Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 352

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

          Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 455-09 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, 26 настай, Энхмөнх овгийн Гантулгын Ганцэцэгийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Шүүхийн тамгын газарт холбогдох

           “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1162812 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ганцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г.Ганцэцэг миний бие Өвөрхангай аймгийн Шүүхийн Тамгын газрын дарга Д.Мөнхбаярт холбогдуулан тус шүүхэд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1162812 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч Тамгын газрын дарга д.Мөнхбаяр нь миний урьд ажиллаж байсан Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шантны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн туслахын орон тоонд эгүүлэн томилохоор болсон тул уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

       ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Г.Ганцэцэг нь “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1162812 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Ганцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтээ ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй  байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Ганцэцэг нь “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1162812 төгрөг гаргуулах”ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

                                     

                                       ШҮҮГЧ                              А.ҮҮРИЙНТУЯА