Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
Хэргийн индекс | 147/2016/0294/и |
Дугаар | 314 |
Огноо | 2016-08-31 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 314
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 08 дугаар
сарын 31-ний өдөр Дугаар 314 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9-р баг, Хайлаастын 28-2821 тоотод оршин суух /РД:ЛЮ62051810, утасны дугаар 94223558/ Боржигон овогт Намнангийн Чулуунбатын
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Чулуунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Н.Чулуунбат нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1979 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний уурын зууханд машинстаар ажиллаж байгаад 1983-1986 онд цэргийн алба хааж ирээд дахин 1987-1989 он хүртэл ажилласан. Гэвч ахуйн үйлчилгээний архив шатсанаас хөдөлмөрийн дэвтэр бичиг баримт устсан байна. Архиваас лавлагаа авахад Батчулуун нэрээр миний ажилласан хугацааны лавлагаа гарлаа. Намайг бага байхаас манай гэрийнхэн намайг Батчулуун гэж дууддаг байсан. Энэ нэрээр нэршсэн учраас лавлагаа ч ингэж гарсан байна. Манай хамт олон ч үүнийг мэднэ. Иймд аймгийн Архивын тасгийн 2016.08.08-ны өдрийн цалингийн тодорхойлолтыг Намнан овогтой Чулуунбат минийх мөн болохыг тогтоож, 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээнд уурын зуухны машинистаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Боржигон овогт Намнангийн Чулуунбат нь Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 195/15 тоот лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох, 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний уурын зууханд машинистаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 195/15 тоот лавлагаанд дурдсан Батчулуун гэх нэр нь хүсэлт гаргагч Н.Чулуунбат гэх нэртэй тохирохгүй байх боловч тухайн лавлагааны жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогт Намнангийн Чулуунбат мөн болох нь түүний намайг бага байхаас манай аав ээж, ах дүү нар маань Батчулуун, ажлын газрын хамт олон маань Батчулуун буюу Баачка гэж дууддаг байсан. Миний жинхэнэ нэр бол Н.Чулуунбат юм. Миний төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх Намнангийн Чулуунбатаар бичигдсэн байгаа гэх тайлбар, гэрч Дарьганга овогт Дамчаагийн Пүрэвдорж, Эншөөбү овогт Лувсангомбын Ганболд нарын мэдүүлгээр,
Хүсэлт гаргагч Н.Чулуунбат нь 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний уурын зууханд машинистаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 195/15 тоот лавлагааны хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар,
-гэрч Дарьганга овогт Дамчаагийн Пүрэвдорж /РД: ЛЮ62122813/-ийн; Н.Чулуунбаттай 1985 оноос эхлэн “Дөрвөлж” компанид хамт машинист хийж байсан. Энэ үеэс л таньдаг болсон. Намайг 1985 онд Нийтийн ахуйн үйлчилгээний уурын зууханд машинстаар ажилд ороход Н.Чулуунбат нь ажиллаж байсан бөгөөд 1983-1986 онуудад цэргийн алба хааж байсан. Н.Чулуунбат нь Нийтийн ахуйн үйлчилгээний уурын зууханд 1989 оныг дуустал ажиллаж байсан. Би өнгөрсөн жил бие дийлэхгүй ажлаасаа гарсан. Нийтийн ахуйн үйлчилгээний архив нь шатаж байсан. Хэдэн онд шатаж байсныг би сайн санахгүй байна. Бид нар Баачка гэж дууддаг байсан. Гэрийнхэн нь хэн гэдэг нэрээр дууддаг байсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг,
-гэрч Эншөөбү овогт Лувсангомбын Ганболд /РД: ЛЮ57040579/-ийн; Н.Чулуунбатыг 1975 оноос таньдаг болсон. Нэг байранд ойролцоо амьдардаг байсан. Н.Чулуунбат нь 8 жилийн уурын зууханд 1978-1983 он хүртэл галчаар ажиллаж байсан. Тэгээд 1987-1996 он хүртэл эмнэлгийн уурын зууханд машинстаар ажиллаж байсан. Эмнэлгийн уурын зуух нь Нийтийн ахуйн үйлчилгээнд харъяалалтай байсан. Эмнэлгийн уурын зуух нь одоо Ж.Батсуурь даргын байж байгаа байр юм. Тэгээд шинэ уурын зуух нь 1991 онд ашиглалтанд орж байсан. ажиллаж байсан, бид нар Батчулуун буюу Баачка гэж дууддаг байсан. Жинхэнэ нэрийг нь Чулуунбат гэдэг гэх мэдүүлгүүд зэргээр тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч Н.Чулуунбат нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 195/15 тоот цалингийн лавлагааны жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогт Намнангийн Чулуунбат мөн болохыг тогтоож, Н.Чулуунбатын 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний уурын зууханд машинистаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Чулуунбат нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ