Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/ма2024/00682

 

 

 

 

 

 

 

 

2024 04 05 210/МА2024/00682

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/03722 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 89,142,072 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: *******, ******* нар нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 79 тоот гэрээ байгуулан *******,000,000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар 48 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлд *******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дүүрэг, 11 дүгээр хороо, гудамж, ******* байр, ******* хаягт байрлах *******, м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалан барьцааны гэрээ байгуулж, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Банк нь гэрээнд зааснаар зээлийн төлбөрийг *******ын дансанд шилжүүлсэн.

1.1. Зээлдэгч нар 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Иймээс хариуцагч *******ийн тэтгэврийн данснаас 2020 оны 09 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр cap хүртэл хугацаанд нийт 11,124,3 төгрөг суутгасан. Хариуцагч ******* нь гэрээний хугацаанд нийт 33,369,250 төгрөг төлсөн. Хариуцагч нар нийт 44,493,803 төгрөг төлсөн бөгөөд үүнээс нэмэгдүүлсэн хүү 3,876,227 төгрөг, зээлийн хүү 33,834,274 төгрөг, үндсэн зээл 6,783,300 төгрөг төлсөн. Зээлийн зөрчил өнөөдрийн байдлаар 1178 хоног хэтэрч, нийт үлдэгдэл 83,761,5******* төгрөг болж байгаа ба үүнээс үндсэн зээл 63,314,577 төгрөг, зээлийн хүү 25,827,495 төгрөг болсон.

1.2. Банкны зүгээс зээлдэгч нарт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлээгүй тул шүүхэд хандсан. Иймд хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээл 63,314,577 төгрөг, хүү 25,827,495 төгрөг, нийт 89,142,072 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.3. Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хариуцагч *******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дүүрэг, 11 дүгээр хороо, гудамж, ******* байр, ******* хаягт байрлах *******, м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******, ******* нар хариу тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас үндсэн зээл 63,314,577 төгрөг, хүү 25,827,495 төгрөг, нийт 83,761,5******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дүүрэг, 11 дүгээр хороо, гудамж, ******* байр, ******* хаягт байрлах *******, м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 182/Ш32023/09877 дугаар захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Бадамрагчаагийн Мянганбаяр -ын алдаатай бичсэн регистрийн дугаарыг гэж өөрчлөх, хариуцагч нараас нийт 83,761,5******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгох гэснийг 89,142,072 төгрөг гаргуулан олгох гэж өөрчлөх тус тус гомдлын шаардлага гаргаж байна. Учир нь анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хянасан бөгөөд тооны илэрхий алдаа гаргасан тул шийдвэрт өөрчлөлт оруулж, тус алдааг засаж өгнө үү. Мөн Иргэний хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нар давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 89,142,072 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1. ******* нь *******, ******* нартай 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 79 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* нь зээлдэгч нарт *******,000,000 төгрөгийг, 48 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна./хх8-10/

3.2. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

3.3. Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

3.4. Талууд гэрээндээ зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр *******,000,000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн.

4.1. Хариуцагч нар нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр *******,000,000 төгрөг зээлдэн авснаас хойш хариуцагч ******* 2019 оны 06 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл нийт 33,369,250 төгрөг, хариуцагч ******* 2020 оны 09 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэл нийт 11,124,3 төгрөгийг тус тус төлжээ.

4.2. Иймд хариуцагч *******, ******* нар зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зөрчсөн, зээлдүүлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 25, 2019 оны 08 дугаар сарын 01, 2020 оны 09 дүгээр сарын 28, 2020 оны 10 дугаар сарын 30, 2021 оны 03 дугаар сарын 10, 2023 оны 02 дугаар сарын 15, 03 дугаар сарын 10-ны өдрүүдэд зөрчлийг арилгах талаар зээлдэгч нарт сануулсан, зээлдэгч зөрчлийг арилгаагүй байх тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

5. Нэхэмжлэгч талаас баримтаар гаргасан зээлийн дансны харилцагчийн хуулга, зээл, хүүгийн тооцооны хуудаст ******* нь гэрээний хугацаанд нийт 33,369,250 төгрөг, *******ийн тэтгэврийн данснаас 2020 оны 09 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэл нийт 11,124,3 төгрөг, нийт 44,493,803 төгрөг төлснийг үндсэн зээл 6,783,300 төгрөг, зээлийн хүү 33,834,274 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,876,227 төгрөгт тооцон суутгасан, одоо зээлийн үлдэгдэлд хариуцагч нар үндсэн зээл 63,314,577 төгрөг, зээлийн хүү 25,827,495 төгрөг төлөх үүрэгтэй гэж нэхэмжлэгч тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

5.1. Хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5.2. Иймд зээлдэгч нар үндсэн зээл 63,314,577 төгрөг, зээлийн хүү 25,827,495 төгрөг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас үндсэн зээл 63,314,577 төгрөг, зээлийн хүү 25,827,495 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрт үндсэн зээл, зээлийн хүүгийн нийлбэрийг тооцохдоо 83,761,5******* төгрөг гэж техникийн алдаа гаргаж буруу бичсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан хариуцагч нараас гаргуулах нийт төлбөрийн дүнг 89,142,072 төгрөг гэж залруулсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

6. ******* болон *******, ******* нар 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, *******ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүрэг, 11 дүгээр хороо, гудамж, ******* байр, ******* хаягт байрлах *******, м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалжээ.

6.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

6.2. Иймд анхан шатны шүүх барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагч Б-гийн М-ын регистрийн дугаарыг гэж алдаатай бичсэн гэж гомдол гаргажээ. Хэрэгт авагдсан *******ын иргэний үнэмлэхэд түүний регистрийн дугаарыг гэж бичсэн байх тул шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагч *******ын регистрийн дугаарыг гэж зөвтгөж, энэ талаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй.

8. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтуудыг нэмж, нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагад тэмдэгтийн хураамжид *******,200 төгрөг төлснийг орхигдуулсныг нэмж тусгаж хуваарилалтад өөрчлөлт оруулна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, шүүхийн шийдвэрт техникийн алдаа гаргасныг зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/03722 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн гэснийг гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...83,761,5******* гэснийг ...89,142,072 гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 673,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 673,860 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,038 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН