Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 319

 

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 09-р сарын 01                    Дугаар   319                                         Баруун-Урт               

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

 

Нэхэмжлэгч: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шилийн хотын “Рашаан булаг” балгасны Баянгол багийн 88 тоотод оршин суух, паспортын дугаар G59127891, утасны дугаар 80307887, 139479860009/, Дугар овогтой Сарангэрэлийн нэхэмжлэлтэй,      

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг “Дэнж”-ийн 2-9 тоотод оршин суух, /РД:ЛЮ64121018, утасны дугаар 89775994/, Цэнгэлт үржин овогт Содномбалжирийн Чулуунбаатар

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг “Урт”-ын 2-2 тоотод оршин суух, /РД:ЛЮ61041818, утасны дугаар 99470038/, Номхоныхон овогт Дэнсмаагийн Ойдовт холбогдох 

 

“Зээлж авсан 4 602 150 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Дугар овогтой Сарангэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дугар овогтой Сарангэрэл миний бие ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шилийн хотод оршин суудаг бөгөөд 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Д.Ойдов гэгч нь өөрийн хүүхдээ дагуулан манайд хүрэлцэн ирж 10 000 /арван мянга/ юань зээлж авсан. Д.Ойдов нь хэдэн жилийн өмнө миний хамаатан ах болох Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харъяат Дорж овогтой Хүрэлгарьд гэгчтэй манай гэрт ирж түүнээс хойш танилцаж мэддэг болсон юм. Д.Ойдов нь өөрийн охиноо Өвөр Монголын их сургуульд сургах гэсэн юм төлбөрийг нь хийх гэсэн боловч мөнгө байхгүй байна, зээлээч гэхээр нь ахын найз гэж итгээд 10 000 юань зээлсэн юм. Үүнээс хойш Д.Ойдов нь утсаар яриад охин нь төлбөрөө тушаах гэсэн боловч дахиад 5 000 юань хэрэгтэй байна гэхээр нь зээлдүүлсэн боловч одоог хүртэл өгөлгүй өдийг хүргэсэн юм. Миний бие нь Д.Ойдовтой удаа дараа утсаар ярьж мөнгөө авъя гэхэд өгнө гэдэг боловч өгөхгүй байгаа учраас арга буюу ӨМӨЗО-ны Шилийн гол аймгаас өөрийн биеэр энэ нутгийг зорин ирж танай шүүхэд хандаж байна. Миний бие хоёр улсын хооронд зорчиход замын зардал, хоол болон байрлах зардал болон бичиг баримтын зардалд маш их мөнгө зарцуулж байгаа учраас өөрийн биеэр удаа дараа хүрэлцэн ирж чадахгүй нөхцөл байдалтай тул өөрийн хүргэн ах болон Содномбалжир овогтой Чулуунбаатар гэгчийг албан ёсоор нотариатаар баталгаажуулан өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж байна.

Миний бие Д.Ойдов гэгчээс үндсэн зээлсэн мөнгө болох 4 602 150 төгрөг дээр улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 88 584 төгрөгийг нэмж нийт 4 690 734 төгрөгийг түүнээс нэхэмжилж байна. Энэхүү нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж Д.Ойдов гэгчээс миний мөнгийг хурдан гаргуулж өгөхийг хичээнгүйлэн хүсье гэжээ. 

Хариуцагч Номхоныхон овогт Дэнсмаагийн Ойдов нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь 2013 оны 08 дугаар сард өөрийн охин Мөнхтуулыг БНХАУ-ын Хөх хотод Үндэсний их сургуульд суралцуулахаар очсон. Гэтэл төлбөр нь өндөр байсан тул өөрийн найзын садан болох Цогоогоос 15 000 юань зээлж аваад охиноо сургуульд оруулсан. Аажимдаа төлнө гэж тохиролцсон боловч одоогоор эрхэлсэн ажилгүй байна. Авсан нь үнэн болохоор би 2016 ондоо багтааж төлнө. 4 602 150 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шилийн хотын “Рашаан булаг” балгасны Баянгол багийн 88 тоотод оршин суух, паспортын дугаар G59127891, утасны дугаар 80307887, 139479860009/, Дугар овогтой Сарангэрэл нь хариуцагч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг “Урт”-ын 2-2 тоотод оршин суух, /РД:ЛЮ61041818, утасны дугаар 99470038/, Номхоныхон овогт Дэнсмаагийн Ойдовоос   “Зээлж авсан 4 602 150 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4 602 150 /дөрвөн сая зургаан зуун хоёр мянга нэг зуун тавь/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Сарангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 584 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4 602 150 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 88 584  төгрөгний тал хувь болох 44 292 төгрөгийг, үлдэх 44 292 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Д.Сарангэрэлд олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дугар овогтой Сарангэрэлийн нэхэмжилсэн зээлж авсан гэх 15 000 юань буюу 4 602 150 төгрөгийг хариуцагч Номхоныхон овогт Дэнсмаагийн Ойдов нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Сарангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 584 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4 602 150 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 88 584  төгрөгний тал хувь 44 292 төгрөгийг, үлдэх 44 292 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Д.Сарангэрэлд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЗУУ