Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 146/ШШ2016/00243

 

Хариуцагчийн зөвшөөрөлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Орхон баг, Дэнжийн 2-1 тоотод оршин суух М овогтой Г-н Б /РД:::::::::::::::::/, 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Орхон баг, Дэнжийн 2-1 тоотод оршин суух М наваан овогтой Л-н Д  /РД:::::::::::::::::::::/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сум, 2 дугаар баг, “Цахиурт” гэх газар оршин В-н Т  /РД::::::::::::::::/,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, 1 дүгээр баг, Өлийн 2-05 тоотод оршин суух Б-н Б  /РД:::::::::::::::::/ нарт холбогдох

8 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, Л.Д, тэдгээрийн өмгөөлөгч О.Хишигсүрэн, хариуцагч В.Т, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Г.Баттөмөр, Л.Долгорсүрэн нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Хариуцагч В.Т, Б.Б нар нь 8 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.Хишигсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ шүүх хуралдаан дээр хариуцагч В.Т, Б.Б нар нь 8 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч В.Т, Б.Б нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Б, Л.Д нарын нэхэмжилсэн 8 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлөх нь үнэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б, Л.Д нарын нь хариуцагч В.Т, Б.Б нарт холбогдуулан 8 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагч В.Т, Б.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 8 500 000 төгрөгөнд улсын тэмдэгтийн хураамжид 142 950  төгрөг төлөхөөс 70 200 төгрөг төлсөн байх бөгөөд үлдэх 72 750 төгрөгийг нэхэмжлэгч нараар нөхөн төлүүлэх, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 142 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б, Л.Д нарт олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

1. Нэхэмжлэгч Г.Б, Л.Д нарын нэхэмжилсэн 8 500 000 төгрөгийг хариуцагч В.Т, Б.Б нар нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Б, Л.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 72 750 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч В.Т, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 142 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б, Л.Д нарт олгосугай.           

3. Хариуцагч В.Т, Б.Б нар нь энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

                                                ДАРГАЛАГЧ                        Б.САРАНТУЯА