| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0056/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/053 |
| Огноо | 2019-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,
Шүүгдэгч Б.Б, нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000460028 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Гэгээн овогт Б.Б.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 5 дугаар гудамжны 14 тоотод байх Г.Гын гэрт А.Цг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би найз охин болох Нгийн хамт 2018 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн 16 цагийн үед банк орох санаатай гэрээсээ гараад арван мянгатын голд явж байтал гудамжинд Ц эгчтэй таарсан юм. Тэгтэл Ц эгч нь энэ ямааны махыг зармаар байна чи авах уу гэж надаас асуухаар нь би мөнгөгүй байна гэж хэлсэн. Тэгтэл гудамжинд явж байсан эрэгтэй хүн 12.000 мянган төгрөгөөр Ц эгчийн зарах гэж байсан махыг худалдаж авсан. Ц эгч махаа зарсан мөнгөрөө 2 шил нутаг гэх 0.75 грамм архи худалдаж авсан. Тэгээд Ц эгч бид 2 тус архинаас гудамжинд нэг нэг татсан. Тэгээд Ц эгч гадаа уугаад яах вэ манай гэрт очиж ууя гэж хэлээд би найз охин болох Нг дагуулаад гэрт нь очсон юм. Тэгээд Ц эгч болон нөхөр нь болох Га мөн манай найз охин болох Н бид 4 Ц эгчийн авсан 2 шилтэй архийг ууж дуусаад Н бид гараад явсан. Тэгээд Н бид 2 Оргил баарны ойролцоо хүнээс 10.000 төгрөг аваад нэг шил архи худалдаж аваад Ц эгчийн гэрт очсон. Тэгээд тэр архиа Ц, Га, Н бид 4 уугаад сууж байтал Ганбат гэх хүн гаднаас тал шил архи бариад орж ирээд босоод, жагсаад гэж орилсон тэгэхээр нь би юу яриад байна Монгол хүн байж сайн байна уу гэж мэндэлдэггүй юм гэж хэлсэн. Тэгтэл Га ах нь наад Ганбат чинь угаасаа ингэж яриад сурсан хүн байгаа юм гэж хэлээд суулгаад авчирсан тал архинаас бид нар хувааж уусан. Тэгтэл манай найз болох Н гэнэт уурлаад намайг явъя гэж хэлээд өшиглөөд байсан. Тэгтэл Ц эгч манай найз охин болох Нг чи яасан сонин хүн бэ яагаад байгаа юм бэ гэж хэлээд үснээс нь зулгаатал манай найз охин зөрүүлээд Ц эгчийн үснээс татахаар нь би тэр 2-ыг салгах гээд дундуур нь ортол Ганбат намайг 2 гараараа бариад авсан тэгэхээр нь Ганбат түлхээд гарын тавиулаад Ц эгч Н 2-ыг салгасан чинь Ц эгч Нг түлхтэл хойшоо хувинтай байсан усруу унасан. Тэгтэл Ганбат намайг дахиад барьж аваад бид 2 барьцалдаад автал Ц эгч нь бид 2-ыг салгах гээд дундуур орохоор нь би Ганбатыг цохих гээд гараа савтал Ц эгчийн толгойн тус газар нь цохичихсон юм тэгээд Н бид 2 Ц эгчийн гэрээс гараад явсан. Тэгтэл манай найз охин Н ээмэг алга байна гэж хэлээд бид 2 Ц эгчийн гэрт Нгийн ээмгийг хайхаар буцаад очтол Ц эгчийн духнаас цус гарсан байдалтай байж байсан. Тэгтэл Ц эгч Н бид 2-ыг та нар зайл гэж хэлээд байсан тэгээд бид 2 гэр лүүгээ явсан. Тэгтэл шөнийн 02 цагийн Цагдаагаас хүмүүс ирээд намайг саатуулсан өөр зүйл болоогүй. гэх мэдүүлэг /хх-ийн 53-56/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч А.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Тэгээд нөхөр бид 2 унтаж байхад 22 цагийн үед Б цуг явж байсан хүүхэнтэйгээ гаднаас нутаг гэх нэртэй 1 шил 0.75 гр архи бариад орж ирсэн тэгээд бид 4 тэр архиа уугаад сууж байтал зүс таних Ганбат гаднаас тал шил архи бариад орж ирсэн. Тэгтэл Б чи ах эгч 2 дээр бүтэн шилтэй архитай орж ирж чадахгүй байна уу гэж хэлээд Ганбаттай маргалдсан юм. Тэгтэл Ганбат за тэгвэл би тал шил архиа аваад гарлаа гэж хэлээд гэрийн үүд рүү босоод явтал Б Ганбаттай барилцаад авсан.Тэгтэл Бтай хамт явсан хүүхэн Бтай нийлээд Ганбат руу дайраад орон дээр унагаагаад дарсан байсан. Тэгэхээр нь би Ганбатыг өмөөрч салгах санаатай дундуур нь ортол Бтай хамт явж байсан хүүхэн намайг үсдээд авахаар нь би зөрүүлээд үснээс нь татсан юм. Тэгтэл Ганбатын барьж байсан тал шил архийг Б булааж аваад бостол Ганбат араас босоод Б руу дайртал Б шилтэй архи барьсан гараараа Ганбат руу цохих гэж байхад нь би дундуур нь орж Бы гартаа барьсан байсан шилтэй архинд оногдож миний духны зүүн талын хэсэг зүсэгдэж оёдол тавиулсан...Б барьж байсан шилтэй архиараа миний хөмсөгний дээд хэсэгт цохиж гэмтээсэн гэх мэдүүлэг / хх-ийн 20-22 /,
4. Гэрч Г.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
…Би Бы авчирсан архинаас уучхаад бие засах гээд гэрээс гараад багцаагаар 10 гаруй минут болсон байх тэгээд гэртээ орж иртэл манай эхнэрийн духнаас цус гарсан байдалтай байж байсан. Юу болсон юм гэж асуухад манай эхнэр Ц Ганбат, Б маргалдаад байхаар нь дундуур нь ортол Б барьж байсан архиныхаа шилээр цохичихлоо гэж хэлсэн. Тэгтэд Б хамт явж байсан хүүхэнтэйгээ гэрээс гараад явсан .гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
5. Гэрч Ц.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би найз залуу болох Бы хамт 2018 оны 12 дугаар сарын 30-ний гэрийн 14 цагийн үед банк орох зорилгоор гэрээсээ гараад явж байтал гудамжинд Ц эгчтэй таарсан юм. Тэгтэл Ц эгч манай найз залууд энэ ямааны махыг зараад ганц шил архи авмаар байна гэж хэлсэн. Тэгтэл Ц эгч нь барьж явсан ахаа гудамжинд явсан настай хүнд 12.000 төгрөгөөр зараад Нураг хайрхан гэх дэлгүүрээс Нутаг гэх 0.75 гр шилтэй архи 1 ширхэг, 0.5 гр шилтэй архи 1 ширхгийг г/далдаж аваад 3-р багийн 5-14 тоотод буюу Ц эгчийн гэрт очсон юм. Гэрт ороход нөхөр гэмээр нэг ах байсан. Тэгээд бид 4 худалдаж авсан 2 шилтэй архи хуваагаад ууж байтал тамхины Ганбаа гаднаас нэг шил архи бариад гэрт орж ирээд бид нарыг босоод жагс гэж хэлсэн. Тэгтэл найз залуу болох Б хариуд нь та юу яриад байна Монгол айлд орж ирчхээд гэж хэлсэн. Тэгээд би найз залуугаа гэр лүгээ явъя гэж хэлээд дагуулаад гарах гэтэл Ц эгч намайг хашаа явах гээд байгаа гэж асуухаар нь гэр лүүгээ явлаа гэж хэлтэл Ц эгч нь яах гээд байна гэж хэлээд миний үснээс таттал манай найз залуу бид 2-ын дундуур ороод салгасан юм. Тэгээд бид 2 гэрээс нь гараад явж байтал миний зүүн талын ээмэг байхгүй байхаар нь буцаад Ц эгчийн гэрт очтол Ц эгчийн баруун хөмсөгнөөс нь цус гарч байсан. Тэгтэл Ц эгч танай найз залуу Б миний хөмсгийг цохичхоо гэж хэлээд бид 2-ыг хөөгөөд байхаар нь бид 2 гараад явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/
6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаартай шинжээчийн:
1. А.Цгийн биед тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 08-09/
7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн:
1.Ц.Нгийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 46/ болон хавтаст хэргийн 80 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Бы урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Бы багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 39-43 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Бы эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, шүүгдэгчээс хохирогчийн гараар бичсэн гомдолгүй нэг хуудас нотлох баримт шинээр гаргаж өгсөн гэх зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 5 дугаар гудамжны 14 тоотод байх Г.Гын гэрт А.Цг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Бы мэдүүлэг, гэрч Г.Га, Ц.Н нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 58 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Энэ хэргийн улмаас хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 5 дугаар гудамжны 14 тоотод оршин суух Сартуул овогт Адьяагийн Ц / ВИ70070206 / -д учирсан нэг зуун тавин долоон мянга зургаан зуун төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулж 2019 оны 04 дүгээр сарын 10-ний дотор олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Бы эзэмшлийн Noke маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гэгээн овогт Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Гэгээн овогт Б.Быг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Бд хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, зааснаар ялтан Б.Б нь хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар ялтан Б.Баас нэг зуун тавин долоон мянга зургаан зуун / 157.600 / төгрөгийг гаргуулж хохирогч А.Цд 2019 оны 04 дүгээр сарын 10-ний дотор олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэргийн учир шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Бы эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг гар утсыг хохирлыг нөхөн төлөх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ