Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00809

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 19 өдөр Дуга 210/МА2024/00809

 

 

Н.Т ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.А даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/00755 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Т ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбагэрэл, гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Дашдаваа, түүний өмгөөлөгч Б.Батсэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 07-ны өдрийн 183/Ш32023/18656 дугаар захирамжаар Н.Т а надаас 267,250,410 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

1.2. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, миний өмчлөлийн төлбөр авагч А ХЗХ-ны нэр дээр түр шилжүүлсэн эрхийн улсын бүртгэлийн хххх дугаарт бүртгэлтэй, хххх тоот хаягт байрлах, 149 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар оруулан худалдахаар үнэлгээ тогтоохдоо Н газар Ф ХХК-ийг шинжээчээр томилон, 480,470,000 төгрөгөөр үнэлүүлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь шууд утгаараа миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

1.3. Манай орон сууцны одоогийн зах зээлийн үнэлгээ нь 1 м.кв нь 5,000,000 буюу 140 м.кв-ын үнэ нь 745,000,000 төгрөг болно. Гэтэл Н газрын шинжээчээр томилсон Ф ХХК-ийн үнэлгээ нь миний орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр, үндэслэлгүй үнэлсэнд гомдолтой байна.

1.4. Хөрөнгийн үнэлгээний тайланг хуулийн дагуу өнөөдрийг хүртэл танилцуулаагүй ба миний бие ажлын шаардлагаар 2023 оны 10 сарын 01-ний өдрөөс 10 сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөө орон нутагт ажиллаж байгаад иртэл 2023 оны 10 сарын 19-ний өдөр манай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг танилцуулан мэдэгдсэн.

1.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан эрхийг эдлүүлэлгүйгээр, миний болон гэр бүлийн маань аюулгүй байдлыг алдагдуулж, ямар нэг хуулиар олгогдсон эрхгүй хүнээр үнэлгээний үзлэг хийлгэсэн, ингэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байгаа нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд Н газрын шинжээчээр томилогдон, үнэлгээ хийсэн Ф ХХК-ийн 2023 оны 10 сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 сарын 07-ны өдрийн 183/ШЗ2022/18656 дугаар захирамжаар М.А, Н.Т а нараас 267,250,410 төгрөгийг гаргуулж, А ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 сарын 17-ны өдрийн 23260395 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн эхлүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Н.Т а, М.А нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг удаа дараа гардуулж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй төлбөрийг төлөх талаар санал санаачлага гаргаагүй.

2.3. Иймд төлбөр төлөгч Н.Т а, М.А нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан А ХЗХ-ны өмчлөлийн дээрх орон сууцыг 2023 оны 05 сарын 15-ны өдрийн 23260395/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 23260395/06 тогтоолоор хураан авсан. Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2023 оны 09 сарын 21-ний өдрийн 9/348 дугаар тогтоолоор шинжээч томилсон ба шинжээч дээрх орон сууцыг 530,510,000 төгрөгөөр үнэлсэн.

2.4. Үнэлгээний тайланг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт 2023 оны 10 сарын 03-ны өдрийн 4-186/18751, 4-186/18752, 4-186/18829 тоот албан бичгээр мэдэгдэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 371,357,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаа 2023 оны 10 сарын 27-ны өдөр зохион байгуулах талаар төлбөр төлөгчид 2023 оны 10 сарын 18-ны өдрийн 4-186/21119, 4-186/21120 тоот албан бичгээр, төлбөр авагчид 2023 оны 10 сарын 18-ны өдрийн 4-186/21121 тоот албан бичгээр мэдэгдсэн.

2.5. Анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдааг 2023 оны 11 сарын 24-ний өдөр зохион байгуулах талаар 4-186/23192, 4-186/23193, 4-186/23194 тоот албан бичгээр төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт мэдэгдсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх орон сууц нь 2023 оны 11 сарын 24-ний өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 268,255,000 төгрөгөөр худалдан борлогдсон талаар 2023 оны 11 сарын 27-ны өдрийн 4-186/24250, 4-186/24521, 4-186/24522 тоот албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

3.1. А ХЗХ болон иргэн М.А, Н.Т а нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 267,250,410.48 төгрөг гаргуулах тухай маргаанд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр 2022 оны 10 сарын 19-ний өдрийн 490 дугаартай эвлэрлийн гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/11320022/18656 дугаар бүхий шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг баталж шийдвэрлэсэн.

3.2. Тус эвлэрлийн гэрээний хүрээнд төлбөр төлөгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үл маргах журмаар чөлөөлж өгөхөөр тохиролцсон боловч төлбөр төлөгч нь дээрх үүргээ биелүүлээгүй тул Н.Т аас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн хххх дугаарт бүртгэлтэй, хххх тоот хаягт байршилтай, 140 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг хураан авч, албадан дуудлага худалдаанд оруулахаар 23260395/06 дугаар бүхий саналыг манай зүгээс гаргасан.

3.3. Дуудлага худалдаанд оруулахтай холбоотойгоор үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг талууд тогтоож чадаагүй тул Н газраас хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээний Ф ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээч тухайн хөрөнгийг зах зээлийн үнэ цэнийг 530,510,000 төгрөг хэмээн үнэлж, талуудад мэдэгдсэн.

3.4. Н газраас 2023 оны 10 сарын 03-ны өдрийн Ү-186/18751 тоот албан бичгээр Н.Т ын оршин суугаа газарт нь хүргүүлж, мэдэгдсэн ба түүний гэрийн хаяган дээр түүний эхнэр мэдэгдлийг хүлээж авсан байдаг.

3.5. Гэтэл Н. Т а нь эд хөрөнгийн талаарх үнэлгээний гомдлоо хуульд заасан хугацаа болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлж, 21 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

3.6. Түүнчлэн Ф ХХК-ийн ирүүлсэн үнэлгээнд үндэслэн Н газраас 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 11/29 тоот дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор дуудлага худалдааг 2023 оны 10 сарын 27-ны өдөр зохион байгуулахаар товлон, анхны дуудлага худалдааг зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч хуульд заасан хугацаандаа гомдлоо гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу албадан дуудлага худалдаа эхэлсэн.

Иймд, нэхэмжлэгч өөрийн буруугаас шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, цаашлаад тогтоосон үнэлгээгээр анхны албадан дуудлага худалдаа болж өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Т ын хариуцагч Н газарт холбогдуулан гаргасан 2023 оны 10 сарын 02-ны өдрийн Үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгг тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Т аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар аливаа төрийн байгууллагын үйл ажиллагаа хууль дээдлэх, хүний эрхийг хангах, зөрчихгүй байх зарчим дээр Т уурлан явагдах ёстой. Хэдийгээр миний бие шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий этгээд ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад надад хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгох, миний эрхийг зөрчихгүй байх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үүрэг гэж үзэж байна.

5.2. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээний дүгнэлтийг танилцуулаагүй. Хэрэв надад хуульд заасны дагуу үнэлгээний тайланг танилцуулсан бол мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т заасны дагуу бие даан худалдан борлуулах эрхээ хэрэгжүүлэх боломжоор бодитойгоор хангагдах ёстой байсан. Гэтэл бүх үйл ажиллагааг хариуцагч байгууллага хэлбэрийн төдий хийж байгаа нь миний эрхийг зөрчсөн.

5.3. Шинжээч томилсон тогтоолоор Н.Ц гэж хувь хүнийг томилсон байхад Ф ХХК үнэлгээний тайлан үйлдсэн нь ойлгомжгүй байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Ф ХХК нь хариуцагч байгууллагатай хамтран ажиллах, эсвэл ажил гүйцэтгэх гэрээтэй болох нь тогтоогдсон.

Шүүхийн шинжилгээний хуульд заасны дагуу шинжээч томилж байгаа нь угтаа хөндлөнгийн байлгах, хараат бус байлгах, ямар нэг ашиг сонирхолын зөрчилгүй байлгах, ялангуяа гэрээний харилцаан дээр Т уурлаагүй байх зорилготой. Гэтэл шинжээчийн өмнөөс гэрээт компани хөрөнгийн үнэлгээ хийгээд байгаа нь шинжээч хөндлөнгийн байх, хараат бус байх хуулийн заалтуудыг зөрчиж байгаагийн дээр тухайн компаний хамаарал бүхий бусад этгээд, жишээ нь хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч шинжээчийн дүгнэлтэд нөлөөлөх боломжийг олгож байна.

5.4. Анхан шатны шүүх шийдвэртэй нэг бол шинжээч гэж тайлбарлаад, нэг бол үнэлгээчин гэж тайлбарлаад, эсвэл хуулийн этгээдийн хэн, аль нь ч байх нь шүүхийн шийдвэрт ялгаагүй юм шиг дүгнэлт хийгээд байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч байгууллага тогтоолоор шинжээч л томилсон, түүнд дүгнэлт гаргаж ирүүлэхийг даалгасан.

Тийм ч учраас түүнд шинжээчтэй холбоотой эрх үүргийг танилцуулсан, ямар нэг хуулийн этгээд, эсвэл гэрээний үндсэн дээ ажил үүрэг гүйцэтгэх үнэлгээчинд биш. Шүүхийн хуульд нийцэхгүй байгаа энэ дүгнэлт нь хуулийг буруу тайлбарлаж байгаа хэрэг бөгөөд энэ нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж байна.

5.5. Ф ХХК-ийн Үнэлгээний тайлангийн 1.8.2-т Бид үнэлж буй хөрөнгийн шинж байдлыг тодорхойлох зорилгоор биет үзлэгийг 2023 оны 09 сарын 08-ны өдөр хийж гүйцэтгэсэн. гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй. Өөрөөр хэлбэл үнэлгээний тайлан нь худал мэдээлэлтэй байна.

5.6. Үнэлгээ хийж, дүгнэлт гаргах үйл явц нь дээрх байдлаар холбогдох хууль, мөн хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байхад түүний үр дүн болох үнэлгээнд дүгнэлт хийж, мэтгэлцэх шаардлагагүй гэж миний бие үзсэн. Өөрөөр хэлбэл хууль зөрчсөн үйл ажиллагаа, үйл баримтын үр дүн нь хууль ёсны байх боломжгүй юм. Гэтэл шүүх үнэлгээний үндэслэлийн талаар мэтгэлцээгүй гэж дүгнээд байгаа нь хуулийг нэг мөр ойлгох, хуулийг буруу тайлбарлаж байгаа үйлдэл гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/00755 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

6.1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т Хөрөнгийн үнэлгээчин хөрөнгийн үнэлгээ хийхдээ бусад үнэлгээчин болон мэргэжилтнийг гэрээний үндсэн дээр татан оролцуулах эрхтэй гэж заасны дагуу шинжээч Н.Ц хөрөнгийн үнэлгээ хийх ажилдаа мэргэжилтэн н.Энхсайханыг оролцуулсан нь хууль зөрчөөгүй.

6.2. Төлбөр төлөгч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээний тайланг танилцуулж, мэдэгдсэн. Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үүргээ хэрэгжүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, хөрөнгийн үнэлгээ хуульд заасан журмын дагуу хийгдсэн. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хуулийг үнэн зөв хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Н.Т а нь хариуцагч Н газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр маргасан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А ХЗХ нь хариуцагч талыг дэмжиж оролцсон.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 сарын 07-ны өдрийн 183/ШЗ2022/18656 дугаар захирамжаар хариуцагч М.А, Н.Т а нар 267,250,410 төгрөгийг 2022 оны 12 сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч А ХЗХ-нд төлж барагдуулах, дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд Н.Т ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн хххх дугаарт бүртгэлтэй, хххх 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-ийн 20-21/

 

4. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч М.А, Н.Т а нар сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч А ХЗХ-ны хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 183/ГХ2023/00028 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Н газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, уг ажиллагааны явцад Н.Т ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн хххх дугаарт бүртгэлтэй, хххх 4 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 05 сарын 15-ны өдөр битүүмжилж, 2023 оны 09 сарын 18-ны өдөр хураан авч, улмаар үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлээр 2023 оны 09 сарын 11-ний өдөр шинжээчээр Н.Цийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлд заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /хх-ийн 56, 61, 68 /

 

4.1. Ф ХХК-ийн үнэлгээчин Н.Ц нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд хариуцагч байгууллагаас үнэлгээчинд 2023 оны 09 сарын 21-ний өдөр эрх үүрэг, хариуцлагыг танилцуулж, хууль тайлбарласан байна. /хх-ийн 69/

 

4.2. Шинжээч Ф ХХК нь 2023 оны 10 сарын 02-ны өдөр Н.Т ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн хххх дугаарт бүртгэлтэй, хххх 4 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг, хөрөнгийн байдал, өнөөгийн ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг үндэслэн зах зээлийн үнийг 530,510,000 төгрөг гэж үнэлгээ тогтоожээ. /хх-ийн 70-82/

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь ... орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан үндэслэлээр нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв болжээ.

 

Хариуцагч байгууллагаас Шинжээчийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчийн эхнэр Ө.Эрхэмхүслэнд 2023 оны 10 сарын 03-ны өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны тэмдэглэл үйлдэгдснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан журмаар гаргуулсан гэж үзэх тул уг хугацаанаас мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан 7 хоногийн хугацааг тоолоход хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх, Н.Т ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлээгүй гэж буруу дүгнэсэн алдааг залруулж, нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг зөв.

 

6. Шинжээч Ф ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгийн байршил, шинж чанарыг тодорхой тусгаж, зах зээлийн хандлага, өртгийн хандлага, орлогын хандлагын арга, аргачлалыг ашиглан үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад тус тус нийцжээ. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн атлаа хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсгийн зохицуулалт нь үнэлгээ тогтоохтой холбоотой, анхны дуудлага худалдаа явуулах журамтай холбоотой, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.3 дахь хэсэгт заасан зохицуулалт нь үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх зохицуулалтад хамаарахгүй тул дээрх хуулийн зохицуулалтыг хасч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг нэмж баримталсан өөрчлөлт оруулна.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/00755 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 55 дугаар зүйлийн 55.2, 55.3 ... гэснийг ... 55 дугаар зүйлийн 55.7 ... гэж өөрчлөн, ... 117 дугаар зүйлийн 177.2 ... гэснийг хасч шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.А

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР