Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2015/0756/З |
Дугаар | 225 |
Огноо | 2017-03-31 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 225
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.О, А.Б, Б.Х, Л.Б, С.О, Т.Н, Б.Х, Б.О, Б.С, Р.С, Г.Д, С.Т, С.П, А.А
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Гуравдагч этгээд: “М” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрээр Ч.П-д олгосон 200 оны 501 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ болон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 2-ны өдрийн А/154 дүгээр тушаал, “М” ХХК-ийн 2012/33 тоот гэрчилгээ тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Б, Л.Б, С.О, Г.Д, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, нэхэмжлэгч Б.Х, Б.Онарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Ч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1 дүгээр хэсэг, Зайсангийн Дүнжингарав аманд оршин суудаг иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөж байна. Эдгээр иргэн нь бүгд Зайсангийн Дүнжингаравын аманд төрж өссөн, он удаан жил амьдарсан уугуул иргэд бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэд мөн төдийгүй, Иргэний бүртгэлийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Иргэний үнэмлэхэн дээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 1 дүгээр хэсэг, Зайсангийн Дүнжингаравын ам гэсэн тодорхой оршин суух хаягт бүртгэгдсэн иргэд юм.
Эдгээр иргэдийн оршин суугаа нутаг дэвсгэр нь Богд-Хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс нутагт хамаарах бөгөөд эрх зүйн зохицуулалтын улмаас газар болон газар дээрх аливаа эрхээ баталгаажуулах боломжгүй байсан болно. Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журмын дагуу газар ашиглах хүсэлт гаргахад зөвшөөрөл олгодоггүй байсан болно.
2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А/235 дугаар захирамжаар байгуулагдсан, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд он удаан жил амьдран сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлэх, гэрчилгээжүүлэх үүрэгтэй байгуулагдсан. Үүний дагуу Дүнжингаравын аманд байрлах болон Зайсангийн аманд байгаа гэрчилгээгүй айлуудад кадастрын зураг хийж өгсөн.
Улмаар тодорхой тооны иргэдэд газар ашиглуулах гэрчилгээг нь олгосон боловч дээрх 32 иргэнд кадастрын давхцалтай гэх шалтгаанаар газар ашиглах эрхийн гэрчилгээг нь олгоогүй байна. Эдгээр иргэн нь тухайн газар дээр он удаан жил оршин суусан, тухайн газраар оршин суух хаягаа бүртгүүлсэн, тодорхой хэмжээний үл хөдлөх эд хөрөнгийг барьж байгуулсан, тэргүүн ээлжинд газар ашиглах эрхийг олж авах эрх ашиг нь үүссэн байхад нэр нь үл мэдэгдэх компаниудад газар ашиглах зөвшөөрөл олгосон байгаа нь дээрх иргэдийн оршин суух эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа юм.
Эдгээр иргэн нь өөрсдийн оршин сууж байгаа газрыг кадастрын давхцалд орсон гэдгийг мэдээгүй байтал, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэнэт нэр нь үл мэдэгдэх компаниас (хашааны материал ачсан хоёр камаз машин, арав гаруй залуучууд) газар дээрээ хашаа барина гэж иргэдийн эзэмшил газар луу дайрсан. Үүнийг иргэд эсэргүүцэн, дүүргийн цагдаа дуудан ирүүлж байдлыг намжаасан. Улмаар гурав хоног иргэд газраа хамгаалан ээлжлэн манаанд гарсан. Дээрх иргэдийн оршин суугаа газар дээр ямар компани газар ашиглах зөвшөөрөл авсан, яагаад иргэдийн амьдарч байгаа газартай давхардуулан газар олгосон нь одоо болтол ойлгомжгүй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас энэ талаар ямар ч тайлбар хийхгүй байгаа болно.
Иймд дээрх иргэний оршин суудаг газартай давхардуулан олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гаргасан газар ашиглуулах зөвшөөрөл олгосон тушаалуудыг хүчингүй болгож, дээрх иргэнд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгаж өгнө үү” гэв.
Хоёр. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“.... Нэхэмжлэгч нь нэхэмжпэлдээ “Эдгээр иргэдийн оршин суугаа нутаг дэвсгэр нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс нутагт хамаарах бөгөөд эрх зүйн зохицуулалтын улмаас газар болон газар дээрх аливаа эрхээ баталгаажуулах боломжгүй байсан” гэжээ. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар “удаан хугацаанд зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий” ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд газар ашиглах эрх авсан ирэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалгүй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаагаагүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зориулалтын дагуу ашиглах хүсэлт гаргасан иргэнд газар ашиглах эрхийг олгосон.
Харин хууль ёсны дагуу газар ашиглах эрх авсан бусад аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцалтай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалтай, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаасан иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн.
Учир нь: Хууль ёсоор ашиглах зөвшөөрөл бүхий газрын төлбөрөө төлж буй иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. 1993 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдсанаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд тус хуулийн 11 зүйлд заасанчлан аялал жуулчлал болон судалгаа шинжилгээний зориулалтаас бусад хэлбэрээр; газар ашиглахыг хориглосон. Гэтэл эдгээр иргэд нь Тусгай Хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 35 дугаар зүйлийн 1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 3 дугаар зүйлийн 1-т Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасныг тус тус зөрчин амьдарсан.
Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүрэгтэй. Энэ тухай Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 1-т заасан “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ: 1/ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх; 3/ хуулиар ногдуулсан албан татвар төлөх;” үүргээ биелүүлээгүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... иргэнд кадастрын давхцалтай гэх шалтгаанаар газар ашиглах эрхийн гэрчилгээ олгоогүй байна” гэжээ. Тус иргэнд кадастрын давхцалтай тул газар ашиглах эрх олгох боломжгүй гэсэн албан бичиг болон мэдээлэл өгөөгүй. Харин ажлын хэсгийн зүгээс эдгээр иргэд буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 1 дүгээр хэсгийн иргэдэд газар ашиглах эрх олгохын өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын давхцал, орц, гарц, нийтийн эзэмшлийн зам талбай гаргасан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт хийж, баталгаажуулсны дараа шийдвэрлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “ иргэний оршин суугаа газар дээр ямар компани газар ашиглах зөвшөөрөл авсан, яагаад иргэдийн амьдарч байгаа газартай давхардуулан газар олгосон нь ойлгомжгүй байна” гэжээ. Нэхэмжлэлд дурдсанчлан эдгээр иргэдийн оршин суугаа газарт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын шийдвэрээр бусад аж ахуйн нэгжүүдэд шинээр газар ашиглах зөвшөөрөл олгосон зүйлгүй болно.
Иймд эдгээр иргэний оршин суугаа газартай давхардуулан газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын тушаал, шийдвэр байхгүй, нөгөө талаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 1 дүгээр хэсэгт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт хийх хүртэл хугацаанд газар ашиглах эрх олгох боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Гурав. Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар “он удаан жил амьдарсан иргэдийн газрыг бүртгэлжүүлэх үүрэг бүхий” ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалгүй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаагаагүй Тусгай хамгаалапттай газар нутгийн тухай хуульд заасан зориулаптын дагуу ашиглах хүсэлт гаргасан иргэнд газар ашиглах эрхийг олгосон. Нэр бүхий иргэний зарим иргэний оршин суудаг газар нь “М” ХХК-ийн газартай давхцалтай байсан.
Дээрх 32 иргэний оршин суугаа зарим газар нь “М” ХХК-ийн 200 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 501 тоот газар ашиглах гэрчилгээ бүхий 1.0 га газартай давхцалтай байна. “М” ХХК нь тус газар ашиглах эрхийг хууль ёсны дагуу авсан байна. Тиймээс хууль ёсны ашиглагчийн эрхийг зөрчиж эдгээр иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй байсан.
“М” ХХК нь Тусгай хамгаалалтгай газар нутгийн тухай хууль болон байгаль орчны бусад хууль тогтоомжид заасны дагуу газар ашиглах хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлэн хууль ёсоор ашиглах эрх үүссэн байна.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 1 дүгээр хэсэгт газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалгүй, газар ашиглах хүсэлт гаргасан иргэдэд “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/56 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд газар ашиглах хүсэлт гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 45 иргэдэд газар олгсон байна.
Иймд давхцалтай 23 иргэдэд газар ашиглах зөвшөөрөл олгох боломжгүй тул давхцалтай иргэдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад зарим нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, үлдсэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг: Нэхэмжлэгч Ж.О, С.П, А.А нар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас шийдвэр гарч, газар ашиглах эрхийн гэрчилгээгээ авсан тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “М” ХХК-д олгосон газар ашиглах эрх олгосон тушаал шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа шүүх хуралдааны үед амаар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц нь бичгээр тус тус илэрхийлсэн байх байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-т “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.О, С.П, А.А нарын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хоёр: Нэхэмжлэгч А.Б, Б.Х, Л.Б, С.О, Б.Х, Б.О, Б.С, Р.С, Г.Д, С.Т нараас “... Зайсангийн Дүнжингаравын аманд төрж өссөн, он удаан жил амьдарсан уугуул иргэд Монгол Улсын Иргэний үнэмлэх дээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 1 дүгээр хэсэг, Зайсангийн Дүнжингаравын ам гэсэн тодорхой оршин хаягт бүртгэгдсэн, маргаан бүхий газарт бохирын цооног баригдсан, хариуцагчаас хууль ёсны дагуу газар ашиглах эрх авсан бусад аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцалтай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалтай, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаасан иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй...” гэж тайлбарлан маргаж байна.
Анх иргэн Ч.П-д Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн ам нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар 1,0 га газрыг таван жилийн хугацаатай ашиглахыг Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас зөвшөөрч 200 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 501 дүгээр гэрчилгээг олгосон байна.
“М” ХХК-аас 2009 оны 06 дугаар сарын -ны өдрийн 08 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад “... Богдхан уулын Дархан цаазат газрын Зайсангийн аманд аялал жуулчлал эрхлэх зориулалтаар 1 га газрын газар ашиглах 501 дугаартай гэрчилгээг зохих журмын дагуу 200 оны 11 дүгээр сард авсан. Энэ хугацаанд газар ашиглалтын төлбөрт гэрээний дагуу 3,5 сая төгрөгийг төлсөн. Цаашид уг газар дээрээ аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахаар хөрөнгө оруулалт, тусгай зөвшөөрөл, банкны зээл авахаар холбогдох газруудад хандахад компанийхаа нэр дээр байхыг зөвлөсөн тул иргэн Ч.П-ийн нэр дээр ашиглах 501 тоот гэрчилгээг Ч.П захиралтай “Мухар улиаст” ХХК-ийн нэр дээр болгож өөрчилж өгөх”-ийг хүсч хандсан байна.
Иргэн Ч.П-аас 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад “...Зайсангийн аманд 1,0 га газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхээр 200 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 501 дугаар гэрчилгээни дагуу газар ашиглах зөвшөөрөл авсан. Гэтэл энэ газар дээр хавь орчны айлууд нь ямар ч зөвшөөрөлгүйгээр хувийн орон сууц барьж, харин газар ашиглах төлбөрт 10.6 сая төгрөг төлсөн надад хашаагаа барих боломж олгоогүй. Хамгаалалтын захиргаанаас зөвшөөрөлгүй хүмүүс байшин барьж байгааг зогсоох талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Хувь хүний нэрээр үйл ажиллагаа явуулахад ийм бэрхээлтэй байсан тул 2008 оны 9 дүгээр сард энэ газрын гэрчилгээг Ч.П миний байгуулсан “М” ХХК-ийн нэр дээр гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 2-ны өдрийн А-154 дүгээр тушаалаар “М” ХХК-д шилжүүлэн, 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийн 2012/33 тоот гэрчилгээг олгосон байх бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “...Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасны дагуу төрийн захиргааны төв байгууллагаас ашиглуулах шийдвэр гаргасан нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 20 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 398 дугаар, 2015 оны 0 дугаар сарын 22-ны өдрийн 51 дугаар албан бичгүүдээр “М” ХХК-ийн газар ашиглах эрхийн 2012/33 тоот гэрчилгээний хавсралтад заагдсан солбилцол бүхий газар нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл авсан газартай давхцалгүй болохыг тодорхойлсон байх бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “... Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцэж байна.
Иргэн Ч.П болон “М” ХХК нь Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээний дагуу газрын төлбөрөө цаг тухайд нь төлж байсан нь Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн “...иргэн Ч.П нь Богдхан уулын дархан цаазат газрын зайсангийн аманд 200 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 501 тоот газар ашиглах гэрчилгээгээр 1,0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар авсан бөгөөд газар ашиглах гурвалсан гэрээнд заасан 1.188.000 төгрөгийг бүрэн төлж төлбөрийн ямар нэгэн зөрчилгүй” болохыг тодорхойлсон албан бичиг, Хан-уул дүүргийн Газрын албанаас тус шүүхэд ирүүлсэн 201 оны 01 дүгээр сарын 19-ний 13/139 тоот албан бичиг болон дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг томилж, уг тушаалын хавсралтаар Хан-Уул дүүргийн 4, 11 дүгээр хорооны айл өрхийн нэрсийн жагсаалтыг гаргахыг тус хорооны Засаг дарга нарт даалгасан байсан.
Уг судалгааг авч судалж үзээд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2015 оны 10 дугаар сарын -ний өдрийн 10/60 дугаар албан бичгээр “...Төрийн захиргааны төв байгууллагаас зохих ёсны дагуу газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газартай давхацсан 85, голын хамгаалалтын бүсэд орсон 29, орц гарц таглаж буусан 4, мэдээллийн санд бүртгэлгүй хоосон газарт кадастр хийлгэсэн 11, орон сууцны барилга баригдсан 5, нийт 134 иргэний ашиглаж буй газрын ашиглах эрхийг боломжгүй” гэх хариуг Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлжээ.
Нэхэмжлэгч нараас А.Б нь Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, 1 дүгээр хэсэг Дүнжингаравын **-** тоот хаягт 196 онд төрснөөсөө хойш, Б.Х нь Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хэсэг Дүнжингаравын **-** тоот хаягт 1963 оноос хойш, С.О нь Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо * дүгээр хэсэг Дүнжингаравын *-** тоотод 1966 оноос хойш, Б.О нь Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо * дүгээр хэсэгт Дүнжингаравын **-** тоот 1990 оноос хойш, Г.Д 1965 оноос хойш, С.Т нь 1993 оноос, Л.Б нь Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо * дүгээр хэсэг Дүнжингаравын **-** тоотод тасралтгүй 52 жил, Т.М Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо * дүгээр хэсэг Дүнжингаравын **-** тоотод ******* жил, Б.Х нь Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо * дүгээр хэсэг Дүнжингаравын **-** тоотод тасралгүй 32 жил, Б.С нь Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо * дүгээр хэсэг Дүнжингаравын *-* тоотод тасралгүй ******* жил, Бэсүд овогт Р.С Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо * дүгээр хэсэг Дүнжингаравын *-** тоотод тасралтгүй 32 жил амьдарч байна гэж тайлбарлан маргаж байх боловч тус шүүхээс Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны архивт хийсэн үзлэгээр Б.Х, Б.С, Б.О нар нь 2001 онд, Л.Б нь 2002 онд, Р.С нь 2001 онд тус тус бүртгэгдэж өрхийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн,Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас тус шүүхэд ирүүлсэн 201 оны 02 дугаар сарын -ны өдрийн 12/15 дугаар албан бичгээр нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн дэлгэрэнгүй лавлагааг ирүүлсэн байх бөгөөд “...нэхэмжлэгч А.Б нь 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс нас хүрч анх иргэний үнэмлэх авахдаа Ажилчин ** дүгээр хороо ** хэсэг *-*-* тоотод байнга оршин суудаг гэж бүртгэгдсэн байх бөгөөд Хан-уул дүүргийн ** дүгээр хороо * хэсэг *-* тоотод анх 1999 оны 01 дүгээр сарын 01-ний амьдарч эхэлсэн гэж бүртгэгдэж, 2008 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо тоотод буюу маргаан бүхий хаягт бүртгэгдсэн, Б.Х нь 1982 оноос 4 дүгээр хороо нэхмэл *-* тоотод, 1982 оноос Хан-уул дүүргийн 2 дугаар хороо нэхмэл 5 дугаар байр тоотод амьдарч эхэлсэн гэж, 2012 оны 09 дүгээр сарын -ний өдөр Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 1 хэсэг дүнжингаравын тоотод тус тус бүртгэгдсэн, Л.Б нь 1981 оноос дүгээр хороо 1-р хэсэг тоотод, 1963 оноос Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1 хэсэг 1 байр тоотод амьдарч эхэлсэн гэж, 2008 оны 02 дугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо тоотод тус тус бүртгэгдсэн, С.О нь 1966 оноос дүгээр хороо 1 дүгээр хэсэг тоотод, 199 оны 0 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол байр тоотод амьдарч эхэлсэн гэж, 2008 оны 06 дугаар сарын -ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо тоотод тус тус бүртгэгдсэн, Т.Н нь 198 оноос дүгээр хороо 1 дүгээр хэсэг тоотод, 1996 оноос Баянгол дүүргийн 6 дугаар хороо - тоот, 2008 оны 06 дугаар сарын -ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо тоотод тус тус бүртгэгдсэн, Б.Х нь 1988 оноос дүгээр хороо 5-р хэсэг хүрээлэнгийн аж ахуйн хашаанд, 2001 оны дугаар сарын 01-ний өдрөөс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо яса 4 байр тоотод, 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо1-24 тоотод тус тус бүртгэгдсэн, Б.Отгонбаяр нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1 хэсэг скэ-1 тоотод, 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд, 2015 оны 10 дугаар сарын -ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1 хэсэг Дүнжингаравын 1 гудамж тоотод тус тус бүртгэгдсэн, Б.С нь 1988 оноос дүгээр хороо 5 дугаар хэсэг хүрээлэнгийн аж ахуйн хашаанд, 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хан-Уул дүүргийн 1 дүгээр хэсэг тоотод, 2010 оны 0 дугаар сарын -ний өдрөөс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо тоотод тус тус бүртгэгдсэн, Р.С нь 1986 оноос дүгээр хороо 1 дүгээр хэсэг тоотод, 1999 оноос Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1 дүгээр хэсэг 1 дүгээр байр тоотод, 2008 оноос Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1 дүгээр хороолол тоотод тус тус бүртгэгдсэн, Г.Д нь 1984 оноос Ажилчингийн 15 дугаар хороо 4 дүгээр хэсэг ******* тоотод, 1990 оноос Хан-Уул дүүрэг дугаар хороо 11 дүгээр хороолол 8 байр ******* тоотод, 2006 оноос Сүхбаатар дүүрэг дугаар хороо ******* тоотод, 2012 оноос Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 1 хэсэг, 34 айл байр тоотод тус тус бүртгэгдсэн, С.Т нь 19 оноос 3 дугаар хороо данж-******* тоотод, 1993 оноос Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол ******* байр ******* тоотод, 2000 оноос Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо -4, 2012 оноос Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо 4 улиралын цэцэрлэг байр ******* тоотод, 2015 оноос Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 1 хэсэг дүнжингаравын ******* тоотод тус тус бүртгэгдсэнээс үзэхэд маргаан бүхий газар он удаан жил байнгын оршин суусан суугуул иргэд гэдэг нь тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч нараас шүүх хуралдааны явцад маргаан бүхий газарт зундаа гардаг бөгөөд газар ашиглах эрхийн гэрчилгээ хүсч өргөдөл 2015 оноос өмнө гаргаж байгаагүй гэдгээ илэрхийлсэн байх бөгөөд Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тус шүүхэд ирүүлсэн 20 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар албан бичгээр “2015 оны 06 дугаар сараас эхлэн Хан-Уул дүүргийн 4, 11 дүгээр хорооны Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зохих зөвшөөрөл аваагүй иргэдийн газар ашиглах эрхийг баталгаажуулахаар хүсэлт авч эхэлсэн. Энэхүү материалд С.Т, Г.Д Р.С, М.П газар ашиглах хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, кадастрын зураг хавсаргагдсан байх бөгөөд бусад иргэдийн материал авагдаагүй байх бөгөөд Тусгай Хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 3 дугаар зүйлийн 3.1-т “...Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасны дагуу газар ашиглах хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлж байгаагүй байна.
Түүнчлэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 201 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2/336 дугаар албан бичгээр “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн байрны бохирын цооногийн засварын ажлыг 20 “*******” ХХК-тай .550.60 төгрөгийн гэрээ байгуулан, хийж гүйцэтгүүлж, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт хүлээлгэн өгсөн” гэх тайлбарыг ирүүлсэн байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, “Мухар улиаст” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
Иймд нэхэмжлэгч А.Б, Б.Х, Л.Б, С.О, Т.Н Б.Х, Б.О, Б.С, Р.С, Г.Долгорсүрэн, С.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц-ын гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрээр Ч.П-д олгосон 200 оны 501 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ болон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 2-ны өдрийн А/154 дүгээр тушаал, “М” ХХК-ийн 2012/33 тоот гэрчилгээ тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохыг даалгах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.О, С.П, А.А нараас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрээр Ч.П-д олгосон 200 оны 501 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ болон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 2-ны өдрийн А/154 дүгээр тушаал, “М” ХХК-ийн 2012/33 тоот гэрчилгээ тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 35 дугаар зүйлийн 35.1, 3 дугаар зүйлийн 3.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б, Б.Х, Л.Б, С.О, Т.Н, Б.Х, Б.О, Б.С, Р.С, Г.Д, С.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц-ын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрээр Ч.П-д олгосон 200 оны 501 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ болон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 2-ны өдрийн А/154 дүгээр тушаал, “М” ХХК-ийн 2012/33 тоот гэрчилгээ тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА