Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 146/ШШ2016/00244

 

                          Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Өвөрхангай аймаг, Хархорин сум, Эрдэнэтолгой баг, Хорихын орон сууц, 01-05 тоотод оршин суух, ЙР85051277 дугаарын регистртэй, Х овгийн Э-н О, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9 байр, 243 тоотод оршин суух, ::::::::::::::::::::::: дугаарын регистртэй, Хүрээт овгийн С-н Я нарт холбогдох 13.008.315 төгрөг гаргуулахыг хүссэн Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, Эрдэнэзуугийн гудамж, “Хас банк”-ны нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хас банк” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Э.О, С.Я нар нь Хас банктай 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1270014617 дугаар зээлийн гэрээ, 1270014617-01 дүгээр барьцааны гэрээ, 1270014617-02 дугаар баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж 14.650.000 /Арван дөрвөн сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд: 1. Өвөрхангай аймаг, Хархорин сум, 3 дугаар баг, 12 айлын орон сууц, 2-8 тоотод байрлах улсын бүртгэлийн Y-1017000363 дугаартай, 50 м.кв нийтийн орон сууц, зурагт Panasonic брэндийн, хөргөгч Toshiba брэндийн, плитка Toshiba брэндийн, 1270014617 дугаартай зээлийн гэрээнд эхнэр С.Я нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлдэгч Э.О нь хамтран үүрэг гүйцэтгэгч С.Я нар нь зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин зээл төлөх хугацааг сар бүр хэтрүүлэн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хойш зээлээ төлөлгүй 99 хоног хугацаа хэтрүүлээд байна. Банкны зүгээс Э.О, С.Я нарыг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, зээл төлөх боломжийг удаа дараа өгч байсан боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний үүргээ зөрчин зээлийг төлөх санаачилга гаргахгүй байна. 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлдэгч Э.О-н зээлийн гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөр дараах байдалтай байна. Үүнд: Үндсэн төлбөр 11.801.388 төгрөг, хүү 1.186.562 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9365 төгрөг, нотариат 11.000 төгрөг, нийт 13.008.315 төгрөг. Иймд 1270014617 дугаар зээлийн гэрээний 5.1, 5.1.1-д тус тус заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, нийт 13.008.315 /арван гурван сая найман мянга гурван зуун арван таван/-г зээлдэгч Э.О, С.Я нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. Мөн зээлийн гэрээний 3.2.10, барьцааны болон баталгаат ипотекийн гэрээний 4.2.4-д тус тус заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд Э.О, С.Я нарын бусад хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

           Хариуцагч Э.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

          “...Э овогтой О, С овогтой Я бид хоёр 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хас банкнаас 14.650.000 төгрөг авсан. Хас банкнаас нэхэмжилж байгаа 13.008.315 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Барьцаанд байгаа Хархорин сумын 3 дугаар баг, 12 айлын орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор зарж төлбөрийг барагдуулна...” гэжээ.

           Хариуцагч С.Я шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

          “...С овогтой Я, Э овогтой О бид хоёр 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хас банкнаас 14.650.000 төгрөг авсан. Хас банкнаас нэхэмжилж байгаа 13.008.315 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Барьцаанд байгаа Хархорин сумын 3 дугаар баг, 12 айлын орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор зарж төлбөрийг барагдуулна...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Үржмаа нь 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Э овогтой О, С овогтой Я нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан дагуу хариуцагч Э.О, С.Я нарын гаргасан хариу тайлбартай танилцлаа. Хас банкны зүгээс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан төлбөрийг бүрэн барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул уг хэргийг шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.                                                                                                                                                                  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Э.О, С.Я нараас 13.008.315 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Э.О, С.Я нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.  Нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага 13.008.315 төгрөг /арван гурван сая найман мянга гурван зуун арван таван/-ийг хариуцагч Э.О, С.Я нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг хүлээн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.О, С.Я нараас 111496, орон нутгийн төсвийн орлогоос 111496 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банканд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222992 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

       ШҮҮГЧ                           Ц.ДАГИЙМАА