| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0002/Э |
| Дугаар | 2019/ШЦТ054 |
| Огноо | 2019-02-25 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В:Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж,
Иргэний нэхэмжлэгч *******,
Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000000352 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Ц.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.М нь 2018 оны 10 дугаар сард Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн нутаг “Өртөмтийн хойд салаа” гэх газраас ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэн байгаль экологид 168 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1.Шүүгдэгч Ц.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 10 дугаар сард өвөлжөөнийхөө хашаа хороог шинэчлэн засварлах зорилгоор Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар баг Өртөмтийн салаа” гэх газраас 3 ширхэг модыг хөрөөгөөр огтолж унагаасан наагуур сул ойчсон байсан гишүүн, сургааг зэргийг түүж өөрийн өвөлжөөн дээр аваачиж буулгасан тэгээд байж байхад мэдээллийн дагуу гээд ойн байцаагч нар манай өвөлжөөн дээр ирж зураг баталгаажуулаад надтай холбогдсон тухайн үед би Баянхонгор аймгийн төв дээр хүүхдээ хараад эмнэлэгт байсан би 3 жилийн өмнөөс Алтанчимэг гэх хүнтэй танилцаад болно бүтнэ гээд 1 хүүхэдтэй болсон хүүхэд маань 1 нас гарантай. Тэгээд байгаль орчны байцаагч ******* гэх хүнд мэдүүлэг өгсөн. би мэдэж байсан өвөлжөөндөө шон бэлтгэх зорилгоор аргагүй бэлтгэсэн. Өмнө нь мод бэлтгэж байсан удаа байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/
Би унагаасан 3 ширхэг модоо үхэр тэргээр зөөсөн одоо хөдөө манай гэрийн гадаа тэр чигээрээ байгаа. Энэ гэр нь миний гэр байгаа юм Ээжтэйгээ Аймагт амьдарч байсан гэр бол байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3.Иргэний нэхэмжлэгч О.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн нутаг “Өртөмтийн хойд салаа” гэх газар нь тэр чигээрээ бүхэлдээ тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй орчны бүсэд тал нь ордог, үүнийг цэг солилцлоор тогтоодог.Манай аймгийн ой нь ашиглалт явуулахгүй хамгаалалтын бүсийн 1 дүгээр зэргийн ойтой тул манайхаас ой ашиглах болон иргэн, хуулийн этгээдэд мод бэлтгэх зөвшөөрөл олгодоггүй, Уг мод нь зургаас харахад нойтон мод бөгөөд манай аймгийн 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 204 000 төгрөг байдаг 60 000 төгрөг буюу бүх төрлийн хуурай мод гэсэн нь учир дутагдалтай байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.1,2-т ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нугалж төлүүлнэ гэсэн заалтын оруулаагүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/
4. Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Тусгай зөвшөөрөлт олгодоггүй манай аймгийн хувьд ашиглалтын ой гэж байхгүй хамгаалалтын 1 дүгээр зэрэглэлийн ойтой. Манай байгаль орчин аялал жуулчлалын газраас жил болгон Байгаль орчин аялал жуулчлалын яаманд ойн цэвэрлэгээ хийлгэх тухай санал хүргүүлдэг саналын дагуу тусгай зөвшөөрөл ирсэн тохиолдолд цэвэрлэгээ хийлгэдэг 2018 оны хувьд зөвшөөрөл ирээгүй. Нэмэлт шинжээчийн дүгнэлттэй би танилцлаа ямар нэг санал хүсэлт байхгүй дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна өөр нэмж ярих зүйгүй гомдол санал байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 133-134/
5.Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэхдээ: Ц.М нь зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн байсан, Байгаль экологид 504000 төгрөгийн хохирол учруулсан. Ц.М нь энэ учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул манай зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
6.Гэрч С.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 10 дугаар сард судалгааны ажлаар тусгай хамгаалалтын газрын мэргэжилтэн *******гийн хамт Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын өртөмтийн хойд салаа улаан чулуу гэх өвөлжөөн дээр мод бэлтгээд хураасан байхтай таараад хураалттай байсан модонд нь хэмжилт хийгээд ирсэн, уг модыг бэлтгэсэн эзэнтэй нь уулзаж чадаагүй гэр нь эзэнгүй байсан 1 цаг гаринтай хүлээгээд явсан. Тухайн мод бэлтгэсэн газар хамгаалалтын захиргааны мэргэжилтэн *******гийн хамт очиж үзсэн тэгэхэд нэг мод тайрсан байсан Баянхонгор аймгийн Өртөмтийн хойд салаа гэх газраас бэлтгэсэн байсан энэ нь орчныхоо бүсэд ордог би өөрөө Өртөмтийн урд салааг хариуцсан байгаль хамгаалагч байгаа юм, миний хариуцсан ой бол тусгай хамгаалалтад багтдаг Мын мод бэлтгэсэн газар нь тусгай хамгаалалтын бүсэд багтдаггүй орчны бүсэд багтдаг. Манай сумын ой нь 1 мужлалын залуу шинэсэн ой учраас зөвшөөрөл байдаггүй унасан мод, гишүү түүхийг хориглодог. Сумын хэмжээнд аль ч ойгоос зөвшөөрөл бэлтгэхийг хориглосон байдаг. Намайг очиж үзэхэд уг мод нь шинээр хөрөөдсөн ул мөртэй улаан нэлээн махир түлшинд хэрэглэхээр авсан болов уу гэмээр моднууд байсан ямар нэгэн байдлаар унах дөхсөн болон хатаж өгөршсөн мод бол биш цэцэглэж ногоороогүй мод байсан. Хойд салаа нь тусгай хамгаалалтад орохгүй орчны бүс гэж явдаг Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
7.Гэрч *******ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2018 оны 11 дүгээр сарын 20-ны үед Их богдын хамгаалалтын захиргааны хяналт шалгалт хариуцсан байгаль орчны хяналтын улсын байцаагч *******, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын тусгай хамгаалалтын газрын байгаль хамгаалагч С.******* нартай Эрдэнэцогт сумын Өртөмтийн хойд салаанд Мөнхөө гэх иргэн мод бэлтгэсэн байна гэж тусгай хамгаалалтын газрын мэргэжилтэн *******гаас өргөдөл ирсэн гэсний дагуу очиж үзсэн, тэгэхэд М нь өвөлжөө гэх газраа гэрээ барьсан түүний хажууд түлшний зориулалтаар бэлтгэсэн 3.8 метр куб мод байсан, бид нар очоод хэмжилт хийсэн тэгэхэд М үхэртээ яваад нэлээн орой ирсэн, тэгээд өөрөөс нь мод бэлтгэсэн талаар асуухад хүлээн зөвшөөрсөн харанхуй болсон байсан учраас маргааш нь *******, ******* нар Мыг дагуулаад “Өртөмтийн хойд салаа” руу мод хийсэн гэх газар луу орсон, би салаад өөр газруудыг үзсэн миний явсан газар ямар нэгэн мод бэлтгэсэн зүйл байхгүй байсан тэр хоёрын дагуулж явсан чиглэлд байсан байж магадгүй миний бодлоор гадна байсан модны баримжаагаар 1-2 ширхэг мод унагаж авсан байх магадлал өндөртэй. Манай сумаас мод бэлтгэх талаар ямар нэгэн зөвшөөрөл өгддөггүй учир нь ой нь 1-р мужлалын залуу шинэсэн ой учраас ямар нэгэн байдлаар мод бэлтгэхийг хориглодог. Гэрийн гаднаа хураасан ерөнхий модны бүдүүн тал буюу голч нь 20-25 см нарийн тал нь 10 см ерөнхийдөө түлээний зориулалтаар бэлдсэн болохоор муруйдуу хуурайдуу мод байсан наагуур нь бүдүүн босоо гишүүнүүд байсан болохоор метр куб нь 3,8 метр куб гарсан. Өртөмтийн хойд салаа гэх газар нь орчны бүсэд ордог тусгай хамгаалалтын бүсэд ордоггүй гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/
8.Баянхонгор аймгийн сум дундын ойн ангийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн:
1. байгаль экологит учирсан хохиролын эколгои эдийн засгийн үнэлгээг холбогдох хууль журам, Байгаль орчин, аялал, жуучлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын Иөдрийн 394 тоот тушаалын 1-р хавсралтын үндэслэн тооцож үзэхэд мод:өндөр 0.7мх өргөн 1.4 мх урт 2.8 метр=2.8х1=2.8 м3 болж байна 2.8 м3х60 000=168 000 төгрөг болж байна. Үүнийг байгаль хамгаалах тухай хуулийн дагуу 3 дахин нугалж төлүүлнэ гэж заасан байдаг. 168 000x3=504 000 төгрөг болж байна. 3 дахин үржигдснээрээ үүнээс өмнө төлсөн гэх 168 000 төгрөгийг хасч үзвэл 336 000 төгрөгөөр хохирол барагдана...гэх дүгнэлт /хх-ийн 117-118/ болон хавтаст хэргийн 61 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Ц.Мын нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 20-24 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Ц.Мын эзэмшлийн 5-н хантай монгол гэр битүүмжилсэн тэмдэглэл, шүүгдэгчээс 1 хуудас хохирол нөхөн төлсөн баримт гаргаж өгсөн зэрэг тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.М нь 2018 оны 10 дугаар сард Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өртөмтийн хойд салаа” газраас хууль бусаар мод бэлтгэж байгаль экологид 168000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэг, гэрч С.*******, ******* нарын мэдүүлэг, Шинжээчийн дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч *******, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Мыг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ц.Мод эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгч Ц.М нь хууль бусаар мод бэлтгэж байгаль экологид нэг зуун жаран найман мянган төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж зааснаар таван зуун мянган / 500.000 / төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч Ц.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад таван зуун мянган / 500.000 / төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлсөн талаарх нотлох баримт гаргаж өгсөн болон иргэний нэхэмжлэгч хохирол төлөгдсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул түүнийг төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ц.Мод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Мын эзэмшлийн дөрвөн ханатай гэрийг битүүмжилсэн 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрх гэрийг торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж торгуулийн ял биелэгдсэн тохиолдолд гэрийг эзэмшигч Ц.Мод буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ц.Мыг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Ц.Мыг зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ц.Мод зургаан зуун /600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялыг ялтан Ц.Мыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ц.М нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Ц.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ц.Мын эзэмшлийн гэрийг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ