснээр ******* өмгөөлөгч шүүгчийг эрх зөрчсөн гэж ярих үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр өмнөх шүүх хуралдаанд энэхүү гэрээтэй холбоотой хамгийн эхний өмчлөгч, эзэмшигч, Автотээврийн газарт маргаан бүхий автомашины хамгийн анхны өмчлөгч болсон хүнийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргаж байсан боловч шүүх хүлээж аваагүй. Түүнчлэн нэхэмжлэгч талаас ач холбогдолгүй гэж бүрэн эсэргүүцэж байсан. Сүүлийн шүүх хуралдаанд ямар үндэслэлээр ач холбогдолтой гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэх үндэслэл заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан 7 үндэслэлээс аль үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасан болох талаар давж заалдах гомдол гаргаж байгаа нь тодорхой бус байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг хэрэглэхгүй байх ямар үндэслэл байсан, мөн энэ заалтыг хэрэглэхгүй өөр ямар зүйл заалтыг хэрэглэх ёстой байсан вэ гэх үндэслэлүүдийг заасангүй. Нөгөөтэйгүүр энэхүү хэрэгт өмнө нь шийдвэрлэгдсэн хэргийн талаар ярьж байна. Тус хэрэг маргаан нь эцэслэн шийдвэрлэгдсэн. Тухайн хэрэг маргаанд *******ын гаргаж байсан хариу тайлбар нь автомашинтай холбоотой байсан. 2018 оноос 2023 оныг хүртэл хугацаанд шийдвэрлэгдсэн. Шийдэгдэх явцад бенз автомашиныг 570 маркийн автомашинд тооцож өгсөн нь үндэслэлгүй байна гэж шийдвэрлэгдсэн. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу энэхүү үйл баримтыг нэгэнт шүүхээр шийдвэрлэгдсэн. Мөн ******* өмгөөлөгчийн зүгээс *******ын өмнөх хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлгийг иш татаж байна. Гэвч *******ын ярьсан зүйл, өнөөдрийн хэрэгт авагдсан баримтууд эрс зөрүүтэй. Яагаад гэвэл ******* гэх хүнд зөвхөн *******ыг төлөөлж, бусдад тухайн автомашиныг худалдан борлуулах итгэмжлэл олгосон байдаг. Гэхдээ хэрэгт Автотээврийн улсын бүртгэлийн ирүүлсэн лавлагаагаар 2012 онд ******* дахин гэх хүнд итгэмжлэл олгож, аас гэх хүнд худалдагдаж, анх 2012 онд улсын бүртгэлийн дугаар авагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүртгэлийг гаргуулах хүсэлтийг тавьж, анхан шатны шүүхээс тус хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Гэвч 2012 оноос хойшхи бүртгэл ирсэн тул 2011 оны эхний бүртгэлийг шаардсан боловч 2012 оноос өмнө ямар ч бүртгэл байгаагүй. Хэрэгт авагдсан автомашин хүлээлцсэн баримтыг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгсөн бөгөөд тус баримтад *******, ******* нарын гарын үсэг хуурамч гэдэг үндэслэлээр шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Тухайн үед ******* би өмнөөс нь гарын үсэг зурсан гэж тайлбарладаг бөгөөд өөрийнх нь бүрдүүлсэн баримт. Энэ мэтчилэн хэд хэдэн баримт үйлдэж, хүмүүсийг төөрөгдүүлдэг. Мөн цагдаад мэдүүлэг өгөхдөө автомашиныг 80,000 ам.доллароор зараад 30,000 ам.долларыг нь авсан. Одоо 50,000 ам.долларын үлдэгдэлтэй гэж мэдүүлэг өгдөг. ******* 3-4 өөр зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Үүнийг анхан шатны шүүхээс зөв шийдсэн гэж үзэж байна. Иймд хэрэгт авагдсан баримтууд эргэлзээтэй баримтууд байх тул анхан шатны шүүх зарим баримтыг үнэлээгүй. Мөн ******* өмнөх шийдэгдсэн хэрэгт хуурамч баримт өгч, одоог хүртэл тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 216,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч ******* хариу тайлбартаа ...миний найз нь *******тай харилцан тохирч автомашиныг худалдан авсан бөгөөд хөдөө явж таарсан учраас намайг очоод аваадах гэхээр нь би *******аас итгэмжлэл хийлгэн авсан гэж тайлбарлажээ. /хх-20/

Мөн хариуцагч ******* хариу тайлбартаа ...******* нь ийн хүсэлтийн дагуу автомашиныг авч, түүний даалгавраар цааш нь ******* гэрчид өгсөн гэх мэдүүлэг, ...*******аас мерседес бенз S550 маркийн автомашиныг аваагүй, уг хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн гэж тайлбарласан. /хх-75/

4. Хэрэгт авагдсан 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******гийн зүгээс ...нотлох баримтаар ирүүлсэн гэрээний огноо болон иргэний үнэмлэх бүдэг байна. Энэ нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа учраас нотлох баримтын шаардлага хангуулж, үзлэг хийлгүүлэх хүсэлттэй байна гэж тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан агуулга бүхий хүсэлтийг гаргасан гэж үзнэ.

4.1. Автотээврийн үндэсний төвөөс *******ын ид олгосон итгэмжлэл, той байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээг ирүүлсэн байх ба зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн тухайн нотлох баримтууд нь шинжлэн судлах боломжгүй нөхцөлд зохих шаардлага хангуулах арга хэмжээг шүүх өөрөө авах үүрэгтэй. Анхан шатны шүүх дээрх баримтуудыг нотлох баримт ирүүлсэн байгууллагаас тодруулан нотлох баримтын шаардлага хангуулах ажиллагааг хийгээгүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэнэ.

4.2. Үүнээс гадна нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад гаргасан дээрх хүсэлт нь нотлох баримт шинжлэн судлах боломжгүй нөхцөл байдалтай холбоотой байгааг шүүх анхаараагүй нь буруу болжээ.

5. Түүнчлэн, шүүх хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа ийг гэрчээр асуулгахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчжээ. /хх72-73/

6. Маргаан бүхий тээврийн хэрэгслийн анхны өмчлөгч болох ******* нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ ...*******т 80.000 ам.доллараар худалдсан, ******* нь *******д худалдахаар болсон шилжүүлж өгөөрэй гэсэн. ******* нь *******д итгэмжлэл хийгээд өг гэсний дагуу итгэмжлэл хийсэн гэжээ. /хх98-99/

6.1. Гэтэл Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримтаар ******* нь ид итгэмжлэл олгосон, үүний үндсэн дээр , нар автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, тээврийн хэрэгслийн эзэмшигчээр бүртгэгджээ.

6.2. Эдгээр баримтаас үзвэл ******* нь ид итгэмжлэл олгосон үндэслэл тодорхой бус, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн даалгавраар итгэмжлэл олгосон эсэх, эсхүл хариуцагч нарын татгалзлалд тусгагдсан этгээдүүд болох , ******* нартай холбоотой эсэх нөхцөл байдал тодорхойгүй байна.

ийг гэрчээр асуулгах хүсэлт нь маргаантай байгаа тээврийн хэрэгслийн шилжүүлгийн талаарх үйл баримтыг дүгнэхэд ач холбогдолтой байж болохоор байна.

Иймд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх ажиллагааг зохих ёсоор хийгээгүй, давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/00529 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,240,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН