Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 313

 

 

 

      СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 08 дугаар

сарын 31-ний өдөр                                  Дугаар 313                                    Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг, 22 дугаар хороо, “Хилчин”-ий 41-08 тоотод оршин суух, /РД:ЛЮ63111261, утасны дугаар 94126382/, Боржигон овогт Шагдарын Эрдэнэтуяагийн

  “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ш.Эрдэнэтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  Боржигон овогт Шагдарын Эрдэнэтуяа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1985 оноос 1997 оны 05 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр яслийн мөлхөө ангийн асрагчаар ажиллаж байсан юм. Гэвч энэ хугацааны бичилттэй хөдөлмөрийн дэвтэр маань олдохгүй байх тул тухайн үед ажиллаж байсан цалингийн түүвэр болох Сүхбаатар аймгийн архивийн тасгийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 184/15 тоот лавлагааг үндэслэн 1985 оноос 1997 оны 05 дугаар сар хүртэл Сүхбаатар аймгийн 1-р яслийн мөлхөө ангийн асрагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.  

Хүсэлт гаргагч Ш.Эрдэнэтуяа нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие 1985 оноос эхлэн 1997 оны 05 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр яслийн мөлхөө ангийн асрагчаар ажиллаж байсан юм. 1985 онд ажилд орохдоо ээжийнхээ нэр дээр түр ажиллаж байгаад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үндсэн ажилтнаар тушаал гарч ажилласан. Тийм учраас 1986 оны 01 дүгээр сараас 1997 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргаж байна гэв.

Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь

 

Боржигон овогт Шагдарын Эрдэнэтуяа нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 05 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын           1 дүгээр Яслийн мөлхөө ангийн асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. 

 

Хүсэлт гаргагч Ш.Эрдэнэтуяа нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын              1 дүгээр Яслийн мөлхөө ангийн асрагчаар 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 05 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан болох нь түүний шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 184/15 тоот лавлагааны хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар,

 

 - гэрч Амбагайт овгийн Цэрэндоржийн Энх-Оюун /РД: ЛЮ59120366/-ы         “Би Ш.Эрдэнэтуяаг 1990 оноос яслид ажиллаж эхлэсэн үеэсээ таньдаг болсон. Баруун-Урт сумын 1 дүгээр яслид мөлхөө ангийн асрагчаар ажиллаж байсан. Би энэ яслид 1990 онд ажилд орсон. Намайг ажилд ороход Ш.Эрдэнэтуяа нь ажиллаж байсан. Ш.Эрдэнэтуяа нь 1997 он дуустал ажилласан. Би 1998 он хүртэл ажилласан” гэх мэдүүлэг,

-гэрч Боржигон овгийн Цэрэндоржийн Наранчимэг /РД: ЛД64083102/-ийн; “Ш.Эрдэнэтуяаг 1985 оноос яслид ажиллаж эхлэхээс нь таньдаг болсон.  Ш.Эрдэнэтуяа Баруун-Урт сумын 1 дүгээр яслид мөлхөө ангийн асрагчаар 1985-1997 оныг дуустал ажиллаж байсан. Би энэ яслид 1973 онд сувилагчаар ороод 1999 он хүртэл ажилласан. Нэг ангид нэг сувилагч, нэг асрагч ажилладаг байсан” гэх мэдүүлгүүд зэргээр тус тус нотлогдож байна. 

Иймд Боржигон овогт Шагдарын Эрдэнэтуяа нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 05 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр Яслийн мөлхөө ангийн асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Ш.Эрдэнэтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар  Боржигон овогт Шагдарын Эрдэнэтуяа нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оныг 05 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр Яслийн мөлхөө ангийн асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ш.Эрдэнэтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ