Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 272

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Т.Нансалмаа,

Шүүгдэгч Б...., түүний өмгөөлөгч Н.Баатардорж /ҮД:1001/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түдэв хиа овогт ...ын ...т холбогдох 1808036391102 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

           Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, хүний нөөц мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Түдэв хиа овогт ...ын ... /.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

Б.... нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С....тай машиныхаа гэрлийг шилжүүлсэнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож түүний биед зүүн, дээд зовхинд цус хуралт, зүүн доод зовхи, баруун хацарт зулгаралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

1.Хохирогч С....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 07 дугаар сарын 30-ны орой 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо бага наран 8-1 тоот гэрээсээ гараад ундаа авах гээд машинаа ухрааж байхад урдаас приус 10 маркийн саарал өнгийн машин их гэрлээ хол дээрээ тавиад шилжүүлэхгүй зогссон, би цонхоороо гэрлээ унтраачих ухрах гээд зам харагдахгүй байна гэж хэлэхэд чи замын хөдөлгөөний дүрэм мэддэг юм уу пизда чинь гээд хэл амаар доромжлоод байсан. Тэр машины жолооч эгч намайг зодох гээд машинаасаа буух гээд байсан. Би айгаад тэр эгчийг буулгахгүй гээд хаалгыг нь дараад байсан. Нэг мэдэхэд ээж тэр эмэгтэйг үснээс нь татаад салгах гээд байж байсан. Би зөрүүлээд тэр эгчийг үсдсэн. ... гэх эмэгтэй намайг нүүр нүдэнд гараараа алгадаж цохиж доошоо тонгойход цээж рүү хөлөөрөө өшиглөж зодсон. Надад учирсан бүх гэмтлийг тэр эмэгтэй гараараа нүүрэнд цохиж, хөлөөрөө цээж рүү өшиглөж байхдаа учруулсан гэмтэл байна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилж байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү, шүүх хуралд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11, 16-17 хуудас/,

            2.Шүүгдэгч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.. . 2018 оны 07 дугаар сарын 30-ны орой 23:30 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутагт амьдардаг аав ...ын гэрт байж байгаад нөхөр ... болон 10-14 насны хоёр хүүгээ суулгаад нөхрийн эзэмшлийн ...улсын дугаартай прүс-10 машиныг жолоодон гэрийн зүг явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 8 дугаар гудамж ороод явж байтал өөдөөс автомашиныхаа их гэрэлийг асаачихсан автомашин зогсож байхаар нь өөрийн машиныхаа гэрлээр дохио хийгээд байхад унтраахгүй байхаар машинтайгаа зөөлөн урагшаа явангаа хажуугаар зөрөхдөө жолоочид нь хандаж машиныхаа гэрлийг шилжүүлээч гээд шаардлага тавих үед жолооч болох сүүлд нэрийг нь мэдсэн ... балай авгай минь чи машин барьж чаддаггуй юм уу гэж хэлэнгээ машинаасаа буугаад ирсэн тэгэхээр нь би машиныхаа арааг солиод хаалгаа онгойлгоод буух гэтэл миний хөлийг хаалгаар хавчаад дарсан би хөл гээд орилсон чинь нөхөр арын суудал дээр унтаж байснаа юу боловоо гээд босоод ирэхээр нь хөл хавччихлаа гэтэл нөхөр буугаад нөгөө хүүхнийг машинаас холдуулсан тэгтэл ...ын машин дотороос сүүлд мэдхэд ээж, эгч, дүү нар гээд хүмүүс гарч ирэнгүүтээ эмэгтэйчүүд нь миний үснээс зулгаасан намайг голлож ... үснээс зулгааж байгаад хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөж зодсон би зөрүүлээд үйлдэл хийж чадаагүй босож чадахгүй хэсэг газар хэвтсэн.Тэгтэл тэнд байсан залуу манай нөхрийг тэвэрч аваад хөдөлгөхгүй байсан. Тэр үед ...ын ээж манай хоёр хүүхдийг алгадсан байсан. Ийм л асуудал болсон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-47 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            3.Гэрч Ц....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эгч ...гийн хамт гартал манай дүү ...ыг нэг танихгүй хүн үснээс нь гараараа зулгаачихсан зогсож байхаар нь эгч ... яагаад хүүхэд зодож байгаа юм бэ гээд тэр хүүхнийг тавиач гээд болиулах гэтэл тэнд байсан машины арын суудлаас нэг эрэгтэй хүн гарч ирээд пиздануудаа ална шүү гэж хэлээд эгчийн өмсөж байсан цамцнаас нь татаад холдуулах үед тэр эмэгтэй дүүг тавиад газар унасан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 хуудас/,

4.Гэрч И....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......ыг танихгүй хүмүүс зодоод байна гэхээр нь ... түрүүлээд гарсан намайг гарах үед охин ...ыг танихгүй эмэгтэй үснээс нь зулгаачихсан доошоо дарж байсан. Би охиноо тэр эмэгтэйгээс салгах гэтэл салахгүй зууралдаж байгаад салсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 хуудас/,

5.Гэрч С....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай эхнэрийг тэнд байсан эмэгтэй нар үснээс нь зулгаасан. Би  хойд  хаалгаараа  гарч   ирээд  больцгоогооч гээд тэр гуравыг эхнэрээсээ салгах гэж оролдсон тэгтэл хамт байсан залуу миний араас тэврээд хөдөлгөхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 хуудас/,

6.Гэрч Л....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай хамаатан ...ийн эхнэр ... хоёр эмэгтэйтэй үснээсээ зулгаацалдаад газар уначихсан байхаар нь яваад очтол салцгаасан. Автомашины гэрэл шилжүүлээгүй гэснээс болж үл таних эмэгтэйтэй маргалдаж байгаад үс гэзэгнээсээ зулгаацалдаад ... газар уначихсан хэвтэж байсан. ... намайг очиход тэр хүүхнээсээ салсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 хуудас/,

          7.Шинжээчийн 9306 тоот дүгнэлт:

1.Б....ийн биед хүзүү, цээжний баруун хэсэг, зүүн далны гадна хэсэг, зүүн бугалга, шуунд зулгаралт , цээжний баруун ар доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4.5.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28 хуудас/,

 

8.Шинжээчийн 9346 тоот дүгнэлт:

1.С....ын биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхи, баруун хацарт зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29 хуудас/,

 

9.Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “... гэмтлүүдээс зүүн дээд, доод зовхины цус хуралт, зүүн доод зовхи, баруун хацрын зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарна. Бусад нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ...” гэх тайлбар /хавтаст хэргийн 36-37 хуудас/,

 

         10.Шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг зулгаралт, цус хуралт мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн  няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй ба  шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүний хүчин зүйл, хугацааг тодорхойлно гэсний дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 хуудас/,

 

            11.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48 хуудас/

            12.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 49 хуудас/

                        13.Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 69-78 хуудас/

            14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 82 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Б.... нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны шөнийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С....тай машиныхаа гэрлийг шилжүүлсэнгүй” гэх асуудлаас болж маргалдан улмаар түүнийг зодож “зүүн, дээд зовхинд цус хуралт, зүүн доод зовхи, баруун хацарт зулгаралт бүхий” хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч С....ын “...... гэх эмэгтэй намайг нүүр нүдэнд гараараа алгадаж цохиж доошоо тонгойход цээж рүү хөлөөрөө өшиглөж зодсон. Надад учирсан бүх гэмтлийг тэр эмэгтэй гараараа нүүрэнд цохиж, хөлөөрөө цээж рүү өшиглөж байхдаа учруулсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11, 16-17 хуудас/,

            Гэрч Ц....ы “... Эгч ...гийн хамт гартал манай дүү ...ыг нэг танихгүй хүн үснээс нь гараараа зулгаачихсан зогсож байхаар нь эгч ... яагаад хүүхэд зодож байгаа юм бэ гээд тэр хүүхнийг тавиач гээд болиулах гэтэл тэнд байсан машины арын суудлаас нэг эрэгтэй хүн гарч ирээд пиздануудаа ална шүү гэж хэлээд эгчийн өмсөж байсан цамцнаас нь татаад холдуулах үед тэр эмэгтэй дүүг тавиад газар унасан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 хуудас/,

Гэрч И....гийн “... ...ыг танихгүй хүмүүс зодоод байна гэхээр нь ... түрүүлээд гарсан намайг гарах үед охин ...ыг танихгүй эмэгтэй үснээс нь зулгаачихсан доошоо дарж байсан. Би охиноо тэр эмэгтэйгээс салгах гэтэл салахгүй зууралдаж байгаад салсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 хуудас/,

Гэрч С....ийн “...Манай эхнэрийг тэнд байсан эмэгтэй нар үснээс нь зулгаасан. Би  хойд  хаалгаараа  гарч   ирээд  больцгоогооч гээд тэр гуравыг эхнэрээсээ салгах гэж оролдсон тэгтэл хамт байсан залуу миний араас тэврээд хөдөлгөхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 хуудас/,

Гэрч Л....ийн “...Автомашины гэрэл шилжүүлээгүй гэснээс болж үл таних эмэгтэйтэй маргалдаж байгаад үс гэзэгнээсээ зулгаацалдаад ... газар уначихсан хэвтэж байсан. ... намайг очиход тэр хүүхнээсээ салсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 хуудас/,

Шинжээчийн 9346 тоот дүгнэлт:

1.С....ын биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхи, баруун хацарт зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29 хуудас/,

Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “... гэмтлүүдээс зүүн дээд, доод зовхины цус хуралт, зүүн доод зовхи, баруун хацрын зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарна. Бусад нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ...” гэх тайлбар /хавтаст хэргийн 36-37 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б.... нь хохирогч С....ын “зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхи, баруун хацарт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 29 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.     

 

Шүүгдэгч Б.... нь хохирогч С....ыг цохисон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б....ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул прокурорын дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч С.... эмчилгээний зардалд баримтаар 670,990 төгрөгийн  төлбөр нэхэмжилсэн боловч хохирогчийн КТГ-т үзүүлсэн 120,000 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангаж байгаа, хэрэгт хамааралтай гэж үзсэн тул уг зардлыг гаргуулж, харин ажилгүй байсан хугацааны цалингийн баримтууд бүрэн гүйцэд биш тухайлбал ажилгүй байсан хугацаанд листний мөнгө авсан эсэх нь тодорхойгүй, мөн нэг хоногт ямар цалинтай талаар ажил олгогчийн тодорхойлолт байхгүй, хэрэгт хамааралгүй өөр хүний шүдний эмчилгээний баримтууд зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул бусад зардлын баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчийн цагдаад гаргасан гомдол, мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй. Анх хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “... төмөр барьсан залуу миний нуруу руу 4-5 удаа өшиглөсөн ...” гэж мэдүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд ...д хэн гэмтэл учруулсныг зөв тогтоогоогүй, төмөр барьсан хүн хэн болох, өөр хүн ял завшиж байх магадлалтай, хохирогчийн ээж, эгч нарын мэдүүлгээр яллаж байгаа нь учир дутагдалтай, ... цохисон гэдгийг хөндлөнгийн гэрчүүдээр нотлоогүй, хохирогчийн төрсөн эх, дүү хоёрт Үндсэн хууль сануулаагүй, хохирогчийн ээжийн шүд гэмтсэн баримт хэрэгт байгаа, машины толь хэн хугалсныг олох ёстой.  Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд хэн хэнд нь гэмтэл учирсан байдаг, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн мэдүүлгээр нотлогдсон гэж үзсэн тул хэргийг мөрдөн байцаалтанд буцаалгах саналыг гаргасан.

 

            Хохирогч С....ын биед учирсан гэмтлүүд нь түүний нүүрэн хэсэгт учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч ямар байдлаар хаана нь юугаар цохиж гэмтэл учруулсныг хохирогч мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн, гэрчээр тогтоож мэдүүлэг авсан ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1, 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагуудыг зөрчөөгүй, хохирогчийн эх, дүү нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг мөрдөн байцаалтанд буцаалгах саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            Улсын яллагч: Шүүгдэгч Б....т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, хохирол төлөөгүй зэргийг харгалзан 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.... нь Солонгос улс руу хувиараа явж хөдөлмөр эрхэлдэг, мөн бага насны хүүхдүүдээ хичээл сургуульд нь хүргэж өгдөг зэргийг харгалзан  торгуулийн ял оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

            Шүүгдэгч Б....ийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн хохирол, хор уршиг их биш зэргийг харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Түдэв хиа овогт ...ын ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б....ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03  сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Б....т үүрэг болгосугай.

 

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б....т мэдэгдсүгэй. 

 

          5.Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б....ээс 120,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нефьт 2-27-13 тоотод оршин суух УП95092406 регистрийн дугаартай С....д олгосугай.

 

           6.Б....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч С.... бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ