Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 145/2016/00353/И |
Дугаар | 353 |
Огноо | 2016-08-17 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 353
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа 6 дугаар гудамжны 259 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, 56 настай, Хан хөгшин овгийн Пүрэвийн Загдсүрэнгийн хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга П.Дониддолгор оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Загдсүрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Намайг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Ахуй үйлчилгээний комбинатад 1980 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл оёдолчноор, 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл тус комбинатад оёдолчноор, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээг удирдах газарт үсчнээр, 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээг удирдах газарт үсчнээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
П.Загдсүрэн нь “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
П.Загдсүрэн нь Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Ахуй үйлчилгээний комбинатад 1980 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл оёдолчноор, 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 31-ны өдөр хүртэл тус комбинатад оёдолчноор, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт үсчнээр, 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт үсчнээр тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 266 тоот лавлагаа, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын ахуй үйлчилгээний комбинатын даргын 1973 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 113 тоот, 1979 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 96 тоот, 1980 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18 тоот, 1982 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 161 тоот, 1986 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 98 тоот, 1986 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 109 тоот тушаалууд, Өвөрхангай аймгийн Нийтийн аж, ахуй үйлчилгээнээг удирдах газрын даргын 1990 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 164 тоот тушаалууд, гэрч Ц.Содномренчин, Г.Лхамжав, Б.Балжмаа, Д.Баатардорж нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хан хөгшин овгийн Пүрэвийн Загдсүрэнг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Ахуй үйлчилгээний комбинатад 1980 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл оёдолчноор, 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 31-ны өдөр хүртэл тус комбинатад оёдолчноор, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээг удирдах газарт үсчнээр, 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээг удирдах газарт тус тус үсчнээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА