Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 146/ШШ2016/00241

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 4 дүгээр баг, Шивээт, 5 гудамж, 110 тоотод оршин суух, ЙС73082707 дугаарын регистртэй, Б овгийн Г-н Г-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 4 дүгээр баг, Шивээт, 5 гудамж, 110 тоотод оршин суух, ЙС71052710 дугаарын регистртэй, Б овгийн С-н С-д холбогдох,

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, хариуцагч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Г.Г миний бие С.С-тай 1998 онд танилцаж улмаар гэр бүл болохоор тохиролцон улмаар эр эмийн харилцаатай болсон. 1998 онд хүү С.Жаргалсайхан, 2000 онд охин С.М, 2002 онд хүү С.Б, 2007 онд хүү С.Д, 2010 онд хүү С.М төрсөн. Хамт амьдрах хугацаанд сар болоогүй хүүгээ хумсалж, чимхэж бөгсийг нь улаан нялга болгож мөн намайг байнга л харааж зүхэж, дарамтлан ална гэж биений юм ирсэн үед ч бэлгийн харьцаанд ордог. Намайг уурлахаар аманд бэлэг эрхтэнээ хийж тавиулах гэж оролддог. Хүүхдүүдийнхээ овгийг хүртэл солиулаарай. Хархориныхоо цагдаад одоохон намайг байхад хэл гэж доромжилж байна. Чамтай амьдрах хэцүү байна сална гэж удаа дараа хэлж байгаа. Гэр орондоо байх хугацаандаа ямар ч нэмэр болдоггүй. Ажлаас ирэхэд хүртэл аяга цай ч үгүй байдаг мөртлөө би амьдрах гэж зүтгэж байгаа гэж хэлдэг. Намайг юм хэлэх гэхээр зодох гээд гараа далайгаад айлгадаг. Банкны төлөлт болох гээд байна гэхээр чи шорондоо яв гэдэг. Эцгийнхээ үүргийг биелүүлэхгүй болохоор үр хүүхдүүд нь хүртэл хөндийрч байна гэж хэлж болно. Тэднийгээ хүртэл алчихсан байхад миний дур гэдэг. Намайг алчихаад өөрийгөө ч ална гэдэг байнга л түгшүүртэй хараан зүхэж, байхаар би өөрөө зүрх өвдөөд хамаг бие чичрээд хэцүү байдаг тул цаашдаа энэ хүнтэй амьдрах хүсэлгүй байна. Гэр орноо өөр дээрээ авч хүүхдийнхээ тэтгэлэг тогтоож бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид хоёр 1998 онд танилцсан. 1998 онд хүү Ж, 2000 онд М, 2002 онд  Буян-Эрдэнэ, 2007 онд Д,  2010 онд М маань төрсөн. Бид 2 ер нь дандаа ам зөрдөг. Намайг байнга элдвээр хэлдэг. Надад эвлэрэх хүсэл алга. Хүүхдүүд маань ч гэсэн гэр орондоо хонохгүй айлаар хонодог болсон. Хүүхдүүд маань бид хоёрыг байнгын хэрэлддэг хурдан сал гэдэг. Хүүхдүүдээ өөр дээрээ авна...” гэв.

Хариуцагч С.С нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч Б овгийн С-н С  миний бие 1997 онд Г-н Г-тэй танилцаж улмаар гэр бүл болон 5 хүүхдийн эцэг эх болсон. Г-н Г нь гэр бүл цуцлуулах нэхэмжлэл гаргасан байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэн тогтоолгохыг мөн адил хүлээн зөвшөөрч байна. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй...” гэжээ.

Хариуцагч С.С  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Бид 2 1997 онд танилцаад 1998 онд аав ээж болсон. Үүнээс хойш 5 хүүхэдтэй болсон. Би буруу зөрүү шаардлага тавьдаг байсан байх. Чанга хатуу аав болох гэж хичээдэг. Хүүхдүүд маань өөр айлын хүүхдүүд эрх дураараа тоглож байхад та биднийг элдвээр хэлдэг гэдэг. Надаас залхсан нь үнэн. Хамт байх утгагүй болсон. Би аав гэх утга байхгүй. Өөрийнхөө үүргийг ч гүйцэтгэж чадахгүй болсон болохоор салахыг зөвшөөрсөн. Нэхэмжлэгч эрх чөлөөтэй болмоор байна гэсэн. Би 5 хүүхдээ хэнээс ч илүү ажлын ачаалал даадаг хатуу чанга болгох гэж үзсэн. Тэр маань буруу болсон юм шиг байна. Хэн хэнийхээ алдаа дутагдалыг яриад учраа олъё гэсэн нэхэмжлэгч шууд сална гэсэн. Миний хүүхдүүд тийм ч муу хүүхдүүд биш. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч С.С-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан гаргажээ.

Зохигчид нь 1998 онд танилцаж гэр бүл болсон бөгөөд тэдний дундаас 2000 оны 08 дугаар сарын 04-ний өдөр охин С.М, 2002 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү С.Б, 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү С.Д, 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин С.М нар нь эх Г.Г-н асрамжид эрүүл өсч, хүмүүжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан охин С.М-н ¹ 0417718-Г-0128 дугаарын төрсний гэрчилгээний хуулбар, хүү С.Д-ын ¹ 0040580-0059 дугаарын төрсний гэрчилгээний хуулбар, охин С.М, хүү С.Б нарын төрсний гэрчилгээний хуулбар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолтууд, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 53 дугаартай тодорхойлолт, насанд хүрээгүй хүүхэд С.Д, С.М, С.Буян-Эрдэнэ нарын тайлбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэрлэгчид нь 1998 онд гэр бүл болсон бөгөөд одоогоор хамт амьдарч байгаа боловч цаашид хамт амьдрах боломжгүй гээд аль аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн,  Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй байдал зэргийг үндэслэн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хоёр хүүхдийн тэтгэлэг нэхэмжилнэ гэсэн бөгөөд үүнийг нь шүүх хүлээн авч шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээхийг хүссэн бөгөөд хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ёс суртахууны байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан 2000 оны 08 дугаар сарын 04-ний өдөр охин С.М, 2002 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү С.Б, 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү С.Д, 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин С.М нарыг эх Г.Г-н асрамжид үлдээж, харин эцэг С.С-с 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү С.Д, 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин С.М  нарт тэтгэлэг гаргуулах нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурьдлаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Г.Г-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С-с улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-т олгож, хариуцагч С.С-с хүү С.Д, охин С.М нарт нэг жилийн хугацаанд тэжээн тэтгэх тэтгэлэгт оногдох улсын тэмдэгтийн хураамж болох 47052 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т зааснаар тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэл нь шүүхийн онцгой харьяалал тул шүүх энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6., 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Б овгийн Г-н Г, Б овгийн С-н С  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар 2000 оны 08 дугаар сарын 04-ний өдөр охин С.М, 2002 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү С.Б, 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү С.Д, 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин С.М нарыг эх Г.Г-н асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү С.Д, 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин С.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.С-р сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар тэтгэлгийг гагцхүү 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү С.Д, 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин С.М нарын хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Г-т даалгасугай.

6. Зохигчид нь эд хөрөнгийн маргаагүй гэснийг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Г-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С-с улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-т олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч С.С-с хүү С.Д, охин С.М нарт нэг жилийн хугацаанд тэжээн тэтгэх тэтгэлэгт оногдох улсын тэмдэгтийн хураамж болох 47052 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

9. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай

          10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ДАГИЙМАА