Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 146/ШШ2016/00242

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сум, 3 дугаар баг, “Өвөр зүлэгт” гэх газар оршин суух Өвгөн гэлэн овогтой Чүлтэмийн Батсүхийн /РД:ЧВ56072011/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Ч.Батсүх нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Ч.Батсүх миний бие нь 1973 оны 09 дүгээр сарын 01-нээс 1974 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд ажилтанаар ажиллаж байгаад цэрэг яваад эргэж ирээд 1977 оны 12 дугаар сарын 01-нээс 1978 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн мэргэжлийн сургуульд байрны хүмүүжүүлэгчээр ажиллаж байгаад 1978 оны 9 дүгээр сарын 1-нээс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд цэцэрлэгийн нярав, малын эмч, жолооч, бензины няраваар ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү... Миний бие нь Баян-Өндөр суманд оршин суудаг олон дахин явж чадахгүй тул намайг эзгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Батсүх нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Ч.Батсүх нь 1973 оны 09 дүгээр сарын 01-нээс 1974 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд ажилтанаар, 1977 оны 12 дугаар сарын 01-нээс 1978 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн мэргэжлийн сургуульд байрны хүмүүжүүлэгчээр, 1978 оны 9 дүгээр сарын 1-нээс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд цэцэрлэгийн нярав, малын эмч, жолооч, бензины няраваар  тус тус ажиллаж байсан болох нь  Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3/46 дугаартай цалингийн лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 461 дугаартай хуулбар, 1977 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 175 дугаартай Усны аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захирлын ажилд түр авах тухай тушаалын хуулбар, 1978 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Усны аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн тухай тушаалын хуулбар, 1981 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дугаартай Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ажилд томилох, чөлөөлөх тухай захирамжийн хуулбар, 1984 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаартай, 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай, 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай, 1989 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 27 дугаартай “Саруул зам” нэгдлийн даргын тушаалуудын хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Өвгөн гэлэн овогтой Раднаагийн Сандуйжав нь “...Би 1974 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ч.Батсүх 1973 оноос эхлэн Өвөрхангай аймгийн “Саруул зам” нэгдэлд ажилтнаар ажиллаж байгаад 1974 онд цэрэг яваад 1977 онд цэргээс халагдаж ирээд 1978 оны 5 сараас 1982 оныг дуустал Усны аж ахуйн үйлчилгээний газар ажиллаж байгаад 1983 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд ажилтнаар 1990 он хүртэл ажиллаж байсан. Бид 2 нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж, мөн Навчид овогтой Гончигсүрэнгийн Дамдинсүрэн “...Би 1974 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ч.Батсүх 1973 оноос эхлэн Өвөрхангай аймгийн “Саруул зам” нэгдэлд ажилтнаар ажиллаж байгаад 1974 онд цэрэг яваад 1977 онд цэргээс халагдаж ирээд 1978 оны 5 сараас 1982 оныг дуустал Усны аж ахуйн үйлчилгээний газар ажиллаж байгаад 1983 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд ажилтнаар 1990 он хүртэл ажиллаж байсан. Ч.Батсүх нь Саруул зам нэгдэлд их л олон ажил хийж байсан. Тухайлбал жолооч, байрны хүмүүжүүлэгч багш гэх мэт ажлуудыг хийж байсан. Бид 2 нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ч.Батсүхийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Мөн хүсэлт гаргагч Ч.Батсүх нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өвгөн гэлэн овогтой Чүлтэмийн Батсүхийг 1973 оны 09 дүгээр сарын 01-нээс 1974 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд ажилтанаар, 1977 оны 12 дугаар сарын 01-нээс 1978 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн мэргэжлийн сургуульд байрны хүмүүжүүлэгчээр, 1978 оны 9 дүгээр сарын 1-нээс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд цэцэрлэгийн нярав, малын эмч, жолооч, бензины няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Батсүхийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

             

                           ДАРГАЛАГЧ                                            Б.САРАНТУЯА