Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 315

 

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 09-р сарын 01                    Дугаар   315                            Баруун-Урт               

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Холбоочдын гудамж-4, Төрийн банкны 2 дугаар байр, 3 дугаар давхарт байрлах “Хадгаламж банк” ХХКомпани дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,      

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн ажлын албаны зээлийн ахлах мэргэжилтэн ажилтай, /РД:ХЗ84123112, утасны дугаар 99991708/, Г.Шинэболд,

Зээлийн мэргэжилтэн ажилтай, /РД:ИЭ83060816, утасны дугаар 99109959/, Б.Цогтгэрэл,

Зээлийн мэргэжилтэн ажилтай, /РД:ШУ88033131, утасны дугаар 99061727/, Г.Мөнх-Од

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг “Амгалан”-гийн 17-05 тоотод оршин суух, /РД:МИ80012001, утасны дугаар 99944822, 89288107, 89603327/, Ашид овогт Оюуны Дэлгэрцэцэг,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг “Амгалан”-гийн 17-05 тоотод оршин суух /РД:ЛЮ79032635, утасны дугаар 98669047, 96069047/, Ашид овогт Доржготовын Гантулга нарт холбогдох 

 

“Үндсэн зээлийн үлдэгдэл 7 614 863.06 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 3 903 907.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 756 262.30 төгрөг, нийт                      12 275 032.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХКомпани дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.Дэлгэрцэцэг, Д.Гантулга нар нь Хадгаламж банктай 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №227/1526 тоот цалингийн зээлийн гэрээгээр 6 000 000 /зургаан сая/ төгрөгийг сарын 1.3 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар, 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №227/1526 тоот цалингийн нэмэлт зээлийн гэрээгээр 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар, 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №227/1526 тоот цалингийн нэмэлт зээлийн гэрээгээр 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар  тус тус байгуулж нийт 12 500 000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн зээлийг авч ашигласан.

Зээлийн барьцаанд Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 1 дүгээр баг “Амгалан”-гийн 17-05 тоотод орших зурагт /лэд 32 инч/, хөргөгч, нөүтбүүк зэрэг гэрийн бусад тавилга, эд хөрөнгүүдийг барьцаалсан болно.

Зээлдэгч нар нь зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт                4 885 136.94 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 3 035 495.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд    64 038.74 төгрөг, нийт 7 984 671.35 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч О.Дэлгэрцэцэг, Д.Гантулга нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг хүргүүлж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкыг хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Зээлдэгчийн үндсэн зээл болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл 7 614 863.06 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл  3 903 907.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 756 262.30 төгрөг, нийт зээл, хүүний үлдэгдэл 12 275 032.65 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

1.Хариуцагч О.Дэлгэрцэцэг, Д.Гантулга нараас зээлийн нийт төлбөрт                   12 275 032.65 /арван хоёр сая хоёр зуун далан таван мянга гучин хоёр төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтанд дурдсан эд хөрөнгүүдээс болон бусад хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, санхүүгийн эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ашид овогт Оюуны Дэлгэрцэцэг нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Миний бие Оюун овогтой Дэлгэрцэцэг нь 2011 онд “Хадгаламж” банкнаас цалингийн зээл авсан бөгөөд хугацаа хэтрүүлэн төлж барагдуулаагүй болно. Энэхүү үлдэгдэл зээлийг тухайн үед гэр бүл байсан Доржготов овогтой Гантулга хамтран зээлдэгч учраас хуваан төлж барагдуулна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тайлбар гаргасан О.Дэлгэрцэцэг гэжээ.

 

Хариуцагч Ашид овогт Доржготовын Гантулга нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний үндсэн цалин 640 000 төгрөг ба сар бүр цалингийн зээлэнд 371 000 төгрөг, хүүхдийн тэтгэмж 290 000 төгрөг, нийт 661 000 төгрөг тушаадаг. Одоо эхнэр, нэг охинтой амьдардаг ба эхнэр эрхэлсэн ажилгүй тул Хадгаламж банкнаас О.Дэлгэрцэцэгийн авч хэрэглэсэн зээлийг яг одоо төлж барагдуулах боломжгүй байна. Гэсэн хэдий ч нэмэлт санхүүгийн эх үүсвэртэй болсон тохиолдолд уг зээлнээс төлөлцөж туслах болно. Тайлбар бичсэн Д.Гантулга гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХКомпани дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Ашид овогт Оюуны Дэлгэрцэцэг, Ашид овогт Доржготовын Гантулга нараас 

“Үндсэн зээлийн үлдэгдэл 7 614 863.06 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл  3 903 907.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 756 262.30 төгрөг, нийт зээл, хүүний үлдэгдэл 12 275 032.65 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч О.Дэлгэрцэцэг, Д.Гантулга нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 12 275 032.65 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 12 275 032.65 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 211 350 төгрөгний тал хувь болох 105 675 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар  шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Хадгаламж банк” ХХКомпани дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 7 614 863.06 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл  3 903 907.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 756 262.30 төгрөг, нийт зээл, хүүний үлдэгдэл 12 275 032.65 төгрөгийг хариуцагч Ашид овогт Оюуны Дэлгэрцэцэг, хариуцагч Ашид овогт Доржготовын Гантулга нар нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 12 275 032 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 211 350 төгрөгний тал хувь болох 105 675 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЗУУ