| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2019/0177/Э |
| Дугаар | 184 |
| Огноо | 2019-02-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Т.И-д холбогдох эрүүгийн 1811024350867 дугаар 186/2019/0177/Э индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч Т.И, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нар оролцов.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэр-Мандал суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, гэр бүлийн байдал 4, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 221 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар, мөн хуулийн 125 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг хөнгөнийг нь хүндэд ньбагтааж бүгд биечлэн эдлэх ялыг 5 жил 1 хоногийн хугацаагаар тогтоосон ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр эдлээгүй үлдсэн 3 жил 29 хоногийн хорих ялаас 3 жилийг өршөөн хасаж, эдлээгүй үлдэж байгаа 29 хоногийг биечлэн эдэлж, 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,'Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 906/А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж, 11 жилийн хорих ялаар, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хорих ялаар, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан ялыг зарим хэсэг болох 4 жилийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж, нийт 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 143 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 07 жил 09 cap, 12 хоногийн хорих ялаас чөлөөлөгдөж байсан, Боржигон овогт Т.И
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Т.И нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Э.Агийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд хаалгыг эвдэн нэвтэрч, 1 хос эсгийн гутал, 1 хос эрэгтэй Тимберланд гутал, 1 хос эмэгтэй хуучин Тимберлэнд гутал, 1 хос эмэгтэй хүүхдийн хагас богино түрийтэй цөлийн шар гутал, 1 хос эмэгтэй хүний морин поло гутал, буйдангийн уут 2 ширхэг, олбог 4 ширхэг, ном зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 827.200 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, тоотод оршин суух хохирогч А.Мн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрийн ханыг эвдэн нэвтэрч, BSB брендийн 14 инчийн зурагт 1ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 227.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, тоотод оршин суух хохирогч П.Оын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд цонхоор нь нэвтэрч, даалинтай хөөрөг 1 ширхэг, гоо сайхны иж бүрдэл 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 144.900 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, тоотод оршин суух хохирогч Э.У-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нь нэвтэрч, 32 инчийн зурагт 1 ширхэг, Эрдэнэт хивс 2 ширхэг, ширмэн тогоо 1 ширхэг, шилэн аяга 10 ширхэг, шилэн таваг 15 ширхэг, эмэгтэй хүний булга шуба 1 ширхэг, уран зураг 1 ширхэг, ажиллагаагүй гар утас 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1.385.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, тоотод оршин суух хохирогч Х.Тын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд нэвтэрч, Philips маркийн 43 инчийн зурагт 1 ширхэг, савхин куртик 2 ширхэг, Самсунг эс-3 маркийн гар утас 1 ширхэг, Скай маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 827.400 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, тоотод оршин суух хохирогч П.Эгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд нэвтэрч, гуулин аяга 9 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн кулон 1 ширхэг, шүр 1 ширхэг, халуун сав 1 ширхэг, савхин куртик 1 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг, хонь 2 кг, үхрийн мах 4 кг, Хятад улсад үйлдвэрлэсэн гар утас 1 ширхэг, ажиллагаагүй Нокиа маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 917.840 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, тоотод оршин суух хохирогч Д.Агийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, Хайер маркийн зурагт 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 270.800 төгрөгийн хохирол буюу нийт 4.600.140 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Т.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би 7 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэнээс хохирогч Э.У-ын гэрээс 32 инчийн зурагт, 2 ширхэг Эрдэнэт хивсийг авсан, булган шуба, ширмэн тогоо, 10 ширхэг шилэн аяга, 15 ширхэг шилэн таваг, уран зураг, ажиллагаагүй гар утас зэргийг аваагүй. Хохирогч П.Эгийн гэрээс гуулин аяга 9 ширхэг, савхин хүрэм, ажиллагаагүй гар утсыг нь авсан. Мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн гинж, 1 хос мөнгөн ээмэг, кулон, шүр, халуун сав, бугуйн цаг, 2 килограмм хонины мах, 4 килограмм үхрийн махыг нь аваагүй. Хохирогч Э.А, А.М, П.О, Х.Т, Д.А нарын гэрээс авсан эд зүйлсээ хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг
Хохирогч Э.А мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр манай нөхөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, байх байшиндаа очиход зүгээр байсан гэсэн. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 11 цагийн орчим манай хөрш айлын хүн болох Баагий ах манай нөхөр рүү залгаж танай байшингийн хаалгыг эвдээд хулгай орсон юм шиг байна гэхээр нь бид нар очсон чинь үүдний амбаарын хаалга болон байшингийн бүргэд хаалга эвдэж хулгай орж, гэрээс эмэгтэй хүний хувцас болон бусад эд зүйл алдагдсан байсан. Манай гэрээс эрэгтэй хүний шар өнгийн арьсан Тимбэрланд гутал, эмэгтэй хүүхдийн хар өнгийн Тимберланд гутал, эмэгтэй хүүхдийн шар өнгийн цөлийн шар гутал, хар өнгийн эмэгтэй хүүхдийн усны гутал тус бүр 1 хос, буйдангийн дэрний уут 2 ширхэг, буйдан дээр тавьдаг жижиг дөрвөлжин 4 ширхэг олбог, хүүхдийн номнууд хулгайд алдсан... гэсэн мэдүүлэг /1хх-16-17/,
Яллагдагчаар Т.И мөрдөн байцаалтын шатанд: ...Би 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт эзэнгүй айл хайж явж байгаад уул руу өгсөөд нэг давхар эзэнгүй айл олсон. Тэгээд тэр айлыг нүдэлж аваад орой тэр айлын хашаа руу очоод гадна талын модон хаалгыг нь отверкаар цүүний даруулгыг хөшиж ороод амбаараас багаж аваад бүргэд хаалгыг эвдэж орсон. Тэр айлд ороод унтлагын өрөөний шүүгээнээс 2 ширхэг дэрний уут, буйдан дээр байсан 3-4 ширхэг олбог авсан. Өөр үнэд хүрэх зүйл байхгүй болохоор нь үүдний шүүгээнээс 1 хос эсгийн гутал, 1 хос эрэгтэй, 1 хос эмэгтэй тимберланд гутал, 1 хос усны гутал зэргийг авч гарсан... гэсэн мэдүүлэг /1хх-42-43/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-9-11/, Дамно ХХК-ны 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ЧД2-18-563 тоот үнэлгээний “...эсгийн гутал, 192.000, эрэгтэй Тимберланд гутал 72000, эмэгтэй хуучин Тимберлэнд гутал 72000, эмэгтэй хүүхдийн хагас богино түрийтэй цөлийн шар гутал 72000 төгрөг, нийт 408.000 төгрөг...”, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ЧД2-18-712 тоот үнэлгээний “... эмэгтэй хүний морин поло гутал 150.000, буйдангийн уут 2 ширхэг 60,000, олбог 4 ширхэг 55200, төмөр бүргэд хаалга 1 ширхэг 108.000 төгрөг, нийт 373.200 төгрөг...” гэх тайлан /1хх-32-37/, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ЧД2-19-007 тоот үнэлгээний “...ном 46000 төгрөг...” гэх тайлан /2хх-167-168/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 06/566 тоот дүгнэлтэд:
2. Шинжилгээнд ирүүлсэн адилтгалын шинжилгээнд тэнцэх 4 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь папилон санд МN005210004371 дугаараар бүртгэгдсэн Т.Иы баруун гарын алганы хээний дардастай тохирч байна.
Шинжээч Д.Нямдагва гэсэн дүгнэлт /1хх-26-29/,
Хохирогч А.М гэрчээр мөрдөн байцаалтын шатанд: ...Би 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн орчим манай эхнэр Б.Бы дүү болох Мийнд очоод цаг гаран болоод, замаараа эцэс орж хоолны юм авчихаад буцаад гэртээ иртэл гэрийн хаалга цоожтой, онгойлгоод гэртээ ороод ирэхэд гэрт дотор эд зүйл эмх цэгцгүй, манай зурагт байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрийн зүүн талын ханыг хугалж дотогш нэвтэрсэн байна. Манай гэрээс 14 инчийн BSB маркийн ЛСД зурагт алдагдсан. ...Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /1хх-66-67, 70-71/,
Яллагдагчаар Т.И мөрдөн байцаалтын шатанд: ...Миний санаж байгаагаар 2018 оны 07 дугаар сарын дундуур санагдаж байна. Хайлааст, Баянхошуу давдаг шинэ замын ойролцоо байх урд талдаа блокон хашаатай төмөр хашаатай айл байсан. Тэгээд хашааны хойд талын хэсэг нь онгорхой байхаар нь орсон чинь хашаанд нэг л Монгол гэр цоожтой байсан. Гэрийн зүүн хойд талын хаяаг нь сөхөж байгаад хөлөөрөө өшиглөж гараараа модыг хугалж ороод эд зүйлсийг нь онгичиж үзээд олигтой зүйл байхгүй болохоор нь гэрийн хойморт байсан жижиг хар өнгийн зурагтыг даавуунд ороогоод орж ирсэн газраараа буцаж гарч яваад гэртээ очсон. Маргааш өглөө нь 09-10 цагийн хооронд Хархорин зах дээр очиж явуулын хүнд 90.000 төгрөгөөр зарсан. Би тэр айл руу архи олж уух санаатай орсон... гэсэн мэдүүлэг /1хх-89-90/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-56-57/, Дамно ХХК-ны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЧД2-18-768 тоот үнэлгээний “...1 ширхэг зурагт 152.000 төгрөг, Монгол гэрийн 1 ширхэг хана 75.000 төгрөг, нийт 227.000 ...” гэх тайлан /2хх-197-198/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 06/481 тоот дүгнэлтэд:
Шинжээч Г.Гантулга гэсэн дүгнэлт /1хх-76-85/,
Хохирогч П.О мөрдөн байцаалтын шатанд: ...Би 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 08 цагийн орчим гэрээсээ гарсан ба хамгийн сүүлд гэрээс манай 12 настай охин 11 цаг 40 минутын үед хичээлдээ явсан байсан. Ингээд орой хамгийн түрүүнд гэртээ 16 цаг 40 минутын орчим ирээд байшингийн хаалгаа онгойлгоод ороход гэрт байсан эд зүйлс эмх цэгцгүй болгосон байхаар нь эд зүйлээ янзалчихаад гал тогооны өрөөндөө ороход цонх онгойсон байсан. Тэгээд хулгай орсон байж магадгүй гээд эд зүйлээ шалгаж үзэхэд манай нөхрийн хөөрөг болон миний гоо сайхны иж бүрдэл алга болсон байсан. Манай гэрээс шүүгээнд байсан цагаан өнгийн хөөрөг, гоо сайхны бүтээгдэхүүн алдагдсан. Улаан өнгийн толгойтой, гуулин нуухтай цагаан өнгийн дунд гарын хөөрөг нь манай нөхрийн хөөрөг мөн байна... гэсэн мэдүүлэг /1хх-111-122/,
Яллагдагчаар Т.И мөрдөн байцаалтын шатанд: ...Би 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр нэг өдрийн өглөө нэг айлд ороод, орой нь нэг айлд орж эд зүйлс хулгайлсан. Дээрх айлд би өглөө эрт орсон бөгөөд хашааны хаалга тухайн үед онгорхой байсан. Хашаан дотор ороод байшингийнх нь вакум цонхийг түлхэж ороод бурханы тавиур дээр байсан цагаан өнгийн хөөрөг даалинтай хамт авсан ба жижиг хайрцагтай гоо сайхны хэрэгсэл байхаар нь авч, орсон газраараа эргэж гарсан. Тэгээд гудамжинд уруудаад явж байхад нэг 30 гаран насны эгчид 2500 төгрөгөөр зарсан. Хөөргийг авч явж гэртээ тавьсан ба бас л зарж чадалгүй цагдаад баригдсан... гэсэн мэдүүлэг /1хх-132-133/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-101-104/, Дамно ХХК-ны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ЧД2-18-638 тоот үнэлгээний “...шинэ цагийн дунд гарын гуулин нуухтай, чулуун толгойтой, энгийн цагаан чулуун хөөрөг 85000, гоо сайхны ком 29900 төгрөг, нийт 114.900...” гэх тайлан /1хх-129/, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЧД2-18-769 тоот үнэлгээний “...хуучны энгийн хөөрөгний даалин 1 ширхэг 30.000 төгрөг...” гэх тайлан / 2хх-172-173/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5656 тоот дүгнэлтэд:
Шинжээч Э.Нарантунгалаг гэсэн дүгнэлт /1хх-118-126/,
Хохирогч Э.У мөрдөн байцаалтын шатанд: ...Би 2018 оны 07 дугаар сарын эхээр гэр бүлийн хамт Төв аймгийн Батсүмбэр суманд амарч байгаад 2018 оны 08 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө буюу 29-ний орой 23 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай том өрөөний цонх онгойсон байсан. Хамгийн түрүүнд нүдэнд харагдаж байдаг том өрөөний голд байсан зурагт маань алга болсон байсан. Тэгээд сайн шалгаад үзэхэд том өрөөний шалан дээр байсан шар өнгийн ногоондуу өнгийн хээтэй хивс болон шар өнгийн улаан бордуу өнгийн ногоон хээтэй хивс 2 ширхэг байхгүй байсан. Мөн бэлгэд авч байсан аяга, таваг, ширмэн тогоо, авдар дотор байсан эмэгтэй хүний булган шуба байхгүй байсан. Ханын уран зураг, хүүхдийн эвдэрхий гар утас байхгүй байсан. Энэ ширээн дээр байгаа эвдэрхий шил нь хагарсан хар өнгийн Лега маркийн гар утас нь манай хүүхдийн хэрэглэж байсан гар утас мөн байна. Шаргал өнгийн улаан бор хээтэй Эрдэнэт хивс, шаргал өнгийн ногоон хээтэй Эрдэнэт хивс нь манай том өрөөний шалан дээр байсан хивс мөн байна... гэсэн мэдүүлэг /1хх-150-151/,
Гэрч Э.Ц мөрдөн байцаалтын шатанд: ...Манай ломбарданд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Б.У гэдэг хүн дээрх зурагтыг барьцаанд тавьсан байна. Миний санаж байгаагаар тэр хүн өөрийнхөө нөхөр гэх хүнтэй ирсэн. Хугацаа нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дууссан ба тэрнээс хойш нэлээн удаан байсан боловч ирж авахгүй болохоор нь байгууллагын дүрмийн дагуу зарсан. Би хэн гэдэг хүнд зарсан талаар мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг /2хх-208-209/,
Яллагдагчаар Т.Иы мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 08 дугаар сарын сүүлээр цонхоор ороод хойморт байсан 32 инчийн ЛСД зурагт хулгайлсан. Тэгээд хэд хоногийн дараа дахин орж, 2 ширхэг хивс хулгайлсан. Хоёр хивс нь гэрт байсан... гэсэн мэдүүлэг /2хх-233/,
Дамно ХХК-ны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ЧД2-18-661 тоот үнэлгээний “...32 инчийн зурагт 1 ширхэг, Эрдэнэт хивс 2 ширхэг, ширмэн тогоо 1 ширхэг, шилэн аяга 1 ширхэг, шилэн таваг 1 ширхэг, эмэгтэй хүний булга шуба 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлан авч, нийт 1.312.000 төгрөг...” гэх тайлан /1хх-158-159/,
2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ЧД2-19-014 тоот үнэлгээний “...Скай Вега маркийн гар утас 1 ширхэг 28000 төгрөг, жаазтай уран зураг 1 ширхэг 45000 төгрөг, нийт 73000 төгрөг...” гэх тайлан /2хх-180-181/,
Сайхан барьцаат зээлийн үйлчилгээний газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №5424 дугаарын зээлийн гэрээ /2хх-233/,
Хохирогч Х.Т мөрдөн байцаалтын шатанд: ...Би эхнэр хүүхдийн хамт 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймаг руу ургийн баярт оролцохоор явсан юм. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн орчим Дундговь аймгаас гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож эвдсэн байдалтай байхаар нь гэр рүүгээ ороход гэрийн эд зүйлийг эмх замбараагүй болгосон байдалтай байсан. Манай байшингийн том өрөөнд байсан Плипс маркийн 43 инчийн зурагт болон хананд байдаг өлгүүрээс эрэгтэй, эмэгтэй 2 ширхэг савхин куртика 2 ширхэг, том өрөөний хувцасны шургуулганд байсан Самсунг эс-3 маркийн гар утас болон Скайтелийн сим ордог Скайе маркийн гар утас зэрэг алга болсон. Ээж Долгорсүрэн рүү залгаж юу болсон талаар асуухад 2018 оны 08 дугаар сарын 18-ны орой манай хашаанд байдаг гэртээ ирж хоночихоод маргааш өглөө буюу 2018 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн орчим ажил руугаа явахад манай байшингийн хаалга үүдийг шалгахад зүгээр байсан гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /1хх-177-178/,
Гэрч О.Долгор мөрдөн байцаалтын шатанд: ...Намайг 2018 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн орчим ажилтай болоод явсан. Харин тэр үед манай хүүхдийн гэрийн хаалганы цоож бүрэн бүтэн байсан... гэсэн мэдүүлэг /1хх-181/,
Яллагдагчаар Т.И мөрдөн байцаалтын шатанд: ...Би 2018 оны 08 дугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 112 дугаар автобусны буудлаас зүүн тийш Хайлааст давдаг хэсэгт байдаг хамтран амьдрагч Б.Уянгын хамаатны ахынх нь гэрт шөнө 01 цагаас 02 цагийн хооронд очиход хашаанд нь байдаг байшин нь цоожтой байсан. Тэгэхээр нь хойд талд нь эзэнгүй айл байхаар нь хаалгаар нь ороод байшингийн хаалганы цоожийг эвдэж ороод том өрөөнд байсан зурагт, гал тогооны өрөөний өлгүүрт байсан эрэгтэй, эмэгтэй савхин куртик, шургуулганд байсан 2 ширхэг гар утсыг авсан. Тэгээд гэртээ очоод зурагтыг нь орон дээр тавьсан байсан бөгөөд тэрийгээ мартаад суугаад эвдэлчихсэн. Тэгээд асахгүй байхаар нь гаргаж хаясан. Савхин куриктнууд нь хуучирч хүн авах шинжгүй болохоор нь хаясан... гэсэн мэдүүлэг/1хх-225-226/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-170-174/, Дамно ХХК-ны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЧД2-18-772 тоот
үнэлгээний “...43 инчийн зурагт 539.400, эрэгтэй савхин хүрэм 1 ширхэг 88000,
эмэгтэй хүний савхин хүрэм 1 ширхэг 72000, Самсунг эс-3 маркийн гар утас 1
ширхэг 72000 төгрөг, нийт 771400 төгрөг ...” гэх тайлан /2хх-192-193/, Дамно ХХК-ны 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн ЧД2-18-727 тоот үнэлгээний “...Скайе нэртэй гар утас 1 ширхэг 56000 ...” гэх тайлан /2хх-187-188/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08
дугаар сарын 24-ний өдрийн 5014 тоот дүгнэлтэд:
...А гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь папилон санд МИ005210004371 дугаартай Т.Иы гэх зүүн гарын ядам хурууны хээний дардастай, Б гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь МN000510007702 дугаартай Т.Иы зүүн гарын дунд хурууны хээний дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байна...
Шинжээч Х.Бат-Эрдэнэ гэсэн дүгнэлт /1хх-189-190/,
Хохирогч П.Э мөрдөн байцаалтын шатанд: ...Би 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө хамаатны хүний хурим, найранд ороод тэр өдрөө Төв аймгийн Лүн сум явсан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай аав маань залгаад гэрт чинь хулгай орсон юм шиг байна, яах уу гэхээр нь цагдаагийн байгууллагад мэдэгд гэж хэслэн. Намайг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны орой гэртээ ирсэн. Томоосоо жижгэрсэн гуулин аяга 9 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн гинж, ээмэг, кулон, хуучны жижиг улаан шүр, халуун сав, хонь, үхрийн мах алдагдсан. Мөн эвдэрхий гар утас, шаргал өнгийн бугуйн цаг, Нокиа гар утас байхгүй байсан. Энэ 9 ширхэг томоосоо жижгэрсэн гуулин шаргал аяганууд болон эвдэрхий ногоон гар утас, Нокиа гар утас, бугуйн цаг манай гэрээс алдсан эд зүйл мөн байна... гэсэн мэдүүлэг /1хх-245-146/,
Гэрч Э.Шоовдор мөрдөн байцаалтын шатанд: ...Би 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дрож болон өмнө нь зарна гэж байсан хивс асуух гээд орсон. Тэр үед хүүхдийн нь толгой дээр дэр унаад би тэр дэрийг аваад цонхон талд суухад өөдөөс харсан бор өнгийн шүүгээн дээр ил зэс гуулин аяга томоосоо жижгэрсэн давхарлаад тавьсан байсан.Тэгээд тэдний гэрээс гараад аавынд ирж Уянгын гэрт аяга байгаа талаар хэлсэн. Улмаар би хулгайд юмаа алдсан Энхтүвшин эгчид утсаар холбогдож аяганы талаар хэлэхэд намайг сайн үзэхийг хэлсэн, 9 ширхэг аяга байх ёстой гэсэн. Дахин гэрт нь орж харахад яг 9 ширхэг байсан. Мөн хөлдүү мах гаргасан хоол хийгээд сууж байсан. Намайг Чука нь энэ аягануудыг комоор нь 30.000 төгрөгөөр авах уу гэж байсан. Чука 8 сард санагдаж байна Эрдэнэт хивс 50.000 төгрөгөөр зарна гэж байсан... гэсэн мэдүүлэг /2хх-2-3/,
Яллагдагчаар Т.Иы мөрдөн байцаалтын шатанд: ...Би 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр орой харанхуй болсон үед түлээ авах гээд гараад гэрээсээ зүүн зүгт хойд зүг рүү алхаад нилээн уул дээшээ өгсөөд давсан. Модон хашаатай, хаалганы үүдэнд том цементтэй нэг давхар улаан байшин байсан ба гэрэл нь унтраастай байхаар нь хашааг нь давж ороод урд талын вакуум цонх түлхэж ороод гал зуухны өрөөнөөс гуулин гэмээр томоосоо жижгэрсэн 9 ширхэг аяга, өлгүүрт байсан савхин куртик, дэлгэц нь хагархай гар утас, шаргал өнгийн бугуйн цаг, цайны халуун сав зэргийг аваад орсон цонхоороо эргэж гараад хойд талаар нь гарах гэж байтал савхин куртик нь хадаасанд ураад, халуун савыг банзанд цохигдож хагараад тэр хоёрыг нь хог дээр хаясан... гэсэн мэдүүлэг /2хх-13-14/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-235-239/, Дамно ХХК-ны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ЧД2-19-015 тоот үнэлгээний "...хятад улсад үйлдвэрлэсэн гар утас 1 ширхэг 4800, ажиллагаагүй Нокиа маркийн гар утас 1 ширхэг 5600 төгрөг, бугуй цаг 1 ширхэг 21000 төгрөг, нийт 74600 төгрөг..." гэх тайлан /2хх-160-161/, Дамно ХХК-ны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ЧД2-18-657 тоот үнэлгээний “...9 ширхэг гуулин аяга 180.000, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг 240.000, эрэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг 65.000, эмэгтэй хүний 1 хос мөнгөн ээмэг 25.000, мөнгөн кулон, гинж хос 1 ширхэг 35.000, халуун сав 1 ширхэг 10800, эрэгтэй богино савхин куртик 1 ширхэг 45.000, хонины цул мах 2 кг 10800, үхрийн цул мах 4 кг 31.640, нийт 2.443.240 төгрөг ...” гэх тайлан /2хх-10-11/, Дамно ХХК-ны 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ЧД2-19-008 тоот үнэлгээний “...улаан шүр 1 ширхэг 200.000 ...” гэх тайлан /2хх-156-157/,
Хохирогч Д.А мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Задгайд тоотод 4-н ханатай Монгол гэртээ охинтойгоо хамт байсан. Өдрийн 12 цаг 17 минутанд охиноо сургуульд хүргэж өгөхөөр гэрээсээ гараад, гэрийн хаалгыг цоожлоод гарсан. 15 цаг 40 минутанд гэртээ ирээд Монгол гэрийнхээ хаалгыг харахад цүү хөшиж, цоож зүгээр зүүсэн байсан... хаалгыг татаад харахад 42 инчийн хар өнгийн Хайер маркийн зурагт хулгайлсан байсан. Өөр зүйл алга болоогүй байсан. 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр манай нөхөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, тоотод байх байшиндаа очиход зүгээр байсан гэсэн. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 11 цагийн орчим манай хөрш айлын хүн болох Баагий ах манай нөхөр лүү залгаж танай байшингийн хаалгыг эвдээд хулгай орсон юм шиг байна гэхээр нь бид нар очсон чинь үүдний амбаарын хаалга болон байшингийн бүргэд хаалга эвдэж хулгай орж, гэрээс эмэгтэй хүний хувцас болон бусад эд зүйл алдагдсан байсан. Манай гэрээс эрэгтэй хүний шар өнгийн арьсан Тимбэрланд гутал, эмэгтэй хүүхдийн хар өнгийн Тимберланд гутал, эмэгтэй хүүхдийн шар өнгийн цөлийн шар гутал, хар өнгийн эмэгтэй хүүхдийн усны гутал тус бүр 1 хос, буйдангийн дэрний уут 2 ширхэг, буйдан дээр тавьдаг жижиг дөрвөлжин 4 ширхэг олбог, хүүхдийн номнууд хулгайд алдсан... гэсэн мэдүүлэг /2хх-204-205/,
Гэрч Ц.Шинэбаяр мөрдөн байцаалтын шатанд: ...Манай ломбарданд 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б.У гэдэг хүн 42 инчийн зурагт барьцаанд тавьсан байна. Энэ зурагтыг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зарсан байна. Хугацаа нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дууссан..." гэх мэдүүлэг /2хх-204-205/,
Яллагдагчаар Т.И мөрдөн байцаалтын шатанд: ...Сүхбаатар дүүргийн 7 буудлын эцсийн цаана голын наад талд байсан дээврийн төмрөөр хашаа хийсэн айл байсан. Тэр айлын хашааг давж ороод Монгол гэр байхаар нь цүүг нь хашаан дотроос нэг төмөр шиг зүйл олж байгаа хөшиж онгойлгоод хойморт байсан ЛСД зурагтыг бүтээлгэнд ороож аваад гарсан... гэсэн мэдүүлэг /2хх-220-223/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-107-111/, Дамно ХХК-ны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ЧД2-18-763 тоот үнэлгээний “...Хайер маркийн 42 инчийн зурагт 1 ширхэг 260.000 төгрөг...” гэх тайлан /2хх-129-130/, Дамно ХХК-ны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ЧД2-19-013 тоот үнэлгээний “...орны бүтээлэг 1 ширхэг 10800 төгрөг...” гэх тайлан /2хх-132-133/, Саран капитал ломбардны 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №0007770 дугаартай Банзрагчийн Уянгын нэрээр 42 инчийн Хайер маркийн зурагт барьцаалсан зээлийн гэрээний хуулбар /2хх-138/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-44/, төрсний гэрчилгээний лавлагаа /3хх-10/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Т.И нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамжны 4-43 тоотод оршин суух хохирогч Э.Агийн эзэмшлийн байшингийн бүргэд хаалгыг эвдэн орж, эд зүйлс хулгайлж нийт 827.200 төгрөгийн хохирол, 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 62 дугаар гудамжны 835Ё тоотод оршин суух хохирогч А.Мгийн Монгол гэрийн цоожийг эвдэн орж, эд зүйлс хулгайлж 227.000 төгрөгийн хохирол, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22 дугаар гудамжны 795 тоотод оршин суух хохирогч П.Оын байшингийн цонхоор нэвтрэн орж, эд зүйлс хулгайлж 144.900 төгрөгийн хохирол, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22 дугаар гудамжны 790А тоотод оршин суух хохирогч Э.У-ын байшингийн цонхоор нэвтэрч, эд зүйлс хулгайлж 1.385.000 төгрөгийн хохирол, 2018 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 10-46 тоотод оршин суух хохирогч Х.Тын байшинд нэвтэрч, эд зүйл хулгайлж нийт 827.400 төгрөгийн хохирол, 2018 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 19-30 тоотод оршин суух хохирогч П.Эгийн байшинд нэвтрэн орж нийт 917.840 төгрөгийн хохирол, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын задгай тоотод оршин суух хохирогч Д.Агийн байшинд нэвтрэн орж нийт 270.800 төгрөгийн хохирол, нийт 4.600.140 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Нийт 152 хоног цагдан хоригдсон. Уг цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Хохирогч Э.Ад учруулсан 827.200 төгрөгийн хохирлоос 563.200 төгрөг, хохирогч А.Мд учруулсан 227.000 төгрөг, хохирогч П.Од учруулсан 144.900 төгрөг, хохирогч Э.Уд учруулсан 1.385.000 төгрөгийн хохирлоос 1.145.000 төгрөг, хохирогч Х.Т 827.400 төгрөг, хохирогч П.Эд учруулсан 917.840 төгрөг, хохирогч Д.Ад учруулсан 270.800 төгрөгийн хохирлыг тус тус шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгох саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулсан. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заасан ялын доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Хохирогч нар болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч нар, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Т.И нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-4-43 тоотод оршин суух хохирогч Э.Агийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд хаалгыг эвдэн нэвтэрч, 1 хос эсгийн гутал, 1 хос эрэгтэй Тимберланд гутал, 1 хос эмэгтэй хуучин Тимберлэнд гутал, 1 хос эмэгтэй хүүхдийн хагас богино түрийтэй цөлийн шар гутал, 1 хос эмэгтэй хүний морин поло гутал, буйдангийн уут 2 ширхэг, олбог 4 ширхэг, ном зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 827.200 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын тоотод оршин суух хохирогч А.Мн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрийн ханыг эвдэн нэвтэрч, BSB брендийн 14 инчийн зурагт 1ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 227.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22-795 тоотод оршин суух хохирогч П.Оын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд цонхоор нь нэвтэрч, даалинтай хөөрөг 1 ширхэг, гоо сайхны иж бүрдэл 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 144.900 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22-790а тоотод оршин суух хохирогч Э.У-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нь нэвтэрч, 32 инчийн зурагт 1 ширхэг, Эрдэнэт хивс 2 ширхэг, ширмэн тогоо 1 ширхэг, шилэн аяга 10 ширхэг, шилэн таваг 15 ширхэг, эмэгтэй хүний булга шуба 1 ширхэг, уран зураг 1 ширхэг, ажиллагаагүй гар утас 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1.385.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 10-46 тоотод оршин суух хохирогч Х.Тын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд нэвтэрч, Philips маркийн 43 инчийн зурагт 1 ширхэг, савхин куртик 2 ширхэг, Самсунг эс-3 маркийн гар утас 1 ширхэг, Скай маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 827.400 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 19-30 тоотод оршин суух хохирогч П.Эгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд нэвтэрч, гуулин аяга 9 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн кулон 1 ширхэг, шүр 1 ширхэг, халуун сав 1 ширхэг, савхин куртик 1 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг, хонь 2 кг, үхрийн мах 4 кг, Хятад улсад үйлдвэрлэсэн гар утас 1 ширхэг, ажиллагаагүй Нокиа маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 917.840 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын задгай тоотод оршин суух хохирогч Д.Агийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрийн хаалгыг эвдзн нэвтэрч, инчийн Хайер маркийн зурагт 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 270.800 төгрөгийн хохирол буюу нийт 4.600.140 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Э.Агийн: ...2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр манай нөхөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн тоотод байх байшиндаа очиход зүгээр байсан гэсэн. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 11 цагийн орчим манай хөрш айлын хүн болох Баагий ах манай нөхөр рүү залгаж танай байшингийн хаалгыг эвдээд хулгай орсон юм шиг байна гэхээр нь бид нар очсон чинь үүдний амбаарын хаалга болон байшингийн бүргэд хаалга эвдэж хулгай орж, гэрээс эмэгтэй хүний хувцас болон бусад эд зүйл алдагдсан байсан. Манай гэрээс эрэгтэй хүний шар өнгийн арьсан Тимбэрланд гутал, эмэгтэй хүүхдийн хар өнгийн Тимберланд гутал, эмэгтэй хүүхдийн шар өнгийн цөлийн шар гутал, хар өнгийн эмэгтэй хүүхдийн усны гутал тус бүр 1 хос, буйдангийн дэрний уут 2 ширхэг, буйдан дээр тавьдаг жижиг дөрвөлжин 4 ширхэг олбог, хүүхдийн номнууд хулгайд алдсан... гэсэн мэдүүлэг, хохирогч А.Мгийн гэрчээр: ...Би 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн орчим манай эхнэр Б.Бы дүү болох Мийнд очоод цаг гаран болоод, замаараа эцэс орж хоолны юм авчихаад буцаад гэртээ иртэл гэрийн хаалга цоожтой, онгойлгоод гэртээ ороод ирэхэд гэрт дотор эд зүйл эмх цэгцгүй, манай зурагт байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрийн зүүн талын ханыг хугалж дотогш нэвтэрсэн байна. Манай гэрээс 14 инчийн BSB маркийн ЛСД зурагт алдагдсан. ...Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг, хохирогч П.Оын: ...Би 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 08 цагийн орчим гэрээсээ гарсан ба хамгийн сүүлд гэрээс манай 12 настай охин 11 цаг 40 минутын үед хичээлдээ явсан байсан. Ингээд орой хамгийн түрүүнд гэртээ 16 цаг 40 минутын орчим ирээд байшингийн хаалгаа онгойлгоод ороход гэрт байсан эд зүйлс эмх цэгцгүй болгосон байхаар нь эд зүйлээ янзалчихаад гал тогооны өрөөндөө ороход цонх онгойсон байсан. Тэгээд хулгай орсон байж магадгүй гээд эд зүйлээ шалгаж үзэхэд манай нөхрийн хөөрөг болон миний гоо сайхны иж бүрдэл алга болсон байсан. Манай гэрээс шүүгээнд байсан цагаан өнгийн хөөрөг, гоо сайхны бүтээгдэхүүн алдагдсан. Улаан өнгийн толгойтой, гуулин нуухтай цагаан өнгийн дунд гарын хөөрөг нь манай нөхрийн хөөрөг мөн байна... гэсэн мэдүүлэг, хохирогч Э.У-ын: ...Би 2018 оны 07 дугаар сарын эхээр гэр бүлийн хамт Төв аймгийн Батсүмбэр суманд амарч байгаад 2018 оны 08 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө буюу 29-ний орой 23 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай том өрөөний цонх онгойсон байсан. Хамгийн түрүүнд нүдэнд харагдаж байдаг том өрөөний голд байсан зурагт маань алга болсон байсан. Тэгээд сайн шалгаад үзэхэд том өрөөний шалан дээр байсан шар өнгийн ногоондуу өнгийн хээтэй хивс болон шар өнгийн улаан бордуу өнгийн ногоон хээтэй хивс 2 ширхэг байхгүй байсан. Мөн бэлгэд авч байсан аяга, таваг, ширмэн тогоо, авдар дотор байсан эмэгтэй хүний булган шуба байхгүй байсан. Ханын уран зураг, хүүхдийн эвдэрхий гар утас байхгүй байсан. Энэ ширээн дээр байгаа эвдэрхий шил нь хагарсан хар өнгийн Лега маркийн гар утас нь манай хүүхдийн хэрэглэж байсан гар утас мөн байна. Шаргал өнгийн улаан бор хээтэй Эрдэнэт хивс, шаргал өнгийн ногоон хээтэй Эрдэнэт хивс нь манай том өрөөний шалан дээр байсан хивс мөн байна... гэсэн мэдүүлэг, гэрч Э.Ц мөрдөн байцаалтын шатанд: ...Манай ломбарданд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Б.У гэдэг хүн дээрх зурагтыг барьцаанд тавьсан байна. Миний санаж байгаагаар тэр хүн өөрийнхөө нөхөр гэх хүнтэй ирсэн. Хугацаа нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дууссан ба тэрнээс хойш нэлээн удаан байсан боловч ирж авахгүй болохоор нь байгууллагын дүрмийн дагуу зарсан. Би хэн гэдэг хүнд зарсан талаар мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг, хохирогч Х.Тын: ...Би эхнэр хүүхдийн хамт 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймаг руу ургийн баярт оролцохоор явсан юм. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн орчим Дундговь аймгаас гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож эвдсэн байдалтай байхаар нь гэр рүүгээ ороход гэрийн эд зүйлийг эмх замбараагүй болгосон байдалтай байсан. Манай байшингийн том өрөөнд байсан Плипс маркийн 43 инчийн зурагт болон хананд байдаг өлгүүрээс эрэгтэй, эмэгтэй 2 ширхэг савхин куртика 2 ширхэг, том өрөөний хувцасны шургуулганд байсан Самсунг эс-3 маркийн гар утас болон Скайтелийн сим ордог Скайе маркийн гар утас зэрэг алга болсон. Ээж Долгорсүрэн рүү залгаж юу болсон талаар асуухад 2018 оны 08 дугаар сарын 18-ны орой манай хашаанд байдаг гэртээ ирж хоночихоод маргааш өглөө буюу 2018 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн орчим ажил руугаа явахад манай байшингийн хаалга үүдийг шалгахад зүгээр байсан гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг, гэрч О.Долгорын: ...Намайг 2018 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн орчим ажилтай болоод явсан. Харин тэр үед манай хүүхдийн гэрийн хаалганы цоож бүрэн бүтэн байсан... гэсэн мэдүүлэг, хохирогч П.Эгийн: ...Би 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө хамаатны хүний хурим, найранд ороод тэр өдрөө Төв аймгийн Лүн сум явсан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай аав маань залгаад гэрт чинь хулгай орсон юм шиг байна, яах уу гэхээр нь цагдаагийн байгууллагад мэдэгд гэж хэслэн. Намайг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны орой гэртээ ирсэн. Томоосоо жижгэрсэн гуулин аяга 9 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн гинж, ээмэг, кулон, хуучны жижиг улаан шүр, халуун сав, хонь, үхрийн мах алдагдсан. Мөн эвдэрхий гар утас, шаргал өнгийн бугуйн цаг, Нокиа гар утас байхгүй байсан. Энэ 9 ширхэг томоосоо жижгэрсэн гуулин шаргал аяганууд болон эвдэрхий ногоон гар утас, Нокиа гар утас, бугуйн цаг манай гэрээс алдсан эд зүйл мөн байна... гэсэн мэдүүлэг, гэрч Э.Шоовдорын: ...Би 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дрож болон өмнө нь зарна гэж байсан хивс асуух гээд орсон. Тэр үед хүүхдийн нь толгой дээр дэр унаад би тэр дэрийг аваад цонхон талд суухад өөдөөс харсан бор өнгийн шүүгээн дээр ил зэс гуулин аяга томоосоо жижгэрсэн давхарлаад тавьсан байсан.Тэгээд тэдний гэрээс гараад аавынд ирж Уянгын гэрт аяга байгаа талаар хэлсэн. Улмаар би хулгайд юмаа алдсан Энхтүвшин эгчид утсаар холбогдож аяганы талаар хэлэхэд намайг сайн үзэхийг хэлсэн, 9 ширхэг аяга байх ёстой гэсэн. Дахин гэрт нь орж харахад яг 9 ширхэг байсан. Мөн хөлдүү мах гаргасан хоол хийгээд сууж байсан. Намайг Чука нь энэ аягануудыг комоор нь 30.000 төгрөгөөр авах уу гэж байсан. Чука 8 сард санагдаж байна Эрдэнэт хивс 50.000 төгрөгөөр зарна гэж байсан... гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.Агийн: ...2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Задгайд тоотод 4-н ханатай Монгол гэртээ охинтойгоо хамт байсан. Өдрийн 12 цаг 17 минутанд охиноо сургуульд хүргэж өгөхөөр гэрээсээ гараад, гэрийн хаалгыг цоожлоод гарсан. 15 цаг 40 минутанд гэртээ ирээд Монгол гэрийнхээ хаалгыг харахад цүү хөшиж, цоож зүгээр зүүсэн байсан... хаалгыг татаад харахад 42 инчийн хар өнгийн Хайер маркийн зурагт хулгайлсан байсан. Өөр зүйл алга болоогүй байсан. 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр манай нөхөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-4-43 тоотод байх байшиндаа очиход зүгээр байсан гэсэн. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 11 цагийн орчим манай хөрш айлын хүн болох Баагий ах манай нөхөр лүү залгаж танай байшингийн хаалгыг эвдээд хулгай орсон юм шиг байна гэхээр нь бид нар очсон чинь үүдний амбаарын хаалга болон байшингийн бүргэд хаалга эвдэж хулгай орж, гэрээс эмэгтэй хүний хувцас болон бусад эд зүйл алдагдсан байсан. Манай гэрээс эрэгтэй хүний шар өнгийн арьсан Тимбэрланд гутал, эмэгтэй хүүхдийн хар өнгийн Тимберланд гутал, эмэгтэй хүүхдийн шар өнгийн цөлийн шар гутал, хар өнгийн эмэгтэй хүүхдийн усны гутал тус бүр 1 хос, буйдангийн дэрний уут 2 ширхэг, буйдан дээр тавьдаг жижиг дөрвөлжин 4 ширхэг олбог, хүүхдийн номнууд хулгайд алдсан... гэсэн мэдүүлэг, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд Дамно ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлангууд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Т.И нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-4-43 тоотод оршин суух хохирогч Э.Агийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд хаалгыг эвдэн нэвтэрч, 1 хос эсгийн гутал, 1 хос эрэгтэй Тимберланд гутал, 1 хос эмэгтэй хуучин Тимберлэнд гутал, 1 хос эмэгтэй хүүхдийн хагас богино түрийтэй цөлийн шар гутал, 1 хос эмэгтэй хүний морин поло гутал, буйдангийн уут 2 ширхэг, олбог 4 ширхэг, ном зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 827.200 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 62-835Ё тоотод оршин суух хохирогч А.Мн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрийн ханыг эвдэн нэвтэрч, BSB брендийн 14 инчийн зурагт 1ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 227.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22-795 тоотод оршин суух хохирогч П.Оын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд цонхоор нь нэвтэрч, даалинтай хөөрөг 1 ширхэг, гоо сайхны иж бүрдэл 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 144.900 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22-790а тоотод оршин суух хохирогч Э.У-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нь нэвтэрч, 32 инчийн зурагт 1 ширхэг, Эрдэнэт хивс 2 ширхэг, ширмэн тогоо 1 ширхэг, шилэн аяга 10 ширхэг, шилэн таваг 15 ширхэг, эмэгтэй хүний булга шуба 1 ширхэг, уран зураг 1 ширхэг, ажиллагаагүй гар утас 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1.385.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 10-46 тоотод оршин суух хохирогч Х.Тын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд нэвтэрч, Philips маркийн 43 инчийн зурагт 1 ширхэг, савхин куртик 2 ширхэг, Самсунг эс-3 маркийн гар утас 1 ширхэг, Скай маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 827.400 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 19-30 тоотод оршин суух хохирогч П.Эгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд нэвтэрч, гуулин аяга 9 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн кулон 1 ширхэг, шүр 1 ширхэг, халуун сав 1 ширхэг, савхин куртик 1 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг, хонь 2 кг, үхрийн мах 4 кг, Хятад улсад үйлдвэрлэсэн гар утас 1 ширхэг, ажиллагаагүй Нокиа маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 917.840 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын задгай тоотод оршин суух хохирогч Д.Агийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрийн хаалгыг эвдзн нэвтэрч, инчийн Хайер маркийн зурагт 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 270.800 төгрөгийн хохирол буюу нийт 4.600.140 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.
Шүүгдэгч Т.И нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар бусдын хөрөнгийг хулгайлсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.Ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар бусдын хөрөнгийг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Ид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Т.Ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Э.Ад 563.200 төгрөгийг, хохирогч А.Мд 227.000 төгрөгийг, хохирогч П.Од 144.900 төгрөгийг, хохирогч Э.Уд 1.145.000 төгрөгийг, хохирогч Х.Тт 827.400 төгрөгийг, хохирогч П.Эд 763.240 төгрөгийг, хохирогч Д.Ад 270.800 төгрөгийг тус тус шүүгдэгч Т.Иаас гаргуулж олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.И нь нийт 152 цагдан хоригдсон байна.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.