Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 145/2016/00357/И |
Дугаар | 357 |
Огноо | 2016-08-18 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 357
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, Бурхи, 17-5 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, Харнууд овгийн Парагийн Баярсайханы хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.Баярсайхан, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Баярсайхан шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1986 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Үйлдвэр дундын аж ахуйд ногоочноор тасралтгүй ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн учир тус газар ажиллаж байсан хугацаа ажилласан жилд тооцогдохгүйд хүрээд байна. Иймд намайг 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Үйлдвэр дундын аж ахуйд ногоочноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.Баярсайхан “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
П.Баярсайхан нь Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Үйлдвэр дундын аж ахуйд ногоочноор 1986 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 431 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 445 тоот албан бичиг, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Үйлдвэр дундын аж ахуйн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 7 дугаар тогтоол, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Үйлдвэр дундын аж ахуйн даргын 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоол, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Үйлдвэр дундын аж ахуйн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар протокол, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Үйлдвэр дундын аж ахуйн даргын 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоол, даргын 1988 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 24 дүгээр тушаал, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Үйлдвэр дундын аж ахуйн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар тогтоол, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Үйлдвэр дундын аж ахуйн даргын 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2 дугаар тушаал, гэрч Д.Сарантуяа, Л.Долгор нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харнууд овгийн Парагийн Баярсайханыг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Үйлдвэр дундын аж ахуйд 1986 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА