Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 351

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар баг Аргалант гэх газар оршин суух, Т овгийн Л6 Л-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар баг Аргалант гэх газар оршин суух, С овгийн Б6 Д-д холбогдох

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Л, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.Д 2006 онд танилцан хамт амьдарч байгаад 2008 онд гэр бүл болсон. 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүү Л.Б, 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр охин Д.О, 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр охин Д.О, 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүү Д.Л, хүү Д.Л нарыг төрүүлсэн. Хамтран амьдрах 7 жилийн хугацаанд Б.Д нь зодож нүдэж, архи ууж, агсам согтуу тавьж, байнгын дарамтанд байлгаж байсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Л 2008 онд гэр бүл болж 5 хүүхдийн эцэг, эх болцгоосон. Бид дундын өмч 300-аад толгой мал болж байсан. Гэтэл 2015 оны 05 дугаар сарын18-нд 3000000 төгрөгийн зээл авсан бөгөөд надад наалдсаэн зүйл байхгүй. 2015 оны 11 дүгээр сард мөнгөн эмээлээ ломбарданд 1500000 төгрөгөөр сарын хугацаатай тавьж 12 дугаар сард 3 адуу 30 эм хонь борлуулж эмээлээ авсан. Эхнэр маань 2015 оны 04 дүгээр сард 70 бог мал авч үлдсэн. Миний бие одоо 60-аад бог малтай. Гэрлэлтээ цуцлуулахгүй, архи уухгүй. Эхнэр 5 хүүхэддээ халамжтай байна гэжээ.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Л нь хариуцагч Б.Д-д холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө хуваалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Л.Л, Б.Дн нар нь 2008 оны 08 дугаар сарын 17-ны өдөр  гэр бүл болж, тэдний дундаас 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүү Л.Б, 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр охин Д.О, 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр охин Д.О, 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүү Д.Л хүү Д.Л нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, №0000980591/0051, 0000603878/16, 0418116/42, 0000603877/15, 0007676/0004 дугаартай хүү Л.Б, охин Д.О, Д.О, хүү Д.Л, Д.Л нарын төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, №0052365/06 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Б.Д нь гэрлэлтээ цуцлуулахгүй, эвлэрэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 931 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэргийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч зохигчид эвлэрээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар зохигчдын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдийн асрамжийг тогтоохдоо хүүхдүүдийн хүмүүжил болон эрүүл мэндэд тавих анхаарал, Д.О, Л.Б, Д.О, Д.Л, Д.Л нар нь төрсөн эх Л.Л асрамжинд байдаг талаарх зохигчдын тайлбар, Гучин-Ус сумын Ерөнхий боловсролын сургууль болон Эрүүл мэндийн төв, Гучин-Ус сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтуудаар нотлогдож байна. Хүү Бар-Ирвэсбаатар, охин Д.Оюунжаргал нарын саналыг авахад тус хүүхдүүд нь төрсөн эх Л.Л асрамжинд үлдэх хүсэлтэйгээ илэрхийлсэн, Д.О, Д.Л, Д.Л нар нь бага насны буюу 3-6 настай, эхийн анхаарал халамж шаардлагатай байх тул Д.Оюунжаргал, Л.Б, Д.Оюунгэрэл, Д.Л, Д.Л нарыг төрсөн эх Л.Л асрамжид үлдээж, төрсөн эцэг Б.Д тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч гэр бүлийн дундын хөрөнгөөс өөртөө болон хүүхдүүдээ ногдох хэсгийг авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигчид 2008 оноос хойш хамт амьдарсан ба энэ хугацаанд хамтын хөдөлмөрийн үр дүнд нь мал нь өссөн талаар хэн хэн нь тайлбарласан байх тул иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар 2015 оны мал тооллогын А дансанд бүртгэгдсэн 60 толгой малыг гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзэн нэхэмжлэгч, хариуцагч, тэдний хүүхдүүдэд хуваах нь зүйтэй байна. Хариуцагч Б.Д-с тус бүр 80000 төгрөгийн үнэ бүхий 2 толгой хонь, тус бүр 55000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 толгой ямааг гаруулан Л.Л-д, тус бүр 60000 төгрөгийн үнэ бүхий 2 толгой хонь, тус бүр 25000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 толгой ямааг гаргуулан охин Д.О-д, тус бүр 30000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 толгой хонь, тус бүр 75000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 толгой ямааг гаргуулан хүү Д.Л-д, тус бүр 30000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 толгой хонь, тус бүр 55000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 толгой ямааг гаргуулан хүү Д.Л-д, тус бүр 30000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 толгой хонь, тус бүр 60000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 толгой хонь, тус бүр 75000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 толгой ямаа, тус бүр 25000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 толгой ямааг гаргуулан хүү Л.Б-т, тус бүр 60000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 толгой хонь, тус бүр 25000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 толгой ямааг гаргуулан охин Д.О-д тус тус олгох нь зүйтэй байна. Мөн 1 сая төгрөгийн үнэлгээ бүхий 5 ханатай гэрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Л.Л, охин Д.О, хүү Л.Б, охин Д.О, хүү Д.Л, хүү Д.Л нарт олгох нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж байгаа тул хүүхдийн тэтгэлэг болон хөрөнгийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Б.Д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх хуралдааныг хариуцагчийн оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар С овгийн Б. До, Төв овгийн Л.Л нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр охин Д.О, 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Л.Б, 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр охин Д.О, 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Д.Л, 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Д.Лнарыг төрсөн эх Л.Л-н асрамжинд  үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар ба 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр охин Д.О, 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Л.Б, 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр охин Д.О, 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Д.Л, 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Д.Л нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/  хүртэл  тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Д хүүхдийн тэтгэлэг гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.2, 126.4, 129 дүгээр зүйлийн 129.6-д тус тус зааснаар хариуцагч Б.Д-с тус бүр 80000 төгрөгийн үнэ бүхий 2 толгой хонь, тус бүр 55000 төгрөгийн үнэ бүхий 5 толгой ямааг гаргуулан нэхэмжлэгч  Л.Л-д, тус бүр 30000 төгрөгийн үнэ бүхий 1 толгой хонь, 60000 төгрөгийн үнэ бүхий 1 толгой хонь, тус бүр 75000 төгрөгийн үнэ бүхий 3 толгой ямаа, тус бүр 25000 төгрөгийн үнэ бүхий 2 толгой ямааг гаргуулан хүү Л.Б-т, тус бүр 60000 төгрөгийн үнэ бүхий 2 толгой хонь, тус бүр 25000 төгрөгийн үнэ бүхий 5 толгой ямааг гаргуулан охин Д.О-д, тус бүр 60000 төгрөгийн үнэ бүхий 2 толгой хонь, тус бүр 25000 төгрөгийн үнэ бүхий 5 толгой ямааг гаргуулан охин Д.О-д, тус бүр 30000 төгрөгийн үнэ бүхий 2 толгой хонь, тус бүр 75000 төгрөгийн үнэ бүхий 5 толгой ямааг гаргуулан хүү Д.Л-д, тус бүр 30000 төгрөгийн үнэ бүхий 2 толгой хонь, тус бүр 55000 төгрөгийн үнэ бүхий 5 толгой ямааг гаргуулан хүү Д.Л-д тус тус олгож, 1000000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Азбилэгт даалгасугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Б.Д-с 65510 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 28626 төгрөг гаргуулан орон нутгийн орлогын дансанд оруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 75450 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

7. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

                   

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.ҮҮРИЙНТУЯА